Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

 

Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах SOMO төвөөс Уул уурхайн татварууд, Оюу толгойн хэрэг ба Рио Тинтогийн Монгол дахь татвар зувчуулалтыг судалжээ. Бид энэ удаагийн дугаартаа тус төвийн судлаач Винсент Кизебринктэй ярилцаж судалгааных нь талаар зарим зүйлийг тодрууснаа уншигч танаа хүргэж байна.
 
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. SOMO судалгааны байгууллагын талаар манай сонины уншигч нарт танилцуулах уу?
 
-Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төв /SOМO/ гэдэг байгууллага юм. Манай байгууллага бол ашгийн бус ТББ юм. Өмнө нь манай байгууллага "Алтайн хүрд” гэдэг компани дээр судалгаа хийж байсан. Хувь судлаачийн хувьд Монголд хийж байгаа хамгийн анхны судалгаа бол "Оюу толгой” ХХК болж байна. Би бусад улс оронд судалгаа хийж байсан туршлагатай.
 
-Танай байгууллагаас хийсэн судалгаа хэр үнэн бодитой вэ? Рио тинто манай улсад төлөх ёстой байсан татвараа зувчуулсан асуудлыг тодруулж өгнө үү. Яг ямар нөхцөл байдал үүссэн юм бол?
 
-Татвар зувчуулалт гэх энэ үйлдэл бол тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хууль эрх зүйн цоорхойг ашиглаад өөрийнхөө төлөх ёстой байсан татварыг аль болохоор хязгаарлах багасгах зорилгоор хийж байгаа үйлдэл гэж ойлгож болно. Рио Тинтогийн хувьд, хоёр оронд төлөх ёстой татвараа зувчуулсан байгаа. Нэгдүгээрт, Канад улсаас татвар зувчуулсан. Яаж зувчуулсан бэ гэхээр mail box буюу шуудангийн компаниудыг Люксенбургт байгуулаад тэр компаниараа дамжуулан зувчуулсан байна.
 
Харин Монгол Улсад төлөх ёстой татвараа Монгол Улсын Засгийн газартай хийсэн "Хөрөнгө оруулалтын гэрээ”-г ашиглаж бууруулсан үйлдлээр зувчуулсан байсан. 2009 онд Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед Монголын тал цаашид нийгэм эдийн засагт учруулж болох үр дагавар, эрсдэлийг сайн тооцоолоогүй байж болох л юм.
 
Манай байгууллагаас хийсэн судалгааны талаар Нидерланд болон Канадын Засгийн газрын түвшинд тодорхой яриа хэлцэлүүд хийж, манай судалгааг авч үзсэн байгаа. Бид ТББ болон Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс маш их дэмжлэгийг хүлээж байгаа. Ялангуяа Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнүүдийг сүүлийн үед шүүмжилж байна. Энэ шүүмжлэл хаанаас гарч байна гэвэл санхүүгийн салбарын байгууллагуудаас гарч байна. Бид энэ судалгааны ажлын үр дүнг мэдсэнээр мэдээж цаашид татварын бодлогыг хэрхэн сайжруулах, ялангуяа санхүүгийн тогтворжуулах заалтуудыг гэрээнд оруулж байгаа. Тэр заалтуудыг цаашид ямар байдлаар өгөөжтэй байлгах гэх зэрэг асуудалд илүү санаа оноо гарах байх гэж найдаж байна.
 
Мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжтой юу? Манай улс ойролцоогоор хичнээн төгрөгийн татвараа алдсан бол?
 
-Манай судалгааны багийнхан Монгол улс Канадад байрлах Оюутолгойн компанийн зүгээс хуримтлуулах ёстой байсан татварыг тооцож үзсэн. Монгол Улсын хувьд бол МУ-ын Засгийн газраас Оюу толгой төслийг хэрэгжүүлж байгаа байгууллага компани болон хөрөнгө оруулагчидтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний улмаас 2015 оны байдлаар 230 сая ам.долларын татварыг алдсан гэсэн тооцооллыг хийсэн.
 
2009 онд "Оюу толгой” ХХК МУ-ын Засгийн газар, Нидерландын Засгийн газартай байгуулсан давхар татварын гэрээнд заасан үнэ тогтворжуулах заалтын улмаас ганц Монгол Улс хохироогүй. Энэ заалтаас улбаалан Канад улс бас татвараа зувчуулсан байна. Тухайлбал, Канадын хувьд корпорацийн орлогын татвар гэж байдаг.
 
Рио тинто Люксенбургт шуудангийн компаниуд байгуулсан. Тийм учраас корпорацийн орлогын татварыг Канадад төлөөгүй. Үүнээс болж Канад Улс 560 сая ам.долларын алдагдал хүлээсэн байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг өөрчлөхгүй бол цаашид энэ мэт татвар зувчуулалтын мөнгөн дүн өссөөр байх юм.
 
-Олон Улсад хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдол байдаг уу? Үүнийг засч болох болов уу?
 
-Монголын Засгийн газраас Оюу толгойтой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт хийх тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын ОУ-ын Арбитрын шүүхэд дуудах болно гэсэн заалт байгаа учраас МУ-ын Засгийн газраас гэрээг өөрчлөх эсвэл нэмэлт өөрчлөлт хийх тохиолдолд ОУ-ын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэл үүсчихээд байгаа юм. 
Ганцхан энэ гэрээ ч биш л дээ. Жишээлбэл, Монгол, Недарландын Засгийн газар хоорондын хийсэн гэрээний заалт адилхан байгаа юм. Хэрвээ энэ гэрээг өөрчлөх гэж оролдох эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийчих юм бол ОУ-ын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн утгатай нэг заалт явж байгаа юм. Ялангуяа одоогийн мөрдөж байгаа татварын тогтолцоог татварын хувь хэмжээгээр оногдуулна гэдэг ч юм уу эсвэл "Оюу толгой” ХХК-тай ямар нэгэн байдлаар санал зөрөлдсөн тохиолдолд ОУ-ын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэл бий болчихоод байгаа юм.
 
Татвар зувчуулалтыг ОУ-д яаж шийдвэрлэдэг юм бэ? Бусад орны тухай судалсан уу?
 
-Мэдээж ОУ-ын хэмжээнд татвар зувчуулалтыг шийдвэрлэх талаар санаачлагууд гарч байгаа. Гэхдээ ойрын хугацаанд энэ бүх санаачлагууд оновчтой шийдвэрлэгдэх хараахан боломжгүй. Шийдлийг олно гэж хэлэхэд ч тун хэцүү байна.
 
"Оюу Толгой” ХХК-ийн хувьд асуудал ямар эрх зүйн хүрээнд явагдаад байна гэхээр Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгой төсөлд хөрөнгө оруулагчидтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ бүх асуудал шийдвэрлэгдээд явж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч буюу Рио тинто гэх байгууллагаас татвар зувчуулалт явагдаж байгаа.
 
Яагаад энэ гэрээгэзр татвар зувчуулалт явагдаж байгаа гэж?
 
-Яагаад гэвэл Рио Тинто Монгол улстай  байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээндээ татвар төвлөрүүлэхдээ үнэ тогтворжуулах заалт тусгасан байдаг. Энэ гэрээнд татвар яаж ч өссөн Монгол 2009 оны татварын тарифаар татвараа төвлөрүүлнэ. Харин татвар буурах юм бол дагаж бууна гэж заасан байгаагаас болж энэ бүх татвар зувчуулалт явагдаж байгаа юм.
 
-"Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ Засгийн газрын зүгээс маш их хөндөгдөж байгаа. Харин Оюу толгойн зүгээс энэ асуудлыг тавих юм бол далд уурхайн санхүүжилтээ зогсооно гэх зэргээр шахаанд оруулдаг. Олон улсад ийм гэрээ барьчихаад ёс зүйгүй авирлаж байгаа үндэстэн дамнасан томоохон компаниудын ёс зүйд хэрхэн анхаарал хандуулдаг юм бэ? Нэгэнт гэрээний заалт ийм л учраас бид айх ёстой юу?
 
-Хөрөнгө оруулагчид ямар бодолтой байгааг, яг ямар алхам хийх гэж байгааг би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ миний ойлгож байгаагаар Монгол орон эрдэс баялгийн асар их нөөцтэй орон. Оюу толгой орд бол дэлхийд томоохонд тооцогдох их нөөц баялагтай. Магадгүй Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийх боломж моментүүд гарч ирж болох л юм. Гэвч Оюу толгойн орд газрын хувьд маш их гарз хохирол харагдаж байгаа юм. Хамгийн гол зүйл бол цаашид эрдэс баялагтай холбоотой гэрээнүүдэд тухайн улс орон бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг нь гашуун сургамж болж байна, Хэзээ нэгэн цагт ганцхан Оюу толгой уурхайн ордоос гадна өөр орд газруудын эрдэс баялгийг ямар нэгэн байдлаар олборлох шаардлага үүснэ. Яагаад гэвэл цаашид үндэстэн дамнасан томоохон корпорацуудтай хийх гэрээний хувьд нөхцөлийг нь маш сайн шалгаж нягтлаж, улс оронд өгөөжтэй байгаа үгүйг хянаж, судлаад үзэглэх шаардлагатай гэсэн үг юм. Тэгэхгүй бол татвар төвлөрүүлэх бус харин ч хүүгийн өр төлдөг улс орон болох аюултай.
 
-Тэгэхээр бид хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийх ямар ч боломж байхгүй гэсэн үг үү?
 
-Оюу толгойн хувьд ямар нэгэн өөрчлөлт хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээний үнэ тогтворжуулах заалттай холбоотой асуудлаар шүү дээ. Гэхдээ арга зам үргэлж байдаг. Монголчууд Олон улсын татвар төлөгчдийн холбоонд санал хүсэлтээ илэрхийлж, тэдний дэмжлэг туслалцааг авч хөдлөх ёстой болов уу гэж хувь судлаачийн зүгээс харж байна.
 
 
 
Т.Солонго
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин
Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани