Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар Cалхитын мөнгөний орд газраас болж арбитрын шүүхэд дуудагдах уу

 

Засгийн газар Cалхитын мөнгөний орд газраас болж арбитрын шүүхэд дуудагдах уу

 

-ХУУЛЬЧИД САЛХИТЫН ОРД ГАЗРЫГ ЭРГҮҮЛЭН АВАХДАА ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛИЙГ БУРУУ АШИГЛАСАН ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА-


Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрын маргаантай асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Монголын хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийг хоёр хуваасан гэгдэх хятадууд дээрх орд газрыг булаацалдаж байгааг Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн хүртэл мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Засгийн газар шинэ оны өмнө буюу өнгөрсөн сарын сүүлчээр Салхитын мөнгөний орд газрын ашиглалтын лицензийг цуцалж байгаагаа мэдэгдэж, төр тус газрыг эрх мэдэлдээ эргүүлэн авсан. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Тагнуул, Цагдаагийн тусгай, Дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт тус аймгийн прокурорын хяналтан дор тусгай ажиллагаа зохион байгуулж, тус аймгийн Гурван сайхан сумын нутагт байрлах Зүүн болон Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан юм. Тагнуулын ерөнхий газрын баг өмссөн тусгай албаны ажилтнууд уурхайн хамгаалалтын ажилтнуудыг газар хэвтүүлэн дотогш нэвтрэхийг завдаж байгаа сүрдмээр бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тарж, улмаар ЗГХЭГ-ын дарга, Г.Занданшатар "Салхитын мөнгөний ордыг эзэмшигчид Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчиж, олборлолтын сорьцын мэдээллийг багасгаж худал мэдээлсэн, мөн татвараа нуун дарагдуулсан, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тул ийнхүү Монгол Улс дээрх ордоо төрийн мэдэлд буцаан авч, олборлолтын лицензийг нь хүчингүй болгож байна” хэмээн мэдэгдсэн.

Засгийн газар, албаны эх сурвалжууд "Салхитын мөнгөний ордыг эзэмшиж байсан "Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Мөн орд газрын эрх шилжүүлж, бусдад худалдахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй” хэмээн мэдээлж буй. "Жи Пи Эф” ХХК-ийн 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага арга зүйн газраас 2015 оны долдугаар сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 17-ныг хүртэл хяналт хийсэн байдаг. Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна. Дээрх заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэснийг зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль, 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж, Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг "Жи Пи Эф” ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт ""тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг” хэмээн мэдэгдсэн.

Товчхондоо, ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзсэн. ингээд Засгийн газар дээрх хуулийн дагуу арга хэмжээ авч, Салхитын мөнгөний орд газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

Г.ЗАНДАНШАТАР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДАВХАР АЙЛГАЖ, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ХОЁР ДАХЬ УДААГАА ГАЙ ТАРИВ УУ

Засгийн газар Салхитын мөнгөний орд газрын төрд эргүүлэн авсан асуудалтай холбоотой олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлээд байна. "Төр төмөр нүүрээ харуулах нь зөв. Хятадуудын орд газрыг авсан нь зөв” хэмээн дээрх тусгай ажиллагааг сайшаан магтах нэгэн байхад "Засгийн газар хууль зөрчиж, тусгай ажиллагаа явууллаа. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнээс болж үргэж байна. Монголын эдийн засаг, уул уурхайн салбарыг энэ үйлдлээрээ хорлож байна. Г.Занданшатар өмнө нь эдийн засаг сэргээд улс орон хөгжих гэж ядаж байхад буруу, алдаатай хууль батлуулж байсан. одоо дахиад л хөрөнгө оруулагчдыг айлгаж, үргээх ажил эхлүүллээ” хэмээн бухимдах хүмүүс ч байна. одоогоос хэдэн жилийн өмнө Гадаад хэргийн сайд асан одоогийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг санаачлан батлуулж байлаа. Тус хуульд, уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүүгийн байгууллагын 49-өөс дээш хувийг гадны байгууллага эзэмшихээр болж, 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийхээр болбол Засгийн газар, УиХ-аас заавал зөвшөөрөл авахаар тусгаж өгөөд байв. чөлөөт зах зээлийн харилцаанд шууд байдлаар хориг тавьсан уг хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дөлж эхэлсэн байдаг. ингэж 2012 оны тавдугаар сард батлагдсан хууль 2013 оны аравдугаар сард цуцлагдах хүртлээ эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, валютын урсгалыг царцанги байдалд оруулсныг олон улсын шинжээчид төдийгүй эдийн засагчид өнөөг хүртэл ярьдаг. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын олонх нь тухайн үед манайхаас нүүр буруулж, Канадыг зорьсноор багагүй хөрөнгө оруулалтыг монголчууд алдсан гэхэд буруудахгүй.

Ж.Билгүүн: ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛИЙГ БУРУУ АШИГЛАСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Салхитын мөнгөний орд газрыг төр засаг эргүүлэн авсан нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн асуудал нийгэмд үүсээд байгаа. Энэ талаар Хуульч Ж.Билгүүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


-Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр салхитын мөнгөний орд газрын ашиглалтын лицензийг Засгийн газраас цуцалсан. ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзсэн гэсэн. Засгийн газар хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн асуудал яригдаж байна. Үүнийг хуульчид юу гэж үзэж байна вэ?

-ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Тагнуул, Цагдаагийн тусгай, Дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр орд газарт очоод ашиглалтын эрхийг цуцалж байгаа бичлэгийг цахим сүлжээнээс харсан. Хамгаалагчдыг нь сүр дуулиантайгаар газарт унагаж байгаа бичлэг байна лээ. надад ямар үндэслэлээр тус орд газрыг эзэмшиж байгаа компанийн ашиглах эрхийг түдгэлзүүлж байгаа талаар албан ёсны мэдээлэл, бичиг баримт алга. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллээр "Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн” хэмээн үзсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр буруутган, ашиглах эрхийг нь цуцалсан гэх мэдээлэл байгаа. Хуульч хүний хувьд шууд хэлмээр байна. Засгийн газар хуулийг буруу ашигласан. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлтэй байна. Яагаад ингэж үзэж байна вэ гэдгийг одоо тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус нэмэлт өөрчлөлтөд "Татвараа төлөөгүй, эсвэл орлогоо үнэн зөвөөр нотлоход шаардлагатай баримтуудаа нуун дарагдуулан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэсэн байгаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын мөнгөний орд газарт миний олж мэдсэн мэдээллээр Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Мөн орд газрын эрх шилжүүлж бусдад худалдахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй. Тус компанийн 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газраас 2015 онд шалгалт хийсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаас хоёр жилийн өмнө шалгалт хийж, зөрчил илрүүлсэн гэсэн үг. Мэдээж тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу арга хэмжээ авсан байх. Тэгэхээр 2015 онд төлөөгүй татвартай холбоотой асуудалд 2017 оны хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг хэрэглэж, 2018 онд Ашиглалтын лицензийг цуцалж болохгүй. Ямар нэгэн хууль шинээр батлагдахдаа тухайн цаг үеэс эхлэн мөрддөг. Өөрөөр хэлбэл, өмнөх асуудлыг тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар шийдэх ёстой. Тус орд газрыг эзэмшиж байгаа компанийн эзэд үүнийг үндэслэл болгоод шүүхэд хандахад Засгийн газар буруудах магадлал маш өндөр.

-Шүүх Засгийн газрын эсрэг шийдвэр гаргавал яах вэ?

-Шүүх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгочихвол тухайн компанид хохирол төлөх асуудал ч үүснэ. Мөн манай улс БНХАУ-тай байгуулсан гэрээ бий. Дээрх асуудалтай холбоотой маргаан олон улсын арбитрын шүүхэд харьяалагдана. Тэгэхээр Засгийн газар Салхитын орд газартай холбоотой асуудлаар Арбитрын шүүхэд ч дуудагдаж болох эрсдэл бий болоод байна. Арбитрын шүүхэд ялагдвал маш том асуудал араасаа дагуулж, их хэмжээний мөнгө улсын төсвөөс нөхөн төлбөрт гарна гэж ойлгож болно.

Өдрийн сонин


Засгийн газар Cалхитын мөнгөний орд газраас болж арбитрын шүүхэд дуудагдах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани