Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тас нуусан Тавантолгойн тохироо хэрхэн хийгдсэн бэ

Тас нуусан Тавантолгойн тохироо хэрхэн хийгдсэн бэМэргэжлийн засгийн газар ажлаа авсан даруйдаа "Улс орны эдийн засгийн байдлыг ард түмнээсээ нуухгүй. Муу нуухаар сайн илчил” гэдэг тайлбартайгаар данс улайснаа зарлаж байв. Ингэж аливаа асуудлыг нууж, хаахгүй гэж амалж байсан засгийн газар одоо Тавантолгой төсөл дээр Шинхуатай хэрхэн хамтарч буй асуудлыг хав дарах болов. Салбарын сайд нь "Нуугаад байх зүйл байхгүй. Сэтгүүлчдэд мэдээллээ өгөөд явна” гэж онцолсон. Гэвч бодит байдал дээр салбар яамных нь хэвлэлийн төлөөлөгчид ч энэ талын мэдээлэлгүй сууна.

Шинхуатай хамтарч Тавантолгойг хөдөлгөхдөө засгийн газар хэдэн хувиа эзэмших, шилжүүлэх хувиа хэдээр үнэлж буй, хэдийгээр гэрээнд гарын үсэг зурах зэрэг асуудал бүгд нууцын зэрэглэлд байна. Гол нууцыг Уул уурхайн сайд Ц.Дашдорж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат нар мэдэж байгаа талаар эх сурвалжууд тодотгож байгаа юм. Учир нь, "Шинхуа”-гийн удирдлагуудтай уг гурван яамны сайд биечлэн уулзаж, гол тохироо дээрээ ярилцсан байна. Харин Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн хувьд сайд нь эзгүй байсан тул ажлын хэсгийн уулзалтад түүнийг орложээ.

Ажлын хэсгийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Хоёр тал нэгдсэн байдлаар тохиролцоонд хүрсний дараа олон нийтэд мэдээлэл хийнэ. Үүнээс өмнө хэвлэлээр нийтлэгдэх мэдээлэл хэлэлцээрт нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн чиглэл өгчээ. Мөнхүү ажлын хэсэгт багтсан 19 хүний нэрийн жагсаалтыг холбогдох албаныхан өгөхөөс эрс татгалзаж байгаагийн зэрэгцээ энэ мэдээлэл яаман дотроо ч хаалттай байгаа нь анхаарал татна.

Одоогоор "Шинхуа”-гийн төлөөлөгчид нутаг буцсан бөгөөд хоёр тал хэлэлцээрт бэлтгэж байгаа аж. Хэлэлцээрийн түвшинд шийдэгдэхээр байгаа бас нэг тодорхой зүйл нь "Чалко”-гийн өрийг дарах гэгдэж байгаа юм. Чалкогийн өрийн үлдэгдэл одоо 85 сая ам.доллар орчим байгаа аж. Чалкогийн өрийн үлдэгдэл 85 сая ам.доллар дээр Хятадын тал 400 сая ам.доллар өгснөөр Тавантолгойн тодорхой хувийн худалдааны дүн үндсэндээ шувтарна гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдэгдэж байна.

Засгийн газраас шинэ  жилийн урт  амралт дамжуулан, Тавантолгойн асуудлыг УИХ-аар оруулахаар төлөвлөсөнгэх мэдээлэл ч бий. Үндсэндээ он гарахад Тавантолгойн асуудлыг шийднэ гэсэн Ц.Дашдорж сайдын үг ийм учиртай байсан бололтой. Гэхдээ энэ бол албан бус мэдээлэл. Засгийн газрын сайд нар энэ асуудлыг хошуу холбон ярьж байгаа ч албан ёсоор зарлахгүй, тас нууж байгаа нь хачирхалтай. 

Гэхдээ одоогоор "Эрдэнэс Тавантолгой” компани ямар ч мэдээлэлгүй, засгийн газрын чигийг хүлээж сууна. Түүнчлэн энэ өдрүүдэд намар ерөнхий сайдын айлчлалын үеэр "Энержи-Ресурс” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан Японы "Сүмитомо” корпарацид хүртэл Тавантолгойн асуудал огт яригдаагүй гэж баттай эх сурвалж мэдээллэж байна.

Тэгэхээр М.Энхсайханы оруулж ирсэн Хятадын "Шинхуа”, Японы "Сүмитомо”, Монголын "Энержи-Ресурс” компаниас бүрдэх консерциум Тавантолгойг хөдөлгөхгүй нь гэсэн таамаг үндсэндээ биелэгдэж байгаа юм. Гэхдээ засгийн газар "Энержи-Ресурс”-ийг Тавантолгой төсөлд дэмжинэ гэсэн байр сууриа өрөө дарах тайлан дээр нь баталгаа маягаар гаргаж өгсөн гэх бас нэг но-той мэдээлэл байна.

Угаасаа ажлын хэсгийнхэн М.Энхсайханы боловсруулсан гэрээг дордуулахгүй байх тал дээр олон сар ажилласнаа ч онцолсон. Ингэхдээ авч болох саналуудыг басхүү түүвэрлэсэн байх бүрэн үндэслэлтэй билээ.

Хамгийн их анхаарал татаж буй нь, засгийн газар Тавантолгой төслийг хөдөлгөх зардлаа хэрхэн босгох юм. "Шинхуа”-д тодорхой хувийг нь өгөхөөр мөнгө орж ирнэ. Нөгөө талд засгийн газар өөрийнхөө хувьд шаардагдах санхүүжилтээ босгох хүндхэн алхамтай тулгарна.

Далай ламын айлчлалаас үүдэн хоёр орны харилцаа эвгүйдээд байсан ч гэнэт урд хөршийн төрийн эзэмшилт "Шинхуа”-гийн удирдлагууд манайд ирсэн нь цаанаа учир шалтгаантай гэж хардах өнцөг үүсгэж буй. Хятадын талаас "Шинхуа”-д Тавантолгойгоо өг, бид зээлийн асуудлыг чинь нааштай ярья гэх тулгалт хийсэн байж болохыг шинжээчид тодотгосон.

Хэрэвзээ, энэ таамаглал үнэн бол Шинхуад Тавантолгойн тодорхой хувийг өгч, үлдсэн хувийнхаа санхүүжилтийг мөн урдаас зээлэх нөхцөл үүснэ. Энэ хувилбар урд хөршийн зан аягүйдэхээс өмнө яригдаж байсан нь ч үнэн. Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат гаднаас урт хугацааны хөгжлийн зээл авч, Тавантолгой төслийн Монголын талын эзэмшлийн хувийг санхүүжүүлнэ гэдгээ аль намар мэдэгдсэн. Урт хугацааны хөгжлийн зээл авах асуудлыг манайх сүүлийн саруудад урд хөштэй маш идэвхтэй хийж байна.

Олон нийтийн дунд урд хөршөөс зөвхөн дөрвөн тэрбум ам.доллар зээлнэ гэсэн мэдээлэл явсан. Гэвч Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хэд хэдэн төрлийн зээлийн хэлэлцээр яригдахаар байсныг баттай эх сурвалж өгч буй. Үүнийг баталж, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр яригдаж байсан дөрвөн тэрбум ам.долларын зээл нь зөвхөн ипотект зарцуулагдахаар гэрээ нь бэлтгэгдсэн байсныг манай мэдээллийн сайтад ярилцлага өгөх үеэрээ тодотгосон юм. Тэгэхээр цаана нь өөр зориулалт бүхий том мөнгөний  асуудал хэлэлцээрийн түвшинд яригдаж байсан нь тодорхой байгаа юм.

Тавантолгойн орд 6.5 тэрбум тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй. Даруй 100 жил олборлолт явуулах боломжтой орд. Дээр нь ард түмний эзэмшиж буй хувьцааны асуудлыг үнэгүйдүүлж болохгүй. Энэ мэтчилэн санаж, эгээрэх асуудлууд олон бий. Үнэхээр зөв зүйтэй алхмаар "Шинхуа”-тай хамтарч, Тавантолгойг урагшлуулах гэж байгаа бол сайн хэрэг. 

Сүүлийн зургаан жилд хоёр ч удаа тендер зарлагдсан болж, улс төрийн хүрээний хэрүүлийн алим болсоор ирсэн Тавантолгойгоо эдийн засгийн засгийн хямралтай үеэр хааж, нууж байгаад урд хөршид "тал еэвэн”-гээс зарж орхих вий. Нуугаад байлгүй, мэдээллээ ил тод гаргаад явахад ард түмэн ч бас засгийн газарт итгэж болмоор.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn

Тас нуусан Тавантолгойн тохироо хэрхэн хийгдсэн бэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани