Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Супер цикл ба Монгол

Супер цикл ба Монгол

 

М.Энхсайхан 

Супер циклийн үед уул уурхайгаас маш их мөнгө олдог гэж буруу ойлгочихоод түүндээ хөөрцөглөж баахан ордыг стратегийн болгочихсон түүх бидэнд бий. 2000-2012 онд супер циклийн өсөлтөд амьдарсан. Их өөдрөгөөр харлаа гэхэд 15 жилийн дараа цикл дахин өснө.

Бусад орнууд далай дээр гүүр барьж эх газраа холбоод байхад бид зарах гэж байгаа нүүрснээсээ хэн хулгайлсныг хайгаад сууж байна гэж хэлж болно л доо. Гэхдээ үнэхээр нүүрсний хулгай, архины шил, бог малаа тоолж байхын оронд анхаарах бодлогын
асуудал улстөрчдөд баймаар л санагдах.

“ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУПЕР ЦИКЛ ДУУССАНЫГ ХАМГИЙН СҮҮЛД МЭДЭРСЭН ГАЗАР БОЛ МАНАЙ СААРАЛ ОРДОН”

Нийтлэлч Л.Болормаа агсан амьд ахуйдаа ингэж бичиж байжээ. Үнэхээр дэлхийн зах зээл дээрх уул уурхайн цикл дуусчихаж. Гэтэл манай улстөрчид газар дэлхий дээр ганцхан бид л эрдэс баялагтай юм шиг гайхуулсан хэвээр л байна. Өөрсдийгөө  хэтрүүлэн үнэлэхээр буруу бодлого гарах нь тодорхой гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан хэдхэн хоногийн өмнө ярилцлага өгөхдөө хэлжээ.

Супер цикл ямар давтамжтай вэ 

Дэлхийн зах зээл дээр үе үе гол нэрийн барааны үнэ өсч, буурдаг мөчлөгт үзэгдэл болдог тухай бичиж ярьсаар удаж байгаа билээ. Хамгийн сүүлийн супер цикл нь барагцаалбал 2000-2010 оны хооронд болжээ. Үүний өмнөх нь 20-иод жилийн өмнө 1970, 1980 оны дундуур болж өнгөрсөн гэж эдийн засагчид хэлж байна. Түүнээс өмнөх цикл нь 1950-аад онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Маршаллын төлөвлөгөөгөөр дайнд сүйрсэн Европын орнуудын эдийн засаг нь босч ирэхтэй холбоотой тохиож байсныг бичжээ. Эндээс харвал нэг циклээс дараагийнх хүртэл 20-25 жил болж байгааг өнгөрсөн түүх гэрчилнэ. Дэлхий дээр болсон сүүлийн хоёр супер цикл Монголд өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Эхний супер циклийн мөчлөгт Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, дараагийнхт нь Оюутолгойг олборлохоор болсон юм. “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын нийгэм эдийн засгийн амьдралд үзүүлсэн үр нөлөөтэй өнөөдөр маргах хүн байхгүй. 

Цагтаа “Рио Тинто”, “Гленкор” нар ашигтай ажиллаж түүхий эдийн дараагийн супер цикл эхэлснийг @TheEconomist сэтгүүлд бичиж байжээ. Ийнхүү цикл тохиож үнэ өсч байх үед дарга нар “буянтан” байлаа. Бүгдээрээ амлалт өгч байсан. Түүнийгээ бас мэр сэр биелүүлж байсан. Супер циклээ дагаад тэдний нэр хүнд ч өсч байсан. Хамгийн сүүлчийн амлалт нь нэг сая, 1.5 сая төгрөг байв. Одоо тийм бололцоо огт байхгүй. Супер цикл дууссанд Монголын зарим эдийн засагчид баярлах нь ч хаашаа юм амьсгаа авсан гэдэг.

МУИС-ийн доктор П.Хашчулуун 

Уул уурхайн өндөр үнийн супер цикл дууссан нь тэндээс олох ашгийг улстөрчид хувааж,тарааж, амлаж байсан үеийг дуусгаж байгаа нь сайшаалтай.

Угаас бидэнд байгаагийнхаа зоргоор үрэх гэдэг нүүдэлчин сэтгэлгээ байсаар бөгөөд өнгөрсөн жилүүдийн супер циклийн ашгаас хадгалж хуримтлуулж амжаагүй. Харин байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэх ёстой “ИРЭЭДҮЙН ӨВ САН”-д анх удаа ирэх оны төсвөөс 540 тэрбум төгрөг хийхээр төсөлд тусгасныг УИХ хэлэлцэж байна.

Өмнө нь энэ сан “Хүний хөгжил сан” нэртэй, нийт 1.2 их наядын өртэй байсныгтөлөөд дуусч байгаа юм байна.

Дэлхийн банкны судалгаа юу өгүүлэв

Дэлхийн банкны 2018 оны судалгаагаар, Урт хугацаанд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн эрэлт хэрэгцээ буурах хандлагатай байгаа нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн хэтийн төлөвт нөлөөлж улмаар экспортлогч орнуудын ирээдүйн өсөлтөнд нөлөөлж болохыг анхааруулжээ. Шинээр хөгжиж буй зах зээлүүд өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн металл, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан ч ихэнхийнх нь хувьд түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний өсөлт удаашрах төлөвтэй гэж тусгайлан тэмдэглэсэн байна.

Дэлхийн банкны Хөгжлийн Эдийн Засаг хариуцсан Ахлах Захирал Шантаяанан Деваражан

Түүхий эдийн хэрэглээний өсөлт буурах төсөөлөл нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортын орлогоос хамааралтай хөгжиж буй орнуудын гуравны хоёрын хувьд бэрхшээлийг бий болгож болзошгүй. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, төсөв мөнгөний хүрээг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг улам баталж байна.

Дахиад 20 жил хүлээх үү

“Монголчууд 2000-2012 онд супер циклийн өсөлтөд амьдарсан. Хамгийн өөдрөгөөр харлаа гэхэд 15 жилийн дараа цикл дахин өснө” гэхээр супер циклгүй нөхцөл байдалд Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх талаар цоо шинээр сэтгэх шаардлага үүсч байна гэж хэлж болно. Супер цикл дууссан тул “буянтан” дарга нарын үе бас дуусч байна. Хямралаас цэгцтэй гарах шинэ бодлого хэрэгтэй болжээ. Суперциклээс авах сургамж бол бидний монголчууд байгалийн баялгаар баян биш гэдгээ ойлгох явдал гэдгийг хэлж байна. Шинэ баян цээж өвчтэй гэдэгчлэн хөрөнгө оруулагчаа хөөх, стратегийн ордуудаа хөдөлгөөнд оруулна гэхчлэн мега төсөл ярьсаар суугаа хэвээр. Гэтэл бид өнөөдрийн байдлаар өрөнд унасан орон болчихоод байна.

Бид үнэхээр баян уу? гэсэн асуултад хариулбал, Нэг ам дөрвөлжин метр газар нутгийн доор буй байгалийн баялгийг үнэлгээнд оруулбал хөгжингүй орнуудын энэ үзүүлэлт 125 000 ам.доллар, хөгжиж буй орнуудынх 25 000 ам.доллар бол Монголынх 1 ам.доллар хүрэхгүй байгаа гэж эдийн засагч хэлжээ.

Баялаг болж амжаагүй газар доор байгаа сая сая тн нүүрс, алтны хэмжээг сонссон ард иргэд ч “Бид газрын баялагтай тул хэн нэгэн ирж гуйна” хэмээн харамлах сэтгэлээр хандаж эдийн засгийн томоохон төслөө эсэргүүцсээр байгааг “Босоо хөх Монгол”, “Улсаа аврах үндэстний хөдөлгөөн” зэргээс харахад л хангалттай. Гэтэл “Алтан дээр сандайлсан гуйлгачин”. Дэлхийд олон жилийн өмнө тодорхойлогдсон энэ нэршлээрээ хэчнээн жил үлдэх гээ вэ. Өнгөрсөн 2000-2010 оны супер циклийн завшааныг бүрэн ашиглаж чадаагүй туршлагадаа тулгуурлан дараачийн тийм боломжийг алдахгүй байхын тулд бодлого, чадамж бий болгох нь циклийг хүлээхээс илүүтэй эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх хэрэгтэй болов уу.

Ингэж чадвал бидний хувьд ойрын 10-15 жилд дахин супер цикл тохиох болов уу гэж хий хоосон найдах шаардлага байхгүй.

Супер цикл ба Монгол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани