Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт тушаалт буурч, эдийн засагт эрсдэл нэмэгдлээ

 

Алт тушаалт буурч, эдийн засагт эрсдэл нэмэгдлээ

 

Эдийн засгийн хүндрэл, валютын ханшийн эрсдэлийг өнгөрсөн хугацаанд манай улс сөрж гарахад гол үүрэг гүйцэтгэсэн алтны тушаалт хумигдсаар. Өнгөрсөн оны мөн өдийд 11 тонн алтаар нөөцөө зузаалсан төв банк энэ сарын байдлаар дөнгөж 9.5 тонн алт худалдан авчээ. 2018 оны эцэст 22 тонн алтаар эрдэнэсийн сангаа төв банк баяжуулсан ч энэхүү амжилтаа ахин давтахад улам бүрхэг болж байна. Уул уурхай, тэр тусмаа алтны салбар дахь хатуурхал валютын нөөц, ханшийн баталгаа болдог шаргал металлыг улам эрэлттэй болгов.

Алт руу бөмбөрцгийн улс болгоны төв банк хошуурч байна. 2020 онд тохиож болзошгүй санхүүгийн ээлжит хямралыг гэтлэх төлөвлөгөөний тэргүүн эгнээнд алт даналзах аж. Өөрөөр хэлбэл, хатуу валют гэгдэх алтаар хамаг нөөцөө бүрдүүлэх, алт руу хөрвүүлэх сонирхол улам бүр газар авчээ. Ийм уур амьсгал ч он гарснаас хойш ерөнхийдөө ноёлж буй.

АНУ, Хятадын хооронд өрнөх сунжирсан худалдааны сөргөлдөөн, Европын эдийн засгийн удаашрал, Азийн санхүүгийн зах зээлийн чухал төвд тооцогдох Хонконгийн дөрөв дэх сардаа үргэлжилж буй жагсаал энэ болгон өнөөдөр алтыг "од” болгон дэвшүүлсээр байна. Томоохон хөрөнгийн зах зээлийн гэнэтийн цочрол, ул суурьтай хандах учиртай их гүрнүүдийн улс төрийн шийдмэг байдал хүртэл алт гэгч таваарын "амбиц”-ыг өргөсөөр.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарсан ч манай улсын гадаад өрийн дарамт өндөр хэвээр. Ийм нөхцөлд одоогийн дөрөв хүрэх тэрбум ам.долларын валютын нөөц, төлбөрийн тэнцлийн хагас тэрбум хүрэхгүй ашигт баярлах нь хэтэрхий эртдэх. Мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, санхүүгийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах учиртай төв банкны санааг зовоож буй бодит болгоомжлолд энд дурдаад буй алт эрэмбэлэгдэх аж. Хачирхалтай нь 2021 оноос бондын эргэн төлөлт хийх засаг төр валютын орлогоо нэмэх эх сурвалжийг эрэлхийлэх бус харин байгаагаа гацааж, хөрөнгө оруулагчдыг үргээх ажлыг хамаг сайнаараа хийх болов. Үүнийг энэ онд гарсан хэд хэдэн шийдвэр, тусгай ажиллагаанаас харж болох юм. Монголбанк сар тутмын ээлжит хурлаа пүрэв гарагт хийж, статистик мэдээллээ олон нийтэд танилцууллаа.

Бизнесийн зээлийн идэвхжил ДНБ-ий өсөлтийг дэмжжээ

Мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, ипотек, зээлийн чанарт тодорхой хэмжээний ахиц гарчээ. Тухайлбал, хэрэглээний зээл ялимгүй буурч, эсрэгээрээ бизнесийн зээл идэвхжжээ. Бизнесийн зээл өсөн нэмэгдэхэд мөнгөний бодлого нөлөөлж, улмаар ДНБ энэ оны хагас жилд 7.3 хувиар өсөхөд хүрэв. Бизнесийн зээлийг задалж харвал, эдийн засаг өсөлттэй гарахад хүргэсэн уул уурхай, үйлчилгээний салбарт түлхүү олгогджээ. Үйлчилгээний салбар дотроо жижиг, дунд аж ахуй нэгж рүү энэхүү хөгжлийн санхүүжилт чиглэсэн байна. Харин алтны тушаалт л жилийн өмнөхөөс огцом буурчээ. Өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн зургаан банкны шинээр оруулж ирсэн мөнгөний гарал, эх үүсвэр хууль, журамд нийцтэй эсэхэд магадлан баталгаажуулах шалгалт хийгдсэн. Уг шалгалтын урьдчилсан дүнг энэ сарын 16- нд эцэслэн танилцуулах байсан ч техникийн шинжтэй ажлуудаас үүдэн хойшилсон билээ. Шалгалтын хүрээнд Монголбанк олон улсын нэр хүндтэй Duff and Phelps Singapore PTE Ltd аудитын компаниас зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд ирэх сард багтанолон нийтэд энэхүү шалгалтын дүнг зарлах аж.

Алтны тушаалт жилийн өмнөхөөс огцом буурсан шалтгааныг хуулийн эрх зүйн орчинтой холбож тайлбарлахаас аргагүй юм. Энэ оны эхнээс алтны салбарт ногдуулсан 2.5 хувийн татвар хүчингүй болсноор төв банк руу алтаа тушаах аж ахуйн нэгж болон иргэдийн тоо цөөрч, алтны худалдаа далд хэлбэрт орсон гэж салбарынхан хэлж байна. Үүнээс гадна орон нутагт хариуцлагагүй уул уурхайг "цэцэглүүлсэн” зарим компанийн үйлдэл ч алтны салбарт уршиг тарилаа. Хэрэглээний эдийн засагтай, импортоор өмсөх, зүүх, идэх уухаа авдаг орны хүмүүс валютын ханшийн нөлөөнд хамгийн ихээр өртөж байдаг. Тэгвэл алтны тушаалт буурснаар энэхүү нөлөө өрхийн эдийн засагт илүү хүчтэй мэдрэгдэх эрсдэл зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.

Валютын ханшийн эрсдэлд хүлэгдсэн манай улсын хувьд алт эдийн засгийн аюулгүй байдлыг хангах таваар. Ирэх оны нэгдүгээр сараас ОУВС-гийн гурван жил үргэлжилсэн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” зогсоно. Үүнийг залгаад сонгуулийн салхи улс орныг нөмөрч авна. Сонгуулийн жил эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжсэн, тэтгэсэн бодлого, хөтөлбөр гэхээс илүү түр зуурын гал унтраах шинжтэй нь давамгайлдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, бизнесийн орчинд халтай, зах зээлийн зарчмаас гажсан шийдвэрт түлхүү хүргэдэг. Эдгээр нь эдийн засагт "тус” бус "ус” болдог гэмтэй. Гурван жилийн турш манай улсын эдийн засгийн "ар”-ыг даасан ОУВС-д баяртай гэж хэлэх улам дөхлөө.

БАЙР СУУРЬ

Б.Түмэнцэнгэл: Макро зохистой бодлого "гашуун эм” мэт боловч эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг

Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо (ЗӨАТБХ) хамтран "Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй "Санхүүгийн мөчлөг” болон "Макро зохистой бодлого” сэдвийн хүрээнд ярилцлаа.

-"Санхүүгийн мөчлөг ба хямрал” сургалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Монголбанк 1999 онд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-нд гишүүнээр элссэнээс хойш хамтарсан сургалт, судалгаануудад идэвхтэй оролцож ирсэн байдаг. "Санхүүгийн мөчлөг ба эдийн засгийн хямрал” сэдвээр Улаанбаатарт зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сургалтад 10 төв банкны 30 орчим мэргэжилтэн оролцлоо. Багш нарын хувьд ЗӨАТБХ (Seacen Centre), Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Сан-Францискогийн Холбооны нөөцийн банкны туршлагатай экспертүүд хичээл зааж байна. Тус сургалтаар Азийн орнуудын төв банкны мөнгөний бодлого, хяналт шалгалт, макро зохистой бодлогын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд сүүлийн үеийн академик судалгаанууд, тооцооллын арга техникуудтэй танилцаж, санхүүгийн мөчлөгийн аль үед ямар бодлогын арга хэмжээ зохистой талаар үзэж байна.

-Худалдааны маргаан гүнзгийрч, дэлхийд дахин нэг эдийн засгийн хямралын эрсдэл нэмэгдэж буй энэ үед сургалтын сэдэв анхаарал татаж байна. Санхүүгийн мөчлөгт анхаарал хандуулж буй шалтгаан юу вэ?

-Эдийн засгийн хямрал гэдэг зүйл судлаачид, бодлого боловсруулагчид нарын хувьд хамгийн чухал, анхаарах ёстой нэг асуудал байдаг. Учир нь хямралын үеэр хөрөнгө оруулалт хумигдаж, олон хүн ажилгүй болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, 1929 оны Америкийн Их хямралаас эхлээд, 1980-аад оны Латин Америкийн орнуудын хямрал, 1997 оны Азийн хямрал, хамгийн сүүлийн жишээ гэхэд 2008-09 оны дэлхийн санхүүгийн хямралыг нэрлэж болно. Иймд эдийн засгийн хямралын шалтгаан юу вэ, түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу, хямрал боллоо ч хэрхэн хохирол багатай, хурдан даван туулах вэ гэдэг нь чухал асуудал байсаар ирсэн. Тэгвэл санхүүгийн мөчлөгийн хувьд, 2008-2009 оны хямралаас хойш нэлээд эрчимтэй судлагдаж байгаа сэдэв юм. Учир нь тус хямрал өөрөө санхүүгийн мөчлөгийн бодит эдийн засагт үзүүлэх нөлөөг дутуу үнэлсэнтэй ихээхэн холбоотой. Тухайн үед макро эдийн засгийн бодлогоор бизнесийн мөчлөгийг амжилттай удирддаг боллоо гэж үзэж байсан. Хөгжсөн орнуудад ажил эрхлэлт сайн, инфляци нам дор, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, өсөлт тогтвортой байсан бол хөгжиж буй орнуудын хувьд ч түүхий эдийн үнэ таатай, экспорт нь нэмэгдэж эдийн засаг нь хурдтай тэлж байв. Гэтэл эдийн засгийн глобалчлал гүнзгийрэхийн хэрээр илүү нягт холбогдсон олон улсын санхүүгийн системд эрсдэл хэрхэн хуримтлагдаж, яаж тархаж болохыг академик эрдэмтэд ч тэр, бодлого зохицуулагч нар ч тэр дутуу тооцоолсон байв. Эдийн засаг тэлж, бизнесийн мөчлөг эерэг үед эрсдэл бага гэж үзэж байсан ч, чухам энэ үед санхүүгийн системд том эрсдэл хуримтлагсдан. Америкийн моргежийн зах зээлээс эхтэй шок үүсэхэд дэлхийн санхүүгийн системд том савлагаа үүсгэж, цаашлаад бодит эдийн засагт маш хүчтэй нөлөөлсөн нь 2008-2009 оны дэлхийн хямрал юм. Тухайн үед Монголын эдийн засаг ч уг хямралын нөлөөгөөр хүндрэлд орж, ОУВС-гийн Стэндбай хөтөлбөрт орж байсан.

-Санхүүгийн мөчлөг гэж яг юуг хэлж байна вэ, бизнесийн мөчлөгөөс юугаараа ялгаатай вэ. Мөчлөгтэй холбоотой ямар гол сорилтууд байна вэ?

-Гол ялгаа нь бодит эдийн засгийн идэвхжлийг илэрхийлэх макро статистикууд ямаршуу байгааг шинжилж байна уу, эсвэл санхүүжилийн нөхцөл байдал болон хөрөнгийн үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөж байгааг тооцоолж байна уу гэдэгтэй холбоотой. Ердийн бизнесийн мөчлөг хувьд эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээ хэр идэвхтэй өрнөж буйг харуулдаг үзүүлэлт гэж хэлж болно. Үүний хүрээнд ДНБ-ий бодит өсөлт, мөн түүнчлэн хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн идэвхжил, худалдааны салбарын борлуулалт, ажил эрхлэлт, орлогын өсөлт гэх зэрэг үзүүлэлтүүдийг авч үзэх нь түгээмэл. Тэгвэл эдийн засагт оролцогчдын үйл ажиллагаа цаанаа санхүүжилттэй ихээхэн холбоотой байдаг бөгөөд санхүүгийн нөхцөл байдал ч мөн мөчлөгтэй байдаг. Жишээ нь компаниуд хөрөнгийн зах дээрээс хувьцаа эсвэл бонд хэлбэрээр санхүүжилт босгох боломж, иргэдийн авч буй хэрэглээний зээл, эзэмшиж буй  хувьцаа эсвэл үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нь одоогийн санхүүгийн байдал болон цаашдын шийдвэр, үйл хөдлөлд нь чухал нөлөөтэй. Энэ нь хэдийгээр мэдээжийн зүйл мэт санагдавч зээлийн өсөлт, бондын хүүгийн спред, хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнийг ажиглаад, ямар нэг нэгдсэн дүгнэлт хийх нь амаргүй. Учир нь энэ өсөлт үнэхээр эдийн засаг хэвийн, сайн байгаагийн илрэл үү эсвэл хэт хурдтай, эрсдэлтэй зүйл үү гэдэг заагийг ялгах шаардлагатай учраас тэр. Санхүүгийн байгууллагууд эдийн засаг сайн үед санхүүжилтийн нөхцөлөө хэт сулруулж, мөчлөг дагасан үйл хөдлөлтэй байдаг нь нэмэлт сорилтыг дагуулдаг. Тухайлбал, эрсдэл өндөртэй зээлдэгчид шалгуур багатай моргежийн зээл ихээр олгосон нь өмнөх хямралын шалтгаан болсон том сургамж байсан. Мөн санхүүгийн мөчлөг бизнесийн мөчлөгөөс урт бөгөөд, далайц өндөртэй байх нь түгээмэл тул хоёр мөчлөг зөрөх үед сорилтыг бий болгодог. Одоо дэлхийн гол эдийн засгууд түүхэн дэх хамгийн урт тэлэлтийн мөчлөгтөө яваа ч харьцангуй бага хүүгийн орчинд санхүүгийн маш зөөлөн нөхцөлөөр үүнийг дэмжиж буй. Бизнесийн мөчлөг унахад санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн сулруулах уу, энэ нь ирээдүйд санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагаа, хөрөнгийн хөөсрөл болон өрийн тогтвортой байдалд илүү том эрсдэлийг хуримтлуулах уу гэдэг нь том асуулт юм.

Хэрэглээний зээлд тавьсан хязгаарлалт нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална

-Санхүүгийн мөчлөгийг далайц багатай байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад олон улсад макро зохистой бодлого түгээмэл хэрэглэгдэж байна. Монголбанк макро зохистой бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Санхүүгийн мөчлөг, макро зохистой бодлого зэрэг нь дэлхийн хэмжээнд ч харьцангуй шинэ сэдэв. Иймд мөчлөгийг хэмжих арга техникүүд, уналт ойрхон байгааг илэрхийлэх урьдчилсан  дохиоллын индикаторууд болон санхүүгийн систем хэр эмзэг байгааг хэмжих стресс тестийн арга барилыг хөгжүүлэх нь чухлаар тавигдаж байна. Монголбанкны хувьд, 2018 онд Төв банкны тухай хууль шинэчлэгдсэнээр макро зохистой бодлого хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар мөчлөгийн болон бүтцийн шинж чанартай эрсдэлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг нэвтрүүлэх стратегийг боловсруулаад хэрэгжүүлээд явж байна. Мөн олон улсын шилдэг арга барилыг судлах, техник туслалцааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, зарим төв банкуудын туршлагыг судлах зэрэг ажлууд хийлээ. Хэрэгжүүлж буй бодлогын хувьд, банкны системийн хэмжээнд зарим зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон хэрэглэгчид суурилсан өр орлогын харьцаа, зээлийн хугацаа зэрэг хэрэгслүүдээр дамжуулж бодлогын арга хэмжээг авсан. Тухайлбал, төгрөгийн болон валютын зээлийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг ялгаатай тогтоосон, төгрөг болон валютын зээлийн эрсдэлийн жинг ялгаатай тогтоосон, мөн хамгийн сүүлд хэрэглээний  зээлийн өр орлогын харьцаа болон хугацаанд дээд хязгаар тавьсан зэрэг арга хэмжээг нэрлэж болно. Мөнгөний бодлогоор эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн зэрэгэцээ, бодлогын хүүгээр нөлөөлөхөд хүндрэлтэй эрсдэлүүд, тухайлбал балансын долларжилт болон валютын зөрүү, хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлт гэх мэт эрсдэлийг хуримтлуулахгүй байлгахад чиглэсэн арга хэмжээ юм. Ингэснээр банкны системийг эрүүл байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой. Хэрэглээний зээл дээр тавьсан хязгаарлалтууд нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах давхар агуулгатай.

-Хэрэглээний зээл, тэр дундаа тэтгэврийн зээлийг хязгаарласан гээд шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Макро зохистой бодлого нь зарим талаар захиргааны шинж чанартай, зүйрлэвэл "гашуун эм” мэт санагдах ч эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд зайлшгүй гэдгээрээ онцлог. Хэрэглээний зээл дээрх хязгаарлалтыг "одоо бүгдэд таалагдах зүйл биш боловч, ирээдүйд эдийн засагт хэрэгтэй арга хэмжээ” гэдэг өнцгөөс харах нь зүйтэй болов уу. Банкны эх үүсвэр зөвхөн хэрэглээ, импортыг л санхүүжүүлээд байх нь тийм ч оновчтой биш. Ханшийн сулралтын дарамтыг үүсгэхээс гадна ажлын байр бий болгох бизнесийн хөрөнгө оруулалт, цаашлаад урт хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх нь асуудалтай болно. Хэдийгээр хэрэглээний зээлийн эргэн төлөлт одоо сайн байгаа ч, цаашид өрхийн өр хэт нэмэгдсэн тохиолдолд зээлийн чанар муудах эрсдэл бий. Энэ нь банкны салбарт эрсдэл гэсэн үг. Мөн зээлээр санхүүжиж буй хэрэглээ хумигдахад бодит эдийн засгийн салбаруудын борлуулалт дагаад хурдтай агших эрсдэлтэй. Тэгэхээр банкны салбарын тогтвортой санхүүгийн зуучлал талаасаа ч, өрхийн өрийн дарамт болон эдийн засгийн тогтвортой байдал талаасаа ч эрсдэлийг үүсгэж байсан учраас авсан арга хэмжээ юм. Богино хугацаанд зээл хурдтай өсөөд, эргээд огцом агших нь эдийн засагт сайн биш. Харин аль болохоор тогтвортой байх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Алт тушаалт буурч, эдийн засагт эрсдэл нэмэгдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани