Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Мон лаа”-гийн Х.Энхсайхан нар Элстэйн ордыг 60 сая ам.доллароор СОЛОНГОСЧУУДАД ЗАРЧИХЛАА

“Мон лаа”-гийн Х.Энхсайхан нар Элстэйн ордыг 60 сая ам.доллароор СОЛОНГОСЧУУДАД ЗАРЧИХЛАА

 

ХАМТРАН ХУВЬ ЭЗЭМШИГЧ М.ГАНБАГАНА НЬ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БИЛЭГТИЙН ХҮҮ ЮМ БАЙНА

 

Засгийн газраас "Таван Ш” ажиллагаа өрнүүлж, ихэс дээдсийн уул уурхайг уудалж, булхайг нь илчилж байхад "Мон лаа” компани Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Элстэйн төмрийн хүдрийн орд газрын 60 хувийг Солонгосын "Кумян” корпорацид 60 сая ам.доллароор зарахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Орд газрын наймаа хийх санамж бичгийг энэ сарын 10-ны өдөр газар дээр нь очиж байгуулсан бөгөөд гэрээг ирэх сард хийхээр төлөвлөсөн байна.

Тус орд газрыг "Мон Лаа” компанийн захирал Х.Энхсайхан, М.Ганбагана, Н.Болдхүү нар эзэмшдэг аж. Хамтрагч М.Ганбагана нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү бөгөөд "Мон Лаа” компанийн захиралтай нэг нутгийнх аж. Мэдээллээс харахад "Мон Лаа” компани нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд "Номт 585.5 га”, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд "Элстэйн 275.6 га”-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хатанбулаг сумын "Толгод 4128 га”, "Ухаа Овоо 103689.7 га”-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.

Стратегийн чухал ач холбогдолтой орд газрыг олноор эзэмшиж, түүнээсээ гурван нөхөр нийлээд харийнханд зарчихаж болж байгаа юм уу гэх асуулт урган гарч таарна. Ийм чухал, нөөц арвинтай, үнэлгээ өндөр орд газрыг стратегийн гэж үзэхээс өөр аргагүй. Стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэх шалтгаан байна. Тодотговол, Монгол Улсад ашигт малтмалын хайгуул хийдэг "Ляпислазур Эрдэнэ” компанийн үнэлгээ тооцгоор бол тус уурхайд 360 мянган тонн литийн металл, 650 мянган тонн вольфрам, 200 мянган тонн молибден, 33 сая тонн төмөр, хоёр сая тонн цайр гээд асар их нөөц байгааг тогтоосноос харж болно.

 

ТӨР ЭЛСТЭЙН ОРД ГАЗРЫГ АНХААРАЛДАА АВЧ, ЗАРСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

 

Бидний сайн ярьдаг зүйл бол "30 гэр бүл”, "Монголын баялаг цөөн хэдэн гэр бүлийн гарт байна” гэх зэргээр ярьж, зарим хуудуутай эзэмшиж байгаа орд газрыг төрд эргүүлэн авч байгаа. Тэр ч бүү хэл зарим аж ахуйн нэгжийг төрд эргүүлэн авч, бүх ард түмний өмчид шилжүүлээд байгаа. Ерөнхийдөө баялгийн дахин хуваарилалт явж байна уу гэмээр цаг үед амьдарч байгаа. Шинэ тутам нийгэмд шилжиж ахуй цагт гаргасан том алдааны нэг бол баялгийн тэгш бус хувиарлалт юм.

Гэтэл ийм цаг үед өндөр үнэлгээ бүхий орд газрыг гуравхан хүн нийлээд зарчихаж байхад чимээгүй сууна гэж баймгүй юм. Үүнийг шалгуулах хэрэгтэй.

Уг нь 1992 онд Үндсэн хуулийн 6.3-т "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй” гэж заасан. Сүүлд Үндсэн хуулийн 6.2-т "Байгалийн баялаг төрийн нийтийн өмч мөн” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хэрүүл тарьж байгаа ч харийнханд өмчлүүлнэ гэсэн утга санаа үгүй юм. Элстэйн орд газрыг урьд өмнө хятадууд хамтран эзэмшиж байсан бол одоо солонгосчуудын мэдэлд очих нь дамжиггүй болж байна.

 

 

ИРГЭДЭД САР БҮР 240 МЯНГАН ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХООР БОЛЖ ХУЛХИДАЖ БАЙВ

 

Уг компани анхнаасаа хэл ам хэрүүл тэмцэл дундуур ажлаа эхэлж байсныг санаж байгаа байх. Тэд уг орд газрыг хятадуудтай хамтран эзэмшиж байсан бөгөөд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байв. Учир нь Хатанбулаг сумыг ухаж, бэлчээрийг там болгосон "Мон Лаа” компани Элстэйн төмрийн хүдрийн уурхайгаас хил руу явдаг замыг хэсэг малчид машин, мотоциклтойгоо хааж хэд хоносон. Хүдэр ачсан том шалаанзуудыг нь саатуулж зогсоосонд сандарсан хятадууд тэдгээр иргэдийг хүлээн авч санал хүсэлтийг нь сонссон гэдэг. Нутгийн уугуул иргэд "Өдөр шөнөгүй зөөж байгаа энэ их баялагаас нутгийн ард иргэдэд яахаараа юу ч оногддоггүй юм, арван шалаанз тутмаас ядаж нэгийх нь ашгаас бид хүртэх ёстой, одооноос өгөх юмаа өгөөд зөөх юмаа зөө" гэж байв. Харин "Мон Лаа” болон хятадууд "Та нар энэ зам дагуу нутагладаг нь үнэн гэсэн засаг захиргааны тодорхойлолтоо авчир.

Маргааш өглөө асуудлыг бүрэн шийднэ” хэмээн явуулжээ. Нэгэнт нөхөн олговор авах болсон иргэд сумын Тамгын газрыг дарж, эх захгүй дугаар үүсгэсэн байдаг. Ямартай ч уурхайн тээврийн замд нутагладаг, нутагладаггүй 100 орчим айл "тус зам дагуу нутагладаг” гэсэн албан бичигтэй болсон гэдэг. Ингээд "Мон Лаа” болон хятадууд иргэдийн тодорхойлолтыг шалгаж үзээд 64 айлд сар тутамд 240 мянган төгрөгийн тэтгэвэр өгч байхаар 20 жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсгийг нь зуруулж авчээ. Тухайн үед малчид бага ч атугай байнгын орлоготой боллоо хэмээн баярлаж байсан гэдэг. Харин "Мон Лаа” болон хятадууд зарим малчдаас хамгаалалтын ажилтан, туслах ажилтан, тогооч гэх мэтээр ажилд авснаар нөхөн олговор ч байхгүй хуурч байсныг хатанбулагчууд хэлж байна. 

 

"МОН ЛАА” ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ, АНХНААСАА Л БҮТЭЛГҮЙ ЯВЖ ИРСЭН

 

"Мон Лаа” компани нь Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөг авч, түүнийг төлж чадаагүй байгааг ч хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв. Үүнийг тодотговол, "Мон Лаа” компани нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбагана болон Х.Энхсайхан нарын эзэмшдэг компани бөгөөд тус компани 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг "Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” гэсэн зориулалттай авсан байдаг ч, эргэн төлөлт нь бараг хийгдээгүй. Харин энэ тус компанийн асуудлыг хөндөхөд УИХ-ын гишүүн Т.Доржханд, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нар гэрчээр оролцож мэдээлэл өгч байсныг санаж байгаа байх. Учир нь "Мон Лаа” компанийн хувьцаа эзэмшигч Х.Энхсайхан нь "гацсан мөнгийг нь гаргаж өгөхөд туслаач” хэмээн ХҮН-ын дарга Т.Доржхандад хандаж байж. Х.Энхсайхан нь ХҮН-тай ойрхон байсан бөгөөд "Мон Лаа” компанийн зээлийн асуудлыг ойлгуулах асуудлаар Х.Энхсайханыг холбож уулзуулж байсан” хэмээн Т.Доржханд гишүүн ярьсан юм. Мөн "Мон Лаа” компанид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслах, зөвлөх н.Зоригтбаатар холбоотой байж болзошгүй гэх асуудал ч хөндөгдөж байв.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

“Мон лаа”-гийн Х.Энхсайхан нар Элстэйн ордыг 60 сая ам.доллароор СОЛОНГОСЧУУДАД ЗАРЧИХЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани