Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хатан Туул хогийн жалга болох цагаар...

 

Хатан Туул хогийн жалга болох цагаар...Үд хэлбийсэн үе. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын өмнөд эрэг хөл хөдөлгөөн ихтэй. Төрөл бүрийн маркийн машинууд замбараагүй байрлах бөгөөд  сүүдэрт нь хүмүүс хэсэг бүлгээрээ тойрон сууна. Зарим нэг нь өмсөж ирсэн хувцсаа өдрийн ажлын ачаалалтайгаа тайлж орхиод нарны илчинд бүлээссэн голын усан дотор бие бие рүүгээ ус цацан хөгжилдөх аж.

Энд хөзөр тоглож, нэгнийхээ ярихыг чих тавин чагнаж, үе үехэн инээх хэсэг хүн байхад  голын эргийн бүлээн чулуун дээр дээш харан хэвтэх нэгэн ч цөөнгүй.  

Гэвч, голын эрэг хавиар, бургасны орчимд, тэр бүү хэл гол дотор ч  хог хөглөрнө. Салхи үл ялиг сэвшин үлээх тоолонд хаа нэгтэйгээс муудсан махны үмхий, гашилсан, нэгшсэн зүйлийн таагүй үнэр хамар цоргиж байв. Голын уснаас хэдхэн алхмын зайд байрлуулсан суудлын машиныхаа сүүдэрт өнөөх өмхий үнэрийг үл тоон усны урсгал харан үдийн цайгаа ууж суух хүмүүс ч байх аж.  

Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Мөнхтамир гэдэг хөрслөг бор  залуу ажлын ачааллаа тайлж, түрхэн ч атугай хотын чимээнээс холдохын тулд энд иржээ. Түүний байрласан газартай хаяа дэрлэх бургастай хэсэг "хогийн цэг”-ийг орлоно.

Тэр хэсэгт тав алхаад л овоолсон хог таарч байв. "Хогоо ил задгай хаях, ууталсан атлаа амарсан газраа орхиод явах нь иргэд ухамсаргүй, хариуцлагагүй байгаатай холбоотой. Гэхдээ хог хаях нэгдсэн цэг байгуулчихвал  ил задгай хог хаяхаа болих байх” хэмээн тэрбээр ярилаа. 

Гялгар уутанд хийж амыг нь боосон хог, архины шилнээс эхлээд мөлжсөн яс, хэрэглэсэн бэлгэвч гээд юу эсийг энд хаяжээ. Мөн амрагчид энд тэндгүй бие зассаныг илтгэх  хэрэглэсэн ариун цэврийн цаас хөглөрч, өмхий ханхлуулан байлаа. Бургасны сүүдэрт бусдын хаясан хогийг дэрлэх шахам ойрхон зайд согтуу эр унтаж байхад, түүнээс холгүй зайд нэгэн гэр бүл гудас дэвсэн нарлаж байх нь тэр.   

"Туулын эрэгт биш, хогийн цэгийн хажууд амарч байгаа мэт онцгүй санагдаж байна”

"Хог ихтэй, суух газар олдохгүй нь. Үнэр танар нь дийлдэхгүй юм байна” гэж Баянзүрх дүүргийн иргэн М.Мөнхбаяр хурдан хурдан алхах зуураа хэлээд, голын захаас холгүй тавьсан машин руугаа яаран одлоо.  Туул голын эрэгт майхнаа хатгаж, ойр орчмын хогийг нь цэвэрлэн хоёр уутанд хийж, хажуугийнхаа  бургаснаас дүүжилсэн хостой таарав. Эрэгтэйг нь Н.Эрдэнэдорж гэдэг. Тэрбээр "Туулын эрэгт биш, хогийн цэгийн хажууд амарч байгаа мэт онцгүй санагдаж байна. Нийслэлчүүд биднийг ундаалж байгаа энэ гол хогноос ичсэндээ ширгэх вий дээ” хэмээн халаглалаа.

Хэнтийн Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт 704 км урт замыг туулдаг. Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч,  хамгийн халтай хэсэг нь энэ. Нийслэл хотод Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдардаг. Тэгвэл урин дулаан улиралд Туул голын эрэг орчмын амралтын газруудад давхардсан тоогоор нэг сая хүн амардаг гэсэн тоон мэдээлэл бий ажээ. Үүний тодорхой хувийг гадаадын жуулчид эзэлдэг байна. Харин амралтын газарт очихгүйгээр Туул голын эрэг орчимд майхнаа хатгаж, зугаалдаг  иргэдийн тоо хэд хүрэхийг тооцоолох боломжгүй. Тэдний хаясан хогийг төр, төрийн бус байгууллагууд, иргэд, хувийн хэвшлийнхэн сайн дураараа цэвэрлэдэг.  Тухайлбал, Туул гол дагуу үйл ажиллагаагаа явуулдаг АПУ, III, IV цахилгаан станц, Цахилгаан дамжуулах сүлжээ компани  зэрэг 25 байгууллага өнгөрсөн гуравдугаар сараас хойш нийгмийн хариуцлагын хүрээнд давхардсан тоогоор 54.1 км талбайгаас 200 орчим тонн хог цэвэрлэсэн байна. Энэ ажилд нийт 3240 хүн оролцжээ. Мөн зарим байгууллагаас эрэг дагуу хогийн сав байрлуулдаг ч ойр хавийн айл өрхүүд хулгайлах,  үхэр мал эвдэх тохиолдол гардаг байна. Түүнчлэн, харьяа дүүргийн ТҮК-д хогийн сав байрлуулсан хэсгийн хогийг авах чиг үүрэг байдаггүй учраас хог нь сагасан байдалтай үлддэг аж.

Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хүлээх Туул гол

Энэ хавийн хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Туул голын сав газрын захиргааны Менежмент төлөвлөлтийн албаны дарга Х.Түвшинбаяраас тодрууллаа.

Түүний хэлснээр, Туул голын сав газрын захиргааны үйл ажиллагааны гол чиглэл нь төрөөс баримталж буй хөтөлбөр, төлөвлөгөөг сав газрын хэмжээнд хэрэгжүүлэх, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, ашиглалтын байдалд хяналт тавих, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалт хийх гэв. Тиймдээ ч, "Хогийн цэг, бие засах газар байгуулах нь бидний ажлын чиг үүрэг биш шүү дээ. Ийм зориулалтын төсөв  манайд байдаггүй. Үүнийг нийслэл, дүүрэг хариуцах ёстой. Туул гол Баянзүрх, Хан-Уул гэх мэт дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг” гэсэн юм.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.  Тус хуулийн 9.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга нар хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг хийгээд хог хаягдлыг боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай заажээ.

Энэ дагуу Туул голын эрэг орчимд хогийн цэг, бие засах газар байгуулах , хог хаягдлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг нийслэл, харьяа дүүрэг хариуцах ёстой. Хуулийн дагуу хогийн менежментийг сайжруулах үүрэг хүлээж буй Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунтай уулзав. Тэрбээр  2017-2020 он хүртэлх Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулсныг дуулгасан юм.  Тус хөтөлбөр одоохондоо цаасан дээр байгаа ч,  үүнд Туул, Сэлбэ зэрэг гол дагуух хэсгийг хог хаягдалгүй болгох, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилт багтаж байгаа гэнэ.  С.Аригуун хэлэхдээ "Хөтөлбөрийн хүрээнд эмх замбараатай амралт зугаалгын бүс бий болгоно. Машин орж гарах гарцтай болгохоос гадна хогийн зориулалтын цэгийг улирлын чанартай байршуулдаг байх зэрэг арга хэмжээг төлөвлөсөн. Хөтөлбөрийг тодорхой хугацаанд  орон нутгийн төсөвт батлуулсны дараа хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ жилийн тухайд хэрэгжих боломжгүй. 2018 оны төсөвт тусгачихвал, голын эрэг орчим бие засах газар, хогийн цэгтэй болно. Ингэснээр  ил задгай хог хаях нь багасах байх. Мөн хүн олноор цуглардаг хэсгүүдийг судалж, тохижилт хийх төлөвлөгөө бий” гэлээ.

Түүний хэлсэнчлэн, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр батлагдсан ч, ирэх оноос нааш хэрэгжих боломжгүй юм байна.

Энэ мэтээр амрагчдын хариуцлагагүй байдал, оновчтой  хот төлөвлөлтгүйгээс эдүгээ "Хатан Туул-Хогон Туул” болж, хэн нэгэн сайн дураараа ирж цэвэрлэхийг хүлээн өмхийрч муудсан хогоо дааж ядан урсана. Харин Туулыг зорих хөл тасрахгүй, машинууд ар араасаа цувран ирсээр...


mminfo.mn


Хатан Туул хогийн жалга болох цагаар...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани