Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Евро-2" стандартыг бүрэн халснаар хуурамч шатахуунгүй болно

"Евро-2" стандартыг бүрэн халснаар хуурамч шатахуунгүй болно

 

Хуурамч шатахууныг зогсоох нэг арга бол шатахуунд тавигдах стандартыг нэмэгдүүлэх. Өнөөдөр манай улс “Евро-2” түлш оруулж ирэх стандартыг мөрддөг. Тэгвэл хуурамч шатахуун нэрэх хольцонд дагалдах 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн ордог. Эдгээр керосин, марганц, никотин зэрэг нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд импортын гаалийн онцгой албан татварыг тэглэсэн нь учиртай аж.

Юу вэ гэвэл эдгээр хольцууд нь “Евро-2” түлшинд илүү найрагдаж шинжилгээгээр тэр бүр илэрдэггүй, мөн илрүүлдэг лаборатори манайд байдаггүйг ашиглаж энэ стандартыг мөрдсөөр байгаа тухай эх сурвалж хэллээ. Тухайлбал, 100 литр түлшинд 20 литр керосин хийхэд шинжилгээгээр илэрдэггүй аж. Түүнчлэн хуурамч болохоор түлшний үнэ бага байхад нөлөөлдөг гэнэ.

Учир нь гаалийн онцгой албан татваргүй хямд үнэтэй нефтийн нэмэлт бүтээгдэхүүн болох керосиныг 100 литр бензин тутамд 20 литрийг нэмж найруулдаг тухай уул уурхайн бүсэд Шатахуун түгээх станц ажиллуулдаг Б хэлж байна. Хэмжээ нь ихсэж чанаргүй хуурамч шатахуун ихээр нэрдэг болохоор мэдээж үнэ бага шатахуун, дизелийн түлшийг уул уурхайн компаниуд авах нь ч шахах нь ч тодорхой гэсэн юм.

Өнөөдөр уул уурхайд хэрэглэгдэж буй 10 мянган машин хуурамч дизелийн түлшээр ажиллаж эвдрэл гэмтэлд өртөж түүнийгээ дагаад осол гарч, улмаар байгаль экологид хор хохирол учруулсаар. Тэгвэл “Евро-5” стандартын бензинд керосин найрдаггүй. Хольсон ч шинжилгээгээр илэрдэг. Нөгөөтэйгүүр хуурамч шатахуун авто машин болон байгаль экологи, агаарын бохирдолд халтай гэдгийг бүгд мэддэг хэр нь яагаад “Евро-2” стандартыг мөрдөөд байгааг хэлэх албаны эх сурвалж олдохгүй байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард импортоор оруулж ирэх авто бензин болон дизелийн түлшний стандартыг шинэчлэхдээ “Евро-2”-ыг хэвээр үлдээсэн. ОХУ-д 2012 онд нефтийн үйлдвэрүүд нь шинэ стандартад шилжсэн хэдий ч зарим хүнд үйлдвэрүүд "Евро-2, 3, 4”- ийг хэрэглэсээр байгаа нь тус улсаас импортын хараат манай улсын хувьд эдгээр стандартын түлш орж ирсээр байгаа юм.

Гэтэл Азийн улс оронд “Евро-5”-аас доош стандартын шатахууныг 2011 оноос бүрэн хориглосон. Манай улс 2017 онд Уул уурхайн яам, МҮХАҮТ хамтарч “Евро-5” стандартыг тухайн оны тавдугаар сарын 24-нөөс эхлэн мөрдөх шийдвэр гаргаж байсан ч өнөөдөр үүнийг хэрэгжүүлж мөрдөх төрийн байгууллага нь ажлаа хийгээгүй ирсэнг шүүмжилдэг.

2012 онд “НИК” анх удаа “Евро-5” стандартын бензин болон шатах тослох материал оруулж ирж байгаа тухай шуугьж байсан ч энэ стандартын түлшийг хэрэглэх хэрэглэгчдийн тоо нийт хэрэглэгчдийн дөнгөж арав хүрэхгүй хувийг эзэлж байна. Тиймээс 2019 оны тавдугаар сараас нийт хэрэглэгчдийн 50 хувьд “Евро-5” стандартын түлш хэрэглэдэг болгох тухай саналыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Лхагважав хэлж байсан. 2017 онд нийт импортоор оруулж ирсэн түлшний 100 гаруй мянган тонн нь шатах тослох туслах материал эзэлж байсан бол 2018 онд гэхэд 130 мянган тонн шатахуун орж ирснээс 480 мянган тонн нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн эзэлж даруй нэг жилийн дотор гурав дахин өссөн нь хуурамч шатахуун тэр чинээгээр нэмэгдсэн үзүүлэлт гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ярилаа.

Гэвч эдгээр нэмэлт бүтээгдэхүүнд гаалийн онцгой албан татвар битгий хэл гаалийн ямар ч албан татваргүйгээр 2012 оноос хойш зургаан жил хилээр оруулж ирсэн. Зургаан жилээр хэрэгжих зохицуулалттай уг тогтоолын хүчинтэй хугацаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд дуусгавар болсон. Энэ тогтоол дуусгавар болсонтой холбогдуулан хуурамч шатахуун үйлдвэрлэхэд гол хэрэглэгддэг таван нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд гаалийн онцгой албан татвар ноогдуулах хуулийн төслийг Ашигт малтмал, газрын тосны газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яаманд хоёр удаа хүргүүлсэн боловч одоо болтол дэмжигдээгүй байна.

Энэ асуудал нэгэнт олныг бухимдуулж эхэлсэн болохоор гаалийн албан татварыг 0 байлгаад байх нь асуудал дагуулах учраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн УИХ-ын 1999 онд баталсан гаалийн албан татварыг таван хувиар ноогдуулах тухай 27 дугаар тогтоолыг мөрдөхөөр болжээ.

Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэх холих аргаар стандартын бус шатахуун үйлдвэрлэх явдал хэрээс хэтэрч буйг хэрэглэгчид 2015 оноос эхлэн гомдол санал гаргасан ч дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрчээ. Зогсоох талаар боломжит арга байсаар байтал яагаад арга хэмжээ авахгүй байгаагийн цаана нөгөө шийдвэр гаргагчид өөрсдөө үүгээр бизнес хийдэг нь цаг хугацааны шалгуураар мэдэгдсээр байна.

Шатахуун дахь хүхрийн агуулгыг “Евро-4-өөс 5” болгосон шинэ стандарт нь автомашины хорт ялгарлын хэмжээг мэдэгдэхүйцээр тав дахин бууруулдаг. Шинэ стандартын шатахуун хэрэглэснээр автомашины утаа, шаталтаас ялгардаг бичил хатуу хэсэг, азот болон устөрөгчийн исэл, дутуу шатсан нүүрс устөрөгчийн хэмжээ буурна. Мөн шатах үйл явц бүрэн явагдаж, хөдөлгүүрийн вибрац, дуу чимээ багасан, шатахуун зарцуулалт сайжирна. Үүний дүнд хөдөлгүүрийн элэгдэл багасаж, ашиглалтын хугацаа уртасдаг байна.

 

Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ

"Евро-2" стандартыг бүрэн халснаар хуурамч шатахуунгүй болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани