Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна

 
  Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна

Уншигч та бүхэндээ бид энэ удаа Монголдоо мөөг тарьж буй талаар танилцуулж байна. Өнөөдөр Монгол улс хүнсний мөөгөө 100 хувь гаднаас оруулж ирдэг. Мөөг нь хураасан даруйдаа хэрэглэвэл эрүүл мэндэд тустай хүнс юм. Энэ утгаараа бидэнд Монголдоо тариалсан мөөгийг өдөрт нь авч хэрэглэх боломжийг "Хүрээт цагаан” ХХК олгож эхэллээ.

Энэ компаний хүлэмж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 300-400 кг ургац өгөх боломжтой аж. Эднийх Дулааны аргаар боловсруулсан сүрлэн дээр үрээ цацаж ургуулдаг франц технологиор тариалалтаа хийдэг юм байна. Харагдаж буй нэг уут сүрлээс 2 кг мөөг ургадаг бөгөөд орчны агаарын хэм, чийгийг тусгай машинаар тохируулж, байнга хянаж ажиглаж байдаг ажээ.

Хэрэв энэ эрчээрээ тариалалтаа нэмэгдүүлж борлуулалтаа өсгөн, олонд таниулж чадвал удалгүй Монголд тариалсан мөөг тасрахгүй, импортын бүтээгдэхүүнийг орлож, үндэсний хүнсний үйлдвэрлэл нэгээр нэмэгдэх юм. Уншигчиддаа "Хүрээт цагаан” ХХК-ийн захирал Г.Чойжилсүрэнтэй ярилцсанаа толилуулъя.


[media=http://https://www.facebook.com/targanbotoohoi/videos/1293963847363666/]


-МОНГОЛД МӨӨГ ТАРИАЛАХ ТЕХНОЛОГИ, ТЕХНИК, ЗААВАР, НОМ СУРАХ БИЧИГ ОГТ АЛГА БАЙНА-


-Та хүлэмжийн тариалалтаа хэзээ эхэлсэн бэ?

-Анх 2016 оноос 18 м.кв талбайтай хүлэмжинд тариалж үзтэл амжилттай болсон тул энэ жилээс 3 хүлэмж барин тариалснаас 2 нь ургацаа өгч байна. Энэ хүлэмж 100 м.кв талбайтай, сард 300-400 кг мөөг өгөх хүчин чадалтай. Мөөгний хүлэмжийн онцлог бага талбайгаас их ургац өгдөгт байгаа юм.


-Энэ харагдаж байгаа ууттай зүйл хөрс гэсэн үг үү? Та тариалах технологийнхоо талаар тайлбарлахгүй юу?

-100 гаруй жилийн өмнө Франц улсад боловсруулсан технологи. Энэ ургаж байгаа мөөгийг хясаа, Азийнхан навчин мөөг гэдэг. Цагаан мөөгөн дотроо  тэжээллэг чанар, амтаараа хамгийн өндөрт тооцогддог учир бид сонгосон юм. Мөн үндсэн түүхий эд нь Монголд маш хямдхан байдаг. Хэрэв намар цагаар залхуурахгүй бол тариан талбай дээр хаягдсан сүрлийг хамаад авч болно. Ингээд тусгайлан бэлдсэн чийгтэй сүрэл дээрээ үрээ хийгээд чийг, агаарын солилцоо, дулааныг нь тохируулсан орчинд тавихад сарын дараа мөөг ургаад гараад ирнэ гэсэн үг юм. Бид гурван нь ч газрын мөөгний үр туршиж үзсэн. Хятадаас авсан үрээр тарьж үзэхэд ургаж байсан ч амт муутай, удаан ургадаг, Оросоос авсан нь ургах чадвар муутай байсан. Одоо тариалалт хийж буй үрийг Швейцариас авсан, их амтлаг, түргэн ургадаг, чийг бага шаарддаг учир сонгож тариалж байна. Яг үнэнийг хэлэхэд Монголд одоо мөөг тариалах технологи, техник, заавар, ном, сонин огт алга байна. Иймд бид оросуудаас заавар зөвлөмж аван ажиллаж байна.


-Дэлгүүрийн лангуун дээр гадны улс орнуудаас оруулж ирсэн мөөг худалдаалж байна. Монголдоо тарьж ургуулахын давуу талыг та тайлбарлаж өгөхгүй юу?

-Мөөгний хүлэмж өдөр бүр ургац өгдөг, өдөрт нь хураахгүй бол маргааш нь гэхэд томроод хөгширчихдөг. Лангуун дээрээс худалдаж авсан мөөгүүд муудахгүй их уддаг шүү дээ. Харин шинэ мөөг хурааснаас хойш тасалгааны хэмд гурав хоногийн дараа гэхэд муудчихна. Учир нь дотор нь байгаа эрдэс бодисууд исэлддэг. Хадгалах нөхцөл нь зөрчигдөж, хугацаа нь хэтрэнгүүт ялзарч байна гэдэг тухайн бүтээгдэхүүн ямар нэгэн химийн бодисын хольцгүй цэврээрээ байгаагийн гол шинж юм.


-Гадныхан мөөгөө муутгахгүйн тулд ямар арга хэрэглэдэг вэ?  

-Гадны мөөгний ААН-ууд бүтээгдэхүүнээ муутгаж, алдагдалд орохгүйн тулд хлорын 4 хувийн уусмалд булхчихдаг юм. Ингэснээр тухайн уусмал мөөгний дотор байгаа хамаг эрдэс бодисуудыг өөртөө татаж уусгаад, зөвхөн мөөгний хэлбэр төдий бие нь үлдэж амт, үнэр нь оргүй алга болдог. Хятад мөөгийг алимны цууны хүчилд хийгээд үзээрэй, хлорын уусмалын үлдэгдэл нь ялгарч харагдана.  Тиймээс л лангуун дээр байгаа мөөг ялзардаггүй. Харин эрдэс бодистойгоо байгаа мөөг тасалгааны хэмд гурав хоног, хөргөгчинд 18 хоног л  байна. Европын холбоо Хятадаас мөөг импортлохыг 2004 оноос бүрмөсөн хорьсон, Зүүн Өмнөд Азийн орнууд мөөгний хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, тэгэхээр Хятадын чанаргүй мөөгийг шингээж байгаа хоёр бүс нутаг нь Монгол, Оросын Алс дорнодын хөгжил тааруу бүс нутаг л байна. Манайтай хамгийн ойр мөөгний аж ахуй гэвэл Хөх хотын цаана байдаг. Хойд талд Улаан-Үдэд мөн бас нэг аж ахуй бий. Хөх хотод тариалсан мөөг хэд хонож Монголд орж ирдэг нь бүгдэд ойлгомжтой шүү дээ.



-2016 ОНЫ ГААЛИЙН МЭДЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 16 САЯ АМ.ДОЛЛАРЫН МӨӨГ ИМПОРТЛОСОН БАЙНА-


-Нэг ууттай сүрлийг хэр удаан хугацаанд ашиглах вэ?

-Үр нь сүрлээ идэхийн тулд 20-30 хононо. 30 хоног ургац өгнө. 10 кг-аар савласан нэг уут сүрлээс 2-2.5 кг ургац авдаг. Ургацаа өгсөн сүрэл нь мөөгний үндэс тархсан, азотоор баялаг байдаг учир төмс, лууван, манжин гэх мэт үндэс үрт ургамлын нэн сайн бордоо болохоос гадна гахайнд юугаар ч орлуулшгүй тэжээл байдаг. Өнгөрсөн жил бид ургацаа өгчихсөн сүрлээ тураад хэвтчихсэн үхэрт өгч үзтэл хоноод босоод ирчихсэн байсан. Гахай ургамлын үндэс иддэг амьтан шүү дээ, үүнийг идсэн гахайн торой маш хурдан хугацаанд өсч бойждог. Нэг үгээр хэлбэл, тэнд үнэгүй хэвтэж байгаа сүрлийг авчраад бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хаягдлыг нь дахиад малдаа ч юм уу, ургамалдаа өгөхөд үндсэндээ хаях юмгүй болж байгаа юм.


-Манай хөрс үржил шим сайтай байх л даа?

-Үнэхээр гайхалтай. Сүрлэн хөрсийг авч ирээд дээр нь юу ч нэмэхгүйгээр мөөг тарьчихлаа гэхээр оросууд маш их гайхдаг. Хөрсөнд шинжилгээ хийгээд үзэхээр манай хөрсний шим тэжээл маш өндөр гардаг. Бидэнд байгаа том баялаг бол яах аргагүй шимээ алдаагүй хөрс юм. Оросууд наад зах нь сүрэл дээрээ гипс, шохой нэмдэг. Гэтэл манайд шууд л мөөгний үрээ хийгээд арвин ургац авч чадаж байна. 2000 жил тариалчихсан гадны хөрсөнд ургасан сүрэл, 20, 30-аас илүүгүй жил тариалсан хөрсөнд ургасан сүрэл хоёрын ялгаа үнэхээр их байна.


-Лангуун дээр байгаа мөөгийг яаж ялгаж авах вэ? Тухайлбал, танайх ямар хаяг, тэмдэгтэй вэ?

-Мөөгийг шинэхэн эсэхийг мэдэхийн тулд хамгийн эхлээд үнэрлэж үзэх хэрэгтэй. Үнэргүй бол химийн бодисоор угаасан, эхүүн үнэртэй бол муудаж буй гэж ойлгож болно. Хоёрдугаарт, мөөгнийхөө өнгийг хар. Хлорын уусмалд дүрсэн бол эхлээд цав цагаан өнгөтэй, шар толботой хэдэн сар байгаад аажмаар харладаг. Мөөгний үндсэн өнгө бол дун цагаан биш саарал юм. Мөөгийг ялзруулахгүй тулд хлорын уусмалд булхдаг талаар би өмнө хэлсэн. Ийм мөөг маш хөнгөхөн болсон байдаг. Шинэ мөөг бол жинтэй, хүнд байдаг шүү дээ. Шинэ мөөгний толгой хэсгийг хугалаад үзэхэд салбан салбангаараа салж хуваагддаг бол, хлорын уусмалаар бэхжүүлсэн мөөг хугарах юм уу үйрч унадаг, бүхлээрээ хуваагддаг. Энэ шинж чанараар нь ялгаж авна даа. Манай мөөгний хувьд "Хүрээт цагаан” ХХК-ийн "Хясаа мөөг” нэрээр худалдаалагдаж байна.


-Хаана зардаг вэ?

-Өглөө хүлэмжээс хурааж савлаад "Меркури” захын Миний дэлгүүрийн өмнөх Гацууртын нэрийн барааны дэлгүүр, Саруул захын лангуунууд, Баянзүрх 1, 2 зах, Жуков худалдааны төвүүдээр зардаг. Мөн нэг кг-аас дээш бол бид хүргэж өгнө. Одоогоор манай хүлэмжүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Эхлээд бид их хэмжээгээр тариалаад даршилж, борлуулъя гэж ярилцаж байснаа импортын савласан, даршилсан мөөг байхад дээр нь нэмэгдээд яах вэ гэж шийдээд, шууд хүлэмжээс таны зоогийн ширээнд хүргэж байхаар шийдээд байна. Үүнтэй холбоотойгоор зах зээлийнхээ шингэцийг харж байж тариалалтаа нэмэгдүүлнэ. Бид хойшид ч мөөгөө даршлахгүй, химийн бодисоор бэхжүүлэхгүй, ургац нэмэгдүүлэх элдэв химийн бордоо хэрэглэхгүй гэж тогтсон. Нэгэнт ийм шийдэлд хүрсэн учир энэ жилдээ бид ашиг харахаасаа илүү бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах, тогтвортой зах зээлтэй болох зорилт тавиад байна. 2016 оны гаалийн мэдээгээр манайх 16 сая ам.долларын мөөг импортлосон байна лээ. Тиймээс хэрэглээ байна гэж бид харж байна.


-Танайх мөөгнийхөө нэр төрлийг нэмэгдүүлэх гэж байгаа гэсэн. Ямар мөөг тариалах вэ?

-Энэ бол хясаа мөөг шүү дээ. Харин шинээр товчин цагаан мөөг буюу монголчуудын хэлж заншсанаар хурган цагаан мөөгний тариалалт эхэлчихсэн байна. Энэ төрлийн мөөгөө найм, есдүгээр сараас хүмүүст хүргэж эхэлнэ дээ.

-Энэ хясаа мөөгийг би дэлгүүрийн лангуун дээрээс худалдаж авахаар бол хэзээ хүргэгдэж ирсэн гэж ойлгож болох вэ?

-Манай мөөг тусгай хөргүүртэй лангуун дээр 18 хүртэл хоног байхад амт, чанараа алдахгүй, муудахгүй, хөргүүргүй лангуун дээр бол 3-аас илүү хонохгүй. Та саван дээрх он, сарыг нь харж аваарай.


-Хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ?

-Хүргэлтээр кг нь 12 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа. Бид үнээ хятад мөөгний хамгийн хямд үнэтэй эн зэрэгцүүлэн худалдаалж байна. Үүнээсээ өсгөхгүй.

-Худалдаалж эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хэрэглэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ?

-Шинэ эхэлж байгаа болохоор бүх юм нь олдохгүй, түвэгтэй хэцүү юм бий. Гэхдээ хүмүүс маш их урам өгч, дэмжиж байгаад баяртай байна. Энэ хугацаанд сөрөг сэтгэгдэл нэг ч байсангүй. Манайхан нийгмийн хандлагаа дагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнээс татгалзах болсон байна. Иймээс бид яг л одоогийнх шигээ, анх эхэлж байгаа шигээ органик бүтээгдэхүүн хийж чадвал ашиг олохоос гадна монголчуудын эрүүл мэндэд их хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Эрүүл биед саруул ухаан оршдог гэсэн үг байдаг даа.

-Манай хөдөөгүүр ургадаг цагаан мөөгийг тариалж болдоггүй юм уу?

-Энэ миний санаа зовж явдаг нэг зүйл юм. Монгол хүрээмэг буюу цагаан мөөгний эмчилгээний чанар асар өндөр. Хятад эмэгтэйчүүд муудалцахдаа "Чи Монголын цагаан мөөг идэж үзээ юү” гэж бие биеэ давдаг, энэ бол цагаан мөөгний шим тэжээлт чанарыг гайхуулж байгаа хэрэг юм. Цагаан мөөг биеийг тамиржуулах, илааршуулах идтэй учир эртний монгол цэргийн аранзанд байнга байдаг байжээ. Монгол хүрээмгийн нөөц жил ирэх тусам улам хомсдож, хэдэн жилийн дараа гэхэд төрөл, зүйлийн хувьд устах нь ээ. Манай эрдэмтэд үрийг нь гаргаад авчихсан байгааг нь би харсан. Харин ургуулах орчныг судалж тогтоож чадаагүй байна. Нөгөө л их, дээд сургуулиудын хомс төсөв мөөгөнд хүртэлцэхгүй байна гэж чиглэлийн мэргэжилтнүүд ярилцдаг. Монгол хүрээмгийг хятадууд menggu kou mo гэж нэрлэдэг, Хятадад маш их үнэтэй байдаг. Надад байгаа мэдээллээр ӨМӨЗО-ы Мал, тариалангийн их сургуулийн эрдэмтэн Сүн 10 гаруй жил ноцолдож байж ургуулсан гэсэн. Энэ хүнтэй холбоо тогтоох гээд чадахгүй байна. Мөн Хятадын нэг компани тариалдаг,  кг-ыг нь Япон руу 60 ам.доллараар экспортлодог гэсэн. Өөрсдөө тарималжуулж чадахгүй бол үйлдвэрлэлийн тагнуул гэж байдаг даа, тийм аргаар ч хамаагүй хулгай хийгээд ч болтугай тарималжуулах технологийг нь олж ирээд төрөл зүйлийнх нь хувьд аварч үлдэхсэн.


-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Мөөг шим тэжээлээрээ яг махтай адил. Ватиканы их хөлгөн сударт мөөгний тухай "Бурхан өөрийнх нь бүтээл хүн төрөлхтөн бусад амьтныг хөнөөж махыг нь идээд байхаар мах орлуулан мөөгийг бүтээсэн” гэж байдаг. Бидэнтэй хамтран ажиллах ресторан, албан байгууллага, дэлгүүр, хувь хүн байвал бид дуртайяа хүлээн авна. Мөн өрх гэрийнхээ хэрэгцээнд мөөг тарих хүсэлтэй хүмүүс байвал хандаж болно, бид цаг гаргана. Тодорхой мэдээллийг фэйсбүкийн "Монгол мөөг” бүлгэмээс авч болно. Гаднаас нь харахад би л хийгээд байгаа юм шиг боловч олон хүний хүч хөдөлмөр, зүтгэл нийлж байж энэ ажил өндийж байна. Хэдийгээр харь газар суугаа ч Монголд жижиг ч атугай нэг юм хийе гэж бүхий л талаар тусалж дэмжиж байгаа багын найз Р.Мөнхбат, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Ерөнхий консул Л.Золзаяа, дүү Мөнхжаргал, МУИС-ийн эрдэмтэн багш нар, Энхжаргал захиралтай "Хүрд” компаний хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

-Таньд баярлалаа

 Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна
 Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна

 Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна
 Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна
 Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна

 Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна


Б.ГЭРЭЛ



Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

Өнөөдөр, 14:07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

Өнөөдөр, 10:28
Өчигдөр, 12:03
Өчигдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани