Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Жаст”-ын Ш.Батхүү цагаадна

“Жаст”-ын Ш.Батхүү цагаадна

 

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг сүүлийн 10 жил яригдаж байна. Хэргийн эзэн уг нь тодорхой. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү. Тэрээр 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулаад авчихсан. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байдаг. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдсан.

Гэсэн ч хууль, шүүхийн байгууллагаас одоог хүртэл Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй байна. Сүүлдээ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг нь төлж, бууж өгөв. Энэ бүхнээс харахад удахгүй “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг цагаадах янзтай болоод явчихлаа.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ?

“Жаст”-ын Ш.Батхүү 2009 онд  “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Харин 2013 онд энэ талаар мэдээлэл гарч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.  Эрүүгийн хуулийн 1.10.3-д  зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг бол үйлдсэнээс хойш 12 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно гэжээ.

Тэгэхээр Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдоно гэсэн үг. Түүнээс хойш 12 жил гэхээр ирэх 2021 он гэхэд Ш.Батхүү хуулийн хариуцлагаас мултарчих юм байна. Ш.Батхүү болон энэ хэрэгт холбогддог албан тушаалтнууд үүнийг л хүлээж байгаа.

Ш.Батхүүгийн хэргийг яагаад буцаав

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн нэгдүгээр сард Ш.Батхүүгийн холбогдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ яллагдагч Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн  220 тэрбум 276 сая 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэжээ.  Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн байдаг.

Түүнчлэн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэж үзсэн. Тиймээс хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Харин тухайн шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг хийж эргээд прокурорт буцаасан байна.

Харин прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичиж, эргээд шүүхэд хүргүүлсэн талаарх мэдээлэл ч байгаа юм.  Тэгэхээр  Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг хуулийн байгууллагуудын дунд иймэрхүү байдлаар хугацаа хожиж, явсаар хөөн хэлэлцэх хугацаатай тулах нь дээ.

Ш.Батхүү Засгийн газарт 40 сая. ам доллар төлж чадах уу?

Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг “Стандарт” банкинд төллөө.  Шадар сайд Ө.Энхтүвшин “Ямартай ч үйлдвэрийн гадны асуудлыг шийдчихлээ.  Одоо дотооддоо учраа олж, Ш.Батхүүгээр өрийг төлүүлнэ гэх ухааны юм ярьсан. Түүний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн л Ш.Батхүүгээс 40 сая ам.доллараа авна гэж хэллээ. Энэ нь зүгээр л нэг гал унтраах үг л дээ.

Хамаг хөрөнгөө тараачихаад юу ч үгүй үлдсэн Ш.Батхүүгээс яаж 40 сая ам.доллар гаргуулна гэж бодов оо.  Ёстой хоосон хүнээс  хоёр чихийг нь авахтай л адил зүйл болно. Ш.Батхүү цагтаа Монголын тэргүүн баячуудын нэг байх нь ч байсан. “Хадгаламж” банкны эзэн, “Жаст ойл” шатахуун түгээх станцыг байгуулж, “Жаст агро” үйлдвэрийн эзэн, “Олон овоот” уурхайн эзэн гээд л хэдэн арван тэрбум төгрөгөөр яригдах эд хөрөнгөтэй томчуудын нэг байв.

Тэгвэл Ш.Батхүүгийг эзэмшиж байсан бүх хөрөнгө өнөөдөр бүгд өөр хүмүүсийнх болсон. “Жаст ойл” шатахуун түгээх станцыг “Магнай трейд” компани худалдан авсан. “Магнай трейд” компанитай Ерөнхий сайд асан С.Баяр нэлээд ойр байдаг. Ш.Батхүү, С.Баяр нар ойр дотны холбоотой найзууд. Тэгвэл “Олон овоот” уурхай нь “Алтжин” группийн Г.Алтангийн мэдэлд очсон. Г.Алтан Ш.Батхүү нар “Олон овоот”-ын уурхайн төсөлд хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм билээ. “Хадгаламж” банкаа харин Төрийн банкинд шилжүүлсэн. Ингэж хөрөнгөө талаар нэг тараагаад алдчихсан хүнээс 40 сая ам.долларыг нөхөн төлүүлнэ гэдэг ёстой л үлгэр биз дээ.

Тэр “Эрдэнэт”-ийг дахин луйвардсан уу?

Ийнхүү  Монголын Засгийн газар Ш.Батхүүгийн өрийг дарж, хэрэг ч замхрах тийшээгээ орчихоод явж байхад дахин нэг баримт гарч ирэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 40 сая ам.доллартай холбоотой мэдэгдэл хийсэн. Тэрээр “Саяхан болсон өр дарах асуудал дээр оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемээр ашигласан байж магадгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй байна. Учир нь  40 сая ам.долларын зээлийг төлөхөд “Ocean Partners” гэх компани зуучлагчаар оролцсон байдаг. Харин энэ компани 1998 оноос хойш “Эрдэнэт “үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. Нийт 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг Эрдэнэтээс авч борлуулжээ.

Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад хамтран оролцсон. Сая зээлийг төлөхөд ч хамтран оролцжээ. Тэгэхээр тус компани 40 сая ам.долларын асуудалд “Стандарт” банкийг нэр төдий ашигласан  байж болох баримт дэлгэгдээд байна. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Ш.Батхүү, “Ocean Partners” хоёр бизнес хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж болно гэдэг хувилбарыг Б.Пүрэвдорж гишүүн яриад эхэллээ.

Хэрэв тийм бол  Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг хоёр дахь удаагаа луйвардсан хэрэг болж таарч байгаа юм. Энэ нь хэрэгт шинэ нөхцөл байдал үүсгэх үү гэдгийг хуулийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ биз ээ. Ямартай ч нэлээд хурцаар яригдаж гарч ирсэн Ш.Батхүүгийн хэрэг мөлийсөөр сүүлдээ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусч цагаадах янзтай болчихсон гэдгийг дуулгая.

 

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Жаст”-ын Ш.Батхүү цагаадна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани