Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Брент газрын тосны ханш өсчээ

Брент газрын тосны ханш өсчээБрент маркийн газрын тосны ханш Лондоны биржид баррель тутам нь 80 ам.доллар хүрч, сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь дээд үнийг тогтоожээ. ОПЕК буюу газрын тос олборлогч орнуудын нийгэмлэг олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөгүй байгаагийн дээр АНУ-ын Ираны эсрэг хориг олон улсын зах зээлд газрын тосны хомсдолд хүргэж болзошгүй гэх болгоомжлол үүссэнээр газрын тосны үнэ өссөн байна. Брент маркийн газрын тосны үнэ 2014 оны арваннэгдүгээр сард 81 ам.доллар давсан удаатай. Харин WTI маркийн газрын тос 71.89 ам.долларт хүрчээ. Нефтийн үнэ ийнхүү эрчимтэй өссөн нь ОПЕК буюу газрын тос олборлогч улсын байгууллага болон тус байгууллагын гишүүн бус хэд хэдэн орны сайд нарын хорооны Алжирт хийсэн хуралдааны үр дүнтэй холбоотой аж. ОПЕК-ийн бүлгийн орнууд газрын тосны үнийг бууруулах зорилгоор хар алтны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаас татгалзаж байгаа юм. Тус нийгэмлэг газрын тосны ханшийг барихын тулд олборлолтоо хязгаарлаж эхэлсэн.

Томоохон газрын тос олборлогчид дунд олборлолтоо танах зөвшилцөл үйлчилж байсан бол өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК-ийн бүлгийн орнуудад хандан газрын тосны үнийг бууруулахыг шаардсан. "Бид Ойрхи Дорнодын орнуудыг хамгаалж байгаа. Бидэнгүйгээр тэд богино хугацаанд ч аюулгүй байдлаа хадгалж чадахгүй. Гэсэн ч тэд газрын тосны үнийг өсгөсөөр, нэмсээр байна. Бид үүнийг нь мартахгүй” гэж Дональд Трамп твиттер хуудсандаа жиргэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн шаардлагын хариуд Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалих "Бид газрын тосны ханшид нөлөөлөөгүй” гэж мэдэгджээ.

Б.Саруул

 
Unen.mn
 
Брент газрын тосны ханш өсчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *