Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрснээс мөнгө завшдаг нөлөө бүхий лидерүүд хэн бэ?

Нүүрснээс мөнгө завшдаг нөлөө бүхий лидерүүд хэн бэ?

 

Ерөнхий сайд маш ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ сарын 5-ны мягмар гаригт нийтэд хандсан мэдээллийнхээ үеэр "...Тавантолгойн нүүрснээс 60-70 ам.доллар завшдаг бүлэглэлийг илрүүлнэ. Цаанаас нь манай нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Цаад талд байгаа Баяннуурын нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно” гэлээ.
 
 
Тодруулбал, Ерөнхий сайд "...Хөгжлийн банктай холбоотой асуудлыг цэгцэлж чадвал "Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудлыг гаргаж тавина. Энэ компанид маш олон охин компани бий. Тус бүрд нь ТУЗ бий. Тэнд маш их мөнгө хяналтгүй эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан.
 
 
 
Сүүлийн 17-20 жилийн хугацаанд Тавантолгойн уурхайн аман дээрээс 60 ам.доллараар авсан нүүрс хилийн цаана очихдоо 120-180 ам.доллар болдог. Энэ дундаас 60-70 ам.долларыг завшиж байсан бүлэглэлийг илрүүлнэ. Эндээс маш их сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа юм. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Энэ асуудалд А.Адъяасүрэнгээс эхлээд УИХ-ын гишүүд холбогдсон. Цаана нь манай улсын нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Ингээд цаад талд Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй, далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл, тэдэнд маш их ашигтай байсан. Хил холбох цэг Хятадад хийсэн айлчлалаар тодорхой болсон. Хил холбох терминал хийгдэж, автомашинаар зөөхгүй болохоор юу болохыг та бүхэн харах байх. Тун удахгүй том автомашинуудын томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэдгийг олон нийтээсээ хүсч байна” гэж ярьсан юм.
 
Ерөнхий сайд энэ ноцтой мэдээллийг нийтийн хүртээл болгосон нь ямар учиртай вэ гэдэг нь анхаарал татаж байна.
 
 
Ер нь бол Тавантолгойн нүүрснээс хэн эрх барьж байна, тэр нөхдүүд мөнгө цохисоор ирсэн. Өмнө нь байсан. Одоо ч байгаа гэдэг юм. Харин Ерөнхий сайд гэнэт ингэж ноцтойгоор зарласан нь Монголын хууль хяналтын байгууллага энэ хэргийн угаас лавхан атгаж авсантай холбоотой байж  болзошгүй юм.
 
 
 
Тавантолгойн нүүрсний тонн тутмаас 60-70 ам.доллар завшдаг гэдэг нь нүүрсийг автомашинаар тээвэрлэх ажилтай шууд холбогдоно. Ерөнхий сайд ч А.Адьяасүрэнгээс эхлээд нэр бүхий УИХ-ын гишүүд холбоотойг хэлсэн байна. А.Адьяасүрэнгийн хувьд УИХ-ын гишүүн болохдоо л энэ асуудлаараа АТГ-аас зүүлттэй байсан. Бусад гишүүний нэрс нь ч бараг тодорхой л доо. "..: Нүүрс тээвэрт төдөн автомашин явуулдаг” гээд бие биедээ сайрхацгаадаг байгаа юм, зарим гишүүн. Олны санаанд оромгүй шударгын туйлууд ч ийм бизнесээр түрийвчээ түнтийлгэдэг. Ийм бизнестэй гишүүд жамаараа ил болох нь гэсэн үг.
Энэ хэрэгт УИХ-ын гишүүдээс гадна АТҮТ гэдэг газрын удирдлагууд холбогдоно. Учир нь АТГ-ийн удирдлага энэ бизнесийн гол зохион байгуулагч нь болдог. Тэндээс мөн ч их "юм” гарна даа. Бодвол, АТГ атгаад авсан л байлгүй.
 
Ингэж Тавантолгойн нүүрсийг алдагдал болгож, 20 жилийн турш далд эдийн засаг руу урсгасан явдал бол төмөр замын маапаан. Бид ярьдаг даа, танкаар айлгаж байгаад төмөр замыг гацаасан гээд л... Тэр үнэн. Хэдхэн жилийн өмнө З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Тавантолгойн IPO-г гацаасан. Тэгчихээд "...Тавантолгойг танд үлдээв” энэ тэр гэсэн PR хийгээд сүйд болсон. Х.Чойбалсан "...Тусгаар тогтнолыг танд үлдээв” гэдэг шиг...
Уг нь З.Энхболд Тавантолгойн IPO-г гацааж надад биш даргадаа тус болсныгоо тэгж илэрхийлсэн болж таарсан.
Үүнээс гадна, Ерөнхий сайдын мэдэгдсэн хулгай өөр тийш ч хөтөлнө. Зам нь өргөсч, бас салаална гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсний ашгийг урсгаад байдаг бас нэг ноцтой суваг бий. Тэр нь, гэрээ байгуулахдаа тонн тутмаас 1-1.5 орчим ам.доллар унагадаг дарга нарын бизнес юм. Албан тушаалтай хамт ачигдаж орж ирдэг тэр их мөнгийг манай дарга нар мөн ч олон жил цүнхэлж байгаа даа. Яг ийм хэрэгт холбогдох УИХ-ын гишүүд бий. Мөнгөө багтааж ядаад ам.долларыг боодлоор нь шидэж "таашаал” авч байж наймаа хийдэг нөхөр ч байдаг. Бүгд мэднэ дээ. Нууц биш болсон.
 
 
Бас нэг юм бий. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үе үеийн захирал Тавантолгойн нүүрстэй холбоотой гэмт хэргүүдийн гэрч нь болно. Б.Энэбишээс хойшх захирлууд дуудагдана гэсэн үг.
 
 
 
Энэ утгаараа, Ерөнхий сайд маш өргөн хүрээтэй, маш ноцтой, маш том гэмт хэргийн сүлжээний талаар "ам алдчихсан” болж таарлаа. Түүний хэлснээр удахгүй том оврын автомашинууд хотод орж ирж жагсах юм байна. Тэрэнд нь хөтлөгдөлгүй, ажиглаад хоцорвол араас нь Монголын ДНБ-ийг хоёр дахин тэлэх том хэрэг зад үсрэх бололтой.
Гэхдээ ийм томоохон, улс дамнасан авлига, албан тушаалын болон мөнгө угаах гэмт хэргийг дан ганц манай улсын хууль хяналтын байгууллага шалгаж мөрдөөд тогтоох боломжгүй. Ерөнхий сайд үгэндээ "...Цаад талд Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно” гэсэн нь яавч санаандгүй үг яавч биш. Хятадын тал анхааралдаа авчихсан л гэсэн үг. Нэг үгээр хэлэхэд, Ерөнхий сайдын хэлсэн "нөлөө бүхий лидерүүд”-ийг манайх биш гэхэд Хятадын Авлигатай тэмцэх дээд агентлаг гаргаад л ирнэ. Харин тэрхүү Тавантолгойн нүүрснээс мөнгө завшдаг нөлөө бүхий лидерүүд маань хэн хэн байх бол доо?!
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Нүүрснээс мөнгө завшдаг нөлөө бүхий лидерүүд хэн бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани