Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Баттулгын өрсөлдөгч нь 2021 онд МАН биш, Ц.Элбэгдорж

Германы “BNE IntelliNews” буюу “Business New Europe” сэтгүүлийн редакц 2020 оны Монгол Улсын улс төрийн төлөв байдлыг ийнхүү тодорхойлжээ.

Монгол Улс нь энэ зууны дөрөвний нэгд үргэлжилсэн популист улс төрийн хямрал, мухардалд орсон байдалтайгаар 2020 оны парламентын сонгуулийг угтах гэж байна. Тус улсыг ОХУ, БНХАУ гэх хүчирхэг хоёр авторитар дэглэмтэй улсын дунд орших газарзүйн байршлаар нь “ардчиллын баян бүрд” гэж нэрлэдэг. Монгол Улс нь парламентын бүгд найрамдах засаглалтай ч аливаа зүйлийг хийхэд хууль тогтоох байгууллагын оролцоо ихэвчлэн гажуудалтай. Улс орны өмнө тулгамдаад байгаа гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг батлах явц удаашралтай байгаа ч нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд өнгөрсөн онд ахиц гарчээ.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуульд дахин өрсөлдөх хэтийн төлөвийн талаар тодорхойгүй зүйлс байсаар байна. Самбо бөхийн тамирчин байсан тэрээр 2017 онд төв-барууны үзэлтэй Ардчилсан намаас Ерөнхийлөгчид өрсөлдөж, ялалт байгуулсан юм. Тэрээр намтайгаа тийм ч ойр ажилладаггүй нь цаашид бий болж болзошгүй улс төрийн хамгийн том хүндрэл үүсгэж магадгүй юм. Х.Баттулгын хувьд АН-аас нь илүүтэй хүндрэл үүсгэх улс төрийн шинэ орчин бол 2009-2017 оны хооронд Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улс төрд дахин идэвхтэй байдлаар эргэн ирэх явдал юм. Ц.Элбэгдорж 2021 онд Х.Баттулгын оронд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй бөгөөд боломжтой. Хэрэв ийм зүйл болбол төв-зүүний үзэлтэй Монгол ардын нам өнөөгийн Ерөнхийлөгчийг өөрийн намаас нэр дэвшүүлэхгүй нь тодорхой юм. Гэсэн ч Ардчилсан намын зүгээс Монгол Улсыг хүчтэй улс төр рүү чиглүүлж, ардчиллаас холдуулах оролдлого хийх магадлалтай гэх айдсыг өрсөлдөгчдөдөө төрүүлж буй Х.Баттулгад ашигтай байх хувилбарыг эрэлхийлж болох юм.

Монголын сонгуулийн өмнөх циклүүдээс ажиглахад ерөнхийдөө иргэд Засгийн газар амлалтаа биелүүлж чадаагүйд бухимдлаа илэрхийлж түүнд хяналт тавьж буй парламентын олонхийг бүрдүүлэгч намын эсрэг санал өгч байгаа нь харагддаг. Гэсэн ч тухайн цаг мөчид аль нам хүчин төрийн эрхийг зангидаж байгаагаас үл хамааран бодит бодлого алдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бодлого тодорхойлох ёстой Монголын парламентын олонх болон бодлого хэрэгжүүлэх ёстой Засгийн газрын эрх мэдлийг МАН, АН гэх зөвхөн хоёр нам хоорондоо бөмбөг харилцаж байгаа мэт байнга солилцох бөгөөд үндсэн бодлогын асуудалд ямар ч тодорхой өөрчлөлт, үр дагавар гардаггүй.

Монголын сонгуулиудад ашигт малтмалын баялгийн нөөцийг тойрсон эх оронч, үндсэрхэг үзлийн тулаан болон хувирдаг. Нэр дэвшигчид жирийн иргэдийг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад үл итгэх байдал руу чиглүүлдэг. Тиймээс Монголчууд ерөнхийдөө “тэдний ашигт малтмалын баялаг өөрсдөд нь огт ашиг тусаа өгдөггүй. Харин зөвхөн цөөн тооны давуу эрх бүхий хүмүүст ашиглагддаг” гэх байнгын уур бухимдалтай төлөв байдалд оршдог. Сонгогчдын олонх нь Монголын уул уурхайн баялгийг ард түмний өмч байх ёстой гэх байр суурийг дэмжиж буй. Үүнээс харахад ирэх парламентын сонгуульд улс төрийн нам, хүчин, нэр дэвшигчдийн хувьд урьдын адил уул уурхай тойрсон асуудал хамгийн гол зэвсэг байх нь тодорхой.

Энэ нь Англи-Австралийн “Рио Тинто” компанийн тэргүүлэх төсөл болох Оюутолгойн зэс, алтны төслийн хувьд удаан хугацааны турш эерэг бус нөхцөл байдлыг үүсгэсээр ирсэн. Энэхүү уурхайн ололт амжилт, алдагдал нь ялгаагүй Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын төлөв байдлын барометр болдог. Монгол Улсын парламентын ажлын хэсэг 18 сарын турш Оюутолгойн төслийн эргэн тойрон дахь санал зөрөлдөөнтэй асуудлыг нягталж 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэнээр Рио Тинто томоохон бэрхшээлтэй тулгарсан юм. Хууль тогтоогчид уг гэрээний дагуу Монгол Улс 2039 он хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг авахгүй гэх асуудалд эсэргүүцэлтэй ханддаг. Монгол Улс нь Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлын тодорхой хувийг Рио Тинто болон тэдний зээлдүүлэгч нараас олгосон зээлээр санхүүжүүлдэг бөгөөд ногдол ашиг хүртэж эхлэх хугацааг хойшлуулах замаар өрөө төлдөг. Рио Тинтогийн зүгээс өмнө нь төслийн санхүүжилтийг буруулах замаар энэ асуудлыг хэн хэндээ ашигтай байдлаар шийдвэрлэх хувилбарыг дэмжиж байсан юм.

“Рио Тинто”-д тулгарч байсан энэхүү тодорхойгүй байдал өнгөрөгч арванхоёрдугаар сард Засгийн газрын зүгээс шинэ тогтоол гаргаж “Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, “Туркойз Хилл Ресурс” нарын хооронд хийсэн бүх хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг дахин баталгаажуулах болно” гэж мэдэгдсэний дараагаар цэгцэрсэн билээ. Энэхүү мэдэгдэл нь парламентын зүгээс Засгийн газарт даалгасан Оюутолгойн 2009 оны “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” болон 2015 онд гарын үсэг зурагдсан “Далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг сайжруулах арга замыг эрэлхийлэхийг зорих тухай тогтоолыг даган гарсан юм.Оюутолгойн гүний уурхай 2020 он гэхэд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Гэвч одоогоор 2021 оны хоёрдугаар хагас хүртэл гүний уурхай олборлолт хийж эхлэхээргүй байгаа. Энэхүү саатал нь уурхайн чөлөөт мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлнө. Уг хоцрогдол нь уурхайн менежментийн алдаа болон хөрсний гулгалтын асуудлаас үүдэлтэй гэх бөгөөд үүнээс болж анх Оюутолгойн гүний уурхайг бүтээн байгуулах ажилд төлөвлөж байсан 5.3 тэрбум ам.долларын санхүүжилт өнөөдөр 6-8 тэрбум ам.доллар болж өсчээ. “Рио Тинто”-гийн хувьд хэрэв одоогийн МАН-ын эрх барьж буй парламент ирэх сонгуулиар АН-ын олонхын парламентаар солигдлоо гээд улс төрөөс улбаатай уул уурхайн салбар дахь түгшүүртэй байдал өөрчлөгдөхгүй бөгөөд өөрчлөгдөх  баталгаагүй юм.

О.Мөнхбат

Эх сурвалж: IntelliNews   

Х.Баттулгын өрсөлдөгч нь 2021 онд МАН биш, Ц.Элбэгдорж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани