Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батзориг ба түүний нөхдийн компанийг хөгжүүлэх сан буюу чононд хадгалуулсан хонь

Б.Батзориг ба түүний нөхдийн компанийг хөгжүүлэх сан буюу чононд хадгалуулсан хонь

 

Б.ДАМДИН-ОЧИР

Монголын төр засаг "…Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ” гэж аль 1990-ээд оноос хойш ярьж байна.

Гэвч өнгөрсөн гучаад жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэр нь өөдөлсөн ч үгүй, өндийсөн ч үгүй.

Хятадын Эрээн, Оросын Улаан-Үдээс хэрэглэдэг зүйлүүдээ зөөсөөр л байна.

Харин бор зүрхээрээ оймс энэ тэрхэн хийдэг үйлдвэрүүд бий болсныг бахархан хэлэх нь зөв байх.

Ер нь бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж сонгууль бүрээр намууд лоозонгийн эхний гуравт багтааж уриалдаг. Ялсан хойноо төсөв болгоноор хэрүүлтэй уруултай хэдэн төгрөг тавьж ирсэн. Гэлээ гээд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого олигтой хэрэгждэггүй. Үүнд олон хүн гайхдаг. Тиймээс "…Сайд дарга нар, УИХ-ын гишүүд тэр мөнгийг нь хамчихдаг юм шүү дээ” гээд л ам дамжуулан ярьдаг байв. Үнэн гэж боддоггүй байлаа. Учир нь бид хардах эрхтэй эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа шүү дээ.

Гэтэл тэр яриа үнэн болох баримтыг бид олж авлаа. Сайд нар, УИХ-ын гишүүд өнөөх хэдэн төгрөгийг чинь тэрбум тэрбумаар нь хусчихдаг юм байна.

2018 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж иргэн, аж ахуйн нэгжүүдэд 65 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгохоор УИХ-аас баталж өгсөн байдаг.

Энэ мөнгийг зарцуулах эрх мэдэлтэн нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гэдэг нөхөр бий. Тэрээр зохион байгуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг хүссэн төслийг  2018 оны дөрөвдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд хүлээн авчээ. Ингээд Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар хэлэлцээд одоогийн байдлаар 140 компани, хувь хүнд зээл олгохоор шийдэж, санхүүжилтийг шийдвэрлээд явж байгаа юм байна.

Хамгийн ноцтой нь УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, тэдний нэг нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрөө сангийн мөнгөнөөс туучихсан байгаа юм.

 

НЭГ

УИХ-д хоёр ч удаа сууж байгаа Дорнодын Хунт овогт Хаянгаагийн Болорчулуун гэдэг гишүүн бий. Санжийн Баярыг Элчингээр томилогдохоор чуулганд орж ирэхэд "…Бохь зажиллаа” гээд мундаг загнаж байсан нөхөр. Энэ хүн уул уурхайн талаар их ярьдаг. Ихэнхдээ ард түмний талд мэт дуугардаг гишүүн юм. Ийм учраас УИХ дахь шударгадуу гишүүдийн нэг гэж олон нийт үздэг байв. Энэ эндүүрэл бололтой.

Мань Х.Болорчулуун 1997-2002 оны хооронд захирлаар нь ажиллаж байсан "Дорнод гурил” ХХК-иараа ЖДҮС-гаас энэ жил 950 сая төгрөгийн зээлийг авчээ. "Дорнод гурил” компани нь анх 1959 онд атар газар эзэмшихтэй зэрэгцэн Гурил тэжээлийн үйлдвэр нэртэйгээр зүүн аймгуудын хүн амыг гурилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилготойгоор байгуулагдсан. Х.Болорчулуун сүүлд хувьчлалаар авсан байдаг юм.

ЖДҮХС-гаас зээл "туусан” гишүүдээс өөрийнхөө нэрээр авсан ганц хүн нь Х.Болорчулуун. Энэ утгаар нь түүнийг шударгадуу гэж хэлж болох юм. Гэвч "Дорнод гурил” ХХК-иас илүүтэй энэ сангийн зээл хэрэгтэй өчнөөн компани бий гэдгийг мартах ёсгүй. Тэр утгаараа Х.Болорчулуун энэ зээлийг авахдаа албан тушаалаа ашигласан байх өндөр магадлалтай. Бас ёс зүйн хувьд байж болохгүй алдаа юм.

 

ХОЁР

Баян-Өлгийн гурван гишүүний нэг Телек жолжагас овогт Гомбожайгийн Солтан чуулган дээр бараг л дуугардаггүй хүн дээ. Тийм болохоор Г.Солтан гишүүнийг мэддэг хүн ховор байдаг юм. Гэтэл мань эр ЖДҮХС-гийн зээлд хуруугаа дүрээд авчээ. Тэрээр ЖДҮС-гаас өмнө нь өөрөө захирлаар ажилладаг байсан  "Монгол шаазан” ХХК-даа 950 сая төгрөг авч өгсөн байна. Одоо бол "Монгол шаазан” ХХК-ийг нь түүний эхнэр Чорос овогт Базарсадын Алтанчимэг хариуцдаг байна.

Г.Солтан Москва хотын Хими технологийн дээд сургуулийг Шаазангийн инженер, технологич мэргэжлээр төгссөн. Тэрээр энэ мэргэжлээрээ 2010 оныг хүртэл ажилласан 1985-2010 оны хооронд Шаазангийн үйлдвэрийн ерөнхий технологич, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, улмаар "Монгол шаазан” ХК-ийн үйлдвэрийн дарга, үйлдвэрийн ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.

2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболдын зөвлөх болж, дараахан нь Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга болсон юм билээ.

 

ГУРАВ

Сул гишүүн байж байгаад саяхан ЗТХ-ийн сайд болсон Гүн овогт Янгугийн Содбаатар хувьцаа эзэмшдэг "Эпато анарваан” ХХК-даа 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Я.Содбаатар "Эпато анарваан” ХХК-ийн 400 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан. Одоо бол "Эпато анарваан” компанийн эзэн нь түүний эхнэр Боржигон овогт Батлхагвын Мөнгөнцэцэг юм.  Энэ компани уг нь төрсний дараах эх, нярайн эрүүл мэнд, ая тухыг хангаж сувилахуйн орчин үеийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг онцлогтой.

Гэвч Я.Содбаатарын ЖДҮХС-гаас "Эпато анарваан” компаниараа авсан жилийн 3.0 хувийн 1.2 тэрбум төгрөг ББСБ-аар нь дамжаад сарын 2.61 хувийн хүүтэй зээл болж байгаа тухай эх сурвалж бичсэн байна. Ингэхээр Я.Содбаатар жилд 30 хувийн ашгийг энэ зээлийн ачаар олж эхэлсэн гэсэн үг.

 

ДӨРӨВ

ЖДҮХС-гийн хөрөнгийг төрийн нэрийн өмнөөс зарцуулах эрхтэй ХХААХҮ-ийн сайд Батжаргал овогт Батжаргалын Батзориг "…Чононд хонь хадгалууллаа” гэдэг шиг өөрийн эзэмшилд байсан "Тээвэр ачлал” ХК-иараа 1.4 тэрбум төгрөг "гулгуулчихсан” байна. "Тээвэр ачлал” ХК-ийн 89.9 хувь уг нь Б.Батзоригийн нэр дээр байсан. Гэтэл Б.Батзориг өнгөрсөн жилээс ийм компанитай гэж АТГ-т мэдүүлэхээ больчихсон. Гэтэл энд ингээд л ЖДҮХС-гийн зээл аваад л байж байх аж. Одоо түүний эхнэр Даш овогт Лхүндэвийн Отгонжаргал тэр компанийг нь хариуцдаг юм байна.

"Тээвэр ачлал” ХК-ийн түүхийг сөхвөл Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад буусныхаа дараа Тамгын газрын даргаар ажиллаж асан Д.Баатарнямтайгаа нийлж байгуулжээ. ЗТХЯ-наас олгодог хот хоорондын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийг "…Техникгүй мөртлөө тендерт ялчихдаг. Тэгээд хот хоорондын тээврийг базаж байна” гээд л жолооч нар хэл ам хийдэг байлаа.

Ийн ЖДҮХС гэж "том гар”-уудын томоохон компаниудын санхүүжилтийг сэлбэдэг газар болжээ. Та бод доо. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 саяыг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 саяыг авсан байна.

Ингэхээр ЖДҮХС-гийн 65 тэрбумын 4.5 тэрбум нь энэ дөрөвхөн гишүүнд очжээ.

ЖДҮХС-гаас зээл шомбодсон гишүүдийн тоо ингээд дуусахгүй. Хэн гэгч гишүүнтэй ямар хамааралтай компани хэдэн төгрөг авсныг судлаад, олж мэдсэнээ тантай хуваалцах болно.

Мөн дээрх дөрвөн гишүүнийг ч авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг хүргэнэ. Мэдээж хэрэг, энэ гишүүд хүний эрх ярина. "…Би УИХ-ын гишүүн ч гэсэн ашиг олж амьдрах эрхтэй иргэн хүн” гэж ирээд л гонгиноно. Тийм хууль бий. Гэхдээ УИХ-ын гишүүн хүн албан тушаалаа ашиглаж, хувийн том компанидаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийг авч ашиглаж болно гэсэн хууль байхгүй билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Б.Батзориг ба түүний нөхдийн компанийг хөгжүүлэх сан буюу чононд хадгалуулсан хонь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани