Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаан хадны сүүдэр: Гацаа хэзээ арилах вэ?

Цагаан хадны сүүдэр: Гацаа хэзээ арилах вэ?

 

50. Энэ бол ЖДҮ-ээс зээлсэн тэрбумын тоо бус. Энэ бол толхилцоонтой 65-ын нэг талдаа гарсан гишүүдийн тоо бус. Энэ бол Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн Цагаан хад боомт руу хөтөлсөн замд сүүлийн найман жилд амиа алдсан хүний тоо. Нүүрс тээвэрлэлтийг сайжруулна гэсэн дарга нарын яриа цаасан дээр дурайж байхад бодит байдал дээр хэрэгжсэнгүй. Улс төрчид тэр дээр авсан өгснөөрөө зодолдож байхад тээр доор бас нэгэн алтан амь Цагаа хад руу хөтөлсөн замд осолдон амиа хураалаа.

ЧУХАМ ЮУ БОЛОВ?                           

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн замд гурван оронтой тоогоор хэмжигдэх урт цуваа үүсчээ. Шалтгаан нь БНХАУ хилийн боомтынхоо программыг шинэчилж, пүүг нь сольж байгаатай холбоотой байж. Хэдийгээр Хятадууд хоёр хоногийн дотор пүүг сольсон ч одоо хүртэл Цагаан хадаар нэвтэрдэг машины тоо нэмэгдэхгүй хэвээр...

"Пүү нь засварлагдсан ч гэсэн нэвтрэх чадвар бага хэвээр байгаа. Өнөөдрөөс /11.13/ хэвийн хэмжээнд орох болов уу гэж найдаж байна. Хилийн байгууллагатай тогтмол мэдээлэл солилцож, үүсээд байгаа асуудалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна” гэж Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан ярьсан юм.

Хятадын талын программын шинэчлэлтээс болж 630-700 машин нэвтэрч байгаа ажээ. Өмнө нь 1200-1000 машин гардаг байснаас бага тоо. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар үүссэн цувааг 100 км дотор барихын тулд уурхайн ачилтыг багасгахаар шийдвэрлэжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тээвэрлэлтийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гурван нэгнээ түр ам байгуулсан юм. Хятадын шинэчлэлтээс бол хоёр эгнээгээр нэвтэрч байгаа аж.

Нэгэн зүйл: Хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлээр 140 гаруй км цуваа үүсч тээвэрчдийг бухимдуулж байлаа. Удалгүй есдүгээр сарын эхээр гурван эгнээ түр авто зам барьж эхэлсэн юм.

-ЦАГААН ХАДНЫ СҮҮДЭР-

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Цагаан хад руу хөтөлсөн авто замд 50 хүн амиа алджээ. Жилдээ 1500 орчим зам тээврийн осол гарч үүний улмаас 10 гаруй хүн амиа алдаж, гэмтэж бэртдэг гэх мэдээлэл бий. Ерөөс орон нутгийн өөрөө удирдах байгууллагын харилцан уялдаатай байдал төрийн нэгдсэн бодлогоор үүсээд байгаа асуудлыг шийднэ гэж гаднын мэргэжилтнүүд дүгнэжээ.

"Хүний эрх гэж юу юм бэ. Нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хэлж байгаа юм. Тэр боломж нөхцөлийг хамгийн түрүүнд энд байгаа иргэдэд хангаж өгөөч гэж хэлээд байгаа юм” гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ярьж байсан юм.

Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн авто замын асуудал дөнгөж өнөөдөр бий болсон асуудал биш. Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2009-2012 онд асар хурдацтай нэмэгдэхэд энэ чиглэлд тээвэр хийх авто машинуудын тоо нэмэгджээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос, нүүрс олборлох нь нэмэгдэж, үйл ажиллагааны эрчим хурдацтай нэмэгдсэн нь замын ачааллыг эрс нэмжээ. Тавантолгойн бүлэг ордоос нүүрс экспортлох дэд бүтцийн бүс нь уурхайгаас зүүн урагш чиглэсэн Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км зурвас газар юм. Одоогийн байдлаар нүүрсний тээвэрт 5800 гаруй зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. 2018 оны эхэнд энэ тоо 9000 хүрээд байсан билээ. Сүүлийн үед авто замын ачаалал нэмэгдэж, жолоочдыг бухимдуулах болсон тул дээрх компаниудад гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Нэгэн зүйл: БНХАУ-ын талаас хилээр нэвтрүүлэх нүүрс тээврийн хэрэгслийн гарцыг бууруулж, хяналт шалгалтаа чангаруулсан, нүүрс тээвэрт оролцогч тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн, "Уртын урт” буюу Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх нүүрс нэмэгдсэн зэрэг нь өнөөгийн асуудлын шалтгаан юм.

-СҮҮДЭРТ ДАРУУЛСААР БАЙХ УУ?-

Тавантолгойн бүлэг ордын гарц нэмэгдэж, өнгөрсөн оны сүүлээр нүүрсний экспортын хэмжээ 33 сая тоннд хүрч үүний дийлэнхийг Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрс эзэлж байлаа. Сүүлийн гурван жилийн турш тогтмол өсөлттэй байж, нүүрс тээвэрлэгч компаниуд нэмэгдсэн ч үүнийг бид бодлогоор зохицуулж чадсангүй. Хятад үүсгэн байгуулагчтай компаниуд жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл хангагдаагүй, хууль дүрэм үйлчилдэггүй гэдгийг тэнд тээвэрлэлт хийдэг олон жолооч хэлдэг.

"Төрийн өндөр албан тушаалтнуудыг ирэхэд эвдэрсэн машинуудаа нууж, муухай хувцастай жолоочийг ирэхгүй байхыг шаардаж бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэдэг. Гэтэл 8000 жолоочийн ар гэрийн нөхцөл байдал маш хүнд байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд энэ байдал дээрдсэнгүй. Тиймээс бид шаардах бичиг хүргүүлж байгаа юм” гэж Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Нямжав ярилаа.

Одоогоор Хятадын компаниас түрээсэлдэг том оврын тээвэр эрхлэгчид сүүлийн нэг жил нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа бөгөөд "Баянзам” тээвэрчдийн холбооноос холбогдох шатны байгууллагад хандсан ч нааштай алхам хийгээгүй байна.

Хэл ам ихтэй Зам тээврийн хөгжлийн яамыг Я.Содбаатар удирдаад сар ч хүрээгүй байна. Энэ хооронд ЖДҮ гэх шанаанд өртөгсдийн нэг ч гэсэн салбар яаманд үүсээд байгаа том асуудлыг анхаарлынхаа гадуур өнгөрөөж болохгүй. Засгийн шанаанд ЖДҮ тулсан ч зам тээврийн салбарын хамгийн том асуудал болсон Цагаан хадны асуудлыг нэн даруй шийдэх ёстой. Ядахдаа сайдын хувиар үүссэн нөхцөл байдалтай танилцаж гал унтраах төдий бус олон жилийн цаадахыг харсан бодлого дутаж байна. Бодлогыг хэрхэн боловсруулж, асуудлыг хэн шийдэх вэ?

 


 

 


Б.АЗЗАЯА 

WWW.ZINDAA.MN


Цагаан хадны сүүдэр: Гацаа хэзээ арилах вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани