Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Экологийн сүйрлээс болж мөхсөн соёл иргэншлүүд

 

Экологийн сүйрлээс болж мөхсөн соёл иргэншлүүдЭзэнт гүрнүүд зөвхөн зэрлэгүүдийн довтолгоо буюу дотоодын дайнаас болж мөхдөггүй. Судалгаанаас үзэхэд эртний хөгжилтэй зарим соёл иргэншил агаарын бохирдол, ой модоо огтолсон, хөрсний чанар муудсан гэх мэт экологийн асуудлаас болж, газрын хөрснөөс арчигджээ.

ХҮРЛИЙН ҮЕИЙН ГАЗАР ТАРИАЛАНЧИД

Ирландын нутаг дэвсгэрээс олдсон амьтдын яс, үлдэгдэлд шинжилгээ хийсэн олон улсын эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тухайлбал, хөрсөн дэх биохимийн мөчлөг бүр хүрлийн үед буюу 3000 жилийн тэртээд алдагдсан гэнэ. Ясан дахь 15N буюу азотын изотоп хэтэрсэн нь экосистемд хүний оролцоог гэрчилнэ. Хүрлийн сүүл үед энэ бодисын хөрсөн дэх агууламж огцом өссөн бөгөөд хэзээ ч анхны хэмжээндээ буцаж очоогүй байна. Онгон байгальд азот хөрсөнд хуримтлагдах боловч тэндээс байнга гадагшилдаг тул тэнцвэрээ хадгалдаг. Гэтэл эртний газар тариаланчид ой модыг огтлон цэвэрлэж, тариалангийн талбай, малын бэлчээр болгосон нь уг тэнцвэрийг алдагдуулснаар ирландын хөрсний экосистемийг бүрэн өөрчилжээ. Эрдэмтдийн ярьснаар ийм дүгнэлтийг дэлхийн бусад бүсэд мөн адил хийж болно. Өөрөөр хэлбэл хүмүүс урьд төсөөлж байснаас нэлээд эрт байгалийг өөртөө зохицуулан өөрчилж эхэлсэн аж.

МАЙЯ ИНДИАНЧУУДЫН УСТГАСАН ОЙ

Америк, Канадын судлаачид биохимийн мөчлөг алдагдаж, улмаар хөрсний агууламж ядуурсан явдал Майя Индианчуудын соёл иргэншил мөхөх шалтгаан болсон гэж үзэж байна. Мексикийн өмнөд нутгийн Чичинканаб, Сальпетен, Итцан нууруудын ёроолоос авсан органик үлдвэрт шинжилгээ хийсэн байна. Улмаар Майячуудын тосгод том хот болон өргөжих явцдаа их хэмжээний ой огтолж, тариалан эрхэлсэн нь хөрсний чанарыг муутгасан гэж дүгнэв. Эрдэнэ шиш гэх ургамал тариалсан хөрс сэргэхгүй байсан учир хуучин талбайг хаяж, шинэ газар мод огтолсоор ойг сүйтгэсэн бололтой. Модгүй хөрс эвдэрч, зарим микро элемент устжээ. Ийм нөхөгдөшгүй өөрчлөлт майячуудын газрыг үржил шимгүй болгож, өлсгөлөн ба улс төрийн хямрал авчирсан байна. Манай эриний IX зуунд Майячуудын олонх хот улсыг иргэд нь орхин нүүсэн тул эзгүйрсэн түүхтэй.

АМЬТДЫН ОРОНД ХҮН ЧУЛУУ

Пасхи арал дээр дээрхтэй төсөөтэй үйл явц өрнөжээ. Ой модыг ихээр огтолсны улмаас хөрс нь салхи, бороонд элэгдсэнийг хөрснөөс угаагдсан металлын ионы хэмжээнээс харж болно. Хор уршиг нь төдөлгүй мэдэгдэж, хүнсэнд хэрэглэдэг ойн ургамал болон ургац эрс буурав. Газрын шувуу бүрэн алга болсон ба далайн шувуу гурав дахин хорогджээ. Нөөцийн дутагдал омгуудын хооронд дайн дэгдээж, нийгмийн ялгарал илт нэмэгдсэн байна. Арал дээр моаи хэмээн хүн чулуу олширсон боловч хүн ам нь олноороо үрэгджээ. Энд үлдсэн барилгын суурь болон хөрсийг судалж үзэхэд хүмүүс арал дээр суурьшиж эхлэх үед хоосон цөл бус халуун бүсийн ой, бутаар бүрхэгдсэн байжээ. Манай эриний 900 оноос ойг цэвэрлэж эхэлсэн агаад XX зуун гэхэд 48 төрлийн ургамал үлдсэнээс хамгийн өндөр нь хоёр метрээс давахгүй байв. Жаред Даймон "Уналт: Зарим нь нийгмийг хөгжүүлдэг атал зарим нь яагаад сүйрүүлдэг вэ” номондоо "арлынханд гаднын дайсан байгаагүй. Учир нь тэд тусгаарлагдаж, хэнтэй ч харилцдаггүй байсан” гэж бичсэн. Түүнчлэн тухайн үед уур амьсгалын томоохон өөрчлөлт гараагүй. Иймээс маои соёлын сүйрэл нь цэвэр экологийн гамшиг бөгөөд арлын оршин суугчид өөрсдөө буруутай гэж дүгнэсэн байна.

НОГООН АРЛЫГ СҮЙТГЭСЭН НЬ

Х зуунд Гринландыг эзлэн сууршсан викингүүд байгалийн нөөцийг ухаалаг бусаар зарцуулснаас мөхлөө ойртуулсан юм. Эрик хааны үр удам уур амьсгалын өөрчлөлтийн улмаас арлыг орхиж одсон гэж үздэг. 986 онд Викингүүд Гринландад хөл тавихад Европын дундаж температур харьцангуй өндөр байв. Дөрвөн зуун жилийн дараа бага мөстлөгийн эрин гэх цаг үе тохиож, хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдэн бөөнөөрөө үхэж үрэгджээ. Гэвч 2015 онд арлын мөсний дээжийг шинжилсэн америкийн эрдэмтэд X-XIII зууны үед тэр бүсэд ямар ч дулаарал болоогүйг нотлов. XIV зуунд Викингүүд арлаас явахад аравдугаар зуунд байсан шиг хүйтэн хэвээр байжээ. Иймээс уур амьсгалын огцом өөрчлөлтийн тухай онол бодит байдалд нийцэхгүй. Ж.Даймоны бичсэнээр дайнч скандинавчууд хэд хэдэн шалтгаанаар азгүйтсэний дотор байгалийн баялагт хэт хэрэглээний үүднээс хандсан явдал орно. Нуурын ёроолын бөөгнөрлийг судалж үзэхэд викингүүд ойг шатааж бэлчээр болгосны дээр барилга, түлшинд модыг их хэмжээгээр ашигласан аж. Ургамлын бүрхүүлээ алдсан хөрс доройтжээ. Гринланд дахь скандинав гаралтай иргэд бүрэн алга болсон агаад олонх нь дайн тулаан, өлсгөлөнд амь үрэгдэж, үлдсэн нь дүрвэн одсон байна.

БҮГДИЙГ ЗАСАХ БОЛОМЖТОЙ ЮУ

Дээр дурдсан экологийн асуудлууд соёл иргэншилд үхлийн аюултай боловч хүмүүс өөрчлөгдөж буй нөхцөл байдалд зохицохыг хүсэхгүй байна. Даймон мөн үед Гринландад амьдарч байсан инуитуудыг викингүүдтэй харьцуулжээ. Тэд орон гэрээ цас мөсөөр барьж, далайн нохойны өөх шатааж дулаацахын хамт годуу загас болон далайн амьтдаар хүнс хийдэг байв. Зоо археологичдын үзэж буйгаар нил мөрний хөндийд ан амьтан устаж үгүй болох үед нутгийн хүмүүс тариа буудайг хүнсэнд түлхүү ашиглаж орчиндоо зохицож чадсан байна. Калифорни, сан Паоулу, Бристолийн их сургуулийн эрдэмтэд сүүлийн 4000 жилд эртний Египетэд амьдарч байсан 37 төрлийн сүүн тэжээлтнээс өнөө үед дөнгөж долоо нь хадгалагдан үлджээ хэмээн дүгнэсэн байна. Нил мөрний сав газрын экологийн систем маш тогтворгүй учир эвдэхэд хялбар. Нэг, хоёр төрөл зүйлийн амьтан устахад л экологийн шинэ сүйрэл авчирж болзошгүй гэж анхааруулсан байна.

ЗГМ сонин
Экологийн сүйрлээс болж мөхсөн соёл иргэншлүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани