Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОНГОЛЧУУДАА, ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ

МОНГОЛЧУУДАА, ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ

 

"2035 он гэхэд 50 сая иргэнээ ядуурлаас бүрэн гаргана” гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин Коммунист намын XIX их хурлын үеэр мэдэгдсэн билээ.

Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 2300 гаруй төлөөлөгч болон олон улсын 3000 гаруй сэтгүүлчийн өмнө түүний хэлсэн энэхүү үг дэлхий дахинд шуугиан тарьсан юм. Арга ч үгүй биз. Дэлхийн улс орнуудын эдийн засаг саарсан энэ цаг үед 50 сая иргэнийг ядуурлаас гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Гэхдээ энэ үг, энэ бодлого, энэ амлалт зөвхөн хятад улсад л хэрэгжих боломжтой. Тийм болоод ч Си Зиньпин ийнхүү ам бардам хэлсэн биз ээ. Хятадын төр засгаас хэрэгжүүлэх хэтийн бодлого бүртээ ядуурлыг бууруулах арга замыг тусгасан байдаг. Ингэхдээ тухайн бүс нутгийн онцлогт тохируулж, ямар арга замаар, яаж хэрэгжүүлэхээ нарийн төлөвлөдөг байна. Энэ төлөвлөгөөний эхний жагсаалтад аялал жуучлалыг түлхүү хөгжүүлэх байв. Тиймдээ ч салбарын үндсэн тулах цэг болох "нойлийн өрөө” хувьсгалыг 2015 оноос эхлүүлж, улмаар 2017 оноос эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. Үүнийх нь ачаар Хятадын дотоодын аялал жуучлал нэмэгдээд зогсохгүй гаднын аялагчдыг эрхгүй татах үндэс болсон гэж хэлж болно. Тэгвэл манай улсын аялал жуулчлалын салбар ямар өнгө төрх, уур амьсгалтай байна вэ.
Бидэнд гаднын иргэдийн амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгох үзэсгэлэнтэй байгаль, өв дамжиж ирсэн уламжлал бий. Гэхдээ үүнийгээ бусдад сурталчлах мэргэжлийн нэгдсэн зохион байгуулалт байхгүй нь үнэн юм. Хамгийн наад зах нь гэхэд хүний өдөр тутмын хэрэглээ болох ариун цэврийн өрөөний стандарт бидэнд алга. Яахав, орос ах нарыг дагаж паартай байшинд амьдрах болсноор ариун цэврийн өрөө гэдгийг мэдэрсэн болохоос биш эрт дээр үеэсээ л "байгаль нойлтой” найзалж ирсэн. Гэтэл аль муухайгаар нь дууддаг хятадууд бүх нийтээрээ жорлонгийн хувьсгалд нэгдэж, ариун цэврийг өндөр төвшинд сахидаг болчихоод байхад монголчууд бид өнөөг хүртэл "байгаль” нойлтой найзалж буй нь харамсалтай.

Аялал жуучлалыг дэмжих гол хэрэгсэл буюу "ОО” арга хэмжээ
Манай улсад ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Гэхдээ ирсэн гийчдийн олонх нь "Аялал жуучлалын бүс газруудад ариун цэврийн газар байгуулаагүй нь хамгийн бүдүүлэг, бас өөрсдийгөө хүндлээгүй хэрэг юм” гэж ил, далд хэлбэрээр хэлдэг. Жишээлбэл, "Халтар царайт” киноны Санта, Тонигийн дүрээр монголчуудад танигдсан Жижи Занчетта, Antonio Gonzalez нар манай улсад зочлох үеэрээ "Найрамдал” олон улсын хүүхдийн зуслан дахь ил жорлонг хараад "Муурын жижигхэн байшин” гэж "өхөөрдсөн” байдаг. Тэд эх нутагтаа буцсан. Очсон даруйдаа Венесуэлийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлага-даа "Монголчууд халуун, дулаан, элгэмсүү ард түмэн. Гэхдээ тэдэнд нэг л асуудал бий. Энэ нь ядуурал биш. Харин ариун цэврийн асуудал. Тэд ил бие засдаг юм билээ” гэж хэлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Энэ бол бидний мэдэх жүжигчдийн амнаас унасан гашуудлын үг. Тэдний цаана гашуун үг унагааж, харамссан олон эрхэм бий. Тэгвэл урд хөршид ч гэсэн ийм асуудал байсан уу гэвэл байсан. Гэхдээ 2015 оноос өмнө шүү дээ. Тиймээс л БНХАУ-ын дарга Си Жиньпин аялал жуулчлалыг хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулахтай холбоотой жорлонгийн хувьсгалаа үргэлжлүүлэх болсноо 2017 онд зарласан юм. Жорлонгийн хувьсгал Хятадад ийнхүү өрнөснөөр орчин үеийн болон 68 мянган нийтийн жорлон суурилуулах ажилд 20 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Гэсэн хэдий ч үүнийгээ хангалтгүй гэж үзэж хөтөлбөрийг гурван жилээр сунгаж, дахин 47 мянган шинэ жорлон барих, 17 мянган хуучин жорлонг тохижуулах зорилт дэвшүүлжээ. Энэ бүхэн нь нэг талаас харахад иргэдийн чанартай амьдралыг дэмжиж буй ч нөгөө талаасаа аялал жуулчлалыг дэмжихэд шууд чиглэж буй нь ойлгомжтой. Манай улс ч гэсэн аялал жуулчлалыг дэмжье гэвэл нүхэн жорлонгоосоо салж, тэдний сайн туршлагыг бага боловч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Элсэн тасархай дахь жорлон
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос дөрвөн зүгт аялал жуучлалын үндсэн маршрут бий бөгөөд эдгээрийг дагасан улсын чанартай автозам дагуух хоолны газрууд олноор бий болсон. Тэдгээрээс хамгийн эхний жишээ нь, нийслэлээс 300-гаад километрийн зайд байрлах Элсэн тасархайн цогцолборт газар. Энэ нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж, Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан. Автозам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө, Тарнын элс гэж нэрлэгдэх болсон юм. Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургадаг байна. Харин хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь  Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Элсэн толгод нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уулын орчимд хамгийн өргөн буюу 9-10 километр тархсан байдаг. Их Монгол элс нь ургамлаар хагас бэхлэгдсэн учир нүүлт хөдөлгөөн харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд малын бэлчээр болгон ашиглаж, даац хэтрүүлсэнээс нүүн шилжих болжээ. 
Эндээс үзвэл, цөлжилт явагдах эрсдэлтэй газар нутгийн тоонд багтаж буй бөгөөд дагаад арчлалт, хамгаалалт нэн шаардлагатай юм. Гэтэл дотоод, гадаадын жуулчдын саатах дуртай эл газар өдгөө "элсэн жорлон” болж хувирчээ. Тус газарт очиход бие засах ариун цэврийн газар байхгүй учир аялагчид элсэн манхан дунд бие засч, түүнийгээ элсээр булдаг нь нууц биш. Гэсэн атал Өвөрхангай аймгийн нутгийн удирдлага болон Элсэн тасархай орчимд өрхийн бизнес эрхэлж буй айлуудын нэгээхэн нь ч үүнд санаа зовдоггүй. Тус газарт хоолны гэр ажиллуулдаг бүсгүйгээс цэвэрлэгээ хийдэг эсэхийг тодруулахад "Долоо хоногт нэг удаа ойр орчмыг нь цэвэрлэдэг. Хог ачих машин сард нэг удаа ирвэл их юм. Тиймээс хуримтлагдсан хогийг шатаадаг” гэв. "Бичил бизнес эрхэлдэг айлууд нийлж боловсон жорлон байгуулж болдоггүй юм уу” гэж асуухад "Энд хэдэн жил хоолны гэр ажиллуулахаа мэдэхгүй байж тэгж мөнгө үрэх хэрэг байна уу” гэсэн. 

Нарийнтээл дэх "байгаль нойл”
Хоолны газар дагасан нүхэн жорлон болж хувирсан дараагийн газар нь иргэдийн хэлж дадсанчлан Нарийнтээл. Улаанбаатар хотоос 500 гаруй километрийн орчимд байрлах тус газар нь Өвөрхангай аймгийн нутагт багтдаг. Тэнд 50 орчим өрх хоолны газар, дэн буудал ажиллуулаад 10 гаруй жилийн нүүр үзсэн. Элсэн тасархайг бодвол суурьшиж, тохижоод удсан ч мөн л нүхэн жорлонгоос салаагүй өдийг хүрсэн юм. Хоолны газрын урдхан хоёр модон жорлон бий. Нэг нь он удаан жилийг ардаа үдсэн, нөгөө нь дөрвөн жилийн өмнө байгуулсан нийтийн бие засах газар маягийн жорлон. Гэсэн ч үнэр, ялаа батганаас эхлээд бохир завааныг хэлэх юм биш. Зам зуур саатаж, хооллох гэсэн иргэдийн олонх нь "байгаль нойлтой” найзалж байгаа харагдсан. Хэрэглэсэн ариун цэврийн цаас, ялгадсаар дүүрсэн хөндийд салхи ширүүн салхилбал эхүүн үнэр ханхийх юу ч биш. Бохирдсон хөрсний усаар гийчдийг хооллож, ундлах нь эрүүл ахуйн чанар, стандарт хангахгүй байлтай. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан үүнийг нь жишим ч тоодоггүй байна. Энэ газраар зургаан жилийн хугацаанд 10 гаруй удаа саатаж үзсэн ч Нарийнтээлийн байр байдал огт өөрчлөгдсөнгүй. Ядаж гар угаах угаалтуур нэгийг ч байрлуулсангүй. Хоолны газар, дэн буудал ажиллуулдаг эмэгтэйгээс "Боловсон нойл байгуулах боломж байдаггүй юм уу. Нутгийн захиргааныхан ийм зүйл ярьсан уу” гэж асуухад "Модон жорлонд ариутгалын бодис цацдаг. Хогны машин барагтай ирдэггүй учир хогоо шатаадаг. Хоол зарсан орлого амьжиргаанд арай гэж хүрдэг. Боловсон нойл байгуулъя гэвэл эндэхийн иргэд дургүйцэх байх. Уг нь нутгийн удирдлагууд энүүгээр саатдаг юм билээ. Гэхдээ юу ч хэлдэггүй шүү дээ ” гэв.
Монгол Улсын баруун аймаг руу зорчих автозам дагуух хоёрхон газрын ариун цэврийн 00-ын нөхцөл байдал ийм байна. Үүний цаана дөрвөн зүг, найман зовхист эл асуудал бодитоор тулгамдаж буй. Тэр бүгдэд ариун цэврийн өрөөний асуудал тулгамдаж буйг иргэн бүр мэддэг. Хараад халагладаг. Гэсэн атал юу ч хийлгүй өнөөг хүрэв. Хамгийн эмгэнэлтэй нь орон нутгаас УИХ-д сонгогдсон болон дагаад төрийн өндөр албан тушаалд томилогдсон томчууд тойргийн сонгогчидтойгоо уулзах, албан болон амин хувийн томилолтоор хөдөө орон нутгийг зорих нь цөөнгүй. Тэд очсон газар бүртээ ямар хурал цуглаан зохион байгуулж, хэнтэй уулзсан гээд алхам бүрээ сурталчилж буй харагддаг. Ингээд зогсохгүй "Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд аялал жуулчлалаар дамжуулж бизнесийг дэмжих хэрэгтэй” гэж ярих нь олон. Гэсэн атлаа зам дагуух ард иргэдийн эрүүл амьдралын хэмнэл цаашлаад аялал жуулчлалыг дэмжихэд шууд нөлөөлөх ариун цэврийн газрын асуудлыг нэг ч удаа хөндсөнгүй. Тиймээс л ядаж энэ асуудлаа шийдээд өгөөч гэж нутгийн удирдлагууд болон салбар хариуцсан сайд нараас хүсэх байна. Хэрвээ, бид урд хөршийн сайн жишээг тусгаж, хэрэгжүүлж чадвал наанадаж өөрсдийн эрүүл мэнд, цаанадаж бөмбөрцгийн шившиг болохоос аврагдах юм даа.

МОНГОЛЧУУДАА, ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани