Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Отгонжаргал: Хилээр нүүрс тээврийн 2527 автомашин 17 мянган удаа хоосон гарсан нь тогтоогдсон

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр (2022.12.21) зохион байгуулж буй “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Ерөнхий хяналтын сонсгол бол Улсын Их Хурлын хянан шалгах  бүрэн эрхээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн нэг юм. Улсын Их Хурлаас Агаарын бохирдлын асуудлаар, мөн Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг өмнө нь зохион байгуулж байсан бол одоо “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.

Ерөнхий хяналтын сонсголд дөрвөн сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудаас бэлтгэсэн үндсэн зургаан илтгэл, мэдээллийг сонсохоор төлөвлөснөөс Сангийн болон Зам, тээврийн хөгжлийн  сайд нар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-д томилогдсон Бүрэн Эрхт төлөөлөгчдийн илтгэл мэдээллийг сонсоод байна. Урьдчилан бүртгүүлсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл болон иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөлөл болох 225 хүн оролцож байгаа ерөнхий хяналтын сонсгол Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал танилцуулгаар үргэлжиллээ.

Нүүрс экспортлох үйл ажиллагаанд тус байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын тухай мэдээлэлдээ тэрбээр, талуудын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос хамаарч нүүрс төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн ч тэр болгон тохирохгүй, аль аль талдаа зөрүү гарах тохиолдол байдаг гэсэн юм. Түүний мэдээлэлд дурдсанаар, 2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна. Мөн, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортлосон зэрэг асуудлууд тогтоогджээ. 2018-2022 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацааг хамруулсан шалгалтаар мөн 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна. Эдгээр асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгсний зэрэгцээ Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, нягтлан шалгах, эцэслэн тогтоохоор хамтран ажиллаж байна хэмээн Р.Отгонжаргал дарга танилцууллаа.

Монгол Улс 2019-2022 онд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улсууд руу чулуун нүүрс экспортолжээ. Үүний 92.1-98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна. Иймд Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн байгууллагатай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг жил тутамд хийж, гарч байгаа зөрүүнд нөлөөлсөн хүчин зүйлсэд талуудын уулзалтаар дүн шинжилгээ, тодотгол хийдэг тухай тэрбээр ярив. Гарч буй зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх, тулгамдсан эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 2019 оноос хойш хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрсний экспортын бүртгэл, хяналтыг сайжруулах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа ажээ.

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Шивээхүрэн, Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтуудад хүний оролцоогүй бүртгэж, сан үүсгэх ухаалаг гарцын систем нэвтрүүлж, нүүрс экспортлох тээврийн хэрэгсэлд хяналт тавих рентген төхөөрөмж, телекамер суурилуулсан байна. Мөн гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг татварын байгууллага, гааль, татварын мэдээлийн технологийн төвтэй хамтран боловсруулж гаалийн бүрдүүлэлтийн цахим системд холбох бэлтгэлийг хангаж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ашиглаж эхлэхээр бэлдээд байгаа аж. Үүний үр дүнд нүүрсний экспорт эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны гэрээнд заагдсан тоо хэмжээнээс экспортын бүрдүүлэлт хийгдэх тухай бүрт хасалт хийгдэж, үлдэгдлийг цахимаар хянах, гааль татварын мэдээллийн нэгдсэн системд чиг үүргийн байгууллагууд бүртгэл хийж, хяналт тавих боломж бүрдэнэ хэмээн Гаалийн Ерөнхий газрын дарга мэдээлэлдээ онцлов. Түүнчлэн гаалийн төв болон салбар лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүний чанарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц иж бүрэн шинжилгээ хийх боломжтой болсон байна. Төв лабораторийг 2022 оны 10 дугаар сард БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлжээ. Шивээхүрэн боомтод 2022 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулалгүйгээр экспортын ашигт малтмал, нүүрс зэргээс автоматаар дээж сорьц авч, үнслэг, чийглэг, илчлэг болон зарим дагалдах химийн элементүүдийн агууламжийг тодорхойлох төхөөрөмж суурилуулан, туршилтаар ашиглаж эхэлсэн байна. Төхөөрөмжийг цаашид Гашуунсухайт, Булган зэрэг автозамын таван боомтод нэмж суурилуулахаар ажиллаж байгаа юм. Энэ бүхэн нүүрсний экспортод тавих хяналтыг түргэн шуурхай болгох, гаргаж буй нүүрсний чанар, орц найрлагад үндэслэн ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг бодитой тооцож, төвлөрүүлэх ач холбогдолтой гэж Р.Отгонжаргал дарга мэдээллээ.

Гаалийн Ерөнхий газар хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, ухаалаг гарцын системийг БНХАУ-ын системтэй холбох боломжийг судалж шийдвэрлэх, гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, алба хаагчдын хандлага, ёс зүй, сахилга хариуцлагад тавих хяналтыг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Дараа нь ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал танилцуулга хийв. Тэрбээр, прокурорын хяналтад 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдсаныг танилцуулгынхаа эхэнд дурдав. Тэдгээрийн 32-т нь Авлигатай тэмцэх газар, дөрөвт нь Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тавд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Хэрэг бүртгэлтийн шатанд эдгээрийн 16 хэрэгт 72 хүнийг яллагдагчаар татаж, 8 хэргийг хаасан байна.

Өчигдрийн буюу 12 дугаар сарын 19-ний байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 39 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 22 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Эдгээр хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны 73-т нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан байна. Мөрдөн байцаалт явуулсан 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байгаа ажээ.

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 83 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна гэж Хэлтсийн дарга Д.Баянжаргал мэдээлэлдээ дурдав. Шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн хамтарсан ажпын хэсэг байгуулсан байна. Тус хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжпэгийн ажиллагаа явуулж, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг ажиллагааг явуулжээ. Мөн дээр өгүүлсэн 39 хэргийн  татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, хаасан хэргүүдийг сэргээгээд байна хэмээн тэрбээр танилцууллаа.

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий хяналтын сонсголд оролцогчид асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч  С.Чинзориг оролцогчдын саналын дагуу дэгийг өөрчлөн, дөрвөн иргэн, Улсын Их Хурлын нэг гишүүн гэсэн харьцаагаар асуултыг багцалсан юм. Сонсголд асуулт тавихаар урьдчилан бүртгүүлсэн болон танхимаас нэрээ бүртгүүлсэн нийт 85 иргэн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хянаж, шалгаж буй ажлын хэсэг, түр хороо болон холбогдох бусад бүтцэд олон нийтийн төлөөллийг оролцуулах боломж, жагсагчдын эрх, эрүүл мэндийг хамгаалахад анхаарах, оффтэйк буюу нууцалсан гэрээний тоо, үнийн дүн зэргийг нэг мөр болгож үнэн зөвөөр мэдээлэх, аль нэг аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал олгосон эрх бүхий хүмүүст ямар хариуцлага тооцох, БНХАУ-ын компаниудтай байгуулсан нууц гэрээнүүдийн мөнхүү ил болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалд зохих сайжруулалт хийх зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ш.Раднаасэд, Н.Ганибал, Д.Өнөрболор, Д.Цогтбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар Эрдэнэс Тавантолгой ХК-д хийсэн татварын болон бусад хяналт шалгалт, ил болгосон гэрээнд туссан ажлууд, тэдгээрийн гүйцэтгэл, үнийн дүн, эдгээр гэрээг байгуулсан, эрх олгосон хүмүүст тооцох хариуцлага, орон нутгийн нүүрс тээвэрлэлтийн урт, богинын зайн үнийн зөрүү, Хятадын компаниудтай байгуулсан өндөр үнийн дүн бүхий гэрээнүүд, “нүүрсний хулгай”-гаас учирсан бодит хохирлын хэмжээ, 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэтэнд оруулах, өгөөжийг нэмэгдүүлэх арга зам зэрэг асуудлаар асууж, хариулт авсан юм. Иргэдийн болон Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд Засгийн газрын гишүүд, Шадар сайд тэргүүтэй эрх бүхий байгууллагуудын удирдах албаны хүмүүсээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн удирдлага, ажил хариуцсан хүмүүс хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Р.Отгонжаргал: Хилээр нүүрс тээврийн 2527 автомашин 17 мянган удаа хоосон гарсан нь тогтоогдсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани