Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Роснефть компанитай энэ оныг дуустал АИ-92 автобензинийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн“

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.25) хуралдаан 11 цаг 10 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 

Arslan.mn

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, "Хойт хил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад хязгаарлалттайн улмаас бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, тасалдахын зэрэгцээ Европын чиглэлийн тээвэрлэлт саатсан нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Өнгөрсөн 7 дугаар сарын байдлаар инфляц 15.7 хувь болсон. 

Ажлын хэсэг Улсын Их Хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зуны хугацаанд завсарлагагүй ажиллаж, гадаад, дотоод нөхцөл байдлыг судалж, үнийн өсөлтийг бууруулах, холбогдох арга хэмжээ авах талаар хүчин чармайлт гаргаж ажилласан. Төр засгийн бодлогын арга хэмжээний үр дүнд зарим нааштай үзүүлэлт гарсан. Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.2 хувиар нэмэгдлээ. Гэвч цагийн байдал тогтворгүй байна. Инфляц удаан хугацаанд үргэлжилнэ. Геополитикийн нөхцөл байдал тийм амар сайжрахгүй. Ийм учраас Ажлын хэсэг илүү эрчимтэй ажиллах хэрэгтэй байна. Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувь өссөн ч цаашдаа экспортоо төрөлжүүлэх, өргөжүүлэх, хилийн боомтын сэргэлт, гадаад худалдааны бодлогыг цэгцтэй болгох шаардлагатай. Дэлхийн худалдааны эрхзүй мянга гаруй жилийн түүхтэй. Худалдаа нэгдсэн бодлого, зохицуулалтаар явагддаг чиглэлтэй. Манай гадаад худалдаа боомтын бодлогоос авхуулаад импорт, экспортын бодлого урсгалаараа явж байна.Цаашдаа Худалдааны тухай хуулийг боловсруулж, батлах, худалдааны чиглэлийн бүтэц, институц бий болгохыг олон улсын нөхцөл байдал шаардаж байна. Манай эдийн засаг үндсэндээ худалдааны эдийн засаг. Үүний илрэл нь инфляцын бараг талаас илүү хувь нь импортоос үүдэлтэй инфляц байна. Ийм нөхцөл байдалд нэлээн даацтай бодлого хэрэгтэй. 

Arslan.mn

Тодорхойгүй байдал үүсгэж болохгүй. Тодорхой бус байдал хямралын шалтгаан болно. Яам тамгын газрууд сахилга, хариуцлага алдаж болохгүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод сандал ширээний асуудал яриад, тодорхойгүй байдал үүсэж, ажил цалгардах бий гэдэг болгоомжлол, эмзэглэл нийгэмд байна. Иргэдээс санал, шүүмжлэлүүд ирж байна. Үүнийг төрийн бүх албан хаагчдад хатуу анхааруулах хэрэгтэй. Төрийн ажил төрийнхөө ном журмаар явах ёстой. Ажлын хэсэг завсар хийдлийг ашиглаж, ажил цалгардуулах, тендер төсөв мөнгөний холбоотой хууль бус асуудал үүсгэх вий гэдэгт бүх яам, хяналтын байгууллагуудтай хамтарч нарийн нягт анхаарал тавьж ажиллаарай” хэмээн чиглэл өглөө. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсгийн дэргэд байгуулсан дэд ажлын хэсгийн гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт, "Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Х.Хэрлэн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарын албаны хүмүүс оролцов. 

Arslan.mn

Ажлын хэсгийн мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт танилцууллаа. Тэрбээр, инфляцын нөхцөл байдал болон эрсдэлийн талаар танилцуулахдаа Монгол Улсын жилийн инфляц 2021 онд 13.4 хувьд хүрсэн бол 2022 оны 7 дугаар сарын байдлаар 15.7 хувьд хүрч өсөөд байна. Цар тахлын өмнө нийт инфляцын 30 орчим хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс бүрддэг байсан бол өнөөдөр нийт инфляцын 54.1 хувь буюу 8.5 нэгж хувийг импортын инфляц бүрдүүлж байна. Үндэсний статистикийн хорооны тооцсоноор дотоодын гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг импортын орцоор авч үзвэл сав, баглаа, боодлын үнийн өсөлтийн 79.0 хувь, тавилга, хэрэгслийн 55.8 хувь, гурил, гоймонгийн 72.0 хувь, хувцас гутлын 45 хувь нь импортоос шалтгаалсан байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 7 дугаар сард улсын хэмжээнд 15.7 хувь гарсны 6.3 нэгж хувь буюу 40.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан. Хүнс, бензин, шатахуун, түлшний бүлгийг хасаж тооцсон суурь инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 11.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн. 7 дугаар сарын байдлаар нийт инфляцын 40 орчим хувь буюу 6.3 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт бүрдүүлсэн. Хүнс, бензин, шатахуун, түлшний бүлгийг хасаж тооцсон суурь инфляц буюу эрэлтийн гаралтай инфляц өмнөх оны мөн үеэс 11.8 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс давсан гээд   цар тахлын улмаас бий болсон үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэр ложистикийн хүндрэлүүдийг гадаад талаас шалтгаалсан нөхцөл байдал улам дордуулж буйг тэмдэглэв. 

Arslan.mn

Түүнчлэн, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээний хүрээнд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах чиглэл бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар захирамжаар байгуулан ажиллаж буйг дурдаад, шаардлагатай холбогдох арга хэмжээг тухай бүрд нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна гэв.

Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 2022 оныг дуустал үнийг тогтвортой барих нөхцөл бүрдсэн гэх зэргээр яам тус бүр салбарынхаа гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  

Ажлын хэсгийн танилцуулга, яамдуудын цаг үеийн ажил, арга хэмжээтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Т.Аубакир, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Т.Энхтүвшин, Х.Болорчулуун, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа.

Гишүүд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажил болон Монголбанкны үнэт цаасны нөөц олон жилийн дундажтай харьцуулахад өнөөдрийн байдлаар ямар хэмжээнд байгаа талаар болон зохимжтой хэмжээнд буй эсэх, банкууд зээл гаргахгүй байгаа болон чингэлэгийн бөөгнөрөлийг шийдвэрлэж чадахгүй байгаа шалтгаан, үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг хэрхэн шийдвэрлэж буй талаар асууж, хариулт авав. Мөн гол нэр төрлийн барилгын материалын үнийн хөөргөдлийг хязгаарлах чиглэлээр хийж буй ажил, эм, эмийн хэрэгслийн нөөц, гадаад валютын нөөц, Засгийн газраас зарласан "10 их наядын хөтөлбөр” дорвитой хөдлөхгүй байгаа шалтгаан, төсвийн орлого, алдагдал, инфляцтай холбоотой асуудал, гэнэтийн саатал үүсэх эрсдэлүүдийг судалж, бэлтгэл хангаж буй эсэх талаар тодруулж, хариулт авав. 

Гишүүдийн асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт, "Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс хариулт өглөө. 

Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу мах, гурилын нөөцийг хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлэхээр болсон.  Энэ хүрээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөг, дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн, дэмжлэгүүдийг хугацаанд нь өгч чадсан гэсэн бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмийн хэрэгслийн нөөцийг улсын 1 өдрийн дундаж хэрэгцээнд харьцуулан нөөц хүрэлцэх хоногоор тооцоолоход 14 хоногоос бага нөөцтэй 3 нэрийн эм байна гээд тасалдаж болзошгүй эмийн хангамжийг сайжруулах чиглэлээр эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж буй талаар хариулав. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн зорилгын хүрээнд асуудлууд түүхий байна, үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Ажлын хэсэг дүгнэлт гаргах арай болоогүй байна. Дахиж хуралдаж байж тогтоол гаргах уу, Улсын Их Хурлын чуулганд оруулах уу гэдэг чиглэлээ шийдвэрлэнэ гэснээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

“Роснефть компанитай энэ оныг дуустал АИ-92 автобензинийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн“
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани