Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ын дарга, гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон тус байнгын хорооны гишүүд, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхүүд өнөөдөр (2024.10.15) Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаныхантай уулзлаа. Энэхүү уулзалтад цахимаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид болон Тамгын газрын дарга нар оролцсон юм.  

 

 

       УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэдийн шүүхэд итгэх итгэл, төрд итгэх итгэлийг сайжруулахад УИХ, Засгийн газар, шүүх засаглал бидний хамтын ажиллагаа чухал юм. Шүүхэд итгэх иргэдийн итгэл яагаад сул байна вэ, шүүх хэрэг маргааныг хугацаандаа шийдвэрлэж чадахгүй байгаагийн цаана ямар асуудал байна вэ гэдгийг нээлттэй, ил тод ярилцаж, асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд энэ удаагийн уулзалтын зорилго оршиж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шинэчлэн байгуулсан. Эдгээр байгууллагууд маань шинэ тутам үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа, УИХ-аас өнгөрсөн хавар Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан. Хууль удахгүй хэрэгжиж эхлэх гэж байгаа энэ цаг үед бид энэ асуудлыг хөндөж ярилцах нь зөв гэдэг бодлогын үндсэн дээр бид Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүдийн хамт энэхүү уулзалтыг хийж байна. УИХ дөрвөн жилийнхээ стратегийг тодорхойлохдоо хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бий болгоно гэдэг зорилгыг тавьж ажиллаж байна. Энэ УИХ-ын 54 гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тодорхой хуулиудад шинжилгээ хийж байна. Хууль хүний эрхийг хамгаалж байна уу, хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хэрхэн төвлөрч байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийнэ. Хүндээ ээлтэй эрх зүйн орчныг бий болгоход анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд хүн төвтэй, хүндээ ээлтэй шүүхийн орчныг бий болгоход шүүх байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор хүрэлцэн ирсэн” гэв.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Шүүхийн шинэтгэл: бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилго” сэдвийн хүрээнд танилцуулга хийв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн цахимжилт, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүх, шүүгчийн хараат бус байдал, хүний нөөц, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн байрны нөхцөл байдал, шүүхийн төсөв, шүүн таслах ажиллагааны дүн мэдээ, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа.

Танилцуулгын дараа уулзалтад оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм.

 

 

      Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Шүүхэд хуримтлагдсан маш их асуудал байгаа. Ийм их хуримтлагдсан асуудалтай байгууллагаар хүний хувь заяаг 100 хувь шударга шийдвэрлүүлнэ гэдэг бол гэнэн хоосон мөрөөдөл, тунхаг. Хоосон үг ярьж ажил явахгүй. Шүүхийн төсвийг дутуу баталсан үйлдэл болгоноороо хараат байдлыг нь лавшруулж өгч байгаа юм. Жилээс жилд лавшруулаад дараа нь хараат бус байлгана гээд яриад байгаа нь асуудлынхаа угийг ойлгохгүй байна гэсэн үг.  Ийм ил тод уулзалт хийж, асуудлыг ярилцаж байгаа нь хараат бус байдалд нь халдаж байгаа гэсэн үг биш. Харин ч ярилцсанаар асуудлыг нь шийдвэрлэж, хараат бус байдлыг нь баталгаажуулж өгч байгаа юм. Хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг бид төдийлөн ярьдаггүй байсан. Харин Д.Амарбаясгалан даргын үед үүнийг анхаарлын гол төвд аваачиж, монгол төрийн соёлыг өөрчилж байна. Энэ асуудлыг өдөр бүр ярьж байгаа бол дараа нь гаргаж байгаа шийдвэр болгондоо бид хүний эрхийг зөрчсөн эсэхээ эргэж, хардаг болж байгаа. Монголын энгийн иргэн эрх чөлөөтэй амьдарч байгаа бол төр ажлаа хийж байна гэж бодох үзэл бүрдэж байгаа юм. Монголын иргэн шүүхээс, даргаас айж байгаа бол шүүх нь тэр иргэний эрхийг хамгаалж чадахгүй бол энэ төр Үндсэн хуульдаа нийцэж ажиллахгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ суурь ухагдахуун өнөөдөр Монголын хамгийн гол үнэт зүйл болсон байна. Энэхүү үнэт зүйлийг хамгийн гол сахин хамгаалагч нь шүүх байгууллага. Тэгэхээр шударга ёс эцсийн дүндээ шүүх дээр тогтоогддог.  Энэ утгаараа шударга ёсны эцсийн манаанд шүүх зогсдог. Шүүхийн үйл ажиллагааг хэвийн, жигд явуулах дээр бид онцгой анхаарах цаг болсон. Шүүхийн төсвөөс Сангийн яам 100 тэрбумыг хассан. Хууль зүйн байнгын хороогоор асуудлаа оруулж ирээд шүүх төсвөө батлуулсан бол Сангийн яам хасаж болохгүй хуультай. Хэрэв Сангийн яамны хасаж оруулж ирсэн байдлаар бид баталбал УИХ хууль зөрчинө. УИХ хуулиа зөрччихөөд дараа нь нийгмээс хуулийг хэрэгжүүлэхийг шаардах ямар эрхтэй юм бэ. Хуулийг дээдэлнэ гэчхээд хуулиа зөрчөөд төсвийг нь хасаад оруулж ирж байгаа эрх мэдэлтэй дарга хаана гараад ирчихсэн юм бэ. Энд хууль биш дарга засаглаж байна шүү дээ. Тэгэхээр энд би зүгээр л хууль ярьж байгаа юм. Хэн нэгэн эрх мэдлийн тухай яриагүй байна. Бусад байгууллагын төсвийг бүгдийг нь бууруулсан юм чинь энийг буулгана гэдэг улс төрийн шийдвэр биш, энд бол хуулийг ямар ч том дарга нь хэрэгжүүлэх ёстой тухай л ярьж байна. Хуулийг хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээх ёстой. Ийм хариуцлагатай Засгийн газар нүүр тулахыг хүсэхгүй байх гэж  бодож байна. Энэ мөнгөний тухай асуудал биш шүүхийн төсвийн ард шударга ёсны үйлчилгээ, иргэдийн эрхийн асуудал яригдаж байна” гэлээ.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам “Иргэдийн төрд итгэх итгэлийг олж авахад шүүх, парламент хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг байдлаар УИХ-ын дарга уулзалтын зорилгыг тодорхойлж байгаад баярлаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ бүрэлдэхүүн ажлаа аваад бүх шүүхүүдээрээ очиж, нөхцөл байдалтай танилцсан. Монгол Улсад шүүхийн хэвийн үйл ажиллагааг явуулах, стандартын нэг ширхэг ч байр байхгүй гэдгийг мэдсэн. Нэг талаас шүүхэд олон жил хуримтлагдсан асуудлыг яаж шийдэх вэ гэдэг талаас бодож үзсэн. Бидний өнөөдөр ярьж буй сэдэв бол нэг байгууллагын асуудал биш, төрийн эрх мэдлийн сэдэв. Өнөөдөр Монгол Улс тогтвортой хөгжихөд төрийн эрх мэдлийн гурван салаа мөчир адилхан хөгжих ёстой. Тэнцүү хөгжих ёстой, бие биеийнхээ зовлон, жаргалыг мэдэж байх ёстой. Тиймээс шүүхийн нөхцөл байдлыг парламент, Засгийн газарт танилцуулсан. Өнөөдөр энэ талаар бүрэн ойлголттой болсон гэж бодож байгаа. Энэ Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ хуулийг хэрэгжүүлэхээр ирсэн. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 40 гаруй журмыг баталсан. 10 жил гацсан шүүхийн цогцолбор барилгын ажлыг Засгийн газартай ярьж, үргэлжлүүлэхээр болсон, шүүхийн цахимжуулалтын бодлогыг Засгийн газартай шийдвэрлэж эхэлсэн. Бид хууль хэрэгжүүлээд явж байхад цаашдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүн зэрэг томилогдоод бүрэн эрхийн хугацаа нь зэрэг дуусгавар болох нь төрийн бодлогын залгамж чанар, ой санамж алдагдахад хүргэж болзошгүй юм гэдэг дүр, төрх харагдаад байгаа юм. Хоёрдугаарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг нэг жилийн хугацаатайгаар дотроосоо сонгодог нь зөв юм гэж бодож байгаа. Ингэж явахгүй бол энд эрсдэл гарна. Бүрэн эрхийн хугацааны хувьд 4 жил бас арай богино санагдаж байна гэдгийг УИХ-ын гишүүдэд дуулгая” гэв.

 

 

       Дараа нь УИХ-ын гишүүд шүүхийн тулгамдсан асуудлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдээс шүүхтэй холбоотой зарим асуудлын талаар асууж, тодруулсан юм.

 

 

      Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдөр бидний ирж ажиллаж байгаа том учир шалтгаан бол шүүхийн хараат бус байдлыг улам бүр дэмжих. Тэгээд эцсийн үр дүндээ бид асуудалд идэвхтэй, бодитой, углуургаар нь хандаж, иргэд шүүх засаглалдаа итгэдэг байх, иргэд Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхээ эдлэх боломжийг бий болгоход бидний гол зорилго оршино. Энэ уулзалт бол дөнгөж эхлэл. Бид Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын төлөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай уулзалтууд хийж, асуудлыг нэг мөр шийдэхийг зорьж байна” гэлээ.

 

УИХ-ын дарга, гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани