Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тавантолгойн 1.6 ам.доллараар үнэлсэн нэгж хувьцааны үнэ 16 цент болох эрсдэл өндөр"

"Тавантолгойн 1.6 ам.доллараар үнэлсэн нэгж хувьцааны үнэ 16 цент болох эрсдэл өндөр"

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, "Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх  асуудлыг Засгийн газрын нэн яаралтай горимоор УИХ-д оруулж ирсэнтэй холбоотойгоор Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Түүнчлэн УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы талаар Ардчилсан намын бүлэг нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, улс төрийн хүрээнд гурван хэсэг ангилж гаргасан дүгнэлтээ чуулганы хаалтын үеэр олон нийтэд мэдээлэхээр боллоо.
 
 
Мөн УИХ, байнгын хорооны хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлыг талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
"ТАВАНТОЛГОЙГ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ОЧИХ БОЛОЛЦООГ НЭЭЖ ӨГСӨН ТОХИОЛДОЛД БИД ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ"
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухайд гарч болзошгүй эерэг, сөрөг үр дагаврыг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ нэн тэргүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/ зөвлөмжийг харах шаардлагатай. Харин зөвлөмж бидний гарт одоогоор ирээгүй байгаа учир эцсийн шийдвэрийг гаргахад хүндрэлтэй байна.
 
Төрийн гурван өндөрлөгийн оролцсон ҮАБЗ-ийн зөвлөмж бол төрийн зөвшилцлийн гол бүрэлдэхүүн байдаг учир намын бүлгүүд зөвлөмжийн шийдлийг харах шаардлагатай байгаа гэдгийг бүлгийн дарга мэдээллийнхээ эхэнд хэллээ. Тэрбээр "Хэрэв 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаалах шийдвэрийг уг тогтоолоор баталгаажуулж байгаа бол үүнтэй зэрэгцүүлээд, үлдэж байгаа төрийн 50 хувь, ард иргэдийн өмчилж байгаа 1,072 ширхэг хувьцаа буюу 14 хувийг цаашид нийтийн өмч болгох Ардчилсан намын байр суурь хэрхэн хадгалагдаж үлдэх вэ  гэдэг нь асуулт болж үлдэж байна. Магадгүй өнөөдөр төрийн, ард иргэдийн өмч, хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг худалдан авсан этгээдүүдийнх гээд олон төрөлт өмч дээр тогтож байгаа компанийн цаашдын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай, ард түмэнд өгөөжтэй байлгах хэлбэрээр хувьчлах нь зөв эсэхийг тогтоолын төслийн ажлын хэсгийн хүрээнд зайлшгүй тусгах ёстой. Тиймээс эхлээд ажлын хэсгийн хүрээнд ажиллаад, тогтоолын төслийн өөрчлөлтөөр Тавантолгойг ард түмний мэдэлд очих нөхцөл бололцоог нээж өгсөн тохиолдолд бид дэмжих болно" гэв.
"ИЖИЛ ГАРААНААС ТАТВАР ТӨЛДӨГ БАЙХ ЗЭРГИЙГ НЯГТАЛЖ ҮЗЭХ ШААРДЛАГАТАЙ"
УИХ хуулийн хүрээнд долоодугаар сарын 1-нд завсарлах гэж байгаатай холбоотойгоор цаг хугацаа давчуу орж байгаа нэлээн олон хуулийн төслүүд байгаа. Тухайлбал, татварын багц хуулийн тухайд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдээгүй уначихсан. Тэгвэл Засгийн газар татварын хуулийг дахин өргөн барьсан байна. Аж ахуйн нэгжийн албан татварын хуульд гадаадын компаниудад хөнгөлөлт үзүүлэх тухай, УИХ-ын гишүүдийн лоббины тухай асуудал маш их хардлага төрүүлж энэ хууль унасан. Тиймээс Засгийн газрын дахин өргөн барьж байгаа энэ хуульд томоохон уул уурхайн компаниудад илүү хөнгөлөлт үзүүлдэг зүйлийг байхгүй болгох, бүгд ижил гараанаас татвар төлдөг байх зэргийг нягталж үзэх шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзэж байна.
"УИХ-ЫН ДЭГИЙН ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖ БОЛОХГҮЙ"
УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн тухайд Ардчилсан намын бүлэг завсарлага авчихсан байгаа. Уг хуулийг гишүүдийг хариуцлагажуулах үүднээс нэн яаралтай батлах ёстой гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдэв. Гэхдээ дэгийн хууль Үндсэн хуулийн зөрчил гаргаж болохгүй учир сайтар нягталж үзэх хэрэгтэй. Өргөн баригдсан болон ажлын хэсгийн хүрээнд нягтлагдсан хуулийн төслийн хүрээнд тодорхой болж байгаа зүйл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дэгийн хуулиар зохицуулахаар орж ирсэн нь өөрөө Үндсэн хуулийг зөрчилтэй байгаа юм. Тиймээс ажлын хэсэгт Үндсэн хуулийн зөрчилтэй зүйл заалтуудыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хасаад, хууль санаачлагчтай нь  зөвшилцөж, ойлголцоод   хэлэлцэх боломжтой гэж үзлээ.
"ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ДЭМЖИХГҮЙ"
Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтад орж ирсэн Захиргааны ерөнхий хуулийг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй. Энэ хууль бүх шатны төрийн захиргааны байгууллагыг шүүх газаргүй болгож буйгаараа Монгол Улсын иргэнийг өөрийгөө хамгаалах эрхийг шууд хасах оролдлогыг хийж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, эрхзүйт төрийг гүйцэтгэх эрх мэдэл болон Үндсэн хуулийг зөрчсөн санаатай оролдлогыг Засгийн газар оруулж ирж байгаа нь буруу. Энэ нь Засгийн газар огцрох том үндэслэл болно шүү гэдгийг анхааруулах нь зүйтэй. 
"ТЕНДЕРИЙН ХУУЛИАР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ  НЬ ЗҮЙТЭЙ"
Бараа үйлчилгээ худалдан авах тухай буюу тендерийн тухай хуулийн тухайд хоёр ч хууль өргөн баригдаад байгаа нь хоорондоо концепцын том зөрүүтэй. Зарим заалт дээр нь УИХ-ыг хүртэл бараа худалдах, худалдан авах үйлчилгээнд хамруулах заалтууд орж ирсэн. Тиймээс тендерийн хуулийг цааш нь хэлэлцэхийн өмнө энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэдгийг бүлгийн гишүүд дэмжсэн хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 
-Тавантолгойн асуудлаар иргэд маш бага мэдээлэлтэй байна. Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үнэлсэн, 30 хувийн хувьцаа нь хэдэн ширхэг  хувьцаа байгаа болоод нэгжийн үнийг хэдээр тодорхойлж байгаа талаар мэдээлэл алга. Ер нь аль хөрөнгийн бирж дээр гаргах ёстой юм бэ?
 
-Уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас Тавантолгойтой холбоотой буюу IPO хийх тухай танилцуулгыг дөнгөж сая гар дээрээ авч байгаа болохоор мэдээлэл бага байна. Бидний ерөнхий ойлголтоор  гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдах нь хувьчлалын нэг арга мөн. Мэдээж гадаад, дотоодын аль нэг  хуулийн этгээд худалдаж авна. Тиймээс бусдын мэдэлд шилжих нь гэж ойлгож болно.
 
Тавантолгойн 30 хувь ард түмний мэдэлд биш бусдын мэдэлд шилжих нь гэж ойлгож болно.Маргаантай сэдэв байгаа. Тухайлбал, Оюултолгойн 30 хувийг хөрөнгийн биржээр худалдана гэдэг бол газрын доорх баялгийнхаа 2-6 тэрбум  тонн нүүрсийг гаднын этгээдэд санал болгож нээлттэйгээр худалдах асуудал орж ирж байгаа юм. Эдийн засгийн үр ашигтай талаас нь бодоод үзэхээр гаргаж байгаа хувьцааны анхны нэгж үнэ энэ хэмжээндээ байгаа төлөвлөгдсөнөөрөө явах юм бол Оюутолгой хөрөнгө болгох чадвар байгаа юу гэвэл байгаа. Хэрвээ 1.6 ам.доллараар үнэлсэн нэгж хувьцааны үнэ 16 цент болох эрсдэл өндөр болохыг тооцсон тооцоолол өнөөдөр энэ IPO хийж байгаа хүмүүст байхгүй нь бидний болгоомжлолыг төрүүлж байна.
 
Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг
"Тавантолгойн 1.6 ам.доллараар үнэлсэн нэгж хувьцааны үнэ 16 цент болох эрсдэл өндөр"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани