Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Нямбаатар Эрүүгийн хуулийг бантан хутгаж, Зөрчлийн хуультай нь шоронжууллаа

”Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Мэргэн 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 2017 оны өөрчлөлт, үүнд Х.Нямбаатар гишүүний гүйцэтгэсэн үүргийн талаар бичжээ. Тэр энэ тухай:

-2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 2017.5.11-нд УИХ өөрчлөлт оруулсан. Ажлын хэсгийг ахалж байсан гишүүн Х.Нямбаатар хуульд 334 өөрчлөлт оруулж, утгаар нь завхруулсан байдаг юм. Эрүүгийн шинэ хуулийг анхныхаас нь танихгүй болтол өөрчилчихөөд муу муухай нь илрэх бүрт “Х.Тэмүүжингийн хийсэн хууль ш дээ” гэж ярьдаг.

Намынх нь ах Д.Лүндээжанцан хүртэл "Х.Тэмүүжин ялын бодлогыг хөнгөвчилсөн, шоронжуулахын эсрэг хуулийн төсөл оруулж ирснийг Х.Нямбаатар холион бантан хутгаж, Зөрчлийн хуультай нь завхруулж шоронжууллаа. Тэгээд өөрийгөө зөвтгөж, баривчлахаас аргагүй байна шүү дээ гэж өмгөөлдөг" хэмээн хэлсэн удаатай. Ганц нэг жишээ дурдъя.

1. Ажлын байр дахь бэлгийн дарамтын тухай заалтыг Эрүүгийн хуулиас хассан. Шалтгаанаа “Энэ бол гэмт хэрэг биш. Зөрчлийн хуульд оруулна” гэж тайлбарласан ч тэндээ тусгахаа бас мартсан. Одоо энэ гэмт хэрэг хуулийн ямар ч зохицуулалтгүй байгаа гэхэд болно. Бэлгийн дарамт учруулаад бай гэх юм байлгүй.

2. Нэг жилийн хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил, гэтэл 6 сараас 3 жил хүртэлх ялтай гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Шалтгаанаа бичихээ мартчихсан байна гэдэг. Үр дүнд нь гэмт хэрэгтнүүд ял завшиж байна.

3. Хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн цагаас хөөн хэлэлцэх хугацаа зогсдог байсныг анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоологддог байхаар зохицуулсан. Хэргийг мөрдөн шалгах хугацааг уртасгах, элдэв бусын шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсаар байгаад гэмт хэрэгтнүүд ялгүй үлдэх боломжтой болсон. Тухайлбал, Хөгжлийн банк, бонд, ЖДҮ-тэй холбоотой авлигын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар зогсоно. 2014 онд шалгаж эхэлсэн Хөгжлийн банкны авлигын хэрэг гэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь одоо дуусч байна. Санаатай оруулсан заалт.

4. 22.2 дугаар зүйлд байсан Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэмт хэргийг хассан. Үр дүнд нь бичиг явуулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гишүүд "Би зүгээр дэмжээд өгөөрэй" гэсэн бичиг л явуулсан гэж хэлээд ЖДҮ-ийн хариуцлагаас мултрах гэж оролдож байна.

5. Сэжигтнээр баривчлагдсан этгээдийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 24 цагаас илүү саатуулахгүй гэж хуульд заасан байтал “Шүүхээс зөвшөөрөл аваагүй бол 48 цагийн дотор суллана гэсэн давхар зохицуулалт оруулсан байна. Яг алийг нь баримтлах вэ? 24 цагийн дараа суллах уу, эсвэл 48 уу?

Яг одоо өрнөөд байгаа хорин 461-р ангид амиа алдсан хуульчийг суллах хугацаа 22 цагийн өмнө дууссан байсан уу, эсвэл хоёр цагийн дараа болох байсан уу?

6. Шүүгдэгч давж заалдсан тохиолдолд ялыг нэмдэг болсон. Ингээд давж заалдаарай гэж байгаа юм шиг. 10 саяар торгуулах ял авсан иргэн давж заалдаад 3.6 жил хорих ял болгуулж өөрчлөгдсөн гэх мэт. Эрсдэл гаргах хүн хэд вэ?

Харин одоо Хууль зүйн сайд Ц.Нямдорж ах нь үргэлжүүлэн завхруулах хуулийн төслөө цахим хуудастаа байрлуулжээ.

Одоогийн хуулиар хүнийг хүсээгүй байхад хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон бол хүчиндэх гэмт хэрэг, харин хүсээд бэлгийн харилцаанд орсон ч хүсээгүй байдлаар нь харьцсан бол бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг. Гэтэл шинээр боловсруулаад байгаа хуулийн төсөлд “хүсээгүй байхад хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон бол бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэгт тооцохоор заасан байна.

Өөрөөр хэлбэл хүчиндэх гэмт хэрэгтэй яг адил агуулгаар бичсэн. Гэтэл хүчиндэх гэмт хэрэг 5 хүртэлх жилийн ялтай, бага насны хүүхдийг хүчиндсэн бол бүх насаар хорих ялтай. Гэтэл “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг хамгийн хүнддээ (бага насны хүүхэд хүчиндвэл) 5 хүртэл жил, доод тал нь торгох ялтай. Өөрөөр хэлбэл яг адилхан хэрэг үйлдсэн байхад мөрдөгч, прокурор, шүүгчийн үзэмжээр нэг нь хүчиндсэн гээд бүх насаараа хоригдох бол нэг нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гээд нэг жилийн ч ял авч болно.

Мөн Гүтгэх зөрчлийг гэмт хэрэг болгоно гэнэ. Өнгөрсөн жил гэхэд 100 гаруй сэтгүүлч 2 саяар торгуулжээ. Одоо бүр хорих нь. Улс төрчдийг гүтгэвэл гэмт хэрэг бишээ гэж тайлбарлаж байгаа. Гэтэл улстөрчдийг зөвхөн гэмт хэрэгт гүтгэвэл ялгүй гэсэн байна лээ. Өөр байдлаар хардаж, шүүмжилбэл ял авах нь дээ.

Хуульч Б.Мэргэн. 2019.02.28

 

Х.Нямбаатар Эрүүгийн хуулийг бантан хутгаж, Зөрчлийн хуультай нь шоронжууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани