Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Нямбаатар “хуулийн ченж” биш, “барилгын ченж” байсан байж уу?

Одоогоос хоёр 7 хоногийн өмнө нийгмийн сүлжээнд “Эх оронч гишүүн Х.Нямбаатар Оддын хотхон дахь орон сууцаа барьцаалж, ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ” гэсэн мэдээлэл тавигдсаныг санаж байна уу? Дараа нь Ж.Батзандан гишүүний эхнэр И.Дэлгэрмаагийн дансанд эх үүсвэр нь тодорхойгүй (ЖДҮХС-гаас зээл гаргаж өгсний утөлбөр гэж бичигдээд байгаа) 200 сая төгрөг орсон тухай мэдээ мөн л нийгмийн сүлжээнд тавигдсан.

Үүний дараа манай нөгөө тав “Шударга байхаар элдвээр гүтгэж байна. Шантрахгүй, зогсохгүй” гэсэн юм яриад  өнгөрсөн. Нэг нь ч “Би ЖДҮ-гээс зээл аваагүй” гэж хэлээгүй шүү. Харин үүнийг бичигч би вээр Х.Нямбаатар гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн үү? Авсан бол уг зээлээ юунд зарцуулсан байж таарах вэ? гэдэг асуултад хариулт өгөх гээд үзье.

Түүх ингэж эхэлсэн

Одоогоос бараг гурван сар шахмын өмнө миний бие “Веритас Партнерс”хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй хамтран УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын ХОМ-ийг шалгуулахаар АТГ-т хандсан юм. Үүнээс таван сарын өмнө буюу өнгөрөгч зургадугаар сарын 27-нд тус сайтад “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсан билээ. “Захиргааны ерөнхий хуулийг өөрчилбөл Засгийн газрын (мөн түүний харьяа байгууллагуудын) шийдвэрүүд шүүхийн хяналтаас гарах гээд байна” гэсэн утгатай нийтлэл.

Уг нийтлэлд, тэр үед Засгийн газрын өргөн барьсан төслийн өмнүүр хойгуур гүйж, “захиргааны шүүх хэрэггүй” гэж явсан Х.Нямбаатар гишүүний тухайд “Гишүүдийнхээ дунд хуулийн ченж нэр авсан, Ц.Нямдорж гишүүний утсан хүүхэлдэй болсон Х.Нямбаатар нь гишүүн болохоосоо өмнө гэр бүлийнхээ хамт 30 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж, 50 саяын малтай, 90 саяын Lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болжээ”гэсэн билээ.

Дүрмийн дагуу Х.Нямбаатар гишүүн “гүтгэсэн” хэргээр намайг цагдаад өгч, цагдаа “дүрмийн дагуу” 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг юм. Харин Нямбаа гишүүнээс цадаагийн алба хаагч “Та яагаад өөрийгөө гүтгүүлсэн гэж үзэж байгаа юм бэ?”гэж асуухад мань хүн “Энд бичигдсэн “Бест дриллинг”, “Стар кетринг”, “Хамаг Монгол групп” ХХК-иудыг би 2008, 2010, 2011 онуудад өөрийн төрсөн дүү Нямаа (ЖДҮ-гийн асуудал дээр ч гэсэн нэр нь хамт яваа), эхнэр Баярмаа (төрсөн дүү Баярбат нь бас л ЖДҮ-тэй холбогдсон) нартай хамтарч байгуулсан юм аа. Өнгөрсөн жил байгуулсан юм биш ээ” гэж мэдүүлсэн байдаг. Ингээд би гэдэг хүн Зөрчлийн хуулийн дагуу 2.000.000 (хоёр сая) төгрөгийн торгууль дээр уналаа. Хоёр шатны шүүхээр давж заалдаад барсангүй ээ, Х.Нямбаатарыг.

Уг нь бол энэ тоонуудыг Х.Нямбаатар гэдэг хүний Сонгинохайрхан дүүрэгт ИТХ-ын дарга байхдаа болон УИХ-ын гишүүн болсноосоо хойш АТГ-т гаргаж өгсөн ХОМ-ээс авсан хэрэг л дээ. Надаас өмнө Б.Мэргэн гээд хуульч үүнийг гаргаж яриад, эрхэм гишүүнээс хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлахыг шаардсан байдаг юм. Мэдээж Нямбаа гишүүн ямар нэг тайлбар хийгээгүй л дээ.

Тиймээс аргагүйн эрхэнд өнгөрөгч арваннэгдүгээр сард  анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа АТГ-т хандаж, “Х.Нямбаатар гишүүн нь дээрх компаниудыг 2008-2011 онд байгуулсан нь үнэн юм бол АТГ-т мэдүүлсэн 2015, 2016 оны мэдүүлэгтээ мэдүүлээгүй байгаа нь Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг (10.2.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 10.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ) зөрчсөн байх тул энэ мэдээллийг шалгаж өгнө үү” хэмээн мэдээлэл гаргасан билээ.

АТГ сарын дотор хариу өгнө гэсэн боловч өгөөгүй. Хоёр сар өнгөрсний дараа явж очоод асуухад “УИХ-ын гишүүдийн ХОМ-ыг бид шалгадаггүй. Ёс зүйн дэд хороо шалгах үүрэгтэй. Та тэндээс очиж хариултаа ав” гэлээ.

Харин Ёс зүйн дэд хороо яаж ажилладгийг бид мэднэ. ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон гишүүдийн асудлыг хэлэлцэх гэтэл “ирц хүрэхгүй байна” гэдэг шалтгаанаар хоёр сар хуралдаж чапахгүй гацаж байна. Энэ асуудлаар хуралдаан зарласан цагаас хойш дэд хорооны есөн гишүүнээс ганц дарга нь л хуралдаа ирсэн байдаг юм.

Шинээр үүссэн нөхцөл байдал буюу Х.Нямбаатар гишүүний “нууц” хөрөнгө

Х.Нямбаатар гишүүнтэй цагдаа, шүүхээр тулж явах хугацаанд “шударга иргэдийн” ирүүлсэн мэдээллийн мөрөөр Сонгинохойрхан дүүргийн 19-р хороо, Сонгинохайрхон дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаанд баригдаж буй 16 давхар орон сууцны барилгыг олж очлоо. Доороо гаражтай, 1-3 давхар нь үйлчилгээний зориулалттай, дээшээ 13 давхар нь орон сууцны барилга юм байна. Хоёр орцтой, 156 айлын 16 давхар, төмөр бетон карказан хийцтэй, бүрэн цутгамал орон сууцны барилгын өөрийн өртөг хэд болох вэ?

Барилгын инженер хүний хэлснээр м.кв нь хамгийн багадаа 800 мянган төгрөгөөр босдог гэж байна. Зөвхөн барилгын өртөг нь шүү дээ. Барилгын суурь 800м.кв гээд тооцохоор 800х800.000х16=10.240.000.000 (арван тэрбум 240 сая төгрөг) болж байна. Энэ бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байхдаа авсан газар дээр баригдаж буй “Хамаг Монгол” хотхоны ирэх долдугаар сард ашиглалтад орох барилгын өөрийн өртөг.

Борлуулалтын захиалга аваад эхэлчихсэн, м.кв-ын үнийг 1.700.000-1.850.000 төгрөгөөр тогтоосон байна лээ. Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийн баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгавар дээр “Хамаг Монгол групп ХХК-ийн захирал Ц.Нямбаяр” гэж бичсэн байгаа нь Х.Нямбаатар гишүүнтэй ямар холбоотой болохыг хэлж мэдэхгүй ч барилга барьсан газар бол Х.Нямбаатар нь дүүргийн ИТХ-д байхдаа авсан газар юмаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

Ганц энэ барилга ч биш, “Хамаг Монгол групп” 2015 онд одоо баригдаж байгаа 16 давхар барилгын урд 8 давхар 63 айлыг хоёр орон сууц барьж ашиглалтад оруулсан байдаг юм билээ. Мишээл хотхоны 41Б байр, 108-р байр тус бүр 63 айлтай. Тухайн үед борлуулалтын үнэ 1.650.000 төгрөг байсан юм билээ. Тэгэхээр эрхэм гишүүний аль 2008-2011 он байгуулсан “Хамаг Монгол групп” ХХК яагаад 2015, 2016 оны ХОМ-д нь бичигдээгүй, 2017 оны мэдүүлэгтээ орлого дутуу мэдээлсэн талаар хуулийн өмнө биш юм гэхэд ядаж л Ёс зүйн дэд хороонд тайлбарлах хэрэгтэй болж байна даа. Тэр үед би ч гэсэн бүхэл бүтэн "барилгын ченж" хүнийг “хуулийн ченж” хэмээн гүтгэсэндээ хүлцэл өчиж болно.

Мэдээж энэ материал нийтлэгдсэний дараа Х.Нямбаатар гишүүн “Энэ бол миний барилга биш. Надад ийм их мөнгө байхгүй” гээд л хашгирах байх л даа. Гэхдээ “газар бол бизнес” гэдгийг бид өнгөрсөн 20 жилд эрхбиш мэдэхтэйгээ болсон. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс нэлээд хэдэн жилийн өмнө “Та одоо барилга бариад байгаа энэ их газрыг хэзээ яаж авсан юм бэ?” гэж асуухад “Надад нэг ч газар байхгүй. Би газрын эздэд барилгынхаа 1-3 давхрыг өгөөд газар дээр нь байшингаа барьдаг” гэж хэлсэн. Төв цэнгэлдэхийг тойруулаад бариад байгаа газар л гэхэд УИХ-ын гишүүн, А.Сүхбатын аваргын газар байх жишээтэй.

Эндээс үзвэл Х.Нямбаатар гишүүний АТГ-т гаргаж өгсөн ХОМ ч гэсэн ихээхэн хуудуутай, багагүй дарж тавьсан тоо болох гээд байна.

ЖДҮ яасан бэ гэж үү?

Нийтлэлийн эхэнд дурьдсан ЖДҮХС-гийн зээлийн асуудал руугаа эргээд орьё.

Далай хүртэл усаар дутдаг гэж үгтэй хойно ЖДҮ-г яаж зүгээр орхих вэ?ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” компанийн зээлийн баталааг хангуулахын тулд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ХУД-ийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байраа барьцаалуулсан байдаг юм. (Барьцааны гэрээ болон ЖДҮХС-тай байгуулсан зээлийн гэрээг хавсаргав) Ингэхдээ Х.Нямбаатар гишүүн ганцаараа ч биш, “Хамаг Монгол групп” ХХК-ийг хамтран байгуулсан түүний дүү Х.Нямаа, эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар (Чонот овгийн Ишбалдангийн Баярбат РД:ЧА8210****, Арилдий овогт Хишгээгийн Нямаа ЦА8501****) үлдсэн барьцааг гаргасан байдаг юм.  Үүнээс үзвэл “Өгөөдэй Ази” компанийн авсан зээл Х.Нямбаатар гишүүнийх байх магадлалтай. Магадлалтай л гэж байгаа юм шүү. Мөн, бишийг хуулийн байгууллага шалгаж тогтоох биз.

Б.Сэмүүн

 

Х.Нямбаатар “хуулийн ченж” биш, “барилгын ченж” байсан байж уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани