Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Эрдэнэбулган: Өрсөлдөгчөөс илүү хамтран зүтгэгч манай салбарт хэрэгтэй

О.Эрдэнэбулган: Өрсөлдөгчөөс илүү хамтран зүтгэгч манай салбарт хэрэгтэй Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Төрөөс уул уурхайн салбарт баримтлах бодлогын баримт бичигтэй болсноор танай салбарт ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Бодлогын баримт бичигтэй болсноор манай салбарт зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт гарах үндсэн нөхцөл бүрдэж байна. Эрдэс баялгийн салбар өндөр эрсдэлтэй. Мөн зах зээлийн үнэ ханшийн хувьд ч тодорхой хугацаанд хэлбэлзэж байдаг. Тэгвэл энэхүү бодлогын баримт бичиг гарснаар төрөөс баримтлах хууль эрх зүйн орчин тогтвортой болж байна. Энэ нь хамгийн эхний том нөлөө. Ингэснээр хөрөнгө оруулагчдын тэргүүн зэрэгт тавих шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа юм. Тогтвортой байдал нь хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхийн сацуу төрийн оролцоог энгийн ойлгомжтой түвшинд аваачиж байгаа. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг төрөөс баримтлах бодлогоор дэмжих. Хариуд нь аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний эрүүл мэнд гэх мэт зүйлс дээр жишиг стандартыг баримталж ажиллах шаардлагыг бодлогод тусгаж өгсөн.

-Эрдэс баялгийн бирж байгуулах асуудал ямар түвшинд яваа вэ. Энэ чиглэлээр ажил эхэлсэн үү?

-Монгол Улсад эрдэс баялгийн олборлолт, экспортын нэгдсэн зохицуулалтын бодлого үгүйлэгдэж байна. Үүнээс болоод байгалийн баялгаа гадаад зах зээл дээр гаргахдаа ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байгаа. Дэлхийн зах зээлийн үнээс манай бүтээгдэхүүний нийлүүлж буй үнэ даруй 3-5 дахин хямд. Энэ нь нэгдүгээрт худалдан авагчийн тоо цөөн. Мөн дотоодын аж ахуй нэгжүүд хоорондоо үнэ ханшаа унагадаг зэргээс үүдэлтэй. Энэ байдлыг залруулахын тулд Сайдын тушаалаар Эрдэс баялгийн бирж байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт холбогдох төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон. Судалгааны дүнд үндэслээд бирж байгуулах техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Бэлтгэл ажлыг энэ онд 100 хувь хангахаар төлөвлөж байна.

-Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт багассан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн хууль эрх зүйн орчны өөрчлөлт одоогийн нөхцөл байдлыг эрс өөрчилж чадах болов уу?

-Хөрөнгө оруулалт буурсан явдал нь гадаад, дотоод хоёр хүчин зүйлээс шалтгаалсан. Үүнд дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг нөлөөлсөн. Мөн манай улсын дотоод асуудалтай холбоотой хүчин зүйлс ч байгаа. Тэгвэл өөрсдөөс хамаарсан дотоод хүчин зүйлсээ сайжруулах үүднээс хэд хэдэн бодлогын шинж чанартай хууль эрх зүйн актуудыг боловсруулж УИХ-аар батлуулсан. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг шинэчилж баталсан. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсан. Дээрх хуулийн шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалтын суурь нөхцөл урьдынхаас сайжирсан. Гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулахад өмнө ойлгомжгүй байсан зарим зүйл заалт илүү энгийн болж, шат дамжлага цөөрсөн. Энэхүү хууль, эрх зүйн өөрчлөлтөө одоо хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах чухал байна.

-"Монгол нүүрс” хөтөлбөрийн талаар таниас лавлах гэсэн юм. Энэ хөтөлбөрийг Засгийн газраас өнөөг хүртэл батлаагүй байна. Хэзээ хөтөлбөр бэлэн болох вэ?

-Нүүрс хөтөлбөрийг яамны сайдын зөвлөлөөр эцэслэн хэлэлцэнэ. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 10 удаа хуралдсан. Эхний байдлаар төсөл боловсруулж сайдад танилцуулсан байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын сайн туршлагыг судалж, үргэлжлүүлэн боловсруулах, олон улсын загварт оруулах зэрэг ажил хийгдээд явж байна. Эцсийн хувилбар бэлэн болсноор Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Та өмнө хэлж байсан. Олборлогч орноос үйлдвэрлэгч орны нэг болно гэж. Тэгвэл энэхүү зорилтыг хангахын тулд бид юуг эхэлж хийх ёстой вэ?

-Бидний хувьд ашигт малтмалын арвин их нөөцтэй. Гэвч нэмүү өртөг шингээж чадахгүй гаргаж байгаа нь үнэн. Тиймээс олборлогч орноос үйлдвэрлэгч орны нэг болохын тулд үе шаттайгаар боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх замаар шат ахих боломжтой. Гэхдээ боловсруулах, үйлдвэрт нарийн тооцоо судалгаатай хандах ёстой. Монгол Улсад усны нөөц хязгаарлагдмал. Түүнчлэн ажиллах хүчний бэлтгэгдсэн байдал хангалттай биш байгаа нь хүндрэл учруулах эрсдэлтэй. Гэвч энэ бүхнээс халгаад хойш сууж болохгүй. Ямартай ч эхний ээлжинд нийт хийх ажлуудыг дэс дарааллаар нь дурьдвал хүрэн нүүрсийг гедрометанжуулах, гүн боловсруулах аргаар байгалийн хий боловсруулж дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломж манайд бий. Энэ чиглэлд хувийн хэвшлийн санаачилгаар төслүүд хэрэгжиж байна.  Нүүрсээ боловсруулж түүнээс шингэн түлш боловсруулах ажлуудыг ч мөн адил хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж байгаа.

-Уул уурхайн салбарт  шинэ сэтгэлгээ, шинэ технологи, шинэ хандлагыг  бид бүрдүүлэх үү, эсвэл хөрөнгө оруулагчдын шийдэх асуудал уу. Энэ талаар таны байр суурийг сонсох гэсэн юм.

-Манай салбар цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдаад асуудлыг шинээр харж, шинэ шийдэлд хүрэх нь зүй ёсных. Ази номхон далайн эрдэс баялгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орнуудыг өрсөлдөгч гэж харахаас илүү бидний хамтран зүтгэгч гэж хандах. Ингэснээр хамтын ажиллагааг өрнүүлэх, хандлагаа өөрчлөх шаардлагатай байна. Газрын тос олборлолтоор тэргүүлэх орнууд хэдийгээр тус тусдаа олборлолт хийж, экспорт явуулдаг ч хоорондоо маш их нягт уялдаа холбоотой байдаг. Бид бүхний хувьд ч гэсэн ашигт малтмалаа гуравдагч, дөрөвдөгч зах зээл рүү нийлүүлэхийн түлд заавал биет байдлаар нь тээвэрлэх биш олон улсад өргөнөөр ашиглаж буй своп хэлэлцээрийн зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж болох юм.

О.Эрдэнэбулган: Өрсөлдөгчөөс илүү хамтран зүтгэгч манай салбарт хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани