Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цонхны цаадах Оюутолгой-1

Цонхны цаадах Оюутолгой-1

 

Оюутолгойн ордын талаар энд ярих илүүц биз ээ. Ямартай ч монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэж хэлүүлдэг хамгийн том жишээ болсон арвин их баялаг маань байгаа юм.

Харамсалтай нь энэхүү баялгийн ашгийг хэн хүртэж байна вэ гэдэг ихээхэн эргэлзээтэй болчихоод арван жил болж байна.

Өнөөг хүртэл улстөрчид, иргэний нийгмийн байгууллагынхан, сэтгүүлчид голдуу энэ “сэдэв”-ийг хөндөж ирсэн байдаг. Тэгсгээд чимээгүй болдог.

“Оюутолгой” компанийн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” (NYSE, NASDAQ & TSX: TRQ) компани эзэмшдэг.

Харин “Туркойз Хилл Ресурс” компанийн 50.8 хувийг “Рио Тинто” компани шууд бусаар эзэмшдэг.

Мөн Монголын талын 34 хувийг эзэмшдэг, төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК гэж бас бий. Хувьцааны ийм харьцаатайгаар “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаа явагдаж, ордыг ашигладаг.

Гэвч 2009 оны аравдугаар сарын 6-нд С.Баярын Засгийн газрын үед байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны зургадугаар сарын 8-нд Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад зурагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед баталсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэргийг хамгаалж ирсэн, хамгаалсаар байгаа улстөрчдийн “арми” байдаг болоод удаж байгаа гэдэг юм.

Энэ арми Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш оршин тогтнож байгааг эх сурвалжууд хэлдэг.

Ерөөсөө л ийм маягаар Оюутолгойн орд, түүнийг ашиглаж байгаа хөрөнгө оруулагчид, Монголын ард түмэн хоёрын дунд цонх бий болсон. Цонхны цаанаас чихэр долоолгодогтой адил бид Оюутолгойг хөрөнгө оруулагчид болоод тэдний эрх ашгийн талд баттай зогсдог улстөрчдийн армийнхны ярианы хэмээнд л “харж хянадаг” юм.

Тийм болохоор улстөрчдийн араар орж, ингэж хамгаалуулсан хөрөнгө оруулагчид” маань юу хийдэг вэ гэдэг нь сонирхолтой байдаг юм. Сонирхох ч юу байхав, ихээхэн эмгэнэлтэй хэрэг юм.

Учир нь энэ бүхний ард хөрөнгө оруулагчид Монгол Улс, Монголын ард түмэнд ямар ч ашиггүйгээр Оюутолгойг арваад жил ашигласан. Манай үндэсний эрх ашигт харшилсан байж болох олон асуудал байдгийг багцаа сурагаар ч болов бид мэддэг юм.

 

…Энэ 2.0 тэрбум ам.долларыг “Оюутолгой” компанид өгсөн санхүүжилтийн зээл нэрийдлээр хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Оюутолгойгоос хүртсэн ашиг гэж их аятайхнаар хэлж болно. Бас “Оюутолгой” ХХК өнгөрсөн хугацаанд ам.долларын хүүний орлогыг хуримтлуулж, 2016 онд хөрөнгө оруулагчдаа ногдол ашиг хэлбэрээр буцаан олгосон гээд албаны байдлаар, соёлтойгоор буруутгаж болох юм.
Харин бодит байдлыг хэл гэвэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид монголчуудыг, Монголын Төрийг өнөөх “арми”-тайгаа нийлж “маллаад” 5.4 Оюутолгойн орлого болох 5.4 их наяд төгрөгийг хулгайлсан байна.

 

Ийм байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчдынг болж бүтэхгүй бүгдийг хамгийн ойроос харж мэдэрч суудаг хүмүүс болох “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд ч таг дуугүй суусаар өнөөдрийг хүрч байгаа юм.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд солигдож л байхад байж л байдаг нэг хүн бий. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди юм.

Энэ хүн 2010 – 2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн  ТУЗ-ийн анхны гишүүнээр ажиллаж байсан. Дараа нь 2016 оны есдүгээр сард дахин томилогдсон. Тус компанийн ТУЗ-ийн найман гишүүний дөрөв нь монгол хүн, тэдний нэг нь Н.Багабанди гуай байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнээс доошоо ч Монгол Төрийн хамаг том албыг хашиж байсан хүн гадаадын хөрөнгө оруулалттай компанид өндөр цалин аваад сууж байна гэж манайхан шүүмжилдэг. Ингээд тусыг олдоггүй. “…Замын ноход хуцаж л байдаг” гээд Н.Багабанди гуай тоодог ч үгүй.

Н.Багабанди гуай Оюутолгой төслөөс цалин гэж жилд бараг 100 мянган ам.доллар авдаг бололтой юм. Түүний 2018 оны жилийн орлого нь 253 484 840 /хоёр зуун тавин гурван сая дөрвөн наян дөрвөн мянга найман зуун дөч/ төгрөг байжээ. Сард 21 123 736 төгрөг авдаг гэсэн үг.

Ямар нэг компани, аж ахуйн нэгжид хувь эзэмшдэггүй. Тэгээд 2017 он, түүнээс өмнөх жилүүдэд ч иймэрхүү хэмжээний жилийн орлоготой явж ирсэн. Бас 2010 оноос хойш дан ганц энэ ажлыг албан ёсоор хашиж ирсэн байдаг.

Үүнийхээ зэрэгцээ ТУЗ-ийн гишүүний ямба болгож, бусад орлого, хангалтууд ч байдаг гэдэг.

Хамгийн гол нь ингэж цалин пүнлүү, ахуй хангамж эдэлж ирсэн арваад жилийн хугацаандаа Н.Багабанди гуай Оюутолгой төслийн үйл ажиллагааны талаар үнэн бодитой нэг ч үг дуугарч байгаагүй.

Уг нь Монголын ард түмэн түүнээс Оюутолгойн төслийн талаарх “титэм үг”-ийг нь  хүсээд, хүлээгээд байдаг юм. Гэвч дуугарахгүй, гүрийсээр энэ хүргэв.

Гэхдээ Н.Багабанди гуайн мэдээд дуугардаггүй мэдээллийн талаар манай УИХ тун удахгүй ярьж эхлэх гэж байна.

УИХ-ын ЭЗБХ-ны дарга 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны Байнгын хорооныхоо хурал дээр “…Ажлын хэсгийн дүгнэлт гарсан гэж би ойлгосон. УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл гарах ёстой. Бүгдээрээ бэлэн болсон байвал би маргааш ч хамаагүй хэлэлцүүлэхэд бэлэн байгаа. ЭЗБХ ирэх долоо хоногт ч юм уу, Оюутолгойн асуудлыг хэлэлцээд явна гэж ойлгох хэрэгтэй” гэж гишүүдэд ярилаа.

Хурлынхаа дараа сэтгүүлчдэд  “…Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг нь хангаж байна. Өнгөрсөн лхагва гаригт АТГ-аас шалгалтын тайлангаа өгсөн. Мөн Үндэсний аудитын газраас ч тайлангаа ирүүлсэн” гэлээ.

Бас АТГ-ын дарга Х.Энхжаргал өчигдөр “…Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой материал өгсөн” гэв.

Ингэхээр Оюутолгойн төслийн талаарх олон ноцтой мэдээлэл ингээд УИХ-ын гарт, тэр дундаа ЭЗБХ-ны даргын гарт ороод ирсэн байна.

Ер нь бол Оюутолгойн ордын ашиглалтын ард хүний өөрийн хүмүүсийн олон ноцтой хэрэг нуугдаж байгаа бололтой юм.

Товчхондоо,  энэ ордыг ашиглах үйл ажиллагаа хөшигний ард “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшигч буюу “Туркойз Хилл Ресурс” /“Рио Тинто”/ компанийн “толгой”-гоор явагддаг.

Тиймээс Оюутолгойгоос олсон орлого хаачдаг вэ гэдэг хамгийн том асуултад хариулах монгол хүн лав олддоггүй юм.

Сангийн сайд асан С.Баярцогтоос эхлээд 20 мянган хувьсагч энэ тэр яриад ард түмний толгойг эргүүлнэ.

Харин Оюутолгой төслийг хэрэгжүүлэгчид Монголын төрийн толгойг эргүүлж байгаад ордын ашиг орлогыг зөөгөөд байдаг нэгэн суваг ил болсон бололтой. Тийм мэдээлэл байна.

Шуудхан хэлэхэд, Оюутолгойгоос олсон ашиг, орлогыг ховх сордог Люксембургийн Вант улсын харьяатай “Мовеле С.А.Р.Л” гэдэг компани байдаг байна. Сонирхолтой нь энэхүү “Мовеле С.А.Р.Л” компани “Рио Тинто Плс” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай ажээ.

“Рио Тинто”-гийнхан энэ компанийг анх 2010 оны нэгдүгээр сард буюу Оуютолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталснаас дөрвөн сарын дараа Люксембургийн Вант улсад байгуулсан байна. Оффшор компани гэсэн үг л дээ.

Байгуулагдахдаа компаниудын хувьцааны борлуулалт, менежмэнт, худалдан авалт, толгой компанийн охин компаниудад баталгаа, зээлийн урьдчилгаа, үнэт цаас, лиценз, патент, үндсэн хөрөнгийн борлуулалт зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй гэж бүртгүүлжээ. Гэхдээ энэ компани өөрийн орлогоор ингэж зээл олгох чадамжгүйд учир нь бий.

Өөрөөр хэлбэл, “Рио Тинто”-гийнхан “Мовеле С.А.Р.Л” компанийг зөвхөн Оюутолгойн төслийг “санхүүжүүлж”, хүүний орлого олох зорилгоор байгуулсан гэж үзэхээр фактууд гарч ирээд байна.

“Оюутолгой”-н орлого болох 2.1 тэрбум ам.долларын 2.0-ыг нь 2016 онд “Мовеле С.А.Р.Л” компани руу шилжүүлчихсэн байна. Факт нь энэ.

Үүнийг төслийг хэрэгжүүлэгч, хувьцаа эзэмшигчид “…2011 оны эхээр авсан Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү” гэж тайлбарладаг байна. Ингээд тайларлачихаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар түрээс ногдуулж, хаашаа яах гэж байна гээд хянах бололцоо бидэнд байдаггүй байна.

2.0 тэрбум ам.доллар гэдэг бол бараг л 5.4 их наяд төгрөг болно. Их мөнгө шүү.

Гэтэл Хувь нийлүүлэгчийн зээл, өрийн бичгүүдийн гэрээг 2015 оны сүүлчээр байгуулжээ. Энэ нь аль 2011 оны зээлийг бүтэн таван жил шахмын дараа баталгаажуулсан байгаа юм.

Нөгөөтэйгүүр 2010-2012 онд авсан гэх үндсэн зээл нь 2.6 тэрбум ам.доллар гэдэг. Гэтэл бодитойгоор Хувь нийлүүлэгчдийн зээл гэж 1.8 тэрбум ам.доллар, үлдсэн 0.8 тэрбумын зээлийн өрийг 2011 онд “Айвенхоу Майнз” компаниас гэрээгээр шилжүүлэн авсан байдаг байна.

Хамгийн хачирхалтай нь “Мовеле С.А.Р.Л” компанийн 2011 оны санхүүгийн тайланд ийм авлагын талаар огт дурдаагүй байгаа юм.

Авлагагүй гээд байхад л хувьцаа эзэмшигчийн охин компани руу монгол төгрөгөөр бодоход 5.4 их наядыг гаргаад алдчихсан болж таараад байна.

Ингэхээр энэ 2.0 тэрбум ам.долларыг “Оюутолгой” компанид өгсөн санхүүжилтийн зээл нэрийдлээр хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Оюутолгойгоос хүртсэн ашиг гэж их аятайхнаар хэлж болно. Бас “Оюутолгой” ХХК өнгөрсөн хугацаанд ам.долларын хүүний орлогыг хуримтлуулж, 2016 онд хөрөнгө оруулагчдаа ногдол ашиг хэлбэрээр буцаан олгосон гээд албаны байдлаар, соёлтойгоор буруутгаж болох юм.

Харин бодит байдлыг хэл гэвэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид монголчуудыг, Монголын Төрийг өнөөх “арми”-тайгаа нийлж “маллаад” 5.4 Оюутолгойн орлого болох 5.4 их наяд төгрөгийг хулгайлсан байна.

“Мовеле С.А.Р.Л” компанийн ажилладаг зарчим их тодорхой. “Орж ирсэн” хөрөнгө оруулалтыг манай “Оюутолгой” ХХК, Нидерландад байдаг “Оюутолгой Нидерланд Би.Ви” компаниудад зээл олголоо гээд явуулдаг байгаа юм.  Энэ арга олон улсад бол их танил болчихсон. Тухайн улсын баялгийг олборлож олсон орлогоо ийм арга замаар гаргадаг. Зимбабве, манайх мэтийн улсуудад хэрэгжүүлдэг гээд ойлгочиход болно.

Ер нь бол “Мовеле С.А.Р.Л” компанийн бид л одоо мэдэж байгаа болохоос биш, мэдэх хүмүүс нь аль эрт мэдэж байсан байгаа юм.

“Рио Тинто” компани монголчуудын урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй “Мовеле С.А.Р.Л” гэдэг компаниар дамжуулаад л Оюутолгойн орлого болох 2.0 тэрбум ам.долларыг Монгол Улсын хууль тогтоомжоос зугтаалгаад авчихсан  байгаа юм.

“Мовеле С.А.Р.Л” компанитай холбоотой асуудал ингээд дуусахгүй. Бас Оюутолгойн хөрөнгө оруулагчдын ордоос олсон орлогыг гаргадаг арга ч дахин хэд хэд бий.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цонхны цаадах Оюутолгой-1
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани