Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” ба хариулт нэхсэн асуулт

"Оюутолгой” төслийн гүний уурхай бүтээн байгуулалтын зардал өснө, хугацаа нь сунана гэсэн мэдэгдлийг "Рио тинто” хийсэн нь цочир мэдээлэл болов. Олон улсын хөрөнгийн биржүүдэд тус компанийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг "Туркойз хилл ресурс”-ийн үнэт цаасны ханш "чөлөөт уналт” хийлээ. Тухайлбал, Нью-Йоркийн хөрөнгийн биржид өчигдрийн байдлаар хувьцааных нь ханш 0.53 ам.долларт хүрээд байна. Дээрх мэдэгдлийг гаргасан даруйд хувьцааных нь ханш 2.5 дахин унасан нь энэ. "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг 2015 онд хийсэн даруйд "Туркойз хилл ресурс”-ийн хувьцааны ханш дөрвөн "ногоон” давж байсан удаатай. Бага зардлаар өндөр ашиг олох бизнес үнэ цэнтэй байдаг нь бичигдээгүй хууль. Харин өндөр зардал гаргаад, бага ашиг олбол тухайн бизнесийн үнэ цэн буурна. Хувьцааных нь ханш унасан нь "Оюутолгой” төслийн үнэ цэн уруудаж буйн илэрхийлэл.

Төслийн анхны хөрөнгө оруулалт таван тэрбум ам.доллар байв. Өөрөөр хэлбэл, ил уурхай, баяжуулах үйлдвэр барих, урьдчилсан судалгаа хийх, дагалдах дэд бүтэц бүтээн байгуулах зардал ийм байлаа. Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллароор хэтэрч, Монголын Засгийн газар "Рио тинто” хоёрын дунд удаан хугацаанд үл ойлголцол үүссэнийг монголчууд мэднэ. Ингээд Монголын тал хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум "ногоон”-оор хэтэрснийг хүлээн зөвшөөрөн, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх, санхүүжилтийн гэрээ байгуулсан. Эл гэрээг "Дубайн гэрээ” хэмээн нэрлэсэн билээ. 

Гэрээ ёсоор олон улсын 14 банкнаас 4.2 тэрбум ам.доллар зээлсэн. Мөн "Оюутолгой” компани үйл ажиллагааны ашгаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон. Тэгвэл газрын 1300 метрийн гүний чулуулаг өмнө нь тооцоолсноос "зөөлөн” байжээ. Тиймээс нэмэлт бэхэлгээ хийх, өөр чиглэлд хонгил ухах болсноор бүтээн байгуулалтын зардал хоёр орчим тэрбум ам.доллароор нэмэгдэх гэнэ. Үүнээс гадна бүтээн байгуулж дуусах хугацаа хоёр жилээр хойшилно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал анхны хөрөнгө оруулалтынх шигээ өслөө. Адилхан долоон тэрбум "ногоон”-д хүрэв. Тэгэхээр төслийн нийт санхүүжилт 14 тэрбум ам.долларт хүрэх нь ээ. Энэ нь 35 их наяд төгрөг буюу 14 оронтой тоо юм. Харьцуулбал, Монгол Улсын гурван жилийн төсвийн зардалтай тэнцэнэ.

Засгийн газар "Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшдэг. Төслийн нийт хөрөнгө оруулалт өсөхөөр манай талын төсөлд оруулах зардал ч өснө. Улстөрчид "Оюутолгой” компаниас мөд ногдол ашиг авахгүй нь, муу гэрээ хийсэн хэмээн шүүмжлэх нь бий. Зарим нь илт дэвэргэн популизм хийдэг. "Дубайн гэрээ”-ний дагуу бол 2034 оноос манай Засгийн газар төслөөс ногдол ашиг авах учиртай. Төслийн хөрөнгө оруулалт өсөхөөр манай талын ногдол ашиг авах хугацаа хойшлох нь дамжиггүй. Одоохондоо Монголын Засгийн газар "Оюутолгой” төслийн зардлын өсөлтийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Мөдхөн байр сууриа илэрхийлэх нь гарцаагүй. "Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын зардал өссөн нь улстөржилт дагуулах нь тодорхой болов уу. Нийгэмд ямаршуухан мэдээлэл өгөхийг нь тааварлашгүй.

Зардал өссөн шалтгааныг Монголын Засгийн газар хэрхэн хүлээж авах бол, "Дубайн гэрээ” шиг нэмэлт гэрээ байгуулах болов уу, хоёр тал үл ойлголцох юм биш биз, популист улстөрчид төслийн ирээдүйг хааш нь чиглүүлэх гэж хичээх вэ гэх мэт асуулт хариулт нэхэж байна. Ямартай ч төслийн ирээдүйн хувь заяанд ээдрээтэй нөхцөл байдал тулгарсан нь дамжиггүй боллоо. Чоно борооноор гэдэг шиг Монголын Засгийн газар хувьцаагаа Хятадад зарах нь гэх мэт үндэслэл муутай мэдээлэл түгэх болов. Одоохондоо ямар ч хариулт ирээгүй, асуудал асуултын тэмдэгтэй хэвээрээ байгааг анхаараарай.

"Оюутолгой”-той холбоотой гэрээ, хэлцлийг олон нийтэд үзүүлдэггүй нууц байлгадаг гэж улстөрчид ярьдаг. Зарим нь ил байдаг гэрээг олон нийтэд танилцуулчихаад, хулгайч, дээрэмчний нуусан алтыг олоод, эзэнд нь өгчихсөн мэт баатрын дүр эсгэж хөөрцөглөнө. "Оюутолгой”-той холбоотой бүхий л төрлийн гэрээ хувьцааг нь арилждаг хөрөнгийн биржүүд, санхүүгийн хяналтын байгууллагуудын цахим хуудаст байршиж байдгийг дуулгая.

"Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал өсгөх өөр нэгэн асуултын тэмдэг бол цахилгаан станц барих. Засгийн газраас "Оюутолгой” компанийг Тавантолгойн ордыг түшиглэн нүүрсний цахилгаан станц барихыг шаардаж буй. Төсөлд тооцсоноор цахилгаан станц барихад нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. "Оюутолгой” компани 300 МВт-аас дээш хүчин чадал бүхий цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 66 хувийг хийхээр төлөвлөж байна. Ингэхээр 66 хувийг нь эзэмших "Оюутолгой” компани 700 орчим сая ам.долларын хөрөнгө нэмж оруулах юм. Ингэвэл төслийн хөрөнгө оруулалтын зардал дахиад нэмэгдэж, 15 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн үг. Цахилгаан станц барих хөрөнгө оруулалтын дийлэнхийг "Оюутолгой” санхүүжүүлэхээр Монгол Улсын мөнөөх ногдол ашиг авах хугацаа улам л цаашилж, 2050 он руу талийж өгнө. Монгол Улсын эрх ашгийн төлөө Оюутолгойн гэрээг сайжруулахаар "Рио тинто”-той "тулалдаж” байгаа гэх Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтыг улам л нэмээд суух гэж үү.

Манай Засгийн газар өмнө нь хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордыг түшиглэн, өндөр хүчин чадалтай цахилгаан станц бариад, "Оюутолгой”-д нийлүүлэх бодлого баримталж байсан. Энэ нь "Оюутолгой”-н ногдол ашигт нөлөөлөхгүй хамгийн зөв шийдэл байсан нь гарцаагүй. Хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад Японы "Марубени” корпорац ялсан боловч эцэст нь нүүрсний цахилгаан станц барихад санхүүжилт олдохгүй болсон шалтгаанаар барихаас татгалзсан. Олон улсын санхүүгийн байгууллагууд байгальд хортой технологи учраас нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээс татгалздаг болоод буй.

Иймээс л Засгийн газар өөрсдөө цахилгаан станцаа барь гэж "Оюутолгой”-д тулгаад байх шиг. Түүнээс биш, "Рио тинто”-д цахилгаан станцтай зууралдах сонирхол байхгүй болов уу. Дэлхийн зэсийн зах зээлд өөрийн нэрийн хуудас болсон АНУ дахь Киннекоттийн зэсийн уурхайгаа сэргээгдэх эрчим хүчээр хангах болж, нүүрсний станцаа хаах талаараа "Рио тинто” саяхан мэдэгдсэн. Гэвч манайд нүүрсний цахилгаан станц барихаар ажиллаж буй нь "Оюутолгой”-г эрчим хүчээр хангах дотоодын өөр шийдэл олдохгүй байгаатай холбоотой ч юм уу. "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж буйтай холбоотойгоор хоёр тал бусад бодлого шийдвэрүүдээ эргэж харна гэж таамаглая. Хөрөнгө оруулалтын хэмжээг нь улам өсгөж, "Оюутолгой”-гоор цахилгаан станц бариулах шаардлага байна уу гэх мэтээр асуудалд хандаж магадгүй л юм.

Нөгөө талаас дэлхийн хэмжээний том төсөлд эрчим хүч нийлүүлэх цахилгаан станц барихад санхүүжилт олдохгүй өдий хүрснийг бодох л асуудал. Олон улсын хөрөнгө оруулагчид мөнгө өгөх дургүй байгааг говийн эмзэг эко системд халтай нүүрсний станц барих гэж буйтай холбоотой болов уу. Өмнөговь аймгийн иргэд газрын гүний цэнгэг усаа уул уурхайн компаниудад ашиглуулах тун дургүй. Тавантолгойн орд орчимд гүний усны нөөц ч хомс байдаг. Тэнд худаг гаргах хайгуул хийгээд олигтой ундарга олохгүй малчид нь хэцүүхэн байгааг олон удаа сонслоо. Хэдийгээр технологи нь сайжирсан ч цахилгаан станц чамгүй ус хэрэглэнэ. Эрчим хүчний, байгальд ээлтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах технологи сонгох талаар ч бодох цаг ирсэн байж мэдэх юм.

"Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал дээрх хоёр хүчин зүйлээс хамаарч өсөх нь. Хөрөнгө оруулалт өсөхөөр манай улсын хүртэх өгөөж хэрхэн өөрчлөгдөх бол. Дахин дурдахад, ногдол ашиг авах хугацаа хойшлох нь мэдээж. Хэрэв "Оюутолгой” компани цахилгаан станцад хөрөнгө оруулбал мөнөөх хугацаа улам л хойшилно. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд "Рио тинто” нийт хөрөнгө оруулалтаас зургаан хувийн менежментийн төлбөр авахаар заасан. Оруулсан хөрөнгийн зургаан хувийг нь эргүүлээд авчихдаг учраас зардал нэмэгдэх нь тэднийд арай хөнгөн тусдаг. Харин манай улсын хүртэх өгөөжөөс хумсалдаг. Гэрээнд энэ мэт засаж сайжруулах зүйл олон бийг эдийн засагчид ярьдаг л юм. Юутай ч ямар хариулт өгөх бол гэсэн хүлээлт нэгэнт үүслээ. Ухаалаг хариулт өгөөсэй билээ.

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

“Оюутолгой” ба хариулт нэхсэн асуулт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани