Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгой Торонтод

 

Торонто хотноо PDAC 2019 (Prospectors and Developers Association of Canada буюу Канадын хайгуулчид ба олборлогчдын холбоо) ээлжит чуулга, үзэсгэлэн худалдаа болов. Энэ холбоо нь дэлхий даяар хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх зорилгоор техник, үйл ажиллагаа, байгаль орчин, аюулгүй ажиллагааны болон нийгэмд эерэгээр яаж нөлөөлөх талаар мэдээлэл солилцож, тэргүүн туршлага хуваалцах боломжийг 8000 гаруй гишүүд, оролцогчдод олгодог учир нэр хүнд нь улам бүр өссөөр байна.

Жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог энэ үйл ажиллагаанд 130 орны 25.8 мянган хүн, 3500 хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, уул уурхайн хайгуул, олборлолт, ложистикийн 1000-аад компани үзэсгэлэнгээ дэлгэж Торонто хотын эдийн засагт 70 сая доллар оруулжээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй монголын Засгийн газар, уул уурхайн компаниудын төлөөлөл 3-р сарын 3-нд гадаадын хөрөнгө оруулах боломжийг танилцуулсан Mongolia@PDAC 2019 уулзалт, хүлээн авалт зохион байгуулав. Мөн Торонто, Австрали, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд туршлагаа хуваалцаж, 250-аад оролцогчдын санал, асуултад хариулав. УУХҮ-ийн сайд Эрдэнэс Таван Толгой (ЭТТ) компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах тухайд энэ удаа төвлөрч Канадын уул уурхайн, олон улсын худалдааны, байгалийн баялагийн, Чилийн уул уурхайн сайд болон хөрөнгө оруулагчидтай уулзав.

Эрдсийн олборлолтын дэлхийн төлөв

2018 онд дэлхий даяар төмөрлөг бус металлын (хөнгөн цагаан, алт, зэс, цайр гэх мэт) хайгуулд 10 тэрбум ам. доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 4 хувиар өссөн гэж S&P Global Intelligence мэдээлэв. Энэ хөрөнгийн тал нь алт, 22 хувь нь зэсэнд ногджээ. Ам. доллар чангарахаар, сулардаг алтны үнэ оны эхэнд унц нь 1318 дол, оны эцэст 1283 болж буурсан ч дахин онц өөрчлөгдөхгүй ажээ. Харин 2017 оны эцэст тонн нь 6173 дол байсан зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр эдийн засгийн өссөн, нийлүүлэлт буурсан хоёроос болж 6527 дол болж өссөн, 2019 онд дунджаар 6824 дол байх төлөвтэй гэжээ.

Нөгөө талаас, цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхийг дагаад зайн металл: зэс, литиум болон кобалтын хайгуулын төсөв огцом өсч байна. 2018 онд литиум хайгуулд дэлхий даяар 247 сая доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 58 хувиар, кобалт хайхад 95 компани нийт 110 сая доллар зарцуулсан нь 2017 оныхоос 3 дахин тус тус нэмэгджээ.

Гэтэл Монгол улсад ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд оржээ. Хайгуулын зөвшөөрөл хэт замбараагүй олгож явсаар 2010 онд олгохыг бүр мөсөн зогсоосон боловч төдөлгүй ил, далд олгож эхлэв. Эдүгээ уул уурхайн 3074 зөвшөөрөл олгосны 1393 нь хайгуулын, 1681 нь олборлолтын лиценз байна. Монгол улс газар нутгийнхаа 5.5 хувьд хайгуул олборлолт явуулж байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад 1:50 мянгын буюу 1 см-т 500 метрийн масштабтай геологийн зураг шаардлагатай байдаг бол манай улс энэ зургийг газар нутгийнхаа гуравны нэгд л гаргажээ. Уг нь хаана, ямар эрдсийн уурхай байгаагаа улс орон бүр мэдэж хэзээ, яаж ашиглахаа ухаалаг төлөвлөдөг. 2017-2018 онд төсвөөс хайгуулын судалгаанд зориулж 13.3 тэрбум төгрөг төлөвлөсөн ч 11.3-ыг нь л (5.3 cая дол) гаргажээ. Гэтэл эрдсийн баялаг олдох өндөр магадлалтай төслийн хайгуулын ажилд хөрөнгө оруулалт татах боломж олон улсын зах зээлд их байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр 2018 онд Монгол улс 

  • 50 сая тонн нүүрс
  • 1.3 сая тонн зэсийн баяжмал
  • 20.6 тонн алт
  • 109 мянган тонн жонш
  • 7.7 сая тонн төмрийн хүдэр
  • 9.6 сая тонн төмрийн баяжмал
  • 5.4 мянган тонн молибдений баяжмал
  • 14.2 мянган тонн катодын зэс
  • 182 мянган тонн жоншны баяжмал
  • 88 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ. 

Уул уурхай бол монголын ДНБ-ий 23.6, аж үйлдвэрийн 72, экспортын 88.5 (6.2 тэрбум ам. дол), гадаадын хөрөнгө оруулалтын 74 хувийг эзэлдэг эдийн засгийн амин чухал салбар учир энэ салбараас монголын хөгжил шууд хамааралтай.

ЭТТ хөрөнгийн эрэлд

Монголын уул уурхайн салбарыг нүүрсгүй төсөөлөх аргагүй. Илч багатай хүрэн нүүрсийг зөвхөн цахилгаан дулааны чиглэлээр ашигладаг бол, илч өндөр буюу коксждог нүүрсийг төмөр хайлуулахад ашигладаг. 2018 онд манай улсын экспортын 88.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол түүний бараг талыг буюу 45 хувь нь коксждог нүүрсэнд ногдож байна.

УУХҮ-ийн яамны мэдээлснээр, 2018 оны эцсээр улсын нүүрсний нийт нөөц 37.4 тэрбум тонн болж, 179 компани нийт 317 олборлолтын лиценз эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 онд МУ 50 сая тонн нүүрс үйлдвэрлэж 36 сая тонныг нь экспортлоод байна. Нүүрсний нийт нөөцийн 7.4 тэрбум тонн нь Таван толгойн орд газарт ногддог. Үүний 5.1 тэрбум тонн нь коксждог нүүрс бөгөөд түүний 3 тэрбум нь төрийн өмчийн ЭТТ компанийн Цанхи нэртэй хэсэгт ногдож байна. ЭТТ компани 2018 онд 11.1 сая тонн нүүрс олборлож, 800 сая долларын борлуулалт хийжээ. ЭТТ нь дангаараа Хятадын коксждог нүүрсний импортын тавны нэгийг нийлүүлжээ.

ЭТТ олборлолтоо 2010 оноос эхэлж, 8 жилийн хугацаанд 40 сая тонн нүүрс гаргажээ. Ирэх 4 жилд 70 тонныг олборлох, хүчин чадлаа хоёр дахин нэмэхээр зорьж байна. Олборлолтын 85 хувь нь коксждог нүүрс байх ажээ. Хүчин чадлаа тэгж нэмэхийн тулд Гашуун сухайтын боомт хүртэл авто болон төмөр зам шинээр барих, хил нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрүүд, цахилгаан станц барих, усны хангамжаа шийдэх, Сайншанд, цаашаа Ханги хүртэл төмөр зам барих зэрэг 20-оод том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд 1.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд түүнийг хувьцааныхаа 30 хувийг олон улсын зах зээл дээр гаргах замаар босгохыг Засгийн газар зорьж байна.

Маш том нөөцтэй, сайн чанарын коксжих нүүрстэй, хамгийн том хэрэглэгчийн хаяанд байгаа учир хамаг дэд бүтцээ барьж байгуулсны дараа олборлолт жигдэрч борлуулалт өснө гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна. Гэхдээ ЭТТ төрийн өмчийн компани тул удирдлага нь үргэлж солигддог, ТУЗ-д нь иргэддээ тарааж өгсөн 15 хувиас нь сонгосон хараат бус гишүүн байхгүй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Тэгээд ч 30 хувийн хувьцаа нь шийдвэрт нөлөөлөх хүч бага ажээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал татаж буй өөр нэг зүйл бол ЭТТ-н нийгмийн болон экологийн хариуцлага. Таван толгойн орд газраас нүүрсийг машинаар ачаад боомтоос 20 км-ийн наана Цагаан хад нэртэй газар буулгаж овоолон, дахин ачиж байгаа нь экологийн сүйрэл дагуулж байна. Хар тоосонд олон мянган машин хэсэг бүлгээрээ жагсан, хил гарах дугаараа хэдэн долоо хоногоор хүлээж зогсох жолооч нар машиныхаа кабинд "амьдарч” байна.

Тэдэнд нүүрс тээвэрлэх эрхийг Зам, тээврийн хөгжлийн яам олгодог. Улс төрийн холбоотой учир 3500 машин хангалттай байх ажилд 15 мянган машинд эрх олгочихсоноос, хил нэвтрэн өнгөрүүлэх чадвараас олон дахин давж Цагаан хадны "гацаа” үүсчихсэн байгаа. Энэ зам дээр өдөр бүр авто тээврийн осол гарч, амь насаа алдаж байна. Замын осол, Цагаан хадны гацаагаа арилгахгүй компанийн аль нэг хувьцааг гадаадын ч, дотоодын ч хөрөнгийн зах зээл дээр авахгүй нь тодорхой. Таван толгойн хувьцааг Торонтогийн бирж дээр зарахын тулд хийх ажил их байна.

 
Д.Жаргалсайхан 
Таван толгой Торонтод
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани