Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах асуудлыг Засгийн газраар хэлэлцэхийг дэмжлээ

Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах асуудлыг Засгийн газраар хэлэлцэхийг дэмжлээ

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тэрээр Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн  үе, үеийн даргын үзэмжээр эсвэл дарга нар үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэдэг байсан учир УИХ-ын тогтоолын төсөл гаргах шаардлага гэдгийг тухайн үед мэдээлж байв. Хэрэв тогтоолын төсөл батлагдвал овоолго ашиглаж буй үйлдвэрийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, үлдсэн 33 хувийг ард иргэд эзэмшдэг болно гэдгийг ч мөн хэлж байсан юм. 

Гэвч өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг тус асуудлыг хэлэлцээд, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгын ачлагатай холбоотой асуудалд их хурлаас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Эрдэнэт ТӨҮ-ийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглах асуудлаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудлыг энэ долоо хоногт Үйлдвэрчний байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэж нэгдсэн байр суурьтай байх шаардлагатай байна гэж үзсэн. Энэ асуудалтай холбогдуулан өмнө нь Үйлдвэрчний байнгын хороо нэг удаа хэлэлцээд УИХ-ын Хууль эрх зүйн газарт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр өгсөн. Эрх зүйн дүн шинжилгээ гарсан. Үүнтэй холбогдуулаад бүлгийн хуралдаанаар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолготой холбоотой асуудал бол УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй, Засгийн газар өөрийнхөө хүрээнд шийдвэрлээд явах боломжтой гэж үзсэн. Учир нь монголд өнөөдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газар тэрхүү овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн" гэсэн юм. 

Тэгвэл Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг болсон.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, ""Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журамгүй, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрах болсон учир эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай байна. Тиймээс хүдрийн овоолго ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзэн Улсын Их Хурлын гишүүний хувиар уг тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Хаалттай хувьцаат компани нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагч, Орхон аймгийн шалгуур хангасан иргэдийн хамтын сан гэсэн хувьцаа эзэмшигчидтэй байх бөгөөд компанийн сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хаалттай хувьцаат компанийн хэлбэрийг сонгосон гэдгийг Н.Алтанхуяг гишүүн танилцуулгадаа тодотгоод үйлдвэр барьж байгуулахад шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх хөрөнгө оруулагч компанийн хувьцааны 33 хүртэл хувийг тодорхой хугацаагаар эзэмших бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш долоогоос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид шилжүүлэн өгнө гэж байлаа.

Хөрөнгө оруулагчийн компанид эргүүлэн өгсөн 33 хувийн хувьцааг давуу эрхийн хувьцаагаар сольж Орхон аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, мөн ноогдол ашгийг тогтоолд заасан зарчимд нийцүүлэн иргэдэд өгөөжтэй хэлбэрээр олгох, иргэдийн хамтын саналыг компанийн удирдлагын шийдвэрт тусгах боломжийг хангах зорилгоор иргэн бүр хувьцаа эзэмшигч биш хамтарсан сангийн хэлбэртэй Төрийн бус байгууллагаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзжээ.

Мөн Орхон аймгийн иргэдэд хувьцаа эзэмшүүлэхдээ  тус аймагт сүүлийн таван жил тасралтгүй оршин суусан, уг аймагт төрөөд таван нас хүрсэн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх зарчим барьсан гэдгийг тодотгоод иргэдэд ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилахгүй байх зарчмыг баримталсан гэв.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо уг асуудлыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, дээрх тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр байсан ч Байнгын хорооны гишүүдийн олонх тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, төслийн зохицуулалтын хэрэгжих боломжийн талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраар эрх зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу эрх зүйн дүгнэлт гаргаж 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлснийг дурдсан юм.

Мөн тэрбээр, уг дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах саналаа "Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас ирүүлсэн бол Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг саналыг хэлэлцэн шийдвэрлэж болох бөгөөд төсөл нь хуульд заасан компанийн удирдлагын эрх хэмжээнд халдсан агуулгатай байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн өмчлөх эрхтэй холбоотой заалтуудад нийцэхгүй байна. Тогтоолын төсөлд Орхон аймгийн иргэдэд хамтарсан сангаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэхээр тусгасан нь байгалийн баялгийн үр өгөөжийг хуваарилахтай холбоотой Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хөндөж байх бөгөөд Төсвийн тухай болон бусад хуульд нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Компанийн тухай, Төсвийн тухай хуулиудад тухайн харилцааг хуулиар зохицуулахаар заасан байхад тогтоолоор зохицуулахаар төсөлд тусгасан нь хууль зүйн хүчин чадал, хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй байна гэснийг тодотгов.

""Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй гэдгийг Н.Наранбаатар гишүүн санал, дүгнэлтдээ дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ц.Туваан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нар асуулт асууж, санал хэлсэн.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл улсын төсөв, эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед "Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үр ашигтай гэх овоолгуудыг олон нийтэд ил тод, нээлттэй тендер зарлаж, худалдах боломжийн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас судалгаа хийж, арга хэмжээ авч буй эсэхийг тодруулав.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариултдаа, "Эрдэнэт үйлдвэр”-т 10 овоолго байгаагаас исэлдсэн хүдрийн овоолго дөрөв, тодорхой нөхцөлд үр ашгаа өгөх овоолго зургаа бий. Исэлдсэн хүдрийн овоолго нь 52.4 сая тонн нөөцтэй. Харин тодорхой нөхцөлд үр ашгаа өгөх овоолго нь 222.2 сая тонн нөөцтэй гэж үзэж байгаа.  

Бид” Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажилласан. 480 гаруй сая ам.долларын үнэ цэнэ бүхий зүйл байна гэсэн тооцоолол гарсан. Талууд овоолгоо үнэлэх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаа. Иймд овоолгоо худалдах нь зүйтэй гэдэг хувилбар яригдаж байна.

Бид энэ асуудалд хоёроос гурван хувилбар боловсруулсан" гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хэлэлцүүлгийн явцад байгалийн баялгийг орон нутаг, иргэдэд хэрхэн олгох, ямар хэлбэрээр хийх вэ гэдгийг олон талаас нь ярилцах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тогтоолын төслийн газрын баялгийг орон нутгийнханд хүртээх хэлбэрийг дэмжихгүй байгаагаа мэдэгдэв. Тэрбээр, ард түмэндээ газар, байгалийн баялгийг тэгш хүртээх нь төрийн бодлого боловч, яаж хуваарилах вэ гэдэг нь чухал гэдгийг тодотгоод овоолгыг хэн нэгэн этгээд ашиглаж болно. Гэхдээ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татварын орлогоосоо тухайн аймаг орон нутагт түлхүү олгодог дэлхий нийтийн зөв чиг хандлага, хувилбараар явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ингээд ""Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь  дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/35051
Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах асуудлыг Засгийн газраар хэлэлцэхийг дэмжлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани