Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ӨВӨРХАНГАЙЧУУД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ОРХОН ГОЛОО ХАМГААЛАХ ЗАРЛИГ ГАРГАХЫГ ХҮСЭВ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзлаа. Хархорин сум нь 12500 гаруй хүн амтай, зэргэлдээ сумдын иргэдэд мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг байна. Орон нутгийн удирдлагуудын танилцуулснаар, хүн амын тоо нь аймгийн хэмжээнд хүрэхээр олон ч одоог хүртэл сумын статусаар явж байгаа нь төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтад оногдох төсөв мөнгөний хүндрэл үүсгэдэг байна. Мөн Хархорин сум нь жилдээ 40-өөс дээш мянган жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын томоохон бүс нутаг хэдий ч жуулчдад үзүүлэх бүтээн байгуулалт, дэд бүцэц муу байгаа тул аялал жуулчлалын хөгжлийн асуудалд анхаарч өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсч байлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шант багийн иргэн Н.Одхүү:

Монголын залуус залуу насныхаа эрч хүч, оюун ухааныг эх орондоо ашиглаж чадахгүй байна. Залуус нь хил даваад эх оронд минь, энд  хэдэн хөгшид л үлдлээ шүү. Би Монголын маань залуус эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж байсан бол Монгол Улс ингэтлээ доройтохгүй байсан гэж боддог юм. Үүний хажуугаар хятадууд манай улсад ихээр орж ирэх боллоо. Бид ч гэсэн Хятадаас их хэмжээний зээл авах юм. Энэ аль улсын бодлого юм бол доо.

Нүүдэлчин, зоримог, шийдэмгий ард түмэн үзэл бодлоороо хуваагдаад, намаар ялгараад ирэхээр яагаад ч эвтэй байж болдоггүй юм байна. Тиймээс хуучнаараа Ардын Их Хурлыг бий болгох хэрэгтэй гэсэн саналаа хэлмээр байна. Хэрвээ, Ардын Их Хуралд сум бүрээс төлөөлөл сонгогдож ажиллах юм бол энэ төрд хулгайч, луйварчин хүмүүс орох зай завсар багасах болов уу гэж бодож байна.

Мөн Орхоны хөндийн аялал жуулчлалыг хөгжүүлмээр байгаа юм. Ямар ч бодлогогүйгээр баахан аялал жуулчлалын бааз л бариад, нэмэгдээд байх юм. Даанч энд байгаль харуулж, түүх ярихаас өөр жуулчинд үзүүлэх зүйл алга. Аялал жуулчлалд зориулсан бүтээн байгуулалт хийж, хүнд үзүүлэх үзвэртэй болгох зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Д.Дашзэвэг:

Хархорин хотын үүх, түүхийг Монгол даяараа мэднэ. Энд эртний нийслэл оршиж, дараа нь олон хаад төрт улсаа захиран сууж байлаа. Мөн Хархорин сум шашны томоохон төв бөгөөд социализмын үед сангийн аж ахуй ид хөгжиж байсан газар юм. Энэ утгаар нь төр засгаас манай хотыг онцгой анхаарах хэрэгтэй. Өмнөх Ерөнхийлөгч нар Хархорин хотыг Монгол Улсын нийслэл болгох асуудлыг ярьж байсан. Мөн Хархорин хотыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх асуудал яригдаж байсан ч сүүлийн жилүүдэд намжлаа. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч таниас аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч өгөөч гэж хүсмээр байна.

Мөн Шинэ сум төсөл болоод Сум хөгжүүлэх сангийн үр нөлөөгөөр сумдын өнгө зүс сайжирсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд төсөв мөнгө нь багасаж, аймгийн удирдлагууд сумдад бага мөнгө олгох болсон. Хүн ам олонтой манай сумын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн УИХ, Засгийн газраас гарч байгаа тогтоол, шийдвэр нь иргэдээ ялгаварлахгүй байх зарчмыг баримтлахгүй байна. Жишээ нь, төв суурин газарт амьдарч байгаа ахмадууд унааны хөнгөлөлт эдэлдэг. Гэвч, хөдөөд ямар нэг унааны хөнгөлөлт байхгүй. Энэ бол ялгаварлан гадуурхах жишээ. Бас нэг ойрын жишээ хэлэхэд Засгийн газраас "Насны хишиг” гэж олгож эхэлсэн ч насны ялгаатай олгож байгаа. Хамгийн сүүлд гэхэд хүүхдийн мөнгө олгохдоо хүртэл үр хүүхдээ өсгөж байгаа гэдэг ухагдахуунаар биш ядуу, баян гэдэг ухагдахуунаар нь ялгаж өгч байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Туяацэцэг:

Монгол Улсын ялангуяа Хархорин сумын аялал жуулчлалын асуудалд анхаарах шаардлагатай байна. Хэдэн жилийн өмнө Хангайн бүсийн аялал жуулчлалын форум гээд маш том, сүртэй форум болсон юм. Тухайн үед Хархоринг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх маш олон санал гарсан ч одоо хүртэл үр дүн гараагүй. Хархорин хот 13-р зууны дэлхийн түүх, төв байсан газар шүү дээ. Хэрвээ, манай хотын аялал жуулчлалын орлого нэмэгдэх юм бол ард иргэдийн орлого шууд нэмэгдэнэ. Тиймээс шийдвэр гаргагчдад энэ саналыг маань хүргэж өгөх хэрэгтэй байна. Цонжинболдог шиг бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд цогцлоох шаардлагатай гэж үзэж байгаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн, Орхон голыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Хишигдэлгэр:

Сүүлийн жилүүдэд Орхон гол ихээр бохирдож, түүнийг дагаад байгаль, экологид сөрөг үр дагавар үүсч байна. Бид энэ асуудлаар олон жил хөөцөлдсөний эцэст НҮБ Орхон голын хөндийг дэлхийн өв соёлд багтаасан. Харин дотооддоо эрхэм Ерөнхийлөгч та зарлиг гаргаж, Орхон голоо хамгаалах шаардлагатай болов уу. Энэ асуудлаар танд Зарлиг гаргаж өгөхийг хүссэн албан хүсэлтээ хүргүүлж байна. Орхон голыг хамгаалах асуудлаар биднийг дэмжиж ажиллана уу гэж хүсмээр байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн:

Оффшор данстнуудын хэрэг сүүлийн үед намжиж байна. Хэдийгээр та удаа дараа шаардлага тавьж байгаа ч оффшор дансны мөнгө нь бүгдээрээ орж ирэхгүй юм. Үүний хажуугаар 60 тэрбумын асуудал, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гээд олон асуудал үүсч байна. Одоо Тавантолгой, Хөшөөт гээд томоохон уурхайн асуудлууд яригдах юм шиг байна. Энэ бүх сэдвүүд дээр иргэд талцаад л маргах болж. Үүнийг би олон намын систем манай улсад таарахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Хаа, хаанаа намчирхаж талцаад болохгүй юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэдийн санаа бодлыг тусгаж, өөрчлөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийнх шиг судалгаа явуулсан болоод Үндсэн хуулийг өөрчилж болохгүй.

Монгол Улсын Ерөхийлөгч Х.Баттулга иргэдийг үг хэлж дууссаны дараа аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогоо түлхүү танилцуулж, бусад асуудалд хариулт өглөө. Мөн иргэдийн хэлсэн санал, санаачилга, шүүмжлэл зэргийг УИХ, Засгийн газарт бодлого болгож хүргүүлэх асуудалд анхаарч ажиллахаа хэлэв.

ӨВӨРХАНГАЙЧУУД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ОРХОН ГОЛОО ХАМГААЛАХ ЗАРЛИГ ГАРГАХЫГ ХҮСЭВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани