Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Санжаасүрэнгийн Зориг: Хүнд итгэх явдал хамгийн чухал

Санжаасүрэнгийн Зориг “Уулзах цаг” нэвтрүүлгийн хэсэг (1990 он)

Тантай уулзаж, танилцах, ярилцах хүмүүсийн тоо их өссөн байж таарна. Цагт харам болчихсон энэ үед чухам юунаас цагаа ихээр харамлаж байна вэ?

Их ярих дуртай хүмүүстэй уулзахад. Тэр хүний үзэл бодлоо илэрхийлэх нь зүйн хэрэг. Гэхдээ түүнийгээ товчхон, голыг нь илэрхийлж чадахгүй, нуршаад 2 цаг яриад суухад тэндээс нь авах юм 10-20 минутын л яриа байдаг. Тийм үед их цаг алддаг.

Өөр?

Өөр, замд их цаг алдаж байна. Явсаар байтал, нэг тийшээ юм хөөцөлдөж яваад, нөгөө тийшээ яваад, замдаа 30-40 минут, өдөрт аваад үзэхэд 2-3 цаг зөвхөн замд алдчихдаг. Нөгөө талаас техник, холбоо их муу хөгжсөн. Энэ бүх зүйлээс болоод асар их хэмжээний цаг алддаг.

Машинтай болъё гэж бодож байна уу?

Машинтай байх ёстой гэж бодоод л машинтай болчихдог юм биш. Амьдралын хэв маяг, хурдац нь тийм юманд сургадаг. Гэхдээ ямар машин барих вэ гэж бодох хэрэгтэй л дээ. Албаных ч байж болно, хувийнх ч байж болно. Түүний тулд манайд хүнд эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй, хүнд өмчийг нь өгөх хэрэгтэй. Тэр хүн ажлаа бүтээхэд машин хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэрийг авахын тулд яах хэрэгтэй юм? Наад зах нь 40 мянган төгрөг, үгүй бол сүүлийн үеийн машин чинь 50 мянган төгрөг. Москвич гарсан гэж байгаа. 50 мянган төгрөг одоогийн нөхцөлд хүн олж чадах уу? Үгүй шүү дээ. Одоо миний сарын цалин гэхэд аспирантурынх 650 төгрөг гэж байгаа. Жилд би 8 мянган төгрөг авч байна гэж бодъё. Хэдэн жил цуглуулах вэ? 5 жил юу ч идэхгүй, хувцаслахгүй, байранд амьдрахгүй, агаарт жингүйдэж байгаад 40 мянган төгрөг цуглуулаад, тэгээд энэ хангамжийн баазад машин байвал очер захиад, арын хаалгаар яваад бүтвэл би машин авна.

Өдөрт та хэдэн цаг ажилладаг бэ?

Тэрийг ялгахад хэцүү л дээ. Аль нь ажил юм, аль нь амралт юм. Ерөөсөө ялгаа байхгүй. Амралт нь ажил, ажил нь амралт. Ер нь тийм юм байна лээ. Хүний хийж байгаа ажил өөрийнх нь санаанд нийцэж байвал түүний зааг алга болдог. Харин хүн дургүй, тэр хүний сэтгэхүй, биеийг нь боолчилсон ажил хийж байгаа бол яг тодорхой 8 цаг хийдэг. 8 цаг нь бол ажил нь, дараа нь илүү цагаар ажиллавал тэр нь бас ажил нь, бусад үе нь бол яг амралт. Харин ажил, амралт нь нийцсэн, нэг хэв маяг болчихсон хүн бол тийм зааг ялгаагүй болдог. Тэр хүн ядарна гэх юм бол, зөвхөн бие махбод талаасаа л ядарна. Тэгэхээр тэр биеийнх нь нөөц нь шавхагдаад ядарч болно, бусад юмнаас бол ядрахгүй.

Таны хувьд тэгэхлээр хамгийн дуртай, өөрийнхөө сэтгэлд нийцсэн ажлаа хийж байгаа гэж хэлж болох нь байна тийм үү?

Үгүй ээ, хамгийн дуртай гэх нь ч юу юм. Би бол улс төр судлаач. Тийм учраас тэр бол мэргэжлийн ажлынхаа нэгийг нь л хийж байна гэсэн үг.

Нэг ийм түүх байдаг юм л даа. Америкт нэг фирм байдаг юм байна л даа, пүүс. Тэр нь Зөвлөлтийн дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг. Нэг удаа том аж үйлдвэрийн нэгдлийн дарга нь очоод шалгасан байгаа юм, тэр хүний оюуны чадавхыг нь тестээр шалгаад үзсэн чинь их өндөр гарч байж. За, энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна. Тэгээд л 4-5 үйлдвэрээр орсон чинь ажилд авдаггүй. Тэгээд нөгөө хэд нь сандраад, юу болсон юм бол гээд тестийг нь хараад шалтгааныг нь аваад үзсэн чинь нэг л асуултанд буруу хариулсан байж. ‘Та Зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ?’ гэж. Тэр хүний нэгдэл 5000 хүнтэй байсан. ‘Би 5000 хүн удирддаг’ гэж хариулснаас нь хойш авахаа больчихдог. Яагаад гэвэл Америкийн удирдлагын системийн үүднээс энэ бол утгагүй зүйл , 5000 хүнийг хэзээ ч нэг хүн удирдаж чадахгүй. Гэтэл, Зөвлөлт үнэхээр удирддаг байсан. Тийм учраас, 5000 хүн удирддаг, хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг тогтолцоонд тийм замбараагүй байдал бий болж, тэр эдийн засаг уналтад ордог. Америкчууд яагаад ойлгоогүй вэ гэхээр тэнд бол нэг том үйлдвэрийн дарга 4 хүнийг л удирддаг – 4 орлогч. Бүгдээрээ яг үүргээ мэддэг, байраа мэддэг. Тэгэхэд хүнд амар, хүн бол 4 хүнийг л сайн удирдаж чадна. Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм л даа. Хараахан бас бүтэхгүй байна. Хүн болгон үүргээ ойлгоод, түүн дээрээ ажиллаж чадахгүй учраас 4 биш, арван хэд ч юм уу, 20- 30 болчих гээд байна л даа.

Хувь хүний өөр өөрийгөө олох, өөрийгөө удирдах чадвар тэр тохиолдолд их нэмэгдэх ёстой юм байна шүү дээ, тийм ээ?

Өөрийгөө зохион байгуулах чадвараас гадна, тэр хүний мэдлэг хэрэгтэй. Яг тэр үүргээ биелүүлэх сахилга байх хэрэгтэй. Тэгээд ер нь зохион байгуулалт байх ёстой. Түүнийг нь хангасан санхүүгийн материалын нөхцөлүүд нь байх хэрэгтэй, нөгөө талаас нь тэр хүний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Сүүлийн үед сонгодог хөгжим, агуу их хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, сонгодог дууны урлагт нэлээд сонирхолтой болж. Дуурийг би өмнө нь нээх ойлгодоггүй байсан. Гэхдээ сүүлийн үед сонсоод байхад тэр нь их агуу урлаг гэдэг бол тодорхой. Сонгодог бүжиг үзэх их дуртай. Ер нь бүх сонгодог юмнуудыг хүн төрөлхтний авъяас, аливаа нэг үеийнх нь туйлын дээд хэмжээг харуулсан үе байж болж байна. Түүнтэй харьцсан өөр урлаг байдаг бол түүнд тэмүүлдэг. Хүн төрөлхтний хамгийн сайн сайхантай харьцсан хүн чинь хэзээ ч муу үйлдэл хийхгүй. Ер нь бол яг тохирсон нөхцөлд хүн сонслоо гэхэд хэзээ ч тэр урлагийг муу гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бол бичиг үсэгтэй адилхан, тэрийг ойлгодог аргыг нь мэдэх хэрэгтэй. Жишээ нь ном хүүхдэд өглөө гэхэд бичиг үсэг мэддэггүй хүн чинь үзээд зургийг нь харна, үсгийг нь ойлгохгүй шүү дээ. Ямар агуу юм байгааг нь мэдэхгүй. Харин бичиг үсэг зааж өгөөд, уншаад сурчихвал, саяны тэр сонгодог хамгийн сайн бичсэн бүтээлүүдийг нь өгвөл, тэр хүүхэд чинь ерөөсөө салахгүй уншина шүү дээ. Багадаа бид нар яадаг байлаа даа.

Тэгэхлээр та өөрийгөө ойлгох тэр аргыг зохих хэмжээгээр олчихсон гэж бодож байна уу?

Тэрийг 100 хувь хэзээ ч олж чадахгүй л дээ, гэхдээ ийм олох, танин мэдэх үйл явц үргэлжилж байгаа, тэр нь улам тэлж байна. Тийм юм мэддэг хүмүүстэй уулзаад, тэдгээр хүмүүс надад үүнийг ойлгох аргуудыг зааж өгч байна. Ийм маягаар, ийм талаас нь хандвал гэж. Тэгэхлээр тэнд бүх дотоод зүй тогтлууд нь гарч ирж байна. Яаж илэрхийлж байна, юуг илэрхийлж байна. Яг л бичиг үсэг тайлахтай адил.

Ухаан, авъяас хоёрын хооронд ялгаа гэж байхуу? 

Ухаан бол өөрөө авьяас л даа.

Сэтгэл их хөдлөх үед яруу найрагч хүн бол үзгээ шүүрч аваад, шүлгээ бичдэг. Танд шүлэг ч юм уу, сайхан юм бичих юмсан гэж бодогддог уу?

Залуудаа янз бүрийн юм хийж байсан байх л даа. Одоо бол цаг зай алга л даа. Тэгээд энэ улс төрөөр оролдож байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн их байх ёсгүй. Шүлэг бичдэг хүн бол асар их сэтгэлийн хөдлөлийн өндөр түвшинд, дээр нь гарч ирээд оргилж байх үед юмаа бичдэг. Бид бол сэтгэлээ барих ёстой хүмүүс юм. Сэтгэлээ бариад, оюундаа сэтгэлээ захируулах ёстой.

Гэхдээ хүн юм чинь сэтгэл хөдлөл нь түүгээрээ баярлаж, хөөрч байгаагаа илэрхийлэгдэж болно. Үргэлж сэтгэлээ барьж байх хэцүү юу?

Хэцүү гэх нь ч, амархан гэх нь ч юу юм бэ. Одоо тэгэх ёстой, өөр аргагүй юм.

Өнөөдөр, одоо энэ их хэцүү ажил шүү гээд халширмаар тийм ажил байдаг уу?

Халшрах ажил ч юу байх вэ, улс орны байдал маань л их хэцүү байна даа. Одоо энэ шилжилтийн үеийг давах бол хамгийн хэцүү үе нь. Тэрийг яаж давах вэ? гэдэг асуудал хамгийн хүнд асуудал болж байна. Гэхдээ энд бол Засгийн Газар зохих байр суурь, ажлын хөтөлбөр гаргаад явах байх. Би ЗГ-ын гадна байгаа учраас гаднаас нь ажиглаад юу болж байна, зөв алхам хийж байна уу, буруу алхам хийж байна уу, яах ёстой байсан юм? тэр талаар алдаа хийвэл зөвлөж өгөх ч юм уу, ер нь болох чиглэлээрээ түүнд нь тус дөхөм болохыг оролдоно. Гэхдээ хүн болгон яг өөрийн байрандаа байгаа учраас тэр байрных нь эрх хэмжээ нь бол түүндээ зохицсон байна. Түүнээс илүү хийж чадахгүй. Гүйцэтгэх байгууллагын ажлыг би шүүрээд хийж чадахгүй шүү дээ. Миний хийх ажил бол жишээ нь Ардчилсан холбоондоо зохион байгуулалтын асуудал ч юм уу. Үгүй бол парламент, үгүй бол гадаад харилцаа, НҮБ-ын зарчмуудыг парламентын гишүүдээр дамжуулж хэрэгжүүлэх, ийм зорилтыг шийдвэрлэх. Энэ чиглэлээр гол юмаа хийж чадна шүү дээ. Тэгээд нөгөө талаас ЗГ-ыг хараад зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу, бага хурал ч юм уу, түүнд зарим үед нь нөлөө үзүүлэх бололцоо байвал нөлөө үзүүлэх замаар ингэж л оролцоно.

Улс төр судлаач болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

За ёстой бүү мэдээ, физикч болох байсан байх.

Та өнөөдөр ээжтэйгээ, дүүтэйгээ 3-лаа амьдарч байна тийм үү?

Бас ахынх, хоёр тийшээ явдаг л даа. Ахын хүүхдүүд нь гэр бүлээрээ. Би өөрийн байргүй учраас хоёр тийшээ нүүж явдаг, нүүдэлчин аймаг болчихсон. (Инээв)

Тэгвэл энэ гэр бүлийн амьдралд таны үүрэг гэвэл юу байх вэ?

Миний юу? Өглөө гардаг, орой ирдэг л үүрэгтэй байна.

Ирж хонодог уу?

Тиймээ, ирж хонодог, гэхдээ бас хааяа юм ярьж өгдөг, санал бодлоо хуваалцдаг.

Хүний сэтгэлийн хамгийн сайхан мэдрэмж, сайхан хэсэг нь юу вэ?

Сэтгэлийн хөдлөлүүд нь гэх юм уу даа… Хүнд итгэх явдал хамгийн чухал. Анх харангуутаа л “өө энэ чинь одоо яасан харахад, нүдэнд хүйтэн нөхөр вэ’ гээд л зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Тэгээд анхнаасаа тэр сэтгэгдэл нь өөр болчихдог. Үгүй бол ингээд л манай хүмүүс гэж ёстой авах юм байхгүй, ерөөсөө хүмүүжилгүй, бүдүүлэг, соёлгүй ч гэдэг юм уу, энэ ингэсэн, тэгсэн гэдэг. Ер нь хүнд итгэж сурах хэрэгтэй. Ялангуяа бид монголчууд цөөхөн. Тийм учраас байгаа 2 сая хүн дотроо бие биендээ итгэж байж бие биенээ татаж байж хөгжинө шүү дээ. Итгэл ерөөсөө байхгүй.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Санжаасүрэнгийн Зориг: Хүнд итгэх явдал хамгийн чухал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани