Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Дамбапэлжээ: Багануурыг хувьчлах цаг болоогүй

Д.Дамбапэлжээ:  Багануурыг хувьчлах цаг болоогүйБагануурын уурхайг хамгийн удаан хугацаанд удирдсан  хүн бол Д.Дамбапэлжээ. Тэрээр "Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 11 жил ажилласан юм. Эрчим хүчний хэрэглээний  60 хол давсан, бараг 70 дөхсөн хувийг нүүрсээр хангадаг "Багануур” компани тойрсон асуудлаар түүнтэй ярилцлаа.

- Шилжилтийн хүнд цагийн нөлөө арилаагүй хэцүү үед "Багануур”-ыг удирдаж явсан хүний нэг бол та. Таныг засварчнаас нь эхлээд энэ уурхайд ажиллаж явсан гэж сонссон. Хэдэн оноос уурхайтай амьдралаа холбосон бэ ?

-Алтан уурхайтайгаа 1984 оноос амьдралаа холбож байлаа. Засварчнаас эхэлсэн гэдэг үнэн л дээ. Засварчнаас гүйцэтгэх захирал хүртэл ажилласан хүн байгаа юм. 2011 оны зургадугаар сар хүртэл уурхайдаа ажилласан. Таны хэлээд байгаа шилжилтийн хэцүү цагийн эхэнд буюу 1992 онд би уурхайн ерөнхий инженер байлаа.

 -Тухайн үед зөвлөлтийн мэргэжилтнүүд буцаж,  инженер техникийн ажилтнууд нь ганзагын наймаа хөөснөөс болж  уурхайн олон жилийн туршлагатай  ажилтнууд бүх ачааг нуруундаа үүрээд  гарсан гэсэн яриа дуулддаг. Байдал үнэхээр тиймдээ хүрч байсан юм уу?

-Үнэн үнэн. Боловсон хүчний асуудал маш хүнд байсан. Инженер техникийн ажилтнууд ганзагын наймаа, хувийн компани гэх мэтээр амьдралаа бодоод ажлаасаа гарцгаасан. Хойно төгссөн, уурхайд багагүй хугацаанд ажилласан чадварлаг залуус нь ажлаасаа гарчихаад байдал хэцүүдсэн л дээ.  Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцсан, олноороо ажиллаж байсан казах үндэстэн Казахстан руу явж таарсан. Ийм хүнд үед тэдний хийх ажил, гүйцэтгэх үүргийг дээд сургууль төгсөөгүй ч уурхайдаа олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн хүмүүс үүрч гарсан нь бодитой үнэн. Боловсон хүчний ийм том хүндрэлийг уурхай тушлагатай, чадвартай  горнякуудынхаа хүчээр давж гарсан түүхтэй. Тэр үед Багануурын уурхайд бас нэг онцлог байсан л даа. Бусад салбарын хувьд бүр аргагүйдвэл ажлаа зогсоох боломж байсан бол бидэнд тийм эрх байгаагүй.  Багануурын уурхайд тийм боломж байгаагүй. Зогсолт хийх л юм бол улсаараа тоггүй, дулаангүй болох аюул байсан учраас яаж ийгээд зүтгэхээс аргагүй цаг байлаа. Одоо ч ялгаагүй, Багануурын уурхай нэг л өдөр зогсвол улсаараа хэцүүднэ шүү дээ.

-"Багануур”  ХК-ийн  дийлэнх хувь нь төрийн өмчийн   гэдэг утгаараа удирдлагууд нь аль нэг намд харьяалагддаг онцлогтой. Танд уурхайн захирлаар ажиллаач гэсэн саналыг аль намаас тавьж байсан бэ?

-Миний хувьд улстөрөөр айхавтар явсан хүн биш. Уурхайдаа олон жил ажилласан, амьдралаа зориулсан л хүн. Уурхайг удирдах арав гаруй жилийн хугацаандаа  "Уурхай дээр улс төр ярихгүй шүү” гэсэн шаардлага тавьдаг байлаа. "Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Балсандорж  УИХ-ын гишүүн болоод явахдаа надад санал тавьж байсан юм. Тухайн үед би  "Захирлын стандартад нийцэхгүй учраас таны саналыг хүлээж авч чадахгүй нь ээ” гэсэн хариу өгсөн л дөө. 2001 онд уурхайд маш том осол болсон юм.  Технологийн дамжлага, том  машин механизмын тоосжилтоос болж дэлбэрэлт үүсэн олон хүний амь эрсэдсэн. Уурхайн хувьд маш хүнд үе. Тэр осол уурхайг удирдах том шалтгааны нэг болсон доо. Ингээд арга буюу "Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд томилогдсон. "Багануур”-ын хувьд төр хамгийн сүүлийн удаа боловсон хүчнээ мэдэж, итгэл өгч хариуцлага үүрүүлсэн тохиолдол нь тэр. Тухайн үед салбарын сайд маань Б.Жигжид байлаа. Тэр хүнийг мэнд мэдэх төдий л гадарладаг байсан. Б.Жигжид сайд надтай уулзаж уурхайг удирдах санал тавьсан юм. ТӨХ-ны дарга нь Л.Пүрэвдорж. Нэрийг нь дуулаагүй явж байсан үе. Монголын төр боловсон хүчиндээ итгэл хүлээлгэдэг цагийн сүүлч таарсан л даа. Тэрнээс хойш  уурхайг дарга нарыг дагадаг, дарга нараар дэмжүүлдэг хүмүүс удирддаг болсон. Түүнээс хойш 11 жилийн хугацаанд уурхайчидтайгаа, эрчим хүчнийхэнтэйгээ, хамтран ажиллагч компанийнхантайгаа, түншүүдтэйгээ сайхан ажилласан. 11 жил болоход гайгүй удирдсан юм байлгүй дээ. Ямар ч хүндрэлгүй гар нийлж ажилласан.

-Багануурын уурхайн хувьд нүүрсний үнээс эхлээд бүх зүйл нь төрөөс хамаарсаар ирсэн. Өнөөдөр ч зарим асуудал нь шийдэгдээгүй хэвээр яваа газар. Уурхайг удирдах арав гаруй жилийн хугацаанд төр засгийн зүгээс нөлөөлсөн хүндрэл бэрхшээл юу байв?

-Уурхайг 11 жил удирдахдаа  таван Ерөнхий сайдтай харилцсан байдаг юм. Нэг Засгийн газрын эрх барих дундаж хугацаа 2.5 жил байсан  гэсэн үг.  Салбарын сайд  солигдох тоолонд уурхайгаа ойлгуулах ажил эхэлнэ. Хүндрэл бэрхшээлээ яриад дөнгөж ойлгуулж байтал өнөө сайд нь дахиад солигдчихдог байлаа. Ийм нөхцөлд Багануурын уурхай гэдэг газрыг дэмжих бодлого алдагдахаас аргагүй л дээ. Уурхайг дэмжих бодлого алдагдсан. Засгийн газрын томилгоог дагаад ТУЗ-ийн дарга солигдоно. Намайг "Багануур”-ын гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд бараг тавиад ТУЗ-ийн гишүүн ажилласан. Шулуухан хэлэхэд улстөрийн чанартай, намын шинжтэй, хатуухнаар яривал хэдэн төгрөгийн цалин авах гэсэн, бүр өөрөөр хэлбэл амбицад хөтлөгдсөн улс голцуухан ажилласан. Ийм хүмүүсээр уурхайд хэрэгцээтэй шийдвэр гаргуулна гэдэг үнэхээр хүнд. Зарим ТУЗ-ийнх нь даргатай уулзах гээд олддоггүй зовлон байсан. Тэгээд ч зогсохгүй дэд сайд нараас ТУЗ-д тавьчихна. Нөгөөдүүл нь төрийн том ажилтай. Гадагшаа дотогшоо явах ажил ихтэй. Тийм  их ажлынхаа хажуугаар том уурхайн асуудлыг шийдэж ажиллана гэдэг үлгэрийн далай л даа. Төрийн бодлогын энэ  гажуудал уурхайн ажлыг улам хүндрүүлсэн. Үүнээс болоод Багануурын уурхайн нүүрсний үнийн асуудал орхигдсон. Өртгөөсөө өндөр үнэтэй зардал гаргадаг эдийн засаг Багануурын уурхайд явж байлаа шүү дээ. Тэгэхээр компани яаж ашигтай ажиллах билээ.

-Үүн дээрээ эрчим хүчний үнийг барьчихаар уурхай урагшилна гэдэг таны саяын хэлсэн шиг үлгэрийн далай л даа...?

-Санал нэг байна. Эрчим хүчний үнийг барьчихаар уурхай урагшилна гэдэг хэцүү. Өчнөөн тэрбум төгрөгийн өр авлагатай байхаар яаж урагшлах билээ. Үнэхээр хүндрэлтэй байсан. Х.Балсандорж  захирлын үед Дэлхийн банкны нэг төсөл хэрэгжсэн юм. Монголд анх удаа Дэлхийн банк, Японы Засгийн газрын том төсөл Багануурын уурхайд эхлээд хэрэгжсэн түүхтэй. Тухайн үеийнхээр 30 гаруй сая ам.долларын  төсөл гэдэг бол маш том мөнгөн дүнтэй ажил. Тухайн үед монголчуудын хэн нь ч тендер, төсөл гэж юу болохыг мэддэггүй байлаа. Тэр төслүүдийг Дэлхийн банк, Японы Засгийн газар л хэрэгжүүлсэн. Японы Засгийн газрын зээлийн төгсгөл нь намайг уурхайг удирдах үед таарсан юм. Монголын түүхэн дэх хамгийн цэвэр, ямар ч хахуульгүй төсөл болсон гэж боддог.

- Таны ярианаас Дэлхийн банк, Японы засгийн шугамаар хэрэгжүүлсэн төсөл дээр манай талын оролцоо бага байсан гэж ойлголоо. Тухайн үед нэлээд том мөнгөн дүнтэй борлогдохгүй, хэрэггүй бараа шахсан  гэсэн үгийг лав уурхайг нэлээд сайн мэдэх хүний амнаас сонсч байсан. Хэр ортой үг бол?

-Сүүлд  жаахан нүд тайлагдаад харахаар Дэлхийн банкныхан маань харин өндөр үнэтэй шахсан ч байх шиг санагддаг л юм. Япон ч ялгаагүй. Хэрэгтэй , хэрэггүй бараг сая долларын сэлбэг авчраад хийчихсэн ч байх шиг. Тэр нь борлогдохгүй, складны үлдэгдэл болох жишээтэй. Дэлхийн банкны төсөл амжилттай хэрэгжсэн гэх дүгнэлт явцын тайланд ч, хаалтын тайланд ч орсон. Тайлангуудад  хоёр юм л биелэгдээгүй гэж орсон байдаг. Тэр нь Монголын Засгийн газраас Дэлхийн банкны өмнө хүлээсэн үүрэг байдаг юм. Засгийн газар  уурхайн  өр авлагыг барагдуулна гэсэн үүрэг хүлээсэн ч биелүүлээгүй. Өр авлага  харин ч нэмэгдсэн. Үүнээс гадна нүүрсний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж, олсон мөнгөөрөө техникийн шинэчлэлээ үргэлжлүүлээд явна гэсэн үүргээ биелүүлээгүй.  Тэр үед би тойм тооцоо хийж үзэж байсан. Өр авлагаасаа гэхэд л  хамгийн бага хүүтэй банкны зээлээр бодоход 17-18 тэрбум төгрөгийн боломж алдсан байдаг юм. Дэлхийн банкны өмнө хүлээснээр үнийн зөрүүг өсгөөд явсан бол  уурхайд маш хэрэгтэй шийдэл болох байсан. Эндээс гэхэд л 100 гаруй тэрбум төгрөгийн боломж алдсан байдаг юм. Үнийг нь барьсаар байгаад алдсан боломж гэсэн үг.

-Нүүрсний үнийг улс орноо бодсондоо л барьсан гэсэн тайлбарыг шийдвэр гаргагчид хэлдэг. Яах аргагүй шалтгаан байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Эх орондоо чин сэтгэлээсээ  хайртайдаа үнэ барьсан гэдэг бол худлаа тайлбар. Яг үнэндээ аль ч нам нь сонгуульд яаж амьтай гарах вэ гэж бодсон. Улстөрийн ийм хандлага одоо ч бий. Буруу хандлага, байдлаас болж үүссэн алдагдал, болохгүй бүтэхгүй бүхнийг  Багануурын уурхай л үүрсэн. Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа юм чинь гээд зүгээр хараад сууж болохгүй. Миний хувьд элдэв бэрхшээл тоочиж зүгээр суухыг урьтал болгоогүй. Багануурын уурхай тодорхой нөөцтэй. Нөөц нь хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед Багануур гэдэг том дүүрэг ажрахгүйгээр биеэ аваад явах ёстой. Уурхай хаагдлаа гээд бүхэл бүтэн том дүүргийн амьдрал зогсч таарахгүй. Миний хувьд уурхайг удирдах үедээ өөрчлөлтийн менежмэнтийг амжилттай хэрэгжүүлж байлаа. Өөрчлөлтийн менежмэнтийн гол цөм маань энэ л дээ. Багануурыг биеэ аваад явах чадалтай болгохын төлөө зорьж ажилласан.

-Таны "Багануур” ХК-ийн захирал байхдаа хойд хөрш рүү нүүрсээ шинжлүүлэхээр явуулсан, оросууд уурхайн нүүрсийг шинжлээд маш сайн чанарын хагас кокс гаргасан гэж салбарын учир мэдэх улс ярьдаг юм билээ. Уурхайн нөөц дууссан ч Багануурчуудыг  дажгүй амьдруулах гэсэн төлөвлөгөө, зорилгын чинь нэг хэсэг байсан уу?

-Тийм ээ, тэгж зорьсон ажлын маань нэг байсан юм. Оросын Красноярск руу хагас кокс хийлгэхээр 2004 онд нэг вагон нүүрс явуулж байлаа. Үнэхээр сайн хагас кокс гарсан. Багануурын нүүрсний илчлэг нь 3360. Хагас кокс гаргахад 5500-6000 хүртэл илчлэгтэй болсон. Ийм коксыг гангийн үйлдвэрт  хэрэглэхгүй л дээ.  Шаазан ваар хийхэд хэрэглэдэг түлш байгаа юм. Дэлхийд их эрэлттэй байдаг.  Хоёрдугаарт үүнээс утаагүй түлш гарсан. Гуравдугаарт маш сайн чанарын шүүлтүүрийн материал гарсан шүү. Тухайн үед би Алтангэрэл гэж инженертээ тусгай орон тоо гаргаад судалгааны ажил хийлгэсэн юм.

-Сайн чанарын шүүлтүүрийн материал гэдэг чинь сонин юм байна шүү. Цэвэршүүлж, шүүх чадвар нь тийм сайн байсан уу?                                                            

-Маш сайн байсан. Цэвэрлэх байгууламжид туршиж байлаа. Тэгэхэд тунгалагашилт нь 98-99 хувьтай гарсан. Гэтэл тэр үед манай цэвэрлэх байгууламж бохирыг цэвэрлээд  савантай ус шиг болгоод хаядаг байсан.

-Багануурын нүүрснээс гайхалтай үр дүн гарсан байна шүү дээ. Тухайн үед төр засгаас дэмжээгүй хэрэг үү?

-Тухайн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан юм. Ерөнхийлөгч  анх санаачилж үзэсгэлэн гаргаж байсан. Энэ бол маш том дэмжлэг байсан. Гэвч төр засгаас бодлогоор дэмжээгүй.

-Илт үр дүн гарчихаад байхад дэмжээгүй гэхээр сонин юм аа?

-Харин тийм, би ч гэсэн гайхдаг.

-Тэгээд л Багануурын нүүрсийг боловсруулах, үйлдвэрлэл явуулах санаагаа орхисон уу?

-Орхиогүй, үргэлжлүүлээд ажилласан. Дараа нь солонгосуудтай хамтарсан. Сон профессор гэж сайхан хүн манай дээр ирж ажилласан юм.  Өнөө профессор маань Багануурын нүүрсний дээжийг авч яваад зургаа долоон сар таг болчихлоо. Сүүлдээ захиа бичиж учрыг нь лавлалаа. Гэтэл "Тослог ихтэй нүүрс байна. Тос нь ангижруулагдахгүй, утаа гарч өгөхгүй нэлээд удлаа. Сая л нэг утаа гарлаа” гэсэн хариу ирдэг юм. Багануурын нүүрсээр шахмал түлш хийе, утаагүй түлш үйлдвэрлэе гэсэн санаа энэ үйл явдлаас эхтэй. Ингээд тоног төхөөрөмж оруулж ирлээ. Харамсалтай нь тэгээд ч дэмжээгүй. Тухайн үед утааны асуудал өнөөдрийнх шиг хурцаар яригддаггүй байсан нь ч нөлөөлсөн болов уу.

-Багануурт аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн яриа төр засгийн төвшинд нэлээд яригдсан ч ажил болоогүй. Таны үед эхлүүлсэн ажил уу?

- Аж үйлдвэрийн паркийг бий болгох санааг анх гаргасан хүн нь Н.Энхбаяр байгаа юм. Дараа нь Буянгийн Б.Жаргалсайхан Үйлдэр худалдааны сайд байхдаа мөн  дэмжсэн. Б.Жаргалсайханыг сайдын ажлаа өгсөний дараа Үйлдвэр худалдааны сайдаар Ц.Даваадорж гэдэг залуу ажилласан. Германд төгссөн маш мундаг боловсролтой, юмыг их зөв хардаг залуу байсан шүү. Ц.Даваадорж  бас  дэмжсэн. Ингээд Үйлдвэр технологийн парк байгуулах тухай Засгийн газрын тогтоол, хуулийн төсөл боловсруулагдсан түүхтэй. Энэ бүх төсөл манайхаар дамжсан. Эцэст нь Засгийн газар хууль гаргахаар шийдэж  дэмжихээр болсон чинь яам, нийслэл булаацалдсан. Багануурын уурхайн зүгээс асуудлыг тэр хүртэл нь хөөцөлдөж, зүтгэж  явахад дэмжээгүй хэрнээ гэнэтхэн л анхаараад эхэлсэн нь гайхал төрүүлдэг. "Ийм юм хийчихээд яагаад хэлдэггүй юм” гээд нэлээд юм болсон л доо.  

-Нийслэлээс тухайн үед хэр дэмжсэн бэ?

-Сүүлд нь завхруулаад дууссан л даа. Улаанбаатар хотын тендерт орсон ч бүтэлтэй юм болоогүй. 22 МВт-ын эрчим хүч гаргах станц барих бололцоотой гэсэн болохоор оросуудтайгаа яриад төсөл хийлгэлээ. 35 сая долларын өртөгтэй, жилдээ нэг сая тонн хагас кокс гаргах үйлдвэр барина гэсэн ерөнхий зураг гарлаа. ТЭЗҮ хийх тал мөнгийг манайхаас гаргах шаардлага ирдэг юм. Алдагдалтай ажиллаж байгаа уурхай хаанаасаа мөнгө гаргах билээ. Ингээд л чадаагүй. Гэтэл дараахан нь утааны асуудал хурцаар яригдаад эхэлсэн. Ингээд өнөө утаагүй түлшний асуудал олны анхааралд орсон доо. Дэлхийн банкны эксперт гээд нэг залуу манай дээр ирдэг юм.  Манай төсөл, судалгааны ажилтай танилцаад "Ганц нэгхэн юм засмаар байна. Сайн ажил болжээ. Төслөө хийгээд ир, Дэлхийн банкнаас санхүүжүүлье”  гэлээ. Төсөл хийх мөнгөгүй учраас яах ч арга байгаагүй.  2005 билүү 2006 онд Америкт эрчим хүчний их хурал боллоо. Нөгөөхөө танилцуулахад мөн л төслөө хийгээд ир, санхүүжүүлье гэсэн санал ирсэн. Мөнгөгүй учраас мөн л чадаагүй. Энэ мэтчилэнгээр дэмжлэг хайж явах зуур өнөө судалгаа, төслийн  ажлыг маань дундаас нь ашиглаж тендерт орсон тохиолдол гарсан. Хүний хийсэн зүйлийг ашиглаж ороод Улаанбаатар хотоос есөн тэрбум төгрөгийн тендер авчихдаг байгаа. Манай нүүрсэн дээр зориулж хийсэн судалгаа, тооцоо яалаа гэж  өөр зүйлд  таарах вэ дээ.

-Утаагүй түлшний үйлдвэр барих гэж өчнөөн тэрбумын тендер аваад бүтээгүй гэсэн дуулиан ийм түүхтэй байх нь ээ?

-Бодитой үнэн түүх нь энэ шүү дээ. Одоо хэнд ч хэрэггүй нэг цэнхэр байшин байгаа нь ийм учиртай.

-22 МВт-ын станц барих санаа юу болсон бэ?

-Нийслэлийн зүүн хэсэгт дулааны эрэлт байгаа юм чинь 22 МВт-ын станц барья гээд салбарын эрдэмтдээр судалгаа хийлгэсэн. Багануурын уурхайнхны буюу бидний хийсэн өөрчлөлт шинэчлэлийн  эрэл хайгуулаар гарч ирсэн санаа байгаа юм. Харамсалтай нь мөн л дэмжээгүй. Багануурын уурхайн түүхэнд тэрүүхэн хонхорт  зөвхөн нүүрс ярьдаг байсан хандлагыг өөрчлөх гэж тэмүүлсэн цаг үе бий. Тийм цагийн нэгээхэн оронд зайд нь  уурхайгаа удирдаж, уурхайнхнаа нэг эд эс болж явсан минь миний амьдралын сайхан үеүдийн нэг. Нүүрсээ боловсруулж бүтээгдэхүүн гаргая, үйлдвэрлэл явуулъя, хаягдалгүй технологи руу оръё гэсэн санаа гаргаж маш олон зүйл хийж эхэлсэн. Шинэ бүтээгдэхүүн гаргах, үйлдвэрлэл технологийн парк байгуулах гэх мэт олон асуудлыг шийдэж явсан. Төрөөс дэмжилгүй өнөөг хүрлээ л дээ. "Багануур” ХК одоо ч тэгж зорьж яваа байх. Дахиад хэлье. Багануурын уурхайн нөөц нэг л өдөр дуусна. Тэр үед хот өөрийгөө аваад явах чадалтай болох ёстой. "Багануур” ХК-ийнхан Багануурын биеэ аваад явах чадалтай болгохын төлөө ажиллаж явсан цаг үеийн түүх та бид хоёрын ярианд цухас дурдагдлаа. "Багануур” ХК цаашид ч үүний төлөө ажиллаж, зорих учиртай.

-"Багануур” компанийг хувьчлах тухай та ямар байр суурьтай явдаг вэ?

-Намайг гүйцэтгэх захирлаар ажиллах үед Засгийн газраас хоёр удаа Багануурын уурхайг хувьчлах шийдвэр гаргасан ч эхнийхэнд нь хувьчлах цаг болоогүй гээд хойшлуулсан удаатай. Төрийн бодлого буруу гарвал хамгийн хүнд ачааг үүрэх хүмүүс нь тэнд ажиллаж байгаа улс.  Уурхай нь хувьчлагдана гэхээр  ажиллагсад  өмнө нь хийсэн хувьчлалын загварыг харах нь тодорхой.  Өмнө нь хувьчлагдсан газруудаас сайн жишээ харагдахгүй болохоор хэн ч гэсэн эргэлзэнэ, болгоомжилно. Төрийн компанийн  хувьчлал хэцүү л дээ. Үнэгүйдүүлж,  дампууруулах асуудлыг л  тавьдаг нь  нууц биш. нуугаад байх зүйл биш. Багануурыг хувьчлах цаг болоогүй. Багануурын уурхайн нүүрсэн дээр хоёр, гуравдугаар цахилгаан станц тэр чигээрээ тогтдог. Дөрөвдүгээр цахилгаан станцын хэрэглэдэг нүүрсний бараг 60, 70 хувийг Багануураас нийлүүлж байна. Багануурыг орлох  уурхай ойрын ирээдүйд байхгүй. Хувьчлалыг зөв явуулахгүй бол станцууд хэцүүднэ. Ер нь төр муу менежер гэдэг үг дэлхийн хаана ч байхгүй. Манайхан л ийм гоё үг бодож олчихоод яриад байдаг. Яг нарийндаа төрийн өмчтэй байхаас аргагүй салбар, компани гэж бий. Ардчилал, зах зээл хөгжсөн улсуудад нийтлэг ажиглагддаг жишиг.

Эх сурвалж:Өдрийн сонин 

Б.Доржханд 

Д.Дамбапэлжээ: Багануурыг хувьчлах цаг болоогүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани