Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой ХХК-ийн бэлэглэсэн гал унтраах төхөөрөмж агуулахад хаягджээ

 

Оюутолгой ХХК-ийн бэлэглэсэн гал унтраах төхөөрөмж агуулахад хаягджээМонгол орны газарзүйн онцлогоос шалтгаалж хавар болон зуны эхэн сард ой хээрийн түймрийн гаралт, идэвхжилт өндөр байдаг. Хамгийн сүүлийн байдлаар Сэлэнгийн Ерөөд гарсан түймрийг унтраахаар хоёр аймаг, нийслэлээс хүч нэгтгэсэн онцгойгийнхон ажиллаж байна. Албаныхны өгсөн мэдээллээр нийт 180 орчим хүн Ерөөгийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. 12 автомашин, зургаан морьтой гал сөнөөгчид хүрз, лоом, сүх, троссон шүүр, гөвүүр гэх мэт "гарын доорх” материалаар зэвсэглэн улаан галтай тэмцэж байна. Мэдээж ОБЕГ-аас ой хээрийн түймэрт ашиглахаар худалдан авсан 50 м/секунд үлээх хүчин чадалтай үлээгч аппарат, гал сөргүүлэн тавих цурамлагч, ус шүршигч гар носос, цахилгаан хөрөө байгаа л даа. Харин түймэр гарсан газар нь улаан тайга, уулын хажуу тул автомашин байтугай хүчтэй техник ашиглах боломжгүй байгаа юм. Ер нь ОБЕГ-т ямар хүчирхэг техникүүд байгаа талаар сураглахад нэг, зургаа, 21 тоннын ус зөөвөрлөх машинаас эхлээд БХЯ-наас өгсөн бартаа туулах чадвартай BMB загварын гинжит хуягтууд байдаг гэнэ. Тэднийг ой хээрийн түймэрт ашиглах зориулалтаар тоноглосон ч уулын эгц налууд гарсан түймэрт ашиглах боломжгүй байгаа юм.

Тийм учраас гал унтраагчдыг галын голомтод хүргэх хоол хүнс техник хэрэгслээр хангахын тулд Ми8 нисдэг тэрэг хөлөглөдөг аж. Ерөө суманд гарсан галыг унтраахад ч Зэвсэгт хүчний 303 ангиас Ми8, МЕ371 нисдэг тэргийг ашиглаж байна. Нисдэг тэрэг ашиглахдаа улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хөөргөдөг тул тэр бүр дайчлаад байдаггүй. Зайлшгүй тохиолдолд машин техник хүрэх боломжгүй газар нисдэг тэргийг хүн хүч, хоол ачаа хүргэх зориулалтаар л ашиглаж байгаа юм. Гэтэл гадаадад ойн түймрийг агаараас хүчирхэг техник ашиглан хүн хүчний оролцоо, зардал чирэгдэл багатай унтраачхаж байна. ОХУ-ын өвөрбайгальд гарсан тайгын түймрийг агаараас ус, хор, хөөсөөр "бөмбөгдөөд” унтрааж байгаа тухай нэвтрүүлэг оросын РТР телевизээр саяхан гарч байна лээ. Манайд бол нисдэг тэргээр ус, хөөс цацаж байсан явдал нэгээхэн үгүйгээр барахгүй зөвхөн ууттай нунтаг хор зөөж тээвэрлэх л байдлаар агаарын хөлөг ашиглаж байна. Өнгөрсөн жил оюутолгой компаниас ОБЕГ-т Ми8 нисдэг тэрэгт зүүж агаараас гал унтраах зориулалттай олон тоннын багтаамж бүхий хөнөг бэлэглэсэн байдаг. Харин түүнийгээ манайхан ашиглаж чаддаггүй ээ.

Чадахгүй байгаа шалтгааныг олон хүчин зүйлээр тайлбарлаж байна. Нэгдүгээрт, ОБЕГ болон БХЯ-нд ч нисдэг тэрэгнээс хөнөг зүүх бүү хэл торх дүүжилж хөөрсөн дадлага, туршлагатай нисэгч алга. Хоёрдугаарт тэр хөнөгөөр ус зөөвөрлөхийн тулд 0.8-1.6 км урт, 50-60 метр өргөн, 150-250 метр гүн гол, нуур байх шаардлагатай аж. Манайд энэ стандартыг Хөвсгөл нуур л хангаж байна. Дээр нь манай орны агаарын даралт, нисдэг тэрэгний хурд, хөнөгийн жинд нөлөөлөх таталцлын хүч гээд олон хүчин зүйл нөлөөлдөг бололтой юм. Тэгэхээр тэр төхөөрөмжийг зөвхөн Хөвсгөл нуурын орчимд гарсан түймэрт л ашиглах боломжтой. Өөр байршилд гарсан түймэр унтраахад ашиглана гэвэл Хөвсгөл нуураас л усаа зөөх болно. Тиймээс Оюутолгой компанийн бэлэглэсэн хөнөгийг ашиглах шаардлага тун бага байх аж. Гэтэл манай улсын онцгой комиссынхон хөнөг ашиглах Ми8 нисдэг тэргээ бэлдчихээд хөнөг зөөдөг нисэгч бэлтгэхээр ГХЯ-аар дамжуулан ОХУ-аас эксперт "захиалчихаад” сууж байна. Өөрөөр хэлбэл, тэмээн дээр ямааны гарз гэгч болох нь. 

 


• Өнгөрсөн жил Оюутолгой компаниас ОБЕГ-т МИ8 нисдэг тэрэгт зүүж агаараас гал унтраах зориулалттай олон тоннын багтаамж бүхий хөнөг бэлэглэсэн байдаг.

• ОБЕГ болон БХЯ-нд ч нисдэг тэрэгнээс хөнөг зүүх бүү хэл торх дүүжилж хөөрсөн дадлага, туршлагатай нисэгч алга.

• Бусдын хөдөлмөрийг үнэлэх байдлаар хандсан бол хайран боломж агуулахын буланд хэвтэхгүй байлаа.


Энд Оюутолгой компанийг буруутгаж бэлгийн морины шүд үзэх гээгүйг онцлох хэрэгтэй. Манай мэргэжилтнүүд судлаад нийлүүлэгч талдаа мэдээлэл өгчих санаа цахим орчин зөндөө л байна. Жирийн горхиноос ус утгах хөнөгөөс эхлээд том нуураас ус зөөвөрлөх хөнөг ч олноороо байна. Мэргэжлийн гэлтгүй бага оврын нисдэг тэргээр усан сангаас хөнөг ашиглан гал унтрааж байгаа жишээ ч цөөнгүй. Хандивлагчийн зүгээс тэр хөнөгийг төрийн шахаа шиг зүгээр ч нэг авчраад бэлэглэчихээгүй болов уу. Ой хээрийн түймэр унтраахад ашиглаж байгаа Ми8 онгоцонд суурилуулахаар тоноглогдсон олон тоннын багтаамжтайг нь онцолсныг тооцоход улсын онцгой комиссоос асуусан байх учиртай. Харин түүнд нь манайхан хариуцлагатай, бусдын хөдөлмөрийг үнэлэх байдлаар хандсан бол хайран боломж агуулахын буланд хэвтэхгүй байлаа. Наанадаж өнөөдөр Ерөө суманд гарсан түймэрт 168 хүн хүйтэн тайгад хөрч, халуун галд хайруулах шаардлагагүй байв. Зөвхөн 168 хүн тус бүрийн хээрийн нэмэгдэл цалинд өдрийн 29000 төгрөг зарцуулахад төсвөөс 58.4 сая төгрөг гарч байна. Үүн дээр 12 автомашины шатахууны зардал, нисдэг тэрэгний дөрвөн удаагийн нислэг гээд олон сая төгрөгийн зардал урссаар байна. Төрийн мөнгө ёолох учиргүйд монгол хүний сэтгэл үл зовно хэмээх энэ буюу.

Засгийн газрын мэдээ


Оюутолгой ХХК-ийн бэлэглэсэн гал унтраах төхөөрөмж агуулахад хаягджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани