Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна

Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна

 

ДҮҮРГИЙН УДИРДЛАГА, ГАЗРЫН АЛБАНЫХАН ОЙН БҮСЭД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГАЗАР ОЛГОСОН 10000 ЗӨРЧИЛ БИЙ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 116.2 мянган га газрыг ойн санд хамааруулж буй. Үүний 82.6 га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг. Хэдийгээр нутаг дэвсгэрийн хувьд нийслэлд хамаатай боловч тусгай хамгаалалттай газар нутаг гэдгээрээ Богдхан уул, Горхи тэрэлжийн сав газрын ой мод нийслэлийн ногоон бүсэд харяалагддаггүй. Тэгэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн ой мод нийслэлийн мэдлийнх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийг тойрсон зуслангийн эргэн тойрны ой мод нийслэлийн өмч гэсэн үг. Гэвч нийслэлийн өмчийг хууль зөрчин үрэн таран хийж байгааг бид зүгээр харсаар сууна. Мод огтолж, самар жимс түүх зорилгоор сүйтгэж буй олиггүй олон тохиолыг үл нуршин, ойг сүйтгэж буй тодорхой жишээг энд өгүүлье.

Анзаарч үзээгүй, анхааруулга гаргаагүй орхисон энэ сэдэв бол ойн бүсэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлж, сүйтгэх боломж олгож буй явдал. Үүний гол буруутан нь дүүргийн Засаг дарга, газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд гээд шууд хэлчихье. Мөн өөрийн өчүүхэн тав тухыг бодож байгаль сүйтгэж буй иргэдийн нөлөөлөл их байгааг дурдах нь зүйн хэрэг. Зуслан тийш хараа бэлчээвэл ойн гүнд том байшин сүндэрлүүлж, ойр орчмын мод бутыг сүйтгэсэн дүр зураг хаа сайгүй бий. Энэ нь байгаль хамгаалах тухай хуулиудыг ноцтой зөрчсөн төдийгүй ойн тухай хуулийг уландаа гишгэсний тод илрэл юм.

Ойн тухай хуулийн 4.4.2-т "Сум, дүүргийн ИТХ, баг, хорооны иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болно” гэж заасан. Тэнд ойн сангаас иргэдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх заалт огт байхгүй. Харин ч ойн сан, хамгаалах бүсээс 100 метр зайтай газар эзэмшүүлэх тухай тодорхой заагаад өгчихсөн байна. Энэ нь ойг тэлэн ургах нөхцөлийг бий болгохоор хуульд тусгайлан оруулсан чухал заалт. Ийм илэрхий хуулийн заалтуудыг зөрчиж, ой дотор газар олголт хийж байгаа дүүргүүдийн газрын албаныхныг юу гэж тодорхойлох вэ.

Ядахдаа тэд эзэмших зөвшөөрөл олгохын өмнө тухайн газрыг кадастрын зургийн дагуу байгаа эсэхийг нягталж, газар дээр нь очиж тулгах ёстой. Тэр тулгалт, шалгалтаар ойн бүсийн хил хязгаарыг давсан эсэх нь ч тодорхой болох байв. Гэтэл наад захын өөрсдийн үүрэгт заасан ажлаа хийдэггүйгээс уулын орой хүртэл модон дунд газар олгосоор нийслэл орчмын ойд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгж олон мянгаар хэмжигдэх болжээ. Нөгөөтэйгүүр, газрын зөвшөөрлийг хэдэн арван хуудсаар нь захирамжилдаг дүүргийн "засаг ноёд”-ын ой тойнд ойн талаарх мэдлэг, мэдээлэл огт алга. Хэрэв ойлголттой, хуулийн мэдлэгтэйсэн бол ойн санд газар олгоход гарын үсэг зураад суухгүй байсан биз ээ.

Хууль зөрчсөн энэ үйлдэлд хувийн ашиг сонирхол байгааг АТГ шалгачихад илүүдэхгүй

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн байгаль орчны газарт ойн бүсэд хууль зөрчиж газар олгосон 10 мянга гаруй зөрчил бүртгэлтэй байна. Нийслэлийн байгаль орчны газраас энэ талаар лавлахад ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин "Ойн санд газар эзэмшсэн иргэд мод, бут, сөөгийг огтолж байгаль орчныг сүйтгэж байгаа тохиолдол их бий. Бид ойн тухай хууль зөрчиж олгосон 10 мянга орчим газрын эзэмших эрхийг цуцлуулахаар холбогдох шатны Засаг дарга, газрын албанд шаардлага, хүсэлт хүргүүлсээр байгаа.

Ойн санд хууль зөрчиж зуслангийн газар олгосныг судлах, зөрчлийг арилгуулах тусгай ажлын хэсэг ч байгуулсан. Тэндээс ойд газар олгосон дүүргийн Засаг дарга нарын захирамжуудыг цуцлах, газар олголтыг зогсоох тодорхой шийдвэрүүд гарна гэдэгт найдаж байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр Нийслэлийн байгаль орчны газар ойг хамгаалах үүргийнхээ хүрээнд ажиллаж буй ч нэгэнт төрийн захиргааны байгууллага нь зөвшөөрөөд, иргэд мөнгөө зарж үл хөдлөх хөрөнгө барьчихсан учраас зуслангийн газар эзэмшигчдийг буруутгах аргагүй байдалд орсон тухай учирлаж байв.

Байгал орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиар хэрвээ ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох бол байгаль орчны дүгнэлтийг үндэслэн газрын зөвшөөрөл олгох ёстой. Гэвч хуулийн энэ заалт байгаль хамгаалагч, малчин, ойн ажил хийж буй нөхөрлөл, компани гэсэн цөөн хэдхэн тохиолдолд зориулсан заалт. Хэрэв дүүргийн газрын албаныхан хууль, журмаа мэдэж байсан бол эл заалтыг далимдуулж 10 мянга гаруй иргэн, аж ахуй нэгжид газар олгосон болж таарлаа. Ийм тохиолдолд тэд хуулийн дагуу дүгнэлт шаардаж газрын гэрчилгээ олгох үүргээ зориуд "мартсан” байна. 

Эрх мэдэлтнүүд нь далимдуулж, иргэд нь сүйтгэж буй нийслэлийн ойн санг сэргээх гол ажил нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээгээр хийгдэх учиртай.

Тиймээс ойн бүс дэх газар олголт цаашид ч нэмэгдэхээр байгаа юм. Ийм байдалд хүргэсэн нийслэл, дүүргийн газрын албаны ажилтнуудыг хариуцлагад татаж ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх учиртайг ч холбогдох албаныхан хэлж байсан. Зөвхөн хохирлыг төлүүлээд зогсохгүй хууль, журмыг үл тоомсорлон санаатайгаар газар олголт хийсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох асуудал ч сөхөгдөхийг үгүйсгэхгүй.

Хууль зөрчсөн шийдвэрийн ард ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг нягтлахад ч буруудахгүй. Нийслэлийн байгаль орчны газар гэлтгүй АТГ-ын холбогдох албаныхан зуслангийн газар олголтын үйл ажиллагааг мөшгөн төрийн өмчийг сүйтгэх боломж олгосон буруутнаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой. Хамгийн чухал нь дүүргийн Засаг дарга, газрын албаныхны мэдэн будилсан, хууль зөрчсөн үйлдлийг даруй таслах хэрэгтэй. ингэж байж ойн санг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Эрх мэдэлтнүүд нь далимдуулж, иргэд нь сүйтгэж буй нийслэлийн ойн санг сэргээх гол ажил нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээгээр хийгдэх учиртай. Нийслэлийн ойн санд цэвэрлэгээ хийх шаардлагатай их хэмжээний талбай бий. Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд л 13.5 мянган га ойг цэвэрлэх шаардлага тулгараад буй. Нийслэлийн ойн санд цэвэрлэгээ хийх зориулалтаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх хэмжээг БОАЖ-ын сайд жил бүр баталдаг. 2019 оны хувьд дөрвөн дүүргийн ойн 405 га-д цэвэрлэгээ хийж, 8900 шоо метр мод бэлтгэхээр болжээ. Үүнийг зөв зохион байгуулвал иргэдийн сүйтгэсэн ойг "орлуулах” боломж байгаа.

Мөн ойн санг тэлэх бас нэг ажил сайн дурын ойжуулах хөтөлбөр юм. Гаднын олон оронд иргэд, том компанийн санаачилгаар бий болсон ой олон бий. Ялангуяа Солонгос, Японд сайн дурын мод тарих хөдөлгөөн нийтийн ухамсар болж тогтсон. Манай улс энэ чиглэлд уриалга гаргаад, нийслэлийн удирдлагууд томоохон компаниудаа урамшуулаад эхэлбэл болохгүй зүйл үгүй. Одоогоор Нийслэлийн байгаль орчны газарт ойн санд хувь нэмрээ өргөх санаачилга гаргасан дотоодын ганцхан компани байна. Мөн БНСУ-ын Инчон хотоос санаачлан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, хуучин хогийн цэг байсан 100 га газарт мод тарьж эхэлсэн. Гаднын улс, харь хотынхон хүртэл улаанбаатар хотын ойн санд санаа тавьж, сэтгэлээ зориулж байхад нийслэлчүүд "та нар сайныг бүтээ, бид нар сайхныг сөнөөнө” гэх мэт хандсаар байх нь арай л гутамшигтай.

"Засгийн газрын мэдээ" сонин
Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани