Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Ёндон: "Тавантолгой түлш" компани цэвэр бизнесийн зарчмаар ажиллана

Ирэх оны төсөвтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн байр суурийг хүргэж байна. 

-Монгол Улс ирэх оны төсвөө ид хэлэлцэж байна. Цар тахлын онцгой нөхцөлд уул уурхайн салбар орлого, зарлагаа хэрхэн тооцоолсон бэ?  

 

-Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төсөв их цомхон. Улсын төсвийн орлогын 26-27 хувийг бүрдүүлдэг хэрнээ зарлага 30-40 тэрбумын хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, 14 яамнаас хамгийн зардалтай нь манай салбар.Харин хамгийн өндөр орлогыг бүрдүүлдэг онцлогтой. Сүүлийн үед яам Эрдэс баялгийн салбарын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тэр ч утгаараа хоёр жилд төсвийг багагүй нэмэгдүүлж чадлаа. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба гэсэн хоёр агентлагтайгаа нийлээд урсгал зардал 12.7 тэрбумд багтаж байна. Яам, агентлагуудын хэмжээнд 350 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулж, 48 тэрбумын зарлага гаргаж байгаа.  Геологи хайгуулын ажлыг энэ жил таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ чиглэлд илүү төсвөө тавьж, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж, төсөв дээр 32 тэрбум төгрөгөөр геологи хайгуулын ажил хийхээр төлөвлөөд байна. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт бараг байхгүй. Салбарын 100 жилийн ойг угтаж ил, далд уурхайн хоёр музейтэй болохоор төлөвлөсөн. Ил уурхайн музейгаа  Эрдэнэт хотын уурхайчдын ордонд хийнэ. Мөн музейн сургалт судалгаа аялал жуулчлалын төвийг байгуулна.Энэ бүгдэд багахан хэсгийг төсвөөс гаргаж, үлдсэнийг гадаад, дотоодын компаниудын хандив тусламжаар бий болгох юм. 

 

Газ түгээдэг аж ахуйн нэгжүүдэд дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлж байна. Дэлхийн эдийн засагчдын прогноз, судалгаагаар 2021-2022 оны өвөл хатуу болно. Үүнийгээ дагаад түлш, цахилгаан эрчим хүч, байгалийн хий газын үнэ өртөг нэмэгдэж байгааг хэлж байна.

 

 

-Цар тахалтай холбоотойгоор экспорт хүндэрч байна. Тэр дундаа төсвийн орлогыг голчлон бүрдүүлдэг нүүрсний экспорт таамаглах аргагүй боллоо. Үүнийг хэрхэн тооцоолж байна вэ?

 

-Газрын тос, ашигт малтмалын хайгуул болон тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтын орлого голчилдог. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Зэсийн баяжмалын экспортыг нэмэгдүүлж 1.2 сая тоннд хүргэхийг зорьж байна. Төмрийн хүдэр 9.46 сая тонныг олборлохоор төсөөлсөн. Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний экспортын төлөвлөгөө нэлээдгүй тасарч байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 11.134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.818.2 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өссөн. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.454.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн байна. Тухайлбал, уул уурхайн салбараас   29 хувь, газрын тосны салбараас 1.5 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум, бусад орлого  34.9 тэрбум төгрөг байна. Эндээс харвал Эрдэс баялгийн салбар есөн сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна.

 

 

 

Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 92.3 хувийг эзэлж байна.

 

 

 

-Шатахууны үнийг цаашид хэрхэн зохицуулах вэ. Үнэ нэмэгдэх, хомсдох эрсдэл бий юу? 

 

-Шатахууныг хувийн хэвшлийнхэн бүрэн хариуцаж ирсэн. Төр, хувийн хэвшил аль аль талаасаа зохицуулж байсан ч 2021 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хугацаанд төр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж үнийн зохицуулалт хийсэн. Ер нь бол төр шатахууны үнэд, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бизнест оролцож гараа дүрэх нь буруу. Бизнесийн зарчимд тохирохгүй. Тиймээс үе шаттайгаар зах зээлийн зарчимд шилжих ёстой. Хоёрдугаарт, энэ үйл явцыг иргэдэд ачаалал багатай, эдийн засагт гэнэтийн шок болохгүйгээр зохицуулах бодлогыг яам боловсруулж байна. Үнэ зах зээлийн зарчим руу аажмаар шилжих ёстой. Харин төр шатахууны нөөц, чанарт онцгойлон анхаарна. 

 

-Тавантолгой түлш компанитай холбоотой зарим шийдвэрийг Засгийн газар гаргасан. Менежментийг хэрхэх вэ? 

 

-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой түлш компанийн 51 хувийг Эрдэнэс Тавантолгой компанид шилжүүлсэн. Үндсэндээ Эрдэнэс Тавантолгой компани анх Тавантолгой түлш компани байгуулагдсанаас хойшхи хугацаанд 370 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Тиймээс Тавантолгой түлш компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, бизнесийн зарчмаар ажиллуулах болно. Ашигтай ажиллах талаар бизнес төлөвлөгөө гаргах чиглэл өгсөн. Урьдчилсан байдлаар өөрсдийгөө санхүүжүүлэх чиглэлийн эхний төлөвлөгөөг Мэргэжлийн зөвлөлд өргөн бариад байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний кокс үйлдвэрлэж, сайжруулсан түлшээр нийслэлийг хангах байдлаар бизнесийн эрүүл үйл ажиллагаа явуулах бодлого баримтална.

 

-Монголд газ тасарч, үнэ нэмэгдэж байна. Энэ талаар яам хэрхэн ажиллаж байна вэ? 

 

-Газ түгээдэг аж ахуйн нэгжүүдэд дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлж байна. Дэлхийн эдийн засагчдын прогноз, судалгаагаар 2021-2022 оны өвөл  хатуу болно. Үүнийгээ дагаад түлш, цахилгаан эрчим хүч, байгалийн хий гаазын үнэ өртөг нэмэгдэж байгааг хэлж байна. Манай улс шингэрүүлсэн шатдаг хийн тодорхой нөөцийг ОХУ-ын Ангарьскийн үйлдвэрээс авдаг. Жилдээ 40 мянган тонныг хэрэглэдэг. Ангарьскийн үйлдвэр нэлээн удаан хугацааны гэнэтийн засвар шинэчлэлийн дараа үйл ажиллагаа нь сэргэж байна. Ер нь бол эрчим хүчний бүх эх үүсвэрийн үнэ өсч байна. Энэ бол цар тахлын дараах эдийн засгийн бас нэгэн нөлөөлөл гэж хэлж болно. 

 

-Аж ахуйн нэгжүүд АМНАТ-д сөхөрч байна. Олоогүй орлогоосоо татвар төлж байна гэсэн асуудлыг хөндөж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу? 

 

-АМНАТ бол маш эмзэг асуудал байдаг. Зохистой хэмжээг олно гэдэг маш нарийн. Цаашид АМНАТ-ын асуудал дээр салбарын яам, Сангийн яам, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамтарч зохистой, үр дүнтэй шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, Ганц модны боомт дээр экспорт буурсантай холбоотойгоор нүүрсний үнэ хөөсөрсөн асуудал бий. Нүүрсний үнэ 1-2 дахин нэмэгдсэнээс хамаарч аж ахуйн нэгжүүдэд АМНАТ-ын үнэ хүндрэл үүсгэж байгаа тохиолдол бий. 

 

 

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Г.Ёндон: "Тавантолгой түлш" компани цэвэр бизнесийн зарчмаар ажиллана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани