Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

…Албин бүлэглэл, золбин хамсаатнууд…

Хүний эрх, эрх чөлөөг үнэ цэнэтэй байлгах гол чиг зам нь бодит хандлага, хувь хүний эрхийг дээдэлж байж бөхжин бэхэжнэ. Бизнест, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд төр садаа болохгүй байх нь том гавьяа. Иймд толгой нь томорсон данхар төрийг нураах оюун санааны хувьсгал хэрэгтэй. Гуравхан сая хүнтэй коммунизм ноёрхсон хоёр хөрштэй манай орон хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох нь капиталист сонголт юм. Өнөөдөр Монгол Улс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналтан дор дарангуйлал руу санаатайгаар зорьж фашизм руу хурдтай нь аргагүй өнхөрч явна. Цаазын ялыг сэргээгээд, ШХАБ-д элсэх юм бол дууслаа л гэсэн үг…

Гэвч 90 оны цагаан морин жилд ялсан ардчилал аврал болно. Би итгэж байна.  

Одоо Монгол хүн болгон өөрийнхөө төлөө санаа зовж, ухаан зарж, сайн дураараа гэрээ хэлэлцээрийн харилцаанд орж, сонгосон ажил мэргэжил, мэдлэгээрээ уралдах цаг болсон. Дэлхий 7 тэрбум хүмүүнийг ачаалж тасралтгүй эргэсээр. Харин хүмүүн төрөлхтөн гэдэг ухамсарт сүргийг түрүүлж хардаг, сэтгэгч, бүтээгч нар хөтөлж яваа билээ. Стив Жобс, Билл Гэйтс нар гэхэд л хүн төрөлхтнийг ямар өндөр түвшинд хүргэв?, бод! Бизнесүүд, бүтээлчид, цэц мэргэдүүд, мэдлэгтэн, суутнуудыг чагнаж, сонсож, уншиж, судалж, ухаарч гэгээрэхсэн дээ. Хүн гэдэг бол оюун ухаант бодгаль. Гэтэл манай улс хүний эрхийг нь зөрчиж, алтуризмын торонд хүлэгдэн тарчлагсдаар дүүрч байна. Хүн бол эрх чөлөөтэй, бусдаас хамааралгүй амьдрах учиртай. Хурууны минь хээ хувиршгүй, Алганы минь хээ арилшгүй, Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй, Миний хээ минийх гэж Нямбуугийн Нямдорж гуай хүн бүр адилгүй тус тусдаа гэдгийг гайхамшигтай онож хэлсэн. Сайн бод эргэцүүл. Хаа яваа газраа хүн бүр хурууны хээгээрээ бүртгэгдэж танигддаг. Тэгэхээр хүн аль нэгэн нийгмийн эзэмшил биш шүү дээ. Бусдыг хохироохгүй, өөрийгөө хэн нэгнээр хэмлүүлэхгүй, өөрөө ч бусдын эрхийг зөрчихгүй, хэн нэгнээс давуу эрх эдлэхгүй, амь амьдралаа хөгжүүлж хувиа хичээх нь асар их ариун үйлдэл. Амьтанд хал палгүй явах нь асар том гавьяа. Ард түмний нэр барьж албин дүрд хувирсан, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, яг өөрсөдтэйгөө адилхан албингуудад арчуулдаг тийм л золбин тонуулчдыг сонгосоор байх уу?! Хүний амьдрал бол сонголт. Албин бүлэглэл, золбин хамсаатнууд хийрхээд байгаа нь сонгогчдын буруу. Сонгогчид нь ямар байна, депутатууд нь тийм байгаа юм. Эхлээд хүн бүр өөрийнхөө төлөө санаа тавиад, өөртөө хүндэтгэлтэй хандаадхаач ээ гэж хүн болгоноос хүсье. Хүн хүний өмнөөс амьсгалахгүй өөрөө л амьсгална. Хурууны хээ хувиршгүй гэдэгтэй адил хүн бүр өөр өөрийнхөөрөө амьсгална шүү дээ. Чөлөөтэй амьсгалахын тулд өөрөө айхгүй, хэн нэгнийг айлгахгүйн тулд ялангуяа төрөөр эрхээ зөрчүүлэхгүйн төлөө капитализмыг ёсоор нь байгуулъя. Хүний эрхийн цорын ганц нар нь капитализмын төлөө зогсогчид мөнөөс мөн. Хүний эрхийг зөвхөн гэмт хэрэгтэн, засаг хоёр л зөрчдөг… Өнөөдрийн манай засаг хүмүүний эрхийг өдөр шөнөгүй л зөрчиж, нэр төрийг нь гутаахдаа бүр гаршиж гүйцлээ... Хүний эрх, эрх чөлөө гэдэг бол улс төрийн цогц утгаараа хүч хэрэглэх явдлыг хорино гэсэн үг... (Айн Рэнд)

Эрх чөлөөт улс орны засгийн газар хүний эрхийг хамгаалах ганцхан л үүрэгтэй. Төрийн бүрэн эрх нь иргэдийн зөвшөөрөл болохоос их хурлын гишүүдийн бүрэн эрх биш! Төр бол хаан биш, сонгогчдын зарц төлөөлөл! Өөр ямар ч эрх төрд байхгүй. Иргэдийг гэмт хэрэгтнүүдээс хамгаалдаг цагдаа, гадаадын дайснаас хамгаалдаг цэрэг арми, хүмүүсийн хоорондын зөрчилдөөнийг эрхийг нь зөрчихгүйгээр шийддэг шүүх энэ гурав л төрийн үүрэг. Сүрдүүлж, сүржигнэж, өмчийг нь хурааж авна гэж айлгадаг, гэм буруутай нь нотлогдоогүй байхад урьдчилан хорьдог, дарамталдаг төр бол махны машин... Хүний хөдөлмөрийн үр шимийг хурааж авдаг, боомилдог, сэтгэх эрх чөлөөг хязгаарладаг нийгэм бол хатуухан хэлэхэд дээрэмчдийн удирдлагаар хуульчлагдсан хамсаатнуудын шавааралдаан. Ийм хамсаатнууд төрийг данхайлгаад зогсохгүй, бизнесүүдийг ялгаварлан үзэж гадуурхаж, заримд нь илүү эрх дарх өгч, өөгшүүлээд төрийн угжны компаниудаараа дамжуулан тонуул хийж авлига цэцэглүүлж байгаа юм. 60 тэрбум, ЖДҮ-чдийн дээрэм чинь татвар төлөгчдийн мөнгө, төрд угаасаа мөнгө байхгүй. Татварлан тонож мөлждөг юм. …Татвар бол хулгай, дээрэм, тонуул…(Давид Бэрглэнд) Хувь хүний эрх чөлөө, бүрэн чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн зарчим дээр үндэслэсэн авсаархан, цомхон, чадварлаг бие даасан хувь хүнээр бүрдсэн төр л зөв төр.

Иймийн тулд төр, эдийн засаг хоёрыг бүрэн салгах хэрэгтэй. Элдэв олон татварыг эрс бууруулж, зарим давхардсаныг нь арилгаж, зоригтой алхам хийж, татварын таатай орчинтой болох нь зүй ёсны хэрэг. Эндээс бизнесийн аюулгүй үйлс бүрдэх, үнэ чөлөөтэй байх үүдийг нээх явдал чухал. Төрд нэг ч өмч үлдээлгүй хувьчлах, төрөл бүрийн халамжийг цуцлах, төрөөс бизнест олгодог давуу эрхийг цуцлах, байгуулагдсан цагаасаа хойш үе үеийн эрх мэдэлтэн, мяндагтангуудын дохио зангаа, шилбүүрийн удирдлагаар ажиллаж ирсэн Монгол банкийг тарааж, 100 хувь чөлөөт банкны системийг бэхжүүлж, арилжааны эрх чөлөө, гэрээний ариун нандин мөн чанарыг мөрдөх нь чөлөөт зах зээлийг аврах оюуны хувьсгал болно.

Аугаа бизнес эрхлэгчдийн сэтгэлгээний үр дүнд л бүхий л техник технологи, хүний санаанд оромгүй гайхамшгууд бий болсныг бүү март. Аливаа юмс үзэгдэлд философи үгүй, логикгүй хандах нь сүйрэл, дампуурал даллана гэдгийг сануулвай.

Д.Сосорбарам

 

…Албин бүлэглэл, золбин хамсаатнууд…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани