Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАДАНГА ХҮДЭР ҮЛДСЭН ҮҮ

БАДАНГА ХҮДЭР ҮЛДСЭН ҮҮ

 

Зөвхөн эрэгчнээс нь ялгардаг заар гэгчээсээ болж тоо толгой нь устаж буй, магадгүй манай оронд дууссан ч байж мэдэх баданга хүдрийн талаар энэ удаагийн нийтлэлийг хүргэж байна. Дууссан гэж тодотгосны учир нь Бугатын даваанд байх Хүдрийн эрдэм шинжилгээний станцыг эс тооцвол баданга хүдэр гэх энэ амьтныг судалдаг эрдэмтэн, судлаач алга байна. "Манайд баданга хүдэр судлаачдаас хүн үлдээгүй. Ойрын жилүүдэд хийгдсэн судалгаа байхгүй. Ер нь хүдэр орхигдсон” гэж Шинжлэх ухааны академийнхан хэлсэн юм.

Тоо толгойн хувьд 1970-аад оны үед 45 мянга гэж тоологдож байсан албан 2010 онд 6500 гэж тоологдож байсан. Элбэг тохиолддог Хэнтийд тусгайлан хийсэн судалгаагаар 1000 га тутамд 21-35 ширхэг гэж тоологддог байсан бол хамгийн сүүлийн судалгаагаар 1000 га тутамд 0.35 гэж бүртгэгджээ. Энэ нь баданга хүдэр гэх нэн ховордсон амьтан өнөөдөр Монгол оронд хэдхэн ширхэгээр тоологдоход хүрснийг харуулж байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр улс даяар 500 хүрэхгүй хүдэр үлдсэн гэх.
 

ХҮДРИЙН ЗААР БҮХИЙ ҮНЭРТЭН ХАМГИЙН ҮНЭТЭЙ


Хүдрээс заар, мах,арьс, үс, соёо, хоргол, сүү зэрэг олон зүйлийг нь ашиглаж болдог байна. МУИС-ийн Биологийн тэнхмийн багш нарын хулгайн ан агнууртай, холбоотой хийсэн судалгаанд хулгайн анчид баданга хүдрийн заар, арьсыг ихэвчлэн авч худалдаалдаг гэжээ. Хүдрийн заар гэх зөвхөн эрэгчинд нь байдаг жижигхэн уутанцраас ялгардаг шинэ үедээ цавирхаг шаргал өнгөтэй, удахаараа хүрэн улаан лаав мэт болдог зүйлийг дэлхий дахинд эмийн түүхий эд болгон өргөн ашигладаг. Хүдрийн заар хүний биеийн төв, захын мэдрэх эрхтэнийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулан, эд эрхтэний үрэвслийг багасгаж, өвчин намдаах, халуун бууруулдаг үйлчилгээтэй байдаг аж.

Манай улсын эрдэмтэд хүдрийн зааранд агуулагддаг биологийн идэвхт бодисыг ялган авч төв мэдрэлийн эсийг сэргээж, хөл, гарын саажилтыг эмчлэх тарилга гаргаж авсан туршлагатай. Бусад оронд олноор байдаг хүдрийн станцыг өргөтгөхөд анхаарал хандуулж, зохиомлоор хээлтүүлэн, үүлдэр угсааг нь сайжруулах чухал шаардлага байгааг тэд хэлсээр ирсэн. Хулгайн анчид Хүдрийн эрдэм шинжилгээний станцад хүртэл нууцаар нэвтэрч тэр амьтныг агнаад заарыг нь авсан тохиолдол гарсан байна.

Дэлхий нийтээр нэн ховордсон энэ амьтныг хамгаалах, үүнтэй зэрэгцэн алтнаас үнэтэйд тооцогдож буй заарыг нь амьтанд нь халгүйгээр ашиглах, хиймлээр гаргах зэрэг шинжлэх ухаанч ажлуудыг өрнүүлж байхад манай улсад байгальд байгаа цөөн амьтнаа хядаад дуусгах байх жишээтэй. Хүдрийн 25-хан грамм хэмжээтэй заарыг авахдаа нойрсуулж байгаад авдаг бол хулгайн анчид шууд алаад авдаг. Заарыг сүүлийн жилүүдэд үнэртэн хийхэд өргөнөөр ашиглаж, заар орсон үнэртний үнэ хамгийн үнэд хүрдэг болжээ. Хүдрийн заар нь үнэртэй усны найрлагад орохоороо хүнд маш дулаахан, тослог, өтгөн, мансууруулам мэдрэмжийг төрүүлэх ба хамгийн гол нь үнэр барих чадварыг дээшлүүлдэг хамгийн чухал материал болдог байна. Гэхдээ 1979 оноос үнэртэй усанд жинхэнэ заар ашиглахыг хорьсон байна. Үүнээс хойш зөвхөн химийн аргаар гарган авсан молекулаас гадна хүдрийн заартай адилхан үнэртдэг, ойролцоо үйлчилгээтэй ургамлын үнэт тосыг ашигладаг болжээ. Энэ нь жинхэнэ заарыг улам үнэд оруулж, хулгайн анчдын хорхойг бүр ч их хөдөлгөх болсон юм. Зөвхөн эрэгчин хүдэр л заар ялгаруулдаг нь энэ амьтны хүйсийн тэнцвэрийг алдагдуулж устаж үгүй болоход голлох нөлөө үзүүлсэн юм.

Манай улсад 1990 оны зах зээлийн үеэр хүдэр агнах нь хэрээс хэтэрсэн байна. Одоо ч гэсэн хууль бусаар хүдэр агнах явдал гарсаар байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард таван ширхэг хүдрийн заарыг Хятад руу гаргах гэж байсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлж байсан юм.
 

ДЭЭД ТАЛ НЬ 10-12 ЖИЛ НАСАЛДАГ


Баданга хүдэр нь олон улсын хэмжээнд "эмзэг”, бүс нутгийн хэмжээнд "устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн. Манай улсад 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар, Монгол Улсын улаан номонд, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгджээ. Экологийн үнэлгээ нь 3-3.5 сая төгрөг байдаг.

Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарах бөгөөд 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураас бүхий сааралдуу толботой, урт нь нэг метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг. 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг. Голдуу ихэр шовшоорой төрүүлнэ. Сүрэглэдэггүй. Шовшоорой нь хоёр сар гаруй хөхүүл байна. Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугардаг байна. Хүдэр дээд тал нь 10-12 жил насалдаг ажээ.

Зууны мэдээ
Б.Солонго

БАДАНГА ХҮДЭР ҮЛДСЭН ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани