Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

220 мянган янданг ЭРҮҮЛЖҮҮЛЭХ шахмал түлшний ГЭРЭЭ хийгдээгүй байна

220 мянган янданг ЭРҮҮЛЖҮҮЛЭХ шахмал түлшний ГЭРЭЭ хийгдээгүй байнаНүүрс манай улсын тухайд   төсвийн орлогыг бүрдүүлэгч гол ашигт малтмалаас гадна эрчим хүч, дулааны үндсэн түүхий эд. Мөн нийслэлийн агаарын бохирдлын  80 хувийг "үйлдвэрлэдэг” гол эх үүсвэр. Тиймээс ч нүүрсний салбарынхан болоод төрийн байгууллагын нөхдүүд цугласан "Coal Mongolia - 2018” чуулганаар "Нүүрсний боловсруулалтын технологи ба агаарын бохирдол” сэдвээр ярилцлаа.

Нийслэлийн гэр хороололд 10 дугаар сараас эхлээд урин дулаан цаг иртэл 220 мянган өрх буюу яндангаас утаа гардаг. Нийтдээ 3100 жижиг оврын уурын зуух  бий. Засгийн газрын тэргүүн 21 мянган айлыг нүүрс түлэхгүй,  эрчим хүчинд холбож, 131 уурын зуухыг татан буулгаж хотын утааг багасгана гэж хэлж байсан ч, ярьсны зоргоор маргааш гэхэд бүтэхгүй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил. Тэрчлэн 2019 оны 5 дугаар сар гэхэд түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хориглохоор болж,  сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана гэж Засгийн газраас мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн тухайд шахмал түлш худалдах, худалдан авах гэрээ Засгийн газар болон компаниудын хооронд хийгдээгүй байна. Шахмал түлш үйлдвэрлэгчид өмнө нь засагт хулхидуулж байсан гашуун туршлага бий тул, гэрээ хэлцэл хийгээгүй байхад яаран хөдлөхийг урьтал болгохгүй байна гэх байр суурь ч сонсогдож байлаа.

Улаанбаатар  хотын гэр  хорооллын оршин суугчид жилд 1.1 сая тонн нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоолол бий. Харин  "Монгол шахмал түлш нэгдэл”-д  гишүүнээр элссэн  12  аж ахуй нэгж жилдээ  300 мянган тонн  сайжруулсан түлш,  Дулааны II цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр  200 мянган тонн, нийтдээ 500 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх урьдчилсан тооцооллын яригдаж байсан. Хэрэв энэ хүчин чадлаар шахмал түлш үйлдвэрлэгдвэл нийслэлчүүдийн хэрэглээг хангахад ойртоно. Учир нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээг шахмал түлшээр орлуулж тооцвол 600-800 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэж байгаа юм.  

Шахмал түлш үйлдвэрлэгчид тонн түлшнийхээ үнийг 150-170 мянган төгрөг байна гэж буй. Тэгвэл Засгийн газраас тэдний үйлдвэрлэсэн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас өгөхөөр яригдаж байгаа юм. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн талууд албан ёсоор байгуулчихсан гэрээ одоогоор алга.

Тэгэхээр нүүрсний салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч буйтай зэрэгцэн дотоодод нүүрсээ хэрхэн яаж эрүүлээр ашиглах вэ гэдэг асуудал дутахгүй чухалд тооцогдож байна.

Тодотгоход, манай улс өнгөрсөн онд өмнөд хөршийн коксжих нүүрсний импортын 38 хувийг нийлүүлсэн нь дэлхийн нүүрсний зах зээлийн том тоглогч Австралитай зуузай холбох дөхсөн таатай үзүүлэлт юм. Тэгэхдээ дэд бүтцийн сул тал, тээвэрлэлтийн өндөр зардал, хилийн нэвтрүүлэх чадвар зэрэг нь амжилтыг ухраах эрсдэлтэй. Хятадын нүүрсний салбарынхан  бол коксжих нүүрсний эрэлтээ ойрын хэдэн жилдээ тогтвортой хадгалагдана гэсэн төлвийг дуулгаж буй.

 Гэхдээ зах зээлд эрсдэл үргэлж байдаг. Хятад улс агаарын бохирдлын асуудлыг эхэнд эрэмбэлэн, нүүрсний чанарыг чухалд тавьж буйтай зэрэгцэн манайх хүлээн зөвшөөрөгдсөн технологиор нүүрсээ боловсруулж, баяжуулах нь чухал байгаа юм. "Тавантолгой” ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулах үүргийг хүлээсэн "Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд  2018 оны эхний хагаст 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, жилийн төлөвлөгөөнийхөө 78 хувийг хагас жилд гүйцэтгэсэн амжилттай яваа. Цаашлаад компани ашигтай ажиллаад байвал, орлогоосоо дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ Б.Ганхуяг захирал хэлсэн. Тодруулбал, Гашуунсухайт, Тавантолгой Ханги-Мандалын төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг санхүүжүүлнэ гэж байна.

 

Э.Болор

 

WWW.ZINDAA.MN


220 мянган янданг ЭРҮҮЛЖҮҮЛЭХ шахмал түлшний ГЭРЭЭ хийгдээгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани