Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн үнэ рекорд тогтоож, эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ

Зэсийн үнэ рекорд тогтоож, эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ

 

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн эрдэс баялаг, түүний дотор нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн олборлолт, экспортоос шууд хамааралтай хэвээр байна. Тийм ч учраас төр засаг, Төв банк тэдгээрийн үнэ ханш, үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголбанкнаас гаргасан улс орны эдийн засгийн төлөв байдлын судалгаанд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн урьдчилсан таамаглалыг тусгасан байна. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард манай экспортын гол бүтээгдэхүүний нэг зэсийн үнэ 6713 ам.доллар байснаа ганцхан сарын хугацаанд 350 гаруй ам.доллараар өссөн нь дэлхийн зэсийн эрэлтийн тал орчим хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засаг, үйлдвэрлэлийн сэргэлт үргэлжилж, аж үйлдвэрлэлийн салбарын PMI индекс өссөнтэй холбоотой байжээ. Мөн тус улсад хэрэглэж эхэлсэн коронавирусийн эсрэг вакцины эхний шатны туршилт 90-ээс дээш хувийн үр дүнд хүрсэн нь зах зээлд оролцогчдын итгэлд эергээр нөлөөлж, үнэ өсөх шалтгаан болсон гэж судалгаанд онцолсон байна. Мөн зэсийн гол үйлдвэрлэгч Перу, Чили зэрэг улсад цар тахлын тархалт буураагүйн дээр хоёр дахь давлагаа бий болох тохиолдолд нийлүүлэлтийн хомсдол үүсэх магадлалтай нь зэсийн үнийг дэмжих нөлөөтэй гэж Төв банк үзжээ. Цаашлаад Блүүмберг, ОУВС, Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагын шинжээчдийн төсөөллийн дунджаар энэ онд зэсийн үнэ 6653 ам.долларт хүрч нэмэгдэхээр байлаа.
 
 
 
Харин нэг унц алтны үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өмнөх сарынхаас бага зэрэг буюу 12 ам.доллараар буурсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал буураагүй, цар тахлын хоёр дахь давлагаа үргэлжилж байгаагаас гадна том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан даамжрах эрсдэл, төсөв мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр хөгжингүй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш сулрах эрсдэл зэрэг нь алтны үнэ огцом унахгүй байхад нөлөөлөх юм. Дээр дурдсан олон улсын нөлөө бүхий байгууллагын шинжээчдийн төсөөллийн дунджаар нэг унц алтны үнэ өнгөрсөн онд 1773, энэ жил 1809 ам.доллар байх хүлээлттэй байна.
 
 
 
Австралийн бирж дээр арилждаг нэг тонн коксжих нүүрсний гэрээний үнэ өнгөрсөн оны аравдугаар сард 105 ам.доллар байсан бол дараагийн сард гурван ам.доллараар ялимгүй өссөн нь Хятадын нүүрсний дотоодын үйлдвэрлэл болон агуулах дахь нөөц нь бага зэрэг буурсан, үйлдвэрүүдийн өвлийн нөөц хуримтлалыг буй болгож эхэлсэнтэй холбоотой байжээ. Гэвч гадаад эрэлтийн төлөв төдийлөн нэмэгдэхээргүй байгаагийн дээр худалдааны маргаан даамжрах эрсдэлээс шалтгаалан нүүрсний эрэлт, үнэ ханш буурч болзошгүй гэж төсөөлсөн байна.
 
 
 
Тодруулбал, энэ онд нэг тонн коксжих нүүрсний үнийг 126 ам.доллар болгож бууруулан төсөөлсөн нь Хятадын эдийн засгийн өсөлт өмнөх таамаглалаас буурах, дунд хугацаанд дотоодынх нь нийлүүлэлт нэмэгдэх хүлээлт зэргийг харгалзсан үзүүлэлт юм.
 
 
 
Төмрийн хүдрийн хувьд 2020 оны аравдугаар сард нэг тонн нь 118 ам.доллар байсан бол дараагийн сард ялимгүй буюу хоёр ам.доллараар нэмэгджээ. Үүнд Хятадын Засгийн газраас барилгын салбараа эрчимтэй дэмжсэний үрээр томоохон хотуудад гангийн үйлдвэрлэл тогтвортой хадгалагдаж, эрэлт өссөн байна. Мөн төмрийн хүдрийн гол тоглогч Бразилын "Vale” уурхай цар тахлын улмаас хэвийн хүчин чадлаараа ажиллахгүй байгаатай ч холбоотой гэнэ. Тиймээс энэ онд төмрийн хүдрийн үнийн төсөөллийг 20-30 ам.доллараар нэмэгдүүлжээ. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна вэ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, алтнаас бусад эрдэс баялгийн экспорт өнгөрсөн онд 5.26 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхоос 17.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь нүүрсний экспорт коронавирусийн цар тахлын улмаас огцом багассантай холбоотой байлаа. Энэ байдал алтны экспортод эергээр нөлөөлж, 30 тонн давсан нь түүхэн дээд амжилт болсон. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ ч нэмэгдэж, 4.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болж амжсан байна. Өнгөрсөн оны сүүлч, шинэ оны эхнээс дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаагаас эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны эрэлт буурч, оны эхний хоёр сард үнэ ханш нь таван хувиар буурчээ. Үүнтэй холбогдуулан "Goldman Sachs” энэ оны алтны үнийн таамгаа 2300-гаас 2000 ам.доллар болгож буулгасан байна. Хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт алтны своп үнэ 1738 ам.доллар болсон нь дээрх таамаглалтай тун ойролцоо байгаа юм.
Төмрийн хүдрийн хувьд тонн нь 160 орчим ам.доллар хүрсэн. Энэ нь жил гаруйн өмнөхтэй харьцуулахад 80 орчим хувийн өсөлт бол алтны үнэ 1800-1850 ам.доллар болж буй нь өнгөрсөн оны эхний хоёр сарынхаас 20 орчим хувийн өсөлтийг харуулж байна гэж Төв банкнаас мэдээлж байсан юм. Төмрийн хүдрийн ханш өнгөрсөн оны дунд үеэс өсөж эхэлсэн нь манай улсын экспортод сайнаар нөлөөлж, нийт 8.2 сая тонныг гаргасан тухай Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байна. Үүнээс 640 сая ам.долларын орлого олсон бол энэ оны эхний сарын 15-ны байдлаар 325.7 мянган тонн төмрийн хүдэр экспортолж, 34.3 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Өнгөрсөн сарын дундуур Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ 9522 ам.долларт хүрсэн нь 2011 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрснийг олон улсын шинжээчид дэлхийн болон гол тоглогч БНХАУ-ын эдийн засаг сэргэж эхэлсний шинж хэмээн тайлбарлаж байлаа.
 
Энэ онд Оюутолгойгоос 160-180 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас гадна уурхайн баяжмал дахь цэвэр алтны агууламж эрс нэмэгдэж буйг "Туркойз хилл” групп мэдэгдсэн нь сайн мэдээ болж байна. Үүний нөлөөгөөр тус ордоос 500-550 мянган унц алт олборлох боломжтой гэж тооцоолсон бөгөөд Оюутолгойн уурхайн борлуулалтын орлого өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөж, хоёр тэрбум ам.доллараас давах магадлалтайг "Sand P Global market intelligence” байгууллага дэвшүүлжээ. Энэ оны нэгдүгээр сарын дунд үеийн байдлаар манай улсын зэсийн экспортын орлого 86.5 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 45 хувиар өссөн дүнтэй байна.
 
Сангийн яамнаас 2021 оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 42 сая тоннд хүргэх төлөвлөгөөг хэвээр байлгаж байгаа. ҮСХ-ны мэдээллээр, нэгдүгээр сарын эхний гурван долоо хоногт ердөө нэг тонн гаруй нүүрс экспортолсноос үзвэл дээрх төсөөлөл биелэгдэх магадлал тун бага байна. Харин эдийн засагчдын урьдчилан таамаглаж байгаачлан жилдээ 20 гаруй сая тонныг урагш гаргах нь бодит байдалд ойрхон байх шинжтэй. Гэвч энэ нь цаг хугацааны буюу "COVID-19” цар тахлын тархалт, гадаадаас оруулж ирж буй вакцины үйлчлэл зэргээс шууд хамааралтай нь тодорхой юм. Харин зэсийн үнэ он гарснаас хойш 7900-8000 ам.долларт тогтвортой хадгалагдаж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Дэлхийн коксжих нүүрсний гол экспортлогч Австрали болон томоохон эрэлтэт зах зээл Хятадын хооронд улс төрийн үл ойлголцлын улмаас маргаан үүсэж, Австралийн нүүрсний импортод хориг тавьсан бөгөөд энэ орон зайг ОХУ, Индонез, Өмнөд Африк болон манай улсаас авах коксжих нүүрсээр нөхөх бодлого барьж байна. Энэ нь Монголын нүүрсний гол зах зээл болох Өвөрмонголын үйлдвэрийн бүс, түүний дотор Бугат орчимд коксжих нүүрсний үнэ өсөлттэй байж, цаашид тодорхой хугацаанд тогтвортой хадгалагдах үндсэн нөхцөл болж байгааг эдийн засагчид хэлж байгаа юм.
 
 
Д. Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зэсийн үнэ рекорд тогтоож, эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани