Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Алтандорнод Монгол” ХХК Голомт банкинд хариу мэдэгдэл

 

Голомт банкнаас 2016.10.05-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллээр гаргасан бодит бус, бусдын нэр хүндэд халдаж гүтгэсэн мэдэгдэлд доорхи хариу мэдэгдлийг гаргаж байна.

2011 оны 9-р сард ОХУ-ын иргэн С.В.Паушокоос Монгол Улсын иргэн хэдэн залуус 300 сая ам.долларын өртэй "Алтандорнод Монгол” ХХК болон түүний хамаарал бүхий компанийн хувьцааг худалдан авсан. Гэвч:

  1. Токиогийн ОУ-ын Арбитрын Шүүх, Монгол Улсын Шүүхээс хуурамч хүчингүй гэрээ болохыг нь тогтоож, төлөх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн буюу огт аваагүй бараа, машин техникийн төлбөрт үүсгэсэн хиймэл өр, төлбөрийг бүгдийг нь үг дуугүй хариуцан төлөх, эсвэл Монгол-Орос-Япон хэсэг хүмүүсийн нийлж хийсэн санхүүгийн хууль бус схемийг цэвэрлэн угаах, баллуурдах ямар ч үүрэг амлалт аваагүй ба гэрээ хэлцэлд ч тийм заалт байхгүй!
  2. Компаниудыг худалдан авах үеийн 2012 оны тайлан балансын өглөг талд нь танай өр, төлбөр, актив талд нь хөрөнгө тэр дундаа танай аккредитивийн зээлээр ачуулсан гэх машин техникийн авлага буюу С.В.Паушок та нарын ОХУ дахь МОПС-БИЗНЕС компаниас авах авлага тэнцүү дүнгээрээ байсан. Гэвч таны эртний хамтрагч С.В.Паушок жил хүрэхгүй хугацааны дараа 2013 онд МОПС-БИЗНЕС компаниа ОХУ-д нууцаар татан буулган дампууруулж, хоосон аккредитивийн өрийг бидэнд үлдээж, танай банкийг "хана мөргүүлсэн”. Энэ асуудлаас болж ОУ-ын иргэний маргаан үүсэж Токиогийн Арбитрын Шүүхэд очсон билээ.
  3. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ компаниудын харилцагч, төлбөр нэхэмжлэгчдээс хамгийн их хэмжээгээр өр төлбөрөө бэлэн мөнгөөр төлүүлж үр шимийг нь хүртсэн нь танай банк бөгөөд нийт54 тэрбум төгрөгийн төлбөр манайх хийсэн. Бид бүхэн эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа, санхүүгийн хууль бус схемээр зувчуулсан зээлнээс бусад эдгээр компаниудад бодитойгоор авч ашигласан зээлүүдийг үндсэнд нь төлж дуусгасан. Өнөөдрийн байдлаар "Алтандорнод Монгол” ХХК-д шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн Голомт банкинд өр төлбөр төлөх шүүхийн шийдвэр байхгүй байгаа бөгөөд харин Голомт банкинд төлбөр төлөх нь үндэслэлгүй болохыг тогтоосон шүүхийн 2014 оны 3072/Б дугаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа.
  4. Мөн энэ хугацаанд ганцхан танай банкны зээлнээс гадна компанийг хүлээн авахад хамт ирсэн 57 ширхэг төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны өр, төлбөр тэр дундаа улсын татварт төлөх 90 гаруй тэрбум төгрөгийн татварын өрийг төлж ирсэн. Ингэснээр танай банк болон танайхтай адил хиймэл өр үүсгэн төлбөр нэхсэн нэхэмжлэгчид шүүхийн нэр барьж хөрөнгийг нь хаман авч улсыг хоосон үлдээх эрсдэлээс сэргийлж чадсан. Тийм ч учраас улсын татварын өр хамгийн түрүүнд төлөгдсөн.
  5. Энэ компаниуд дахь бусдын барьцааны эд хөрөнгийг "сорон” үнэ цэнийг нь бууруулхад танай банк онцгойлон оройлон оролцсон. Тухайлбал, Москва хотын дүүргийн болон Москва хот дахь ОУ-ын Худалдааны Арбитрын Шүүхийн 2013 оны шийдвэрээр ОХУ-ын ГАЗПРОМБАНК-нд олгуулахаар шийдвэрлэсэн 8 сая ам.долларын зээлийн төлбөрт "Лиценз барьцаалах №33/06-В-3-2 тоот гэрээ”-гээр ГАЗПРОМБАНК-ны барьцаанд нь байсан Төв аймгийн Заамар сумын нутагт орших хоёр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн 25’442’012’300 төгрөгийн орлогыг танай банк зээлийн төлбөртөө авсан. Тун удахгүй ГАЗПРОМБАНК-ны шаардах эрхийн төлөөлөл энэ хохирлоо танай банкнаас нэхэмжлэх буй заа.
  6. С.В.Паушокийн эзэмшилд байсан компаниудын бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2013 онд татварын өрөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлхэд танай банкны Гүйцэтгэх захирал, Эрсдлийн удирдлагын захирлуудын 09/09, 01/56, 09/45 албан тоотуудаар НШГА, Төрийн өмчийн хороонд барьцаанд байсан "Востокнефтегаз” ХХК-ийн хөрөнгийг "... зөвхөн улсад төлөх татварын өрийн төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн”. Тиймээс банкны барьцааны хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн асуудал байхгүй. Харин танай банкны Зээл хариуцсан дэд захирал нь шүүхэд Гүйцэтгэх захирал банкийг төлөөлөх эрхгүй, зээл барьцаа хөрөнгийн талаар мэдэлгүй, Гүйцэтгэх захирал нь болохоор төрийн байгууллагад Дэд захирал нь банкийг төлөөлөхгүй, барьцаа хөрөнгийн асуудал шийдэх мэдэлгүй гэж мэлзэх юм. Танай банкны захирлууд чинь эрх мэдэлгүй, банкийг төлөөлөх эрхгүй, албан тоот, зурсан гэрээ нь хүчингүй юм бол хэн нь энэ эрхийг хэрэгжүүлдэг, банкийг албан ёсоор төлөөлдөгөө олон нийтэд, харилцагч нартаа ил тод болгоорой.
  7. Улсад татварын өрөнд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө, баазуудыг НШГА-наас томилогдсон хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний компани үнэлээд нийт 9 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Гэтэл танай банкны ЗГ8115006300, ЗГ8115005289, ЗГ8115005290, ЗГ8115005261, ЗГ8115005383 тоот зээлийн гэрээнүүдийн барьцааны гэрээгээр танай банк дээрхи гурван компанийн хөрөнгийг 251.5 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаалсан. Тэр дундаа маргаад байгаа "Востокнефтегаз” ХХК-ийн Нефть хангамжийн баазыг танай банк 2012 оны ИП8115005383 тоот ипотекийн гэрээгээр 30.5 тэрбум төгрөгөөр үнэлж /банк хөрөнгө барьцаалахдаа зах зээлийн үнээс нь хоёр дахин багаар үнэлдэг билээ/ барьцаалсан. Гэтэл Улс энэ хөрөнгийг 24.1 тэрбум төгрөгөөр үнэлж татварын өрөнд авсан. Тэгэхээр бага үнэтэй хөрөнгийг улсад өндөр үнээр шахсан юм уу? Эсхүл танай банк бага үнэтэй хөрөнгийг хиймлээр өндөр үнээр үнэлж, банкны санхүүгийн тайлан мэдээгээ худлаа гаргаж, улмаар С.В.Паушок Монгол Улсаас их хэмжээний хохирол нэхэмжлэхэд нь тусалж хиймэл зээлийн өрийн хохирол бий болгож байсан юм уу?

Улс татварын өрөндөө хөрөнгө авсан асуудалд танай банкнаас гаргасан удаа дараагийн гомдлыг хууль хяналтын шат шатны байгууллага шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг нь тогтоогоод танайд хариугаа өгсөнийг мартаагүй байх гэж найдаж байна.

Тиймээс та бүхэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг хүндлэхгүй, тоодоггүй юмаа гэхэд Олон Улсын Арбитрын Шүүхийн шийдвэрийг эрхбиш хүндэлж, огт аваагүй хөрөнгөнөөс үүссэн хоосон өрийг биднээс нэхэж байхын оронд Монголын болон Японы иргэний хуульд заасны дагуу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн С.В.Паушок болон Японы ИТОЧУ компаниасаа нэхэмжлэн авахыг хүсье!

Өөрөөр хэлэхэд танай банкны нэхээд байгаа 2007 оны хуурамч худалдааны болон аккредитивын гэрээнээс үүдэлтэй 90 гаруй тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү, хөрвүүлсэн зээл нь орж ирээгүй хөрөнгийн хиймэл өр тул түүнийг төлөх хөрөнгө нь угаасаа байхгүй.

Иймд Голомт банк, түүний удирдлага Д.Баясгалан та, нэг бол эдгээр компаниудыг шилжүүлэн авч, дээрхи хиймэл зээлээ банкны эрсдэлийн сандаа уусган арилгах, эсвэл энэ асуудлаар эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа С.В.Паушокийн хэрэгт иргэний хохирогчоор орж хамтран ”схем хийсэн” С.В Паушок – ИТОЧУ нараасаа төлбөрөө нэхнэ үү!

Жич: Үргэлжлэл бий ...

"Алтандорнод Монгол” ХХК

“Алтандорнод Монгол” ХХК Голомт банкинд хариу мэдэгдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани