Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Гацуурт”-ын ордыг эзэмшигчид шүүхийн шийдвэрийг давж заалдах уу?

 

Канадын Торонтод төвтэй "Сентерра Гоулд” өөрийн охин компани "Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан "Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, "Гацуурт” төслүүдээ Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компанид 35 сая ам.доллараар худалдсан тухайгаа 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн. УИХ-аас  2015, 2016  онуудад  батлагдсан  бүхэл бүтэн хоёр тогтоолын дагуу 34 хувь нь төрд хамаатай байх учиртай Гацууртын алтны орд уг хэлцэл наймаагаар зарагдсан байтал Монголын төр огтоос ач холбогдол өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа билээ.  "Бороо гоулд” компанийн лицензийн маргаан шүүхээр бүрэн эцэслэгдтэл Гацууртыг ухах эрх хэнд ч байхгүй гэж нэр бүхий өмгөөлөгчид хэлж ярьдаг ч маргааны дундуур хийгдсэн наймааг хэрэгсэхгүй байж болох уу гэдэг асуулт яах аргагүй тавигдана.

Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр "Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг гаргалаа. Тодруулбал,  "Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлийг хэлэлцээд шийдвэрийг тус төрийн бус байгууллагын талд  гаргачихлаа. Өмнө нь 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр 43 дахь удаагийн шүүх хурлаар "Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байсан удаатай. Тэгвэл сүүлийн буюу хоёр дахь ялалтын үетэй давхцаж буй нөхцөл байдал өмнөхөөс их өөр байгааг анхаарч харах ёстой юм. Учир нь "Сентеррагоулд Монголия” ХХК өөрийн эзэмшилд байсан лицензүүдээ өөрийн дур зоргоор худалдаж, борлуулчихсан байж байна. Тус компанийн тухайд шүүхийн тогтоол хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхээ эдлэх боломж хуулийн хүрээнд бий.
 

Гэхдээ "Сентерра Гоулд” нэгэнтээ Монгол дахь бизнесээ орхиж гарлаа гэж албан ёсны мэдээллээ гаргачихсан. Тэгсэн мөртлөө  лицензүүд биднийх гэж давж заалдах нь хэр зохимжтой вэ? гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж байна. Мөн  "Сентеррагоулд Монголия” ХХК-иас Монгол дахь бүх төслүүдийг нь худалдаж авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компани "лиценз манайх” гэж давж заалдах боломж хуулийн хүрээнд бий юу гэдэг асуулт зайлшгүй тавигдаж таарна. Уул уурхайн салбарт компаниуд хооронд хэдэн арван сая ам.доллараар хэмжигдэх хэлцлүүд хийгдэж,  эрх мэдлээ солих асуудал энгийн үзэгдэл боловч Гацуурт төслийн хувьд төрд данстай стратегийн ордуудын нэгээс гадна төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь 34 хувь байна гэсэн  УИХ-ын тогтоол хүртэл батлагдсан байдаг тул төр хамаарахаас өөр аргагүй. Гэвч УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэс Монгол" компани зэрэг  засгийн холбогдох байгууллагууд Гацуурт ордыг наймаалцсантай зэрэгцэн яригдах ёстой төрийн хувь хэмжээ, эрх мэдлийн талаар дуугарахаас татгалзаад тав дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна.

"Гацуур”-т төслийн эзэн солигдсонтой холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ"Хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байх үед буюу Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 61.1 д заасан Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай  шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байх үед энэ компанийн хувьцааг бусдад худалдан борлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д Стратегийн орд газрын 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдан борлуулах тухай заасан байдаг. Тэгвэл "Сентеррагоулд Монголия” компани үнэхээр л төслөө зарж борлуулж байгаа юм бол яагаад 10 хувиа ард түмэнд худалдахгүй байгаа юм бэ. Орд газрыг эзэмших эрх нь түдгэлзчихсэн байгаа үед яагаад зарж байгаа юм бэ? Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3-ын 3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Тиймээс энэ үндэслэлээр бид гомдол гаргахаар зэхэж байна... Татварын ерөнхий газарт /ТЕГ/  Эрдэс баялгийн нөөцийн хэлтэс гэж байдаг. Татварын ерөнхий хуулийн 8.1-т ашигт малтмалын баялгийг зарж борлуулсны 30 хувийн татварыг авах эрхтэйг хуульчилсан байдаг. Гэтэл энэ яригдаж буй 35 сая ам.долларын наймааг ТЕГ мэдээгүй байж байна. 35 сая ам.доллараар зарсан гэж үзэж буй бол тухайн худалдан борлуулсан этгээд 10 сая 500 мянган ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Худалдан авсан этгээд, худалдсан этгээдийн үнийн дүнгээс 30 хувийг суутган авч харьяа дүүргийн татварын албанд суутгана гэсэн хуулийн зохицуулалтыг дагах ёстой. Гэтэл эдгээр процесс болоогүй байгаа нь худалдан авах ажиллагаа нь  чухам ямар учиртай зүйл болсон юм бэ. Ер нь болсон уу, болоогүй юм уу. Хуульд нийцсэн үү,  үгүй юу гэдэг олон эргэлзээтэй асуудал дагаж байна” гэж байгаа юм. "Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын 14 дүгээр  тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр гарсны дараа тухайн үед Ч.Сайханбилэгийн удирдаж асан Засгийн газрын тогтоол гарч,  "Эрдэнэс Монгол”  ХХК-д очих  ёстой байж. Гэвч засгаас тогтоол ирээгүй тухай "Эрдэнэс Монгол”-ын зүгээс мэдэгддэг. Санаандгүй гэхэд үл итгэм нөхцөл байдал дор Гацуурт ордтой холбоотой үйл явцууд өрнөжээ. Хууль тогтоох дээд байгууллагын тогтоолыг дагаж гарах ёстой засгийн тогтоолыг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй "Эрдэнэс Монгол”-д хүргэхгүй байх зохицуулалт бодлогын дагуу хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр Гацуурт ордтой холбоотой асуудлаар амаа үдүүлчихсэн мэт байгаа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны нөхдүүд 3-4 жилийн өмнө гарсан тогтоолуудыг эргэн сөхөж харахын сацуу хэдхэн хоногийн өмнө гарсан шүүхийн шийдвэрийг харж, ажиллах шаардлагатай болж байна. Ашигт малтмалын орд газруудад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ОПЕРАЦИ стратегийн гэх тодотголтой Асгатын мөнгөний орд болон стратегийн бус  Салхит, "Цагаан эрэг”-ийн ордуудад хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа, цаашлаад Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг  Гацууртын ордыг сэхээрч санах нөхцөл хуулийн дагуу үүсчихээд байна.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

“Гацуурт”-ын ордыг эзэмшигчид шүүхийн шийдвэрийг давж заалдах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани