Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Новшийн парламент

Бүтэн хоёр жил эрүү шүүлтийн эсрэг хуруугаа ч хөдөлгөөгүй хууль тогтоогчид 26 минутын бичлэг үзээд л шүүх засаглалаа, Прокурортой, АТГ-тай нь ҮАБЗ-ийн "халаасанд" хийж орхихыг монголчууд бултаараа харлаа.

Шорон гянданд хүний эрхийн ноцтой зөрчлүүд гараад байна, Эрүү шүүлтийн эсрэг хууль батлаад өгөөч гэж хоёр парламент дамнуулан анхаарулж, арга хэмжээ авахыг УИХ-аасаа хүсч ирсэн Хүний эрхийн үндэсний комиссынхон хууль тогтоогчдод гомдож буйгаа ч өчигдөр мэдэгдлээ. Арга ч үгүй биз.

Хууль тогтоогчдын очих нь байтугай нэрийг нь дурдахаас ч цэрвэдэг шорон гянданд Хүний эрхийн үндэсний комиссынхон "амьдрах" -аас наахнуур явж, баримт материал цуглуулж, гарсан зөрчлүүдийг кейс бүрээр Хүний эрхийн илтгэлдээ нүдэнд харагдтал бичин УИХ-д өргөн барихад тоогоогүй атлаа 26 минутын бичлэг үзээд л "Ёо ёо. Хүний эрхийн үндэсний комиссынхон юу хийж байдаг улс вэ" гэж шүүмжлэхээр эмзэглэх нь аргагүй.

Түүндээ тулбал тус комиссынхон УИХ-д нийт 17 илтгэл хүргүүлсний 13-т эрүүдэн шүүлтийн асуудлыг тодорхой тусгасан байдаг юм. Уг асуудлыг парламентаар хэлэлцүүлэхэд УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс “Та нар эрүү шүүлтээс өөр асуудал ярьдаггүй юм уу. Үүнээс өөр ажил хийдэггүй юм уу”  гэж дайрсан нь ч бий юм билээ.

Харамсалтай нь, МАН-ын 64 хэрэгтэй холбогдох 26 минутын бичлэг үзээд л зүрх нь дош болж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталж орхилоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хууль санаачлах эрх бий ч Үндсэн хуулиас давсан төсөл мэдүүлж, УИХ нь түүнийг үг дуугүй хүлээн авч батлах эрхийг аль ч хуулиар олгоогүй юм.

Уг нь бол УИХ хоёр өдөр ярьсан шигээ эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэх зорилго байсан бол дээрх хуулийг батлахаасаа өмнө ядаж л эрүү шүүлтийг хэн үйлдэв гэдгийг нягтлах ёстой байв. Учир нь шүүгч хорих анги руу орж, яллагдагч нарыг эрүү шүүлтэд оруулж, дэглэх боломжгүй.  Харин эрүүдэн шүүснийг нь мэдсээр байж, ял оноосон бол асуудал өөрөөр яригдах учиртай. Гэтэл шүүгч л Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан мэт хэлэлцүүлэг өрнүүлж, шүүх засаглалынхаа хараат бус байдлыг үгүй хийсэн хуулийг баталж орхилоо. Бүр өчигдөр нь өргөн мэдүүлсэн төслийг маргааш нь баталж байх юм.  Хэзээ байтлаа УИХ ийм хурдтай ажилладаг болсон юм бол…

Шоронд байтугай гэртээ хүүхэд, эмэгтэйчүүд тамлуулж байхад сандарч тэвдээгүй гишүүд ганцхан кэйс дээр ямар их сүржигнэв ээ. Эрүүл шүүлт бол гэмт хэрэг, ийм үйлдлийг хийсэн хэнбугайд ч хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Харин тэдэнд хариуцлага хүлээлгэж, дахиад ийм асуудал гаргуулахгүйн төлөө ажиллах ёстой болохоос Үндсэн хуулиа зөрчин, шүүх тогтолцоог эвдэн, хараат бус байдлыг нь дордуулах ёсгүй юм. Хууль тогтооно гэдэг хуулийн хүрээнд ажиллахыг хэлдэг юм.

Тэд мөн бичлэгийг гадагш цацаж болохгүй, олон улсад Монголын нэр хүнд унана гэж ярьцгааж байна  Эцсийн дүндээ өөрсдийнхөө нэр хүндийг л бодож буй болохоос Монголын нэр хүнд унахдаа ч биш юм. Монголын парламент нь эрүү шүүлттэй холбоотой Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлээ яагаад үл тоож ирэв гэдэг асуудалд орохоос л эмээсэн хэрэг шүү дээ.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын даргын мэдээлснээр эрүү шүүлт зөвхөн С.Зориг агсны хэрэгтэй холбогдож гарсан гэж үзвэл өрөөсгөл болно. Учир нь УИХ-аас 2014 оны нэгдүгээр сарын 24-нд яаралтай горимоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах тухай хууль батлагдсан цагаас хойш эрүүдэн шүүлт газар авчээ.

Уг хуулийн төслийг тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн  Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар санаачилж батлуулсан юм байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн төслийг батлуулсан есөн гишүүний тав нь өнөөдрийн УИХ-д сууж буй гишүүд юм. Тэд өнөөдөр дээрх хуулийг ямар үндэслэлээр батлуулж байснаа одоогоор тайлбарлаагүй ч хуулийг яаран дааран, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүйгээр батлах нь хожмоо ямар үр дагавар дагуулдгийн ганц жишээг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас харж болох биз.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн л дээрх хуулийн жишгээр яаралтай горим нэрийн дор судлаачид, хуульчдынхаа үгийг үл тоон баталсан. Үр дагаврынх нь бараан сүүдэр хэзээнээс хуйларч, эрчлэхийг хэлэхэд бэрх ч  ард түмэн л үүрнэ, харин өнөөгийн парламентад хариуцлага тооцъё гэхэд бүрэн эрх нь дуусгавар болчихсон л байх вий. Хоёр нүүртэй, новшийн хууль тогтоогчид.

Эх сурвалж:news.mn

Новшийн парламент
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани