Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ам.долларын ханш хэрхэн тогтохыг УИХ шийднэ

Ам.долларын ханш хэрхэн тогтохыг УИХ шийднэОдоогоос таван жилийн өмнө төр алтны салбарыг онцгойлон дэмжиж, тус түүхий эдийн нөөц ашигласны төлбөрийг хоёр дахин бууруулж, өсөн нэмэгдэх татварыг нь тэглэж байлаа. Таван жилийн настай баталсан уг хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор эцэслэнэ. Сүүлийн хэдэн жил алт олборлогчдыг эрхлүүлсэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дуусах үе дөхөхийн хэрээр аж ахуйн нэгжүүд сандарцгааж, албаныхан ч хэрдээ завгүй байгаа аж.

Алт олборлогчдыг аргадсан татварын хуулийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдлээ. 

Энэ сарын эхээр төв банкны удирдлагууд алт олборлогчдыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төв банкнаас зүтгүүлж буй зарим санал, дүгнэлтийг танилцуулсан байна. Төв банк хугацаа нь дуусах гэж буй татварын хуулийн үйлчлэх товыг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байгаа аж. Уг саналаа ч холбогдох албаныханд танилцуулсан байна. Харин Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахаар яам, тамгын газруудаас санал авч эхэлжээ.

Ийнхүү албаныхан ар араасаа хөдөлж эхэлсэн байна. Гэхдээ алтны татварыг хөндөх үү, хэвээр үлдээх үү гэдгийг ирэх намар УИХ шийднэ. Тэгвэл үйлчлэл нь дуусах гэж буй хууль өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд үр дүнгээ өгсөн эсэхийг харцгаая. Алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх татваргүй болгосноор сүүлийн таван жилийн хугацаанд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ долоо дахин өссөн. 2005 оноос хойш төв банкинд тушаах алтны хэмжээ тасралтгүй буурч, 2010 онд түүхэн доод цэгтээ тулсан юм. Алтны өндөр татвараас айгаад олборлогчид олборлосон түүхий эдээ төв банкинд тушаахаас илүү хууль бусаар хил давуулан худалдах, нуух, хадгалах зэргээр татвараас бултаж, шар металл дагасан далд зах зээл үүсчихээд байсан.

Тиймээс алтаа "авдар”-т нь үлдээж, сүүдэрт нуугдсан алтны олборлолт, экспортыг ил болгохын тулд төлбөрийг нь хөнгөлөн, татварыг нь тэглэсэн байдаг.

Ингэснээр төв банкийг зорих олборлогчдын цуваа олширч, тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн юм. 2013 онд баталсан энэ зохицуулалтын үр дүн төв банкинд тушаасан алтны хэмжээ 2014 онд жилийн дүнгээр хоёр дахин өсөж байжээ.

Ингэснээр Монголбанк алт хэмээх хатуу валютын нөөцөө өсгөж, байсхийгээд толгой дээр гарчихдаг "ноён” ногоонд хариу өгөх боломжтой болсон юм. 2013 оноос зэс, нүүрсний үнэ буурахад Монголыг чиглэх гадаад валютын урсгал татарч, макро эдийн засаг ам.доллараар цангасан. Гэхдээ төв банкны алтны нөөц жилээс жилд нэмэгдсэн нь макро эдийн засагт үүссэн валютын "ган”-гийн үе дэх туйлын таатай мэдээ байв.

Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт ийнхүү төв банкны нөөцийг дэмжиж, валютын ханшийг тогтооход тусалсан юм. Өнгөрсөн долдугаар сард гэхэд төв банк 2.1 тонн алт худалдан авчээ. Энэ оны эхний долоон сард Алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх татваргүй болгосноор сүүлийн таван жилийн хугацаанд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ долоо дахин өссөн. үнэ өндийж, хүндрэлийн үеийн гал унтраах арга болдог тусламжийн хөтөлбөрийн санхүүжилт орж ирснээр бид өнөөдөр ам.долларын ханш болон гадаад валютын албан нөөцөд санаа зовохоо больчихоод байгаа.

• 2005 оноос хойш төв банкинд тушаах алтны хэмжээ тасралтгүй буурч, 2010 онд түүхэн доод цэгтээ тулсан юм.
• Төв банк хугацаа нь дуусах гэж татварын хуулийн үйлчлэх товыг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байгаа аж.
• Салбарын яам Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахаар санал авч эхэлжээ.

Гэтэл хугацаа заасан хөтөлбөр дуусаж, өгсөж урууддаг үнийн уналт нь нэг л өдөр зах зээлийг нөмөрнө. Орлогын урсгал тасалдаж эхлэхийн цагт алтаар л "амь тариа” хийж, хүндрэлийг даван туулдгаа мартаж боломгүй. Монголбанкинд тушаасан алтны нийт дүн 9.3 тонныг хэдийнэ давчихаад байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 399 килограммаар ахисан дүн. Ингэснээр төв банкны алт худалдан авалт энэ онд ч түүхэн дээд цэгтээ хүрэхээр байгаа юм. Бас төв банк өнгөрсөн сард нэг грамм алтыг 97.8 мянган төгрөгөөр худалдан аваад байгаа аж.

Алтны нөөц нь жилээс жилд түүхэн цэгтээ хүрч буйд Монголбанк ч баяртай байна. Тус банкны Эрдэнэсийн сан дахь нөөц нэмэхийн хэрээр монгол төгрөгийг хамгаалах нөхцөл боломж бэхжих юм. Тиймээс ч мөнгөний бодлого тодорхойлогчид ханшийн уналттай хамтран тэмцдэг алтны бодлогодоо эртнээс анхаарч, хөнгөлөлт, чөлөөлөлтийн саналаа холбогдох албаныханд хэдийнэ хүргээд байгаа нь энэ.

Харин салбарын яамнаас хуулийн шинэ төслийн талаар тодруулах гэсэн боловч санал авч байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэв. Монголын эдийн засгийн дархлааг тэтгэдэг нэг түүхий эд болох алтны татварыг УИХ хэвээр үлдээх үү эсвэл хөндөх үү гэдэг одоогоор асуултын тэмдэг байна. Харин уг асуулт энэ намрын хамгийн халуун сэдэв болох нь тодорхой. Цаашлаад алтны татвар, гадаад валютын нөөц, ам.долларын ханш гээд олон асуултын учгийг УИХ шийднэ.

Өнгөрсөн оноос эхлэн таваарын үнэ өндийж, хүндрэлийн үеийн гал унтраах арга болдог тусламжийн хөтөлбөрийн санхүүжилт орж ирснээр бид өнөөдөр ам.долларын ханш болон гадаад валютын албан нөөцөд санаа зовохоо больчихоод байгаа. Гэтэл хугацаа заасан хөтөлбөр дуусаж, өгсөж урууддаг үнийн уналт нь нэг л өдөр зах зээлийг нөмөрнө. Орлогын урсгал тасалдаж эхлэхийн цагт алтаар л "амь тариа” хийж, хүндрэлийг даван туулдгаа мартаж боломгүй.

Засгийн газрын мэдээ



Ам.долларын ханш хэрхэн тогтохыг УИХ шийднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани