Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн I шатны ажил 80 хувьтай байна

М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн I шатны ажил 80 хувьтай байна

 

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн  Эрхт Элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа.

Арваннэгдүгээр сард газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэх 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хаасан. Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой нэг  тэрбум 236 сая ам.долларын хөрөнгө оруулалттай газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл  дөрвөн жилийн өмнө анх хэрэгжиж эхэлснээсээ хойш байнгын анхаарлын төвд байсаар байна. Ковид цар тахлын улмаас тулгарсан сорилтуудыг үл харгалзан энэхүү мега төсөл нэлээд амжилттай үргэлжилж, нэг ч өдөр  зогссонгүй. 2021 оны нэгдүгээр сарын 15-нд хасах 30  хэмд цар тахлын улмаас  хязгаарлагдмал орчинд эхэлсэн барилгын эхний үе шат одоо дуусах шатандаа явж байна. Нэгдүгээр шатны ажил 80 орчим хувьтай байна. Түүнчлэн 2, 3-р шатны ажлын гэрээнүүд дуусаж, Монголын холбогдох албан тушаалтнууд болон  Энэтхэгийн "Megha Engineering International” LTd (MEIL) компанитай 2022 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан. Төгсгөлийн буюу дөрөвдүгээр шатны тендерийн ажиллагаа 2023 оны хоёрдугаар сарын сүүлчээр дуусах төлөвтэй байна. 2, 3-р үе шатны ажлуудыг 2023 оны хавар хамт эхлүүлэх бол  дөрөвдүгээр үе шат төлөвлөсөн хугацаанаасаа бага зэрэг хожимдаж эхлэхээр байна.

-Газрын тос боловсруулах үйлвэрийн бүтээн байгуулалтын ажилд цар тахлаас өөр юу саад  болж байна бэ?

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд саад учруулсан хамгийн том цорын ганц хүчин зүйл бол Ковид  цар тахал байсан. Цар тахлын улмаас  төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь хийж чадахгүйд хүрсэн. Цар тахлын улмаас үүссэн саатал, тодорхойгүй байдлын улмаас  далайд гарцгүй Монгол Улсад тээвэрлэлтийн зардал өсөж, шаардлагатай материал, ажиллах хүч дутагдаж,  импортын өртөг огцом нэмэгдсэн зэрэг нь төлөвлөсөн дөрөвдүгээр шатны барилгын ажлын хуваарьт нөлөөлсөн. Нэмж дурдахад, дэлхийн тогтворгүй байдал, Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй геополитикийн нөхцөл байдлаас болж, эдийн засаг хумигдаж байгаа зэргээс үүдэн эдгээр тодорхойгүй байдлын нөлөөллийг бууруулахын тулд Энэтхэг, Монголын эрх баригчдаас маш болгоомжтой, шийдэмгий, шинэлэг сэтгэлгээ шаардагдаж байсан. Гэсэн хэдий ч, эдгээр сорилтуудыг үл харгалзан "M/s JMC India” нь 2022 оны эцэс гэхэд нэгдүгээр шатны ажлын 80 орчим хувийг гүйцэтгэж чадсан гэдгийг  хэлэхэд таатай байна.

Хэдийгээр энэ тодорхойгүй байдал ирээдүйд ч гэсэн  үргэлжлэх төлөвтэй байгаа ч Энэтхэг улс Монгол Улсад нэн чухал ач холбогдолтой энэхүү эрчим хүчний төслийг тохиролцсон хуваарийн дагуу дуусгахаар  тууштай ажиллаж байна. Дорнод аймаг дахь газрын тосны ордуудаас олборлосон түүхий тосыг дамжуулах 530 км урт  хоолойг Сайншанд дахь Нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орохоос багадаа зургаан сарын өмнө бэлэн болгох тал дээр Монгол Улсын Засгийн газар  анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Найрамдлын сургуулийн бүтээн байгуулалт эхэлсэн тухай та өмнөх ярилцлагадаа дурдсан. Сургууль, барилгын бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 - Энэтхэг-Монголын найрамдал дунд сургуулийн шав тавих ёслолд  Энэтхэгийн Батлан ​​хамгаалахын сайд болон Монгол Улсын Боловсролын сайд  Энх -Амгалан нар оролцсон. Сургуулийн шавыг 2022 оны есдүгээр сард тавьсан бөгөөд Америкийн олон улсын сургуулиас холгүй, Зайсан толгойд 2.9 га хоосон газарт бүтээн байгуулалт хийнэ. Үүний дараахан олон улсын чанартай боловсролыг боломжийн үнээр олгохыг зорилгоо болгож буй дөрвөн давхар уг дунд сургуулийн барилгын тендерийг Энэтхэгийн "M/s WAPCOS” компани Монголын Боловсролын яамтай хамтран зохион байгуулж, хяналт тавьж ажиллахаар томилогдсон.

Найрамдал сургуулийн барилгын ажлыг энэ онд багтаан эхлүүлнэ гэж найдаж байна.

Энэтхэгийн Засгийн газраас санхүүжүүлж буй хоёр томоохон төслийн нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр, нөгөө нь Атал Бихари Важпайи мэдээллийн технологи, харилцаа холбооны төв юм. Төвийн барилгын ажил эхэлсэн үү?

 

 

- Монгол Улсын Засгийн газраас үйл ажиллагаагаа цахимжуулах, өргөжүүлэхэд анхаарал хандуулж байгаа энэ үед  20 сая ам.долларын өртөгтэй мэдээлэл, технологи  аутсорсингийн төвийг цаг тухайд нь барьж дуусгах нь 2023 онд дэвшүүлсэн зорилтын минь нэг хэсэг. Ковид  цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг үл харгалзан Энэтхэгийн "M/s P K Saxena” компани энэхүү төвийн барилгын ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлж, бүтээн байгуулалт өвлийн улирал эхэлтэл үргэлжилсэн. Төвийн барилгын ажлыг 2023 оны хавраас дахин үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Энэтхэгийн нэр хүндтэй их сургууль болох  LPU нь Монголын мэдээллийн технологийн салбарын хэрэгцээ, ур чадварын шаардлагад нийцсэн, хиймэл оюун ухаан, том өгөгдөл зэрэг хичээлүүдийг багтаасан монгол, англи хэлний 16 төрөлжсөн сургалтад хамруулж эхлээд байна. Энэтхэгийн Боловсролын яамнаас 16 курсын заримыг тус төвийн барилгын ажил дуусах хүртэл өөр байранд  түр хугацаанд эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Төвийн өөр нэг давуу тал нь ашиглалтад орсны дараа тус төв 650 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой болно. Мөн 2022 оны есдүгээр сард Энэтхэг улс Монголд Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулсан бөгөөд мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чухал салбарыг чадавхижуулахад тус дөхөм болсон сайхан мэдээг хуваалцахдаа баяртай байна.

- Одоогийн байдлаар хоёр улсын Засгийн газар хооронд ямар яриа хэлэлцээ, төсөл, хэлэлцүүлэг өрнөж байгаа вэ?

 -Бид оюун санааны хөрш Монгол Улстай эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн тулд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) Энэтхэгийн мэргэжил нэгтнүүдтэй, Дотоод хэргийн их сургууль Энэтхэгийн Шүүхийн шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран ажиллаж, Монгол Улсын Хилийн агентлагийн барилга байгууламжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэхэд туслах, Боловсролын яамтай хамтран 1000  англи хэлний багш бэлтгэх. Монгол Улсын Хууль зүй, Энэтхэгийн Дотоод хэргийн яам, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Энэтхэгийн Үнэт цаас, биржийн зөвлөл хоорондын хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээр, манай хоёр улсын Хөрөнгө оруулалтыг хамгаалах хоёр талын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичгийг тус тусад нь эцэслэн баталлаа. Одоо хэрэгжиж буй Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд бид өнгөрсөн жил 15 хүний ​​бүрэлдэхүүнтэй соёлын багийг Энэтхэг улс руу илгээсэн бол  2023 оны нэгдүгээр сард Залуучууд солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас 12 цэргийн сургуулийн сурагч мөн манай улсыг зорьсон. 2023 оны гуравдугаар сард бид "Ганга мөрний аялгуу” Энэтхэгийн бүжгийн наадмыг 22 дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд 18 аймгийн 5-15 насны хүүхэд оролцох төлөвтэй байна. Буддын шашны хамтын өв соёлоо бататгах зорилгоор 2022 оны зургаадугаар сард Гандантэгчинлэн хийдэд Гэгээн Буддагийн дурсгалын үзэсгэлэнг зохион байгуулж, 108 боть тус бүр 50 ширхэг Ганжуурыг өнгөрсөн онд Монголын сүм хийдүүдэд тараасан. Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж буй эртний буддын шашны нэг сая гар бичмэлийг цахимжуулах чухал төсөл одоогоор эцсийн шатандаа явж байна.

Энэтхэг улс 2023 онд Хорийн бүлэг болон ШХАБ-ыг даргалж байгаатай холбоотойгоор манай хоёр орны хооронд өндөр түвшний айлчлал хийснээр хоёр улсын харилцааг улам ахиулж, эрчимжүүлэх болно гэж найдаж байна.

 

Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард зохион байгуулсан Монгол, Энэтхэгийн худалдаа, технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх уулзалтын үеэр энэ зунаас эхлэн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхээр  "Хүннү Эйр” компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар та дурьдсан. Энэ асуудалд тодорхой шийдэлд хүрсэн үү?

 -Манай хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар  өнгөрсөн онд УБ-Шинэ Дели чиглэлд шууд нислэг хийх боломжийг судлах зорилгоор "Хүннү Эйр” компанийг нэр дэвшүүлсэн. Монгол Улс 2022 оны аравдугаар сард Энэтхэгийн Иргэний нисэхийн холбогдох хүмүүс болон дамжин өнгөрөх орнуудаас шаардлагатай зөвшөөрлийг авах үйл явцыг эхлүүлсэн.

Хүннү Эйр ойрын саруудад шууд нислэг хийж, 2023 онд тогтмол шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж найдаж байна. Үүний зэрэгцээ, Хүннү Эйр компани Энэтхэг рүү шууд нислэг хийх талаар илүү их туршлага, туршлага хуримтлуулах зорилгоор Энэтхэг рүү тусгай захиалгат шууд нислэг үйлдэж байгаа.

-Болливудын алдартнууд Монголд ирж хоёр киноны зураг авалт хийхээр төлөвлөж байгаа талаар та мөн дурдсан?

 -Монгол Улстай кино урлаг, соёлын салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд сүүлийн гурван жил, ялангуяа Монгол Улсын өнөөгийн Засгийн газрын алсын хараатай нийцэж байгаа тул бид маш шаргуу ажиллаж байна. Болливудын нэрт дуучин Мохит Чаухан 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон бөгөөд 2022 оны зургаадугаар сард Улаанбаатарт айлчилж, Соёлын сайдтай Энэтхэгийн Болливудын салбарыг хөгжүүлэх талаар ярилцсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Монголд зураг авахаар төлөвлөж буй кино нь арилжааны шинж чанартай тул Монгол, Энэтхэгийн холбогдох  талуудын хооронд уг асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байгаа бөгөөд удахгүй энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэж найдаж байна. Мохит Чаухан Монголд хоёр дуу бичүүлсэн бөгөөд 2023 оны зун зураг авалтаа хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ ЭСЯ-наас МҮОНРТ, TM телевизийг Энэтхэгийн Болливудыг монгол хэлээр орчуулан тогтмол дамжуулахыг дэмжиж байгаа. 2022 онд Монголын телевизүүд Энэтхэгийн Болливудын 69 киног монгол хэлээр орчуулан үзэгчдийн хүртээл болгосон нь  Монголын олон нийтийн Болливудыг сонирхох сонирхол нэмэгдсэний илрэл юм.

Та Энэтхэгээс Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдоод дөрвөн жил орчим болж байна. Элчин сайдаар ажилласан хугацаагаа хэрхэн дүгнэх вэ?

- Монгол Улсад хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаараа дүгнэлт хийх нь миний хувьд шударга бус хэрэг болно. Дөрвөн  жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа соёлын хүрээнээс хальж, олон салбар дахь эдийн засгийн хүчирхэг хамтын ажиллагаа болон өргөжсөнд туйлын  сэтгэл хангалуун байна.

Бид  газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, мэдээлэл, харилцаа холбооны төвийн бүтээн байгуулалт,  Найрамдал сургуулийн шав тавих ёслол,  Буддын шашны нэг сая гар бичмэлийг цахимжуулах зэрэг ажлыг эхлүүлж чадсан. Үүнээс гадна бид Кибер аюулгүй байдлын сургалтын төв ашиглалтад оруулсан болон  олон өндөр түвшний айлчлалыг зохион байгуулсан.  Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цар тахлыг үл харгалзан Элчин сайдын яамнаас 663  хүнд бүрэн тэтгэлэг олгосон. Хоёр талын худалдаа 2019 онд 34 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд  91 сая ам.долларт хүрч, 2023 онд зорилтот 100 сая ам.долларт хүрнэ гэж найдаж байна. Ковид тахлын үеэр Энэтхэг улс Монголд вакцинжуулалтын хөтөлбөрийг анхлан  эхлүүлж 150 мянган тун вакцин 200 мянган Ремедесивир эм нийлүүлсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Монгол Улстай бидний найрамдал, хөгжлийн түншлэлийн харилцаа бат бөх байгаа хэдий ч цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна.

https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/news/38619
М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн I шатны ажил 80 хувьтай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани