Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ард түмний “эсрэг” бизнес

Бидний Монголчууд үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийг 'ард түмэн'-ээс салгаж  сурмаар санагддаг.  Уг нь бизнест ард түмэн биш үйлчлүүлэгч л байдаг. Үнэгүй хувцас тараах шуугианы үеэр бас энд бичиж байсан. Экспорт, монополийн бодлогоор зориуд дэмжиж байгаа салбар биш бол  бизнест  УИХ, Засгийн газар ч уг нь оролцох ёсгүй.  Даанч Тавантолгой зэрэг томхон ордууд нэгд монголын байгалийн баялаг, улсын томхон орд гэдэг утгаараа, хоёрт төрөөс өөр төсөл хэрэгжүүлэх чадамжтай субъектгүй гэх мэт шалтгаанаар  "ард түмэн” - д нэг асуудал гарахаар Ерөнхий сайд нь дуудаад захирлыг нь халчих хэмжээнд улстөрөөс хараат байдалд байдаг. Өнгөрсөн Баасан гарагт шашин цэрэг зэвсгийн мөргөлдөөнгүй тайван монгол нутагт эрдэнэт хүн өөрийгөө шатааж олон нийтийг цочирдуулсан хэрэг гарсан. Шатахынхаа өмнө хэлсэн үгийг нь сайн задалж шинжилсэн мэдээ харагдахгүй байгаа ч ерөнхийдөө бизнесийн биш улстөрийн мэдэгдэл хийснийг ажиглаж болно.

 

 Энэ бүхний гол буруутан нь Шийдлийн нэртэй шидлийн засгийн газрын Ерөнхий сайд Сайханбилэгийн бодлого, Энхсайханы явуулга, Баярцогтын гардан гүйцэтгэсэн ажлын үр дүн гэж үзэж байна. С.Эрдэнэ
 
Өнөөдөр Монголчууд бид эв нэгдлийг эрхэмлэх ёстой. Гэхдээ энэ бүхний явуулгаар монголын ард түмэн хохирох ёсгүй. Засгийн газар огцрох ёстой, энэ компанийн хариуцлагүй удирдлагуудыг огцруулах ёстой гэдэг улс төрийн шинжтэй шаардлагаа гаргаж тавьж байна. С.Эрдэнэ
 
Би төр улс, тусгаар тогтнолын төлөө чамгүй зүтгэж ирсэн. Цаашид ч тэмцэнэ, шатах ёстой бол шатъя. С.Эрдэнэ

 

Гэхдээ бид ард түмэн, улс төр, тэмцэл, тэр энэ хувь хүн ярихаасаа өмнө зүгээр бизнес гэдэг утгаар нь, нэгэнт дэлхийд томхон борлуулалт хийж байгаа цорын ганц салбар гэдэг утгаараа уул уурхай олон улсад ямар байдалтай байгааг эхлээд бодитоор харах хэрэгтэй. Өмнөд хөршийн нүүрсний хэрэглээ энгийнээр хэлбэл гурван хүрз тутмын нэгээр багасч, зөвхөн манайд төдийгүй, Австрали Индонез зэрэг бусад экспортлогчдийн хувьд ч уналт үргэлжилж байна. Энэ нийтлэлээр хүргэсэн зарим баримтыг дахин хүргэе.

 

  • АНУ-д УУ салбарын ажиллах хүчний тоо 9 сар дараалан буурч, есдүгээр сард дахин 10300 хүн ажлын байргүй болов.

  • Хагас жилээр 3,01 тэрбум долларын алдагдалтай гарсан Их Британийн Anglo American ажилчдын 35 хувийг буюу 53000 ажлын байрны цомхотгол хийх төлөвтэй.
  • Австралид нийт уул уурхайн мэргэжилтнүүдийн 16,2 хувь нь ажилгүй байгаа нь 2012 оны 1,7 хувиас бараг 10 дахин өссөн дүн юм. Өнгөрсөн онд энэ тоо 12,2 хувь байв.
  • Австралид төмрийн баяжмалаар мэргэшсэн мэргэжилтнүүдээс 4 хүн тутмын нэг нь ажилгүй байна.
  • Австралийн хувьд уул уурхайн салбарын ажилгүйдэл ерөнхий индексээс даруй 3 дахин их байна.  
  • 2012 оны 8 сард 274 мянга гарч оргилдоо хүрсэнуул уурхайн салбарын ажил эрхлэлт 3 жилийн дотор 50 мянга орчим ажлын байраа алдаад байна. 
  • 2008 оноос хойш Хятадад хамгийн том нүүрс экспортлогчийн нэг болсон Австралийн уул уурхайн салбарт 2017 он хүртэл ажил олголт эргэн сэргэх төлөвгүй гэгдэж байна
  • БНХАУ-ын хувьд дулааны нүүрсний хэрэглээ 2015 онд өмнөх оноос 32 хувь багасч 157 сая тонн болох урдчилсан төлөвтэй.

Хоёрт,  макро түвшинд салбарын нөхцөл байдлыг баримжаалсны дараа  микро түвшинд буюу компанийн өөрийнх нь ашиг орлогын үзүүлэлт ямар байгааг харах ёстой. Доор графикт ЭТТ компанийн шилэн данс, улирал тутмын тайланд мэдээлснээр энэ оны 3 дугаар улирал хүртэлх зарим үзүүлэлтийг борлуулалтын орлогод харьцуулсан хувийг харуулж байна.

 

 

 

Олон улсад тасралтгүй унаж байгаа хүний нөөцийн зардлын хувь өмнөх улиралтай харьцуулахад эсрэгээрээ өсөж 4,3 хувь болсон байгаа нь хасах ашигтай гарсан энэ компани эсрэгээрээ "бизнеслэг” биш "ард түмэнлэг”  ажиллаж байгааг харуулна. Удирдлагаас нь Өдрийн Сонинд өгсөн ярилцлагыг үзвэл эх орон ард түмний асуудал сөхөж байгаа ажилчдад ЭТТ 14 сарын турш цалингийн 60 хувь, 700-900 мянган төгрөг тогтмол олгож ирсэн аж. Оны эхний улирлаар 69 хувь хүртэл буусан борлуулалтын өртөг 91 хувь давахад нөлөөлсөн хүчин зүйлсэд ч анализ хийх шаардлагатай. Тэгж байж удирдлага сайн муу, халах солихыг шийдэх ёстойгоос биш хэн нэг нь хэний ч хатгаасаар юм бэ хэдэн хүний нэр хэлээд хайран амь биеэ галдан шатаагаад сольчихдог бол энэ улсад бизнесийн ирээдүй түй ч алга. Компани нь нийгмийн баялгийн гол зүтгүүр гэдэг утгаараа ашигт ажиллагааны төлөө хүний нөөцийн тоо хэмжээ зэрэг зарим хэцүү шийдвэрийг гаргаж байж амьд үлддэг, нэн ялангуяа макро орчин таагүй байхад.

 

Бидний монголчууд уул уурхай гэлтгүй ер нь бизнесийг ард түмэнтэй холиод байдаг нь түүхэн шалтгаантай болов уу. Өнгөрсөн нэг зуунд бизнесийн эзэн нь төр, үйлчлүүлэгч нь ард түмэн байв(сүүлийн үед коммунизм нь тендер гэдэг нэртэй болсон). Одоо гэхдээ цаг өөрчлөгдөж, бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг болжээ. Угийн өрсөлдөх чадваргүй хэдхэн салбараа улстөр популизмын дөнгөнөөс чөлөөлөхгүй бол ямар ч дөнгөгүй, дарамтгүй орчинд өсөж хүчирхэгжсэн бусад улсын компаниуд ашигтай ажиллаж хуримтлуулсан хөрөнгөөрөө манай бизнес, баялгийг авахаар орж ирэх явц зогсохгүй. Тийм явцаас хэн хожих вэ, ард түмэн үү? Уг нь бизнес чинь хүний төлөө ашиг орлоготой ажиллах механизм болохоос ард түмний төлөө улстөр биш, гал өрдөх шүдэнз бүр ч биш.

 

Эх сурвалж : @bolushka trends.mn

Ард түмний “эсрэг” бизнес
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани