Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗАГ СУМЫН ЭХ БУЛАГ ГЭДЭГ ГАЗАРТ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ АЛТ УХАХААР УЛАЙРЧ БАЙНА ГЭЛЭЭ

ЗАГ СУМЫН ЭХ БУЛАГ ГЭДЭГ ГАЗАРТ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ АЛТ УХАХААР УЛАЙРЧ БАЙНА ГЭЛЭЭ

 

Баянхонгор аймгийн Заг сумын Эх булаг хэмээх газарт алт ухахаар сүүлийн хоёр жил улайран дайрч байгаа нэгэн баяны талаар өнөөдөр сумын удирдах албан тушаалтнууд болон иргэд нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Алтны төлөө эх болсон газар нутгийг ухаж төнхөж, ард иргэдийг нь нутаггүй, мал сүргийг нь ус ургамалгүй бэлчээргүй болгох асуудал их гарсаар байгаа юм.

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн 99 хувь эзэмшдэг "Централ эшиа Майнинг” компани алт олборлохоор хоёр жил "довтолсон” ч нутгийн иргэд эсэргүүцэлтэй тулгарч иржээ.

Түүнчлэн "Централ эшиа Майнинг” компанийн удирдлага 27 удаа Заг сумын Баянбулаг багийн иргэдтэй уулзан мөнгө төгрөг амласан ч бүтэлтэй зүйл болоогүй аж.

Заг сумын нутаг дэвсгэрт алт олборлох гээд уйлайраад байгаа баян "сахал” хочтой Д.Эрдэнэбилэг гэнэ. Аргаа барсан сумын ард иргэд нь "Газар нутгийг минь бүтэн үлдээж өгөөч. Малчид 100 хонь бэлэглэе” гэж гуйж байна.
 
Д.Эрдэнэбилэг сумын иргэдэд 100 сая төгрөг өгье гэжээ. Харин иргэдэд 100 сая төгрөг хэнд  ч хэрэггүй харин өөрт нь 100 хонь өгье гэдэг хүсэлтээ тавилаа.  

"Сахал” хочит Д.Эрдэнэбилэг нь ХХБ, УБ банк, Эрдэнэтийн 49 хувь, Сүхбаатарын талыг эзэмшдэг гэнэ. Одоо харин Заг сумын малчдын амьдралыг тэтгэдэг ганц байгаа Загийн голын эхээс алт ухна гээд улайрч байгаа нь утгагүй юм. Энэ хүний хууль бус үйлдлийг таслан зогсоох хүч Монголын төрд байгаа бол хүчээ харуулж төр төмөр нүүрээ үзүүлээчээ гэж нутгийн иргэд гуйлаа.

Нутгийн иргэдийн ярьж буйгаар "амь тавин” хамгаалаад байгаа Эх булаг хэмээх газар бол мөстлөгтөй /хөрсөн дороо мөсөн голтой/ газар аж. Энэ мөстлөгөөс олон жижиг гол горхи үүсэн Заг, Байдрагийн голыг бий болгоод зогсохгүй Бөөнцагаан нуурыг тэжээн тэтгэдэг байна. Хэдэн жилийн өмнө хандив амласан аж ахуйн нэгж Байдрагийн голын эхэнд алт ухаснаас болж элс сайр үлдсэн гашуун сургамж байгаа учраас нутгийн иргэд дээрх компанийг алт ухуулахгүй, нутгийн бүс рүү оруулахгүй байхаар тэмцэж байна. Хэрвээ хууль бусаар улайран дайрвал зэвсэг барин тэмцэнэ гэдгээ ч тэд  илэрхийллээ.
 
"Загийн голоо аваръя” ТББ-ын тэргүүн Л.Энхсайхан "Заг гол нь Заг сум, Бөмбөгөр сум, Бууцагаан сум, Баацагаан сумдын нутаг дэвсгэр дамжин хүн мал ундаалахаас гадна говийн ганц нуур Бөөнцагаан нуурыг үүсгэн тэтгэдэг билээ. Байгаль ээжийн бүтээл Бөөнцагаан нуурын эх болсон ундарга бүхий газарт алт ухах "Централ эшиа Майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БОАЖЯ удаа дараа хүргүүлсэн. Мөн Монгол Улсын ЗГХЭГ-ын  дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн байгаа.

Энэ даварсан компанийн өмнө ард иргэд, орон нутгийн удирдлага Засгийн газрын гишүүд хүчин мөхөсдлөө. Хонгор утгийг минь экологийн сүйрэлд хүргэж мэдэх алт ухах ажиллагаагаа даруй зогсоогооч. Түүнчлэн Баянхонгорчууд бид  танд 100 бог өгье. Хэрвээ таныг хүсвэл оршин суугаа газарт чинь хонийг аваачиж өгье” гэлээ.
 
"Ардын заргын товчоо” ТББ-ын УЗ-ийн дарга С.Зоригтбаатар "Д.Эрдэнэбилэг гэж шунал дийлддэггүй эрхэм байна. Энэ хүнд хандаж хэлэхэд нутгаа битгий ухаачээ. Хэрвээ та зайлшгүй ухах шаардлагатай мөнгө хэрэгтэй байгаа юм бол нутгийн иргэд мал өгье гэдгээ хэлж байна. Насаар чинь идэх хоолыг чинь хангая. Ёсзүйтэй байж газар нутгаараа битгий оролдоочээ. Хэрвээ Загийн голыг хөндөх юм бол амиа өгөхөд бэлэн гэдгийг Т.Галсан гуай хэлсэн шүү. Компанийн удирдлагууд нь ёсзүйтэй, хүнлэг байхыг хүсье” гэв. 



"Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин "Уул уурхайгаас болж гол горхи ширгэж, тарвага зурам ч үгүй боллоо. Тарвага үгүй болсон ч тарвага бууддаг калибр бий шүү. Тайрсан калибраа бариад босох хүртэл тэвчээрийг бүү шалгаарай Д.Эрдэнэбилэгээ. "Централ эшиа Майнинг” компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхэдээ орон нутгийн иргэдээс санал аваагүй.  Урт нэртэй хуулийг зөрчсөн хэмээн иргэд үзэж байна. Сумын иргэд өвгөдийнхөө булш, бунхан, хиргисүүр оршсон газрыг Эрдэнэбилэг чи зүгээр орхичихооч дээ. Чамд өгөх хонио чиний эзэмшлийн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт тууж ирье” гэж мэдэгдлээ.  



О.Сайхан
ЗАГ СУМЫН ЭХ БУЛАГ ГЭДЭГ ГАЗАРТ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ АЛТ УХАХААР УЛАЙРЧ БАЙНА ГЭЛЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани