Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Нямдорж Б.Нямтайширын гэр бүлд өрөө төлөв үү

“Жүжигчин” Ц.Нямдорж ээлжит мэдэгдлээ хийв. Тэрбээр  “Халдашгүй байдлын дэд хороог хэзээ хуралдахыг Н.Номтойбаяр шийддэггүй юм” гэлээ. Үнэндээ Н.Номтойбаяр шийдэж эрхэм сайдтан түүнийг цаг хожиж ажлаа амжуултал нь “нохой хорьж” буйг бүгд л харж байна шүү дээ. Тээр жил Н.Энхбаярын оймсыг гозолзуулахад “Мэдээгүй, манайх зурагтгүй” гэж байсан шигээ наадаж байна.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ХБНГУ-ын Нюрнберг хотод эмчлүүлж байгаад ирэнгүүтээ Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ. Ерөнхий прокурорын эзгүйд түүний орлогч  С.Алиманцэцэгээс дээрх санал ирэхэд "Ерөнхий прокурор ирүүлэх ёстой" гэдэг үндэслэлээр УИХ хүлээж аваагүй юм. Харин Ерөнхий прокурорыг саналаа ирүүлмэгц  Ц.Нямдорж сайд Дэд хороогоо хуралдуулахгүй байх элдэв арга саамыг хайж эхлэв. ХЗДХ-ийн сайдын үзэж буйгаар "Ерөнхий прокурор УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны ирцийг судалж байж санал гаргах ёстой байсан" гэнэ. Улсын Их Хурлын тухай хуулийн 6.11-д: "Чуулганы үеэр, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий Прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал ажлын хоёр өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг  шийдвэрлэнэ" гэж хоёргүй нэг утгатайгаар заасан билээ.  Өөрөөр хэлбэл 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх үүрэг нь УИХ-ын үүрэг болохоос биш ийнхүү хуралдаж шийдвэр гаргах нөхцлийг нь Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан бүрдүүлэх үүрэггүй юм. 

Халдашгүй байдлын дэд хорооны 5 гишүүний 3 нь байхад олонхи хүрэлцэн ирсэн буюу ирц хангалттай гэж үздэг. Гэтэл дэд хороогоо хуралдуулалгүй, улмаар УИХ-ыг хуулиа зөрчихөд хүргэж байгаа гол буруутан нь Ц.Нямдорж сайд өөрөө юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 24.11-д: "Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд үүнд дэд хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно" гэсэн эл заалтыг уншаагүй, ойлгоогүй гэхэд итгэмээргүй. Сайд цааш нь, "Д.Лүндээжанцан байхгүй. Ч.Улаан байхгүй. Ч.Улааныг хэзээ ирэхийг мэдэхгүй" гэх зэргээр мэдэн будилах нь түүний "хугацаа хожих" зорилгыг нэгэнт илчлэв. 

Ц.Нямдоржийн өнөөдрийн мэдэгдлийн араас Халдашгүй байдлын дэд хорооны "хуралдахгүй байгаагийн шалтаг" болсон гишүүн Ч.Улаан "Би Халдашгүй байдлын дэд хороонд, хуралдахдаа ирцэнд авахыг хүсээд, өөрийн саналаа энэ сарын 16-нд нууцын зэрэглэлтэйгээр бичгээр өгчихсөн. Надаас болж хурал хойшлоогүйг албан ёсоор хэлье" гэсэн мэдэгдлийг хийчихлээ. Өөрөөр хэлбэл, Шалтаг нь би биш, Ц.Нямдорж шүү" гэдгийг хэллээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өдий олон жил парламентад, дэд хорооны ирцийн болзлыг мэдэхгүй, дөрвөн гишүүний ирц хоёр хуваагдаж хайнцахаар гарцгүй болчихдог гэж бодсоор яваа бол ийм Хууль зүйн сайдтай Монголчуудын хохь юм даа. Харин, ажилдаа хариуцлагатай хандаж, бичгээр, нууцаар саналаа өгөөд явсан Ч.Улаан гишүүний бүрэн эрхийг Ц.Нямдорж сайд ингэж "түдгэлзүүлж" болох уу?! 

Цагаан суваргын 34 хувийг 0 болтол лоббидсон Н.Номтойбаярт 5 гишүүнийг 48 цаг барих хэцүү гэж үү!

Хэрэг явдал ийнхүү өрнөж байх зуур Н.Номтойбаяраас ирсэн санал гэх “Гадаад улсад эмчилгээтэй байгаа тул Халдашгүй байдлын дэд хороог нэгдүгээр сарын 25-наас өмнө хуралдуулах, эсвэл “хоёрдугаар сарын 3-ныг хүртэл хойшлуулж, мөн өдрөөс хойш хуралдуулах хүсэлт” гэгч гарч ирэв. 

Ирц бүрдүүлэлтийн аргаар, эсвэл “цалинтай лоббидох” тактикаар Н.Номтойбаяр хүссэн шийдвэрээ гаргуулж чаддагийг олон нийт нэг бус удаа харсан. Үүний нэг жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Цагаансуваргын ордын 34 хувийг төрд авах асуудлыг тавихад УИХ-ын нэгдсэн чуулган дээр төрийн эзэмшлийн хувь 0 болон хувирсан явдал. Энэ талаар жил гаруйхны өмнө Н.Номтойбаяр “Тухайн үеийн Засгийн газрын гишүүд дэмжээгүй учраас ажил хэрэг болоогүй” гэж тайлбарласан. Засгийн газрын гишүүдээр дэмжүүлэхгүйгээр лоббидсоноо яалаа гэж ярих билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордыг төрд буцааж өгөөрэй” гэж чуулганы индрээс хандахад “400 сая ам.доллараа төлөөд 34 хувиа аваарай” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Харин одоо бол “Намайг эмчлүүлж дуусахаар наад хурлаа хийгээрэй” гэж хүсчээ.  

Ц.Нямдорж сайд ээлжит тоглолтоо хийж “Номтойбаяраар заалгахгүй, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд юу гэж оруулдаг юм бэ” гэхчлэн хүүг “бяцалсаар” аавд амласнаа хэрэгжүүлсээр сууна. Үүний учир нь эдгээр хүмүүс цаагуураа бизнесийн гүн бат холбоотойнх биз ээ. Учир нь Ц.Нямдорж сайд нэгэн цагт “Зуун айл”-ын хажууд байрлах “Шинхуа”-ийн байр руу гүйдэлтэй болж хожим нь “Шинхуа МАК”-ийн 10 хувийг эзэмшдэг байснаа, МАК-т зарсныг мартаж болохгүй. Мартах ч эрхгүй. Тодруулбал, Ц.Нямдорж Б.Нямтайширийн гэр бүлд өртэй. Тэрбээр өрөө төлж байна. Прокуророос нууц бичиг ирсэн гэж байгаа нь асуудлыг, мэдээллийг бүдгэрүүлэх, төрийн нууц гэдэг хууль зүйн ойлголтоор "хумсаа нуух"-аар шийдэв бололтой.

Хөөн хэлэлцэх хугацаанаас эхлээд л хуульд заасан цаг хугацааг тоолох, тоолохгүйгээр "тоглож" УИХ-ын гишүүд хариуцлагаас мултардаг нь гэм биш зан. Ц.Нямдорж сайдын мэдэгдсэнчлэн Н.Номтойбаярын тухайд, сайд байхдаа 3.9 тэрбум төгрөгийг хууль зөрчиж зээл хэлбэрээр тараасан эсэх, Төрийн ордонд болсон УИХ-ын гишүүн асны үхэл, хэрэг мөн, биш нь мэдэгдэхгүй саяхны зүйл гэдэг гурван үндэслэлээр УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх болоод байгаа бололтой. Энэ бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн өнөөдрийн тайлбарын төгсгөл. Харин сайдын хэрэг мөн ч юм уу, биш ч юм уу гэсэн тайлбарын дараа Н.Номтойбаярын 2019 оны 12 дугаар сарын 27-нд зодсон хүн нэгээр нэмэгдэж үзэгдсэн нь загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн нөхөр "Занаду майнз" компанийн захирал Л.Ганбаяр байв. 

“Өвгөн”-ий давхар мэх юунд хөтлөв?

Дээрх хэрэг мөн, бишийн гол оролцогч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү. Өнөөдрийн бичлэгээс харахад "Баяраа өөрөө л уначихсан" байна лээ. Зүгээр байгаа хүнийг дуудаж хацрыг нь "илж" үзэж, тэгснээ зүүн шанаа, нүд рүү нь эхлэн нударгалж байгаа хүн нь мань "Баяраа". Н.Номтойбаяр ба Х.Тайван нарын хэрэг явдлыг Ц.Нямдорж Б.Хурцын эсрэг зэвсэг болгох давхар мэх үүгээр бүтэлгүйтэв бололтой. Зодооныг салгаж байсан “Занаду майнз”-ийн захирал Л.Ганбаяр эрхэм гишүүн Н.Номтойбаярт зодуулсан нь Н.Номтойбаяр Б.Хурцын хүү учраас ганц Х.Тайванг л цохисон хэрэг биш, харин ааг омог нь багтаж ядаж явдаг гишүүн маань  нийтийн үйлчилгээний газар гурван хүнийг цохиж зодож танхайрч байгаа нь ХЗДХ-ийн сайдыг хэрэг, мөн биш гэж эргэлзүүлж байна гэж үү?

Хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, төлөвшилгүй, төр барих нь бүү хэл  өөрийгөө ч барьж, зөв авч явж чадахгүй байгаа Н.Номтойбаяр шиг ийм хүнийг хувийн ашиг сонирхлын улмаас хаацайлж үлдэх гэсэндээ Ц.Нямдорж сайд хазах хайрахаас эхлээд "мэдэн будилагч", "эс мэдэгч"-ийн элдэв дүрд хувирсаар хамгийн сүүлд “төрийн нууц” гэх улигт халхавчаа хэрэглэх нь. Цагтаа “Нямдоржийн бөөлжис ямар юмных нь төрийн нууц байхав дээ” гэж Л.Гүндалай гишүүнд шоолуулж байсан ч өөрийгөө зөвтгөсөөр үлдсэн Ц.Нямдорж “нууц”-аар тоглож дуусаагүй юу?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах зайлшгүй шаардлагатай. Ц.Нямдоржийн "сүүлчийн цамцаа урагдтал зүтгэж байгаа" Монголын төрийг гутааж байгаа энэ хүнээс ангижрах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх түүний хувийн байдалд дэндүү ахдаж томдож байгааг бид бүгдээрээ харж байна. Прокуророос ирсэн саналыг хуулиар тогтоосон хугацаанд УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой юу гэвэл тийм. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хууль зөрчсөн эс үйлдэл, буруугаас УИХ хуулиа зөрчсөн үү гэвэл бас л ТИЙМ. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснээр тайлж уншвал сайд Ц.Нямдорж Үндсэн хуулийг дахин зөрчлөө. Амташсан хэрээ хэд дахидаг билээ?!  Асуудал хөвөрнө дөө. 

Харин Ц.Нямдорж сайдаар гул барьсан Н.Номтойбаяр гишүүн "Прокурорын уг саналыг талархан хүлээн авч байна" хэмээн даапаалж сууна.  Хэдийгээр хилсээ цайруулах гэсэндээ үнэхээр талархах тохиолдол байж болох ч гишүүний өдүүлсэн хэргийн хувьд цаг хугацааны фактор, нөхцөл байдал, учир шалтгааны  нь үр дагаврыг нь өөрөөр зааж байгаа юм. Өнөөдрийн сөрөг хүчин АН-ыг Засгийн эрхийг барьж байхад Цагаансуваргын ордын 34 хувийг төрд авах тухай Засгийн газрын гишүүдийн саналыг өөрчилж УИХ дээр нь  төрийн эзэмшлийн хувийг тэг /0/ хувь болгон шийдвэрлүүлж чадаж байсан Н.Номтойбаярт таван гишүүний ирцээр шалтаглаад Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг гацааж өөрөө цаг хожиж наймаалцах нь  хялбархан ажил биз ээ. Ц.Нямдоржийн хувьд тэтгэвэртээ боломжийн гарчихъя гэж бодож байж болох юм. Харин харьцангуй шударга гэгддэг, халуун сэтгэлтэй У.Хүрэлсүхийн толгойлж буй МАН-ын үнэмлэхүй олонхийн парламент 100 гаруйхан хоногийн дараа ард түмнээр дүнгээ тавиулж дараагийн мандатаа өвөртлөх эсэхээ шийдүүлэх гэж байгаагаа умартаж, намынхаа "жоом"-ыг хаацайлах эсэхийг нь л анхааралтай харж сууя даа.  

Нийтлэлч: Оргилмаа

Ц.Нямдорж Б.Нямтайширын гэр бүлд өрөө төлөв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани