Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичил уурхай нэрийн дор голын голдрил өөрчлөн, байгалиа сүйтгэн алт олборлож байна

 

Бичил уурхай нэрийн дор голын голдрил өөрчлөн, байгалиа сүйтгэн алт олборлож байнаБОАЖЯ, МХЕГ болон бусад байгууллагын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаад иржээ.  Ажлын хэсгийг ахалсан тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбаттай ярилцлаа.

-Та ажлын хэсгийг ахалж ажиллаад иржээ. Хувь хүний хувьд байгаль орчны байдал ямар байна гэж дүгнэв? 
-Засгийн газрын долоо­дугаар сарын 18-ны хуралдаа­наас өгсөн үүрэг, даалгаврын дагуу  гол горхи бохирдуулж ашигт малтмал олборлож байгааг шалгах, шаардлагатай бол хууль хяналтын байгуул­лагад шилжүүлэх  үүрэг, чиглэл өгсний дагуу нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын голд  ажиллаад ирлээ.

Ажлын хэсэг хоёр ху­ваагдан ажилласан бөгөөд Мэргэжлийн хяналт, Цаг­даагийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар манай яам хамтран өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэй шалгалт явуулсан.
Нэгдсэн мэдээллийг удах­гүй гаргана. Ер нь явсан газруудад байгаль орчин маш их эвдэрч сүйджээ. Аюултай, үнэхээр нүд халтирмаар зүйл харлаа. Ашигт малтмал олборлохын төлөө байгалиа сүйтгэж байгааг зогсоохын тулд тал талаасаа хамтарч ажиллах ёстой. Ийм байдлыг  газар авахуулж  болохгүй. Бичил уурхайг цэгцлэх ёстой юм байна. Уг нь Засгийн газ­раас бичил уурхай эрхлэх журмын талаар 151 дүгээр тогтоол баталсан юм. Гэвч орон нутагт үүнийг буруу тайлбарлаж, дураараа үйл ажиллагаа явуулж байна.

-Шалгалтын явцад ямар нийтлэг зөрчил илэр­­­сэн бэ?  
-Ер нь Сэлэнгэ, Хүдэр, Ерөө голын сав, Бугант, Ялбаг гэх газарт бичил уурхай замбараагүй байна. Бичил уурхай нэрийн дор хувиараа ашигт малтмал олборлогч буюу бидний ярьдгаар нинжа нар голын голдрил өөрчлөн ашигт малтмал олборлож байна. 151 дүгээр тогтоолын хэрэг­жилт туйлын хангалтгүй. Бичил уурхай  маш замба­раагүй  байна. Орон нут­гийн засаг, захиргаа хэрэг­жилтийг хангахын тулд санаачлага гаргаж ажиллах хэрэгтэй байна. Хүдэр, Ерөө сумын удирдлагуудад бид тусгайлан анхааруулга өгсөн. Харин компаниуд нөөцөө тогтоогоогүй, урт нэртэй хуулийн тодотгол хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын одоо хү­чин төгөлдөр мөрдөж бай­гаа олон хуулийг зөрч­жээ.  Сэлэнгийн Ерөө су­манд Бугантын голд үйл ажиллагаа явуулдаг "Рич мөнх” гэдэг компани бай­галь орчинд ихээхэн хэмжээний хор хохирол уч­руулсан байна. Гол гор­хиноос 50 метрийн дотор үйл ажиллагаа явуулж байна.  Урт нэртэй хуулийн зохицуулалтын дагуу гол горхиноос 50 метрийн дотор үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг 200 метр болгосон. Энэ дагуу талбайгаасаа хасалт хийлгээгүй. Бай­галь орчныг хамгаалах тө­лөвлөгөө батлуулаагүй гээд олон зөрчлийг илрүүлж үйл ажиллагааг нь зогсоосон.

-Орон нутгийн Засаг дарга нар дураараа зөв­­­­шөө­рөл өгч байна гэ­сэн. Тухайлбал ямар зөв­шөө­рөл өгсөн байна вэ? 
-Засгийн газраас бичил уурхай эрхлэх журам ба­талс­ны дагуу орон нутгийн нөхөрлөлүүдийг "Удахгүй зөвшөөрөл чинь гарна. Та нар үйл ажиллагаагаа эхлүүлж бай” гэх маягаар хандсан. Тэд орон нутагтаа бичил уурхай эрхлэх үйл ажиллагааг бүрэн хариуцах ёстой. Гэтэл ямар ч  гэрээ хийгээгүй мөртлөө үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ер нь Хүдэр, Ерөө голын сав газарт зөвхөн нөхөн сэргээлт хийхээс ямарч олборлолт хийх боломжгүй гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр сумын нутагт хориотой гэж ойлгож болно.

-Зөрчил гаргасан ком­пани, хувь хүмүүст ямар арга хэмжээ авах вэ? 
-Зарим аж ахуйн нэг­жийн тусгай зөвшөөрлийг  цуцлах хүсэлтийг ажлын хэсгээс гаргаж тавина. Ту­хайлбал, эвдэрсэн газ­рын нөхөн сэргээхээр зөв­шөөрөл авсан компани маань нөхөн сэргээлт хийх биш хууль бусаар алт угаагаад байж байна. Мөн ТЭЗҮ батлуулаагүй, ямар ч зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийг өөрийн талбай дээр гэрээ байгуу­лаад оруулсан байх юм. Ийм зөрчил гаргасан ком­паниудын лицензийг цуцал­на.  Шалгалт ирэх гэж бай­гааг урьдчилан мэдээд тоног төхөөрөмжөө ойд нуух зэргээр үйл ажиллагаагаа далдлахыг оролдсон. Бид тоног төхөөрөмжийг мод­ноос гаргаж лацдаж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн сумдын Засаг нарт тусгайлан үүрэг өгнө.

-Эдгээр компаниуд хэ­дэн жил үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Өмнө нь яагаад шалгалт хийж дээрх зөрчлийг арил­гуулаагүй юм бэ? 
-Шалгалтыг удаа да­раа хийж байсан. 2009 оноос  өмнө зөвшөөрөл ав­сан байдаг. Гэхдээ урт нэртэй хуулиас болоод үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Саяхан урт нэртэй хуульд зохицуулалт хийсэн. Шинэ зохицуулалтын да­гуу талбайдаа тодотгол хийл­гэж, лицензээ авах ёстой. Түүнийгээ аваагүй хуучнаараа  явж байгаа.

-Орон нутгийн байцаагч нар яагаад зөрчлийг арил­гуулах арга хэмжээ авдаггүй юм бэ. Тэдний эрх хязгаарлагдмал байна уу. Хотоос дуулиан болж шалгалт хийх нь үр дүнтэй байдаг уу? 
-Байгаль орчны байцаагч нар хяналтаа тавиад явах систем бүрдсэн. Байгаль орчны байцаагч нар нөх­цөл байдалд тохирсон арга хэмжээ аваад байх бо­ломжтой. Нөхөрлөл нэртэй боловч гаднаас  тоног төхөө­рөмж, эксковатор оруулаад байгааг хянах зорилгоор сумын удирдлага нь гурван пост ажиллуулсан гэж байсан. Гэвч уул уурхайн том тоног төхөөрөмж нэв­тэрч ороод байна. Зарим нь дээрээс нь ярьдаг гэсэн мэдээ ч байгаа. Тиймээс машин, тоног төхөөрөмжийг хэрхэн оруулсныг шалгаж арга хэмжээ авна.

-Голын усанд орсон хүүхдийн биеэр хордлого  гарсан гэж байсан. Энэ талаар ямар дүгнэлт гар­гасан бэ? 
-Ажлын хэсэг гарахаас өмнө хүүхдийн биеэр юм гарсан талаарх мэдээлэл гарсан. Тиймээс үүний үнэн  бодит байдлыг тогтоох үүрэг даалгавар авсан. Тиймээс Бугантын эмч нараас тод­руулсан. Эмч нар "Тийм зүйл болоогүй” гэдгийг албан ёсоор хэлсэн. Тэнд хүний эрүүл мэндэд хохирол учруулахаар бохирдол алга. Хууль зөрчиж голын голдрил өөрчилсөн, хууль зөрчсөн зөрчил байгааг тогтоосон.

-Байгаль орчныг нөхөн сэргээх боломжтой гэж үзэж байна уу?
-Нөхөн сэргээж болно. Зарим гол горхийг нэлээд их хөрөнгө хүч зардал гаргаж нөхөн сэргээх байх. Ер нь нэмж эвдэхгүй байх ёстой. Бичил уурхайн аюул нь нөхөн сэргээлт хийхгүй зөвхөн ухаж ашиг олох гээд байна. Бид ашгаа олж байгаад дараа нь нөхөн сэргээнэ гэдэг. Яаралтай нөхөн сэргээлтийг ойрын жилүүдэд үе шаттай хийх хэрэгтэй. Багахан урс­галтай гол ширгэсэн, Бу­ган­тын Жаргалант гол та­сар­сан, голдрилыг нь өөрчилсөн байгаа. Ер нь асар их хөнөөлтэйгөөр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна.  Зарим дээр эрүүгийн хэрэг үүсгэх ажил­лагаа явуулсан. Бай­галь орчны хохирлыг тоо­цож буруутай аж ахуйн нэгжүүдэд томоохон хариуц­лага тооцно.

-Тэнд багцаалбал хэ­дэн нинжа алт ухаж байна вэ? 
-Гэр орноо авч ирээд барьчихсан 10 гаруй нинжаг нүүлгэсэн.  20 орчим бичил уурхай эрхлэгч байна. Би­чил уурхай эрхлэгч гэдэг нь нөхөрлөлийн хэлбэрт орчихсон. Нөхөрлөл гэдэг нь орон нутгийн есөн хүний нэртэй. Гэвч техник тоног төхөөрөмж  нь Өвөрхангайн Уянга сумаас ирсэн байх жишээтэй. "Би нөхөрлөл байгуулаад талбай авчихсан. Та нар ирээд алт олборло” гэдэг дураараа зарчимтай. 20 гаруй хүнтэй уулзаж үйл ажиллагааг нь зогсоон хөөж гарган талбайг чөлөөлсөн. Тоног төхөөрөмжийг нь хураасан. Тэд "Ингэж л амьдарч, хүүхдийнхээ сур­галтын төлбөрийг олж бай­на” гэх зэргээр хэцүү асууд­лаа ярьж байсан. Гэвч Монгол Улсын иргэн хууль биелүүлж амьдрах ёстой. Үндсэн хуульд заасан бай­галь орчноо хамгаалах үүр­гээ биелүүлэх ёстой гэдгийг бид тайлбарласан.
-Шалгалт хийгээд яв­даг. Газар дээрээ нөхцөл байдал хэвээрээ хууль бус аргаар алт олборлохгүй гэж баталгаа байна уу?
-Компаниудын хувьд зөрчлөө арилгаад үйл ажил­ла­гаагаа явуулж болно. Ер нь шалгалт хийж байгаа нь зөрчил гаргасан хойно таслан зогсоохдоо биш ийм зөрчил гаргахгүй байхыг ухуулах зорилготой. Хуулийг зөв хэрэгжүүлэх, байгаль орчны тухай хуулиудыг зөрчихгүй байх талаар үйл ажиллагааг байнга явуулах шаардлагатай.

 
mminfo.mn
 
Бичил уурхай нэрийн дор голын голдрил өөрчлөн, байгалиа сүйтгэн алт олборлож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани