Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Арслан зааныг эсээс үржүүлэх боломж байна

 

Арслан зааныг эсээс үржүүлэх боломж байнаЯкут дахь Зүүн хойд бүсийн холбооны их сургуулийн эрдэмтэд Алс дорнодын эдийн засгийн чуулганд Палеогенетикийн шинжлэх ухааны төв байгуулах хөрөнгө оруулалтын төсөл санал болгохоор бэлтгэж байна.

Уг төв арслан зааныг эсээс үржүүлэх аргаар дахин амьдруулах болон зүүн хойд нутгийн уугуул иргэдийн удамшлын түүхийг судална гэж Якут мужийн захиргааны хэвлэлийн алба мэдээллээ. Төвийн эрдэмтэд мөнх цэвдэг дотор хадгалагдаж үлдсэн эртний амьтдын олдвороос амьдрах чадвартай бүтэн эсүүдийг хайж, судлан мөхсөн амьтдыг тухайлбал, арслан зааныг үржвэрлэх туршилт хийхийг эрмэлзэж байна. Төсөл хэрэгжүүлэх зардал 10 орчим сая ам.доллар болохыг мэдээлжээ.

Хэвлэлийн албаны мэдээнд "Якутын их сургуульд түшиглэсэн дэлхийн хэмжээний палеогенетикийн төв байгуулахаар төлөвлөсөн агаад уг санаачилгыг Бүгд найрамдах Саха улсын удирдлага дэмжсэн” гэж өгүүлжээ. ОХУ-ын Дорнод бүсийн хөгжлийн яамны тооцоогоор мөстлөгийн ба мөстлөгийн дараахь үеийн зөөлөн эд нь хадгалагдсан амьтны нийт олдворын 80 хувь нь Якутын нутаг дэвсгэрээс олджээ.

Төслийг санаачлагчдын үзэж буйгаар ийм төв байгуулснаар Евроазийн зүүн хойд бүсэд суурьшиж байсан хүн дээр хүртэл амьд организмын палеогенийн судалгаа явуулах боломж бүрдэх аж.

Засгийн газрын мэдээ
Арслан зааныг эсээс үржүүлэх боломж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL