Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна

Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байнаЕрөнхийлөгч Х.Баттулга Владивосток яваад ирлээ. Дорнын эдийн засгийн чуулганд оролцож хөрш орнуудын удирдлагатай уулзжээ. Оросын 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлээр УБТЗ, 3 ба 4-р цахилгаан станцуудыг шинэчлэхээ тохиров. Мөн байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг Оросын Ерөнхийлөгч дэмжиж, Хятадын Ерөнхийлөгч эдийн засгийн талаас нь судлахаа амалжээ.

 

Байгалийн хий бол үсрэнгүй хөгжиж буй Хятад улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой түлш. Монголын хувьд газар нутаг дээгүүрээ явуулсны төлбөрийн хэсгийг нь хийгээр авч Улаанбаатарын хорт утааны гамшгийг арилгана, үлдсэн хэсгийг нь бэлэн мөнгөөр авч эдийн засагтаа оруулах учир онцгой чухал юм.

Газрын тосны болон байгалийн хийн хоолойг барих, тос хий дамжуулах, хүлээн авах зэрэг нь зүгээр нэг техникийн асуудал биш, олон хүчин зүйлээс хамаардаг гео-политик, эрчим хүчний эдийн засгийн төвөгтэй асуудал. Оросууд Монголыг тойруулаад хийн хоолой барихаар Хятадтай арван жил хэлэлцээр хийж 2014 онд Шанхайд гарын үсэг зурсан юм. 2018 онд хий нийлүүлж эхлэх байсан нь 2019 оны эцэс хүртэл хойшлогдоод байна.

Хятадын зах зээлийн цойлсон хэрэгцээ

Хятад улс 2017 онд 238 тэрбум шоо метр (куб метр) байгалийн хий хэрэглэсэн нь дэлхийд гуравт буюу АНУ, Оросын дараа орж байна. Нийт хэрэглээний 60 хувийг дотоодоос хангаж, 19 хувийг хөршүүдээсээ хоолойгоор (Туркменистан, Мьянмар), 21 хувийг шингэрүүлсэн (LNG = Liquefied Natural Gas) хэлбэрээр холоос (Австрали 50, Катар 20 хувийг) импортложээ. Хятад шингэрүүлсэн хийн импортоор саяхнаас дэлхийд тэргүүлж эхэллээ.

Байгалийн хий нь 2017 онд Хятадын эрчим хүчний нийт хэрэглээний 7 хувь,  харин 2020 онд 10 хувьд хүрэх ажээ. Хятадын агаарын бохирдолтой зарласан  "дайны” шаардлагаар энэхүү "цэнхэр түлшний” хэрэгцээ жил бүр өссөөр 2020 онд 360 тэрбум шоо метр болно гэж АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн Захиргаа мэдээлжээ. Хятад бүх том хотуудаа хийн хэрэглээнд шилжүүлж, бүх автобус, ачааны машинуудаа LNG хөдөлгүүртэй болгож байгаа учир доод тал нь арав хоногийн нөөцтэй байхыг зорьж байна.

Хятад улсын эрчим хүчний хэрэгцээ, түүний дотор цэнхэр түлшний хэрэгцээ ийнхүү тасралтгүй өсч байна. Байгалийн хийн дотоодын үйлдвэрлэл 2040 он гэхэд гурав дахин өсөх ч, нийт хэрэгцээнийхээ гуравны хоёрыг хийн хоолой болон LNG тээврээр импортлох (US Dep. of Energy) ажээ.

Хятад улс цаашид байгалийн хийн импортоо тасралтгүй нэмэгдүүлэх учраас АНУ-аас авч буй шингэрүүлсэн хийг импортын тарифийн дайн тойрсоор байна.

Оросын байгалийн хийн холын экспорт

Орос улс 2016 оны байдлаар байгалийн хийн баталгаажуулсан нөөцөөрөө (47 их наяд куб метр) дэлхийд тэргүүлдэг. Энэ бол дэлхийн байгалийн хийн нөөцийн дөрөвний нэг нь (IEA тооцоо). Энэхүү нөөцийн 70 хувь нь баруун Сибирьт (Уренгой, Ямбург, Медвежье гэдэг том гурван орд), бусад нь зүүн Сибирь, Сахалинд байдаг.

Байгаль далайгаас зүүн хойш чиглэлд орших Чайандын ордоос зүүн урагш хил дээрх Благовешенск хот руу 2200 км хийн хоолой эхлэж татах, дараа нь энэ орд руу Эрхүүгээс хойно буй Ковыхтын ордоос 800 км хоолой татах "Сибирийн хүч” нэртэй асар том төслийг Газпром эхлүүлсэн. Төслийн эхний хэсэг нь ирэх онд дуусна гэж тус компанийн Удирдлагын хорооны дэд дарга Виталий Маркелов саяхан мэдэгджээ. Өнөөгийн байдлаар 40 км хоолой дутуу байгаа ажээ.

Оросын талаас 55 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, энэ хоолойгоор дамжуулах байгалийн хийг Хятадын тал 30 жилийн турш, нийт 400 тэрбум доллараар худалдаж авах гэрээнд дээр хэлснээр 2014 онд Шанхайд гарын үсэг зурсан. Үнээ тохиролцох гэж ингэж удсан бөгөөд Европ руу зарж буй үнээс хямдаар буюу мянган шоо метрийг нь 350 доллараас багагүй байхаар, авсан аваагүй төлөх (take-or-pay) нөхцөлтэйгээр тохирчээ. Энэхүү 1.4 метрийн голчтой дан ган хоолойгоор жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг дамжуулах ажээ.

Монголын хонгил

Хэрэв Ерөнхийлөгч нарын тохирсны дагуу зүүн Сибирийн хамгийн том, 2.5 их наяд шоо метр баталгаажсан нөөцтэй Ковыхтын ордоос урагшаа Иркутск, Улаанбаатар хотоор дамжин Хятадын хил хүртэл 2000 гаруй км хоолой тавих төсөл хэрэгжинэ гэвэл монголын эдийн засагт ямар нөлөөтэйг багцаалан төсөөлж болно.

Монголын нутгаар 1000 км урттай хоолой тавих, арваад шахах станц байгуулах хөрөнгө оруулалт нь "Сибирийн хүч” төслийн тооцоогоор бодоход 1.4 метрийн голчтой, дан хоолойг барихад нэг км (Газпромын 2015 оны мэдээлэл) нь 246 сая рубль буюу 246 тэрбум рубль болно.

Тэгээд дамжуулах чадал нь жилд 30 тэрбум шоо метр гэвэл дамжин өнгөрүүлэх зарим гэрээний нөхцлөөр (100 км тутам нэг мянган шоо метр хийг дамжуулахад 1.09 доллар) бол монгол жилд 3 тэрбум доллар авах болно. Мэдээж энэ төлбөрийг дамжуулсан зай, жингээр нь тооцон олон улсын мэргэжлийн хүмүүстэй хамтран гэрээ байгуулахад өөрчлөгдөх болно.

Сибирээс Монголын хонгилоор газрын тосны болон байгалийн хийн хоолой тавихад ихэнх нь тал газраар явах тул харьцангуй хямд өртөгтэй, бас Хятадын Бээжин болон бусад том хотуудад хүрэхэд хамгийн богино буюу Дундад Ази, эсвэл Манжуураас татахаас ч дөт юм.

Мэдээж төслийн эдийн засаг нь газрын тос, байгалийн хийн олон улсын зах зээлээс ихээхэн хамаардаг. Одоогоор жишээ нь, рублийн ханш огцом унаж, Оросын эдийн засагт хүчтэй дарамт болж байна. Крымын хойгийг эзэлснээс хойш Орост үзүүлж буй барууны хориг улам чангарч байна. Хятад Америкийн худалдааны дайн Хятадын эдийн засагт илүүтэйгээр нөлөөлөх төлөвтэй.

Гэхдээ олон улсын байдал ямар ч болсон, Хятадын эрчим хүчний хэрэгцээг, түүний дотор байгалийн хийн хэрэглээг бууруулах боломжгүй, харин ч улам өсгөх хандлагатай байгаа өнөө цагт хийн хоолойг монголын нутгаар татах нь гурван улсын хэн хэнд нь ашигтай. Учир нь байгалийн хийн хоолойн монголыг тойрсон хоёр чиглэл хоёулаа өндөр уулсыг даван, гол хэрэглэгчдээ хүртлээ манайхаар дамжуулан татсанаас хоёр дахин хол, хоёр дахин үнэтэй гарч байна.

Ийнхүү хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна. Ганцхан манай нийтийн засаглал ил тод биш, авлигад баригдаж, гацчихаад байгаа учир байгалийн баялагийн хорлолыг нь хийн хоолойн төсөл улам нэмэгдүүлэх аюул бас бий.

Нийтлэлч: Д.Жаргалсайхан


Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани