Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс дэлхийгээс хоцорч мөрөөдөлтэйгээ үлдэх вий

 

Монгол Улс дэлхийгээс хоцорч мөрөөдөлтэйгээ үлдэх вийНэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат манай улсын хувьд бодит байдлаа өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадны үйлдвэрлэлийн технологийг  нэвтрүүлэх  цаг  аль хэдийн болсон.

 

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгддэг ч энэ нь хэтийн  амжилт биш түр зуурын үзэгдэл гэдгийг ярьсаар бид даруй 10 гаруй жилийг үджээ. Байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт тооцогдох Монгол Улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох бус нэмүү өртөг шингээхийн тулд шинийг сэдэж  инновацид суралцахгүй бол дэлхийгээс хоцорч мөрөөдөлтэйгээ үлдэхэд ойрхон байна.

 

20-иод жилийн өмнө бид уул уурхайгаа ингэж хөгжүүлж, эдийн засагтаа ийм том тэсрэлт хийнэ гэсэн "бахархал”-ыг бий болгосон ч  яг байрандаа эргэлдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.  Ийнхүү биднийг нэг тойрогтоо  эргэцэх зуур эх дэлхий орвонгоороо өөрчлөгдөж байна.

 

"Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, "Оюутолгой” компани  хамтран уул уурхайн инновацийн хөгжил, туршлагаас суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлж  Монголын 15 сэтгүүлч Австрали улсыг зорьсон юм. Хөтөлбөрт "Рио тинто” группын Брисбэн дэх төв оффис, Бандуурагийн судалгааны төвтэй танилцах, Квийнсландын их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтээр зочлох гээд сонирхолтой аяллаар өрнөв.

 

"АВТОМАТЖУУЛАЛТ” ОЛОН МЯНГАН ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ТАВАН УУРХАЙЧНЫ МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖЭЭ

 

    Дэлхий нийт бүрэн автоматжуулах  систем рүү явж байхад Монгол Улс дангаараа уламжлалт арга барилаар явж боломгүй үетэй бид нүүр тулж байна. Товчлуур дараад бүх зүйлийг бэлэн болгох дэлхийг хөдөлгөөнд оруулсан "хиймэл оюун ухаан" технологийн  шийдэл нь олон мянган хүний хөдөлмөрөөр бүтэх 10 сая тонн нүүрс олборлолтыг ердөө таван уурхайчны мэдэлд шилжүүлж богино хугацаанд их зүйл бүтээж буйтай Квийнсландын их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтийн Виртуал риализэйшн лабораторийн профессор Мехмет Кизил танилцуулав.

 

 

 

Түүний танилцуулгаас үзэхэд, богино хугацаанд дэлхий нийт юу бүтээснийг, бид хэрхэн хоцорч буйг сануулна.  Өөрөөр хэлбэл хөгжлийн шийдлээ аль хэдийн олсон улс орнуудыг хошууруулж чадсан "хиймэл оюун ухаан”  нүд ирмэхийн зуур хүчээ авч, дэлхийн "бизнес”-ийн амжилтыг эвдэж байна. Тухайлбал хамгийн их өсөлт дагуулдаг уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг үлэмж өсгөж экспортыг тэлэн ажлын бүтээмжийг  10 дахин нэмэгдүүлж чадсан нь гайхамшиг. Австралийн уул  уурхайд бүрэн автоматжсан жолоочгүй галт тэрэг уурхайгаас боомт хүртэл явах шинэ жишиг бий болсон. Цаашлаад гүний уурхайн бүх үйл ажиллагаагааг автоматжуулах системд шилжүүлэхээр тэд бэлтгэлээ базааж эхэлжээ. Хэдийгээр автоматжуулалт нь хүний хөдөлмөрийг багасгаж буй ч шинэ ажлын байр бий болгож буйг "Рио Тинто”-ийн Өсөлт, инновацийн группийн Харилцаа холбоо хариуцсан менежер Моник Бенстед онцолсон юм. Тодруулбал уурхайд хүнд даацын автомашиныг жолоодож байсан 90 хүний ажлын байр байхгүй болсон ч Техник удирдлагын төвийн шинэ бүтцэд 600 хүн ажиллах нөхцөл бүрджээ. Энэ бол автоматжуулалтын нөлөөгөөр үүссэн цоо шинэ ажлын байр гэдгийг тэрээр тодотгосон юм. Үнэндээ цахимжиж буй энэ ертөнцийг бид зогсоож чадахгүй. Генетикийн түвшинд оюун ухаан бүтээхээс эхлээд гайхамшгууд бий болж байгаа бөгөөд 30 жилийн дараа хэрхэх нь мэдэгдэхгүй ирээдүй биднийг хүлээж байна. Тэгэхээр өнгөрсөн 40 жил хийсэн  зүйлээ үргэлжлүүлэх бус, шинэ эринтэй хөл нийлүүлэхийг  цаг үе биднээс шаардах нь ээ.

 

КВИЙНСЛАНД МУЖ БАЯЛГИЙН ӨГӨӨЖӨӨ БОДИТООР ХҮРТЭЖ БАЙНА

 

 

Дэлхий дээр уул уурхай давамгайлсан эдийн засагтай 50 гаруй улс бий. Үүний нэг нь Австрали. Уул уурхайд түшиглэж хөгжсөнийг тус улсын түүх нь төвөггүйхэн илтгэдэг.


Тэд олон нугачааг давж, оновчтой бодлогоор хангахыг хичээж ирсний үр дүнд уул уурхайгаас олох орлого нь өсч, энэ хэрээрээ ард түмнийх нь амьдрал эрс дээшилжээ. Тус улсын уул уурхайн томоохон бүс  нутаг нь  Квийнсланд муж юм. Эл мужийн хүн ам нь эдүгээ дөрвөн саяд хүрээд  буй аж. Хүн амын 60 орчим мянга нь уул уурхайн салбарт ажиллаж буй  бөгөөд  үүний цаана олон мянган хүн  үр шимийг нь хүртэж байгааг тоон үзүүлэлтүүдээс харж болохоор байна.

 

Тухайлбал Квийнсланд муж нийт газар нутгийнхаа 0,1 хувийг ашиглаж буй ч Монгол Улсаас даруй 10 дахин их орлого олж байна.

 

 Нийт эрдэс баялгийн 70 орчим хувь нь Квийнсланд мужийн баруун хойд хэсэгт төвлөрдөг бөгөөд 32 нэр төрлийн ашигт малтмал олборлож буйгаас тус мужийнхныг  гол тэтгэгч  нь нүүрс юм.  Квийнсландаас экспортлох нүүрсний хэмжээ Австралийн нийт нүүрсний экспортын 57 хувийг эзэлдэг  байна. Дэлхийн зах зээлд нүүрсний экспортоороо  ийнхүү том байр суурь эзэлж буй Австрали улсын уул уурхайн хөгжлийн гол нууц нь зөв бодлого төдийгүй улс төржилтөөс хол байсантай холбоотой гэдгийг эх сурвалжууд өгүүлж байсан. Тус  муж 2016 онд  нүүрсний экспортоос 21.5 тэрбум долларын орлого олсноос 1.6 тэрбум долларын роялтыг төвлөрүүлсэн төдийгүй шинэ хөрөнгө оруулалт тутмын  40 хувь нь уул уурхайн салбарт төвлөрчээ. Харин 2017 оны хувьд эрдэс баялгийн бүтээгдэхүүн тэр дундаа хар алтны үнийн өсөлт  үйлдвэрлэлийг тэлж, эдийн засагт жин дарж нэг тэрбум долларын ашгийг нэмэгдүүлжээ. Квийнсланд мужийн хувьд жилд дунджаар 242 сая тонн нүүрс олборлож байгаагаас 220 орчим сая тонныг гол импортлогч орнууд болох Хятад, Энэтхэг, Солонгос, Япон, Вьетнам, Индонези руу түгээдэг байна.

 

 

КВИЙНСЛАНД МУЖИЙН УУЛ УУРХАЙГААС ОЛЖ БУЙ АШИГ тоон үзүүлэлтээр:  16400 бизнес уул уурхайгаас тэжээгдэж, улмаар орон нутгийн  910 байгууллага үр шимийг нь хүртжээ.

Эдийн засагт уул уурхай нь хэрхэн нөлөөлж өгөөж өгснийг задалбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт  3.8 тэрбум доллар, цалин хөлсөд 5.1 тэрбум доллар,  16.4 тэрбум долларыг уул уурхайн салбарын худалдан авалт, бараа бүтээгдэхүүний зардалд, мужийн хөгжилд 55.1 тэрбум долларыг тус тус зарцуулсан байна. Шууд бус нөлөөллийн хувьд 2016-2017 онд  244 мянган ажлын байр шинээр бий болжээ. Эдүгээ Квийнсланд мужид  6 доллар тутмын нэг нь эдийн засагт шууд орж буй бол   8 хүн тутмын нэг нь уул уурхайн салбарт ажиллаж буй аж.  

 

2050 ОН ГЭХЭД  КВИЙНСЛАНД МУЖ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ ТЭГЛЭНЭ

 

Дэлхий нийтээр ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжиж буй энэ үед Австрали улс хойш суусангүй. Тэд сэргээгдэх эрчим хүчний салбарт цойлох бэлтгэлээ базааж эхэлжээ. 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ хэрэглээний 50 хувийг нар, салхи, уснаас гаргах төдийгүй  экспортоо тэлэхээр төлөвлөж буйгаа дуулгалаа.

 

 

Квийнсланд мужийн хувьд эрчим хүчний үйлдвэрлэлийн 79.4 хувийг нүүрс бүрдүүлж байна.Тиймээс нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахаар болжээ. Тус муж 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралаа 100 хувь бууруулж тэглэх юм байна. Улмаар тэдэнд  метан хийн үйлдвэрлэл цоо шинэ сорилт хэдий ч метаны  олборлолт нь 2011-2016 онуудад 3-4 дахин нэмэгджээ. Дөрвөн жилийн хугацаанд метан хийн 1000 цооног гаргасан нь  энэ үйлдвэрлэл маш хурдацтай хөгжиж буйг илтгэнэ. Нүүрсний нөөц баялаг ихтэй орны хувьд метан хийн үйлдвэрлэл хамгийн том боломж гэдэг. Австрали, Монгол Улсын хувьд нүүрсний нөөц ихтэй орнуудын тоонд ордог  ч тэд биднээс хэдэн алхам урд гишгэжээ. Байгаль орчин, агаар мандалд сөрөг нөлөө багатай уламжлалт бус нөөц метан хийн хэрэглээ өсч байгаатай Австраличууд ийнхүү  хөл нийлүүлж байна.

 

Үргэлжлэл бий.

http://www.zaluu.mn/p/44276.html
Монгол Улс дэлхийгээс хоцорч мөрөөдөлтэйгээ үлдэх вий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани